Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/79

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар , улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Э.о нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн  дугаартай,  индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын -ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                   

                    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Э.о нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.*******г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******* ******* овогт ын *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 03 сарын 30-ны өдөр 18 цагийн үед гэртээ хоол хийж байтал манай нөхөр Э.о орж ирэхэд хоолонд гоймон хийж байтал “ их хийсэнгүй” гэж над руу уурлаад байхаар нь би “ тэгвэл өөрөө хоолоо хий” гэж хэлсэн чинь “ чамайг ална шүү пизда минь “ гээд босож ирээд миний толгой руу гараараа 2 удаа хүчтэй цохиод үснээс татаад чирсэн.Тэгээд би уйлж байтал гаднаас Э.*******гоо орж ирэхэд Э.о гараад явсан ... гэх мэдүүлэг / хэргийн 16-р хуудас/

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 04 дүгээр сары 02-ны өдөр Э.оын ээж над руу утасдаад “ Э.о эхнэртээ гар хүрсэн юм шиг байна” гэхээр нь би багийн даргын хувьд Э.отай уулзаад “ яагаад эхнэрээ зодож байгаа юм бэ” гэхэд “ уураа барилгүй гар хүрчихсэн юм” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 22-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 310 дугаартай, шинжээчийн ... Ц.*******гийн биед тархи доргилт, толгойн орой хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух болон баруун гарын бугалга, баруун хөлийн тахиманд тус тус цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Ц.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Ц.*******гийн биед учирсан гэмтлүүд нь“Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 27- р хуудас/

Шүүгдэгч Э.оын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мал хариулж яваад гэртээ ирэхэд эхнэр Ц.******* хоол хийж байсан.Тухайн үед гоймон хийж байхаар нь би “ гоймонгоо их хийгээрэй” гэж хэлэхэд эхнэр над руу “ чи дандаа их мэдэж байх юм” гээд хэрүүл хийгээд байхаар нь уур хүрээд хана руу түлхчихсэн чинь уначихсан. Тэгтэл Ц.******* босож ирээд над руу дайраад байхаар нь толгой руу нь 2 удаа нударчихаад гараад явсан. Бид хоёр гэр бүл болоод 3 жил болж байна.2018 онд мөн хэрүүл маргаанаас болж эхнэртээ гар хүрч 8 хоногийн баривчилгаа авч байсан... гэх мэдүүлэг / хэргийн 39- 41-р хуудас/ зэрэг баримт болно. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаас үзэхэд: Шүүгдэгч Э.о нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт байх өөрийн гэртээ эхнэр Ц.*******г хоол хийж байхад нь “ хоолондоо их гоймон хийсэнгүй ” гэх шалтгаанаар толгой руу цохиж, үснээс нь татсанаас эрүүл мэндэд нь ... тархи доргилт, толгойн орой хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух болон баруун гарын бугалга, баруун хөлийн тахиманд тус тус цус хуралт... гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Ц.******* нь шүүгдэгч Э.оын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр нь болох нь 2017 оны 10 сарын 07- ны өдөр гэр бүл болж, 2017 оны 10 сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч Э.о нь эхнэр Ц.*******г удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэлд байлгасан нь хохирогч Ц.*******гийн ... урьд нь 2018 онд намайг зодоод баривчлагдаж байсан... “ гэх мэдүүлэг, Аюулын зэргийн үнэлгээний эрсдлийн түвшин “ дунд”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн байна гэх дүгнэлт, шүүгдэгч Э.оын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Э.о нь эхнэр Ц.*******той маргалдаж улмаар түүнийг түлхэж унагаан толгой руу нь гараараа цохиж, үснээс нь татсан нь эхнэр Ц.*******гийн биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... тархи доргилт, толгойн орой хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух болон баруун гарын бугалга, баруун хөлийн тахиманд тус тус цус хуралт ... гэх хөнгөн гэмтэл санаатай учруулсан. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролыг гэм буруугийн санаатайгаар учруулсан гэж үзнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ... гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж... гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Шүүгдэгч Э.оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ц.*******г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Э.оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Э.о нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Ц.*******гийн ... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... /хэргийн 14-р/ гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.оыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ. Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Э.о нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хуудас-48/ тогтоогдож байна. Шүүгдэгч Э.оын хувийн байдлын талаар гэрч гийн өгсөн... манай хүү Э.о нь ******* сумын ******* багт эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Зан араншингийн хувьд төлөв даруу зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй...гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/ Гэрч гийн өгсөн... Э.о нь архи тамхи хэрэглэдэггүй. Түргэн ууртай, уурласан үедээ уураа барьж чаддаггүй юм шиг байна лээ.... гэх мэдүүлэг / хэргийн 23-24-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Э.от Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-д заасан гэмт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Э.оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй,шүүгдэгчийн эзэмшлийн 1 тооны, 5 настай, хар зүсмийн үхэр битүүмжлэгдсэнийг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх ... дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрсэн, гаргуулах хохирол төлбөргүй.Улсын яллагчийн санал болгож байгаа 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгохыг ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож өгнө үү ...гэх дүгнэлт тайлбар гаргаж байна гэв. Шүүхээс шүүгдэгч Э.оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн дүгнэлт тайлбар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2- д зааснаар шүүгдэгч Э.от найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 800000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.от тайлбарлаж шийдвэрлэв. Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.оын эзэмшлийн 1 тооны, 5 настай, хар зүсмийн үхэр битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/36 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, *******.2, 36.2 ,36.6- 36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******-г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.от оногдуулсан 800000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацааанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.от тайлбарласугай.

 6.Шүүгдэгч Э.оын эзэмшлийн 1 тооны, 5 настай, хар зүсмийн үхэр битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/36 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7.Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.от оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

8. Шүүгдэгч Э.от хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ГАНТӨГС