Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй хэргийг 2020 оны 11 сарын 12-ны өдөр хүлээн  авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч А.******* нь 2020 оны 09 сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрт иргэн Х.тай малын бэлчээрээс болж маргалдаж, улмаар иргэн Х.ыг зодож, зүүн талын 6-р хавирганы цууралт, тархи доргилт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал  гэх гэмтэл санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ын өгсөн...2020 оны 09 сарын 14-ний өдөр ******* сумаас Цагаанбургас багийн “Түргэний ам” гэх газарт малаа хариулаад  явж байхад манай нутагт байдаг А.******* гэх залуу морьтой ирээд миний хажуу талаар өнгөрөөд манай малыг туугаад байсан. Би “чи яагаад мал хөөгөөд байгаа юм бэ” гэхэд “чи миний өвөлжөөний  бууцанд малаа хариулаад байдаг ямар даварсан пизда вэ” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би “Чи өмнө нь 2 удаа хөөсөн. Одоо чи яагаад хөөгөөд байгаа юм бэ “ гээд бид хоёрын дунд маргаан болоод маргалдаж байгаад чи ахтайгаа нэг л үзэх гээд байна  тиймээ гэхэд үзсэн ч яадаг юм гээд хувцсаа тайлаад над руу ирээд миний толгой хэсэгт гараараа удаа дараа цохисон. Бас нүүр хэсэгт цохисон. Цээж хэсэгт хөлөөрөө өшиглөсөн Миний амьсгаа түгжрээд доошоо тонгойтол миний мөр хэсэгт цохьсон. Би зугтаад мотоцикль дээрээ очоод асааж аваад гэрлүүгээ малаа хаячихаад явсан. Надад нийт 1000000 төгрөгийн хохирол учирсан. Миний  хохирлыг барагдуулчихвал надад ямар нэг  гомдол  санал байхгүй...гэх мэдүүлэг / Хэргийн 10-11 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд С.ийн гэрчээр өгсөн...Би айлд сууж байсан. Мотоцикль дуугараад байхаар нь гараад хартал манай нөхөр ирж байсан. Тэгээд гэрлүүгээ алхаад очтол манай нөхөр миний  толгой эргээд байна гэж хэлсэн. Би гэрлүү өргөж ороод орон дээр хэвтүүлсэн. Тэгээд эмч дуудсан. Тэгтэл А.******* гэх залуу намайг зодлоо гэсэн А.*******гийн аав, ээжтэй нь хамт маргааш нь аймаг ороод үзүүлтэл хавирганы хугаралтай, тархи хөдөлсөн байна гэж хэлсэн.Тэгээд байж байтал тухайн хүмүүс гуйж ирсэн. Залуу нь өөрөө огт мэдээгүй. Тэгээд гуйгаад байхаар нь залуутай нь уулзах гээд 10 гаруй хоносон. Тэгээд ирэхгүй болохоор нь Цагдаагийн газарт өргөдөл өгсөн. Бэлчээр харамлаж зодлоо гэж хэлсэн. Эхлээд 2 удаа хөөхөд би зугтаасан гэж гэж байсан. Сүүлд ирэхдээ зодсон байсан. Манай нөхрийг ална гээд занаад байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 14-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 ёөхыэ 05-ны өдрийн 789 дугаартай...

Х.ын биед гэмтэл учирсан байна. Х.ын биед зүүн талын 6-р хавирганы цууралт, тархи доргилт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Х.ын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ямар зэвсэг болон дэс дарааллаар үүсгэгдсэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй.

Х.ын биед учирсан гэмтлүүд нь цаашид эрүүл мэндэд нь удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Харин цаашид Х.ын биед ямар өөрчлөлт орохыг тогтоох боломжгүй. Х.ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй Х.ын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/хэргийн -24-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2020 оны 09 сарын 14-ний өдөр малаа хариулаад ******* сумын Цагаанбургас багийн Сэрүүн гэх нэртэй газар явж байтал Х. малаа хариулж яваад бид 2 таарсан. Би ах та яагаад ийшээ хонио хариулаад байгаа юм энэ газраар манайх өвөлждөг гэж хэлсэн. Тэгтэл чи өдөр болгон хүн ирж хөөж байдаг шээс вэ? Энэ миний  төрж өссөн нутаг чам шиг цагаач юманд хөөгдөхгүй гэж хэлсэн. Тэгээд бид 2 бэлчээрээс болж хэрэлдсэн. Тэгээд Хүрлээ ах босож ирээд хоёулаа үзэх үү яах гээд байгаа юм гэж хэлээд курткны ханцуй барьсан. Тэгвэл би куртикээ тайлчихъя гэж хэлтэл намайг чичсэн. Тэгээд би хойшоо 2-3 алхсан. Би зөрүүлээд 2 удаа алгадсан. Та бол новшийн амьтан гэж хэлээд явсан. Тэгээд алгадуулчихаад  байж байтал тэр үед нэг ямаа гүйгээд орсон. Тэр ямааг очоод  салгаад мал руугаа нийлүүлж аваад мотоциклоо  унаад яваад өгсөн. Тэгээд Баян-Энгэр гэх газарт очоод мотоциклоосоо буугаад  гар утсаа оролдоод ийш тийш алхаад байсан. Тэгээд би харчихаад явж байтал Хүрлээ гэх ахын төрсөн ах  болох гэх ахтай тааралдсан. Тэгээд сая би Хүрлээ ахтай маргалдлаа. Чамайг цагдаад өгнө гэж хэлээд заналтай явлаа гэж хэлтэл залуу улсууд хэрэлдэж маргалдахыг алийг тэр гэхэв гайгүй байлгүйдээ гэж хэлсэн. Тэгээд уулзаж байгаад Хүрлээ ах руу хартал тэндээ сууж байсан. Мал нь Баян-Энгэр гэх газар луу дөхөөд ирэнгүүт Цагаан хөтлөөр даваад малаа  хаяад гэр лүү яваад өгсөн. Би малаа хариулж байгаад гэртээ ирсэн. Манайх  15 жил гаруй өвөлжиж байгаа Яг манай өвөлжөөний газар малаа бэлчээсэн. Тухайн өдөр бас бэлчээгээд явж байсан. Тэгээд маргалдсан...гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч А.******* нь 2020 оны 09 сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрт иргэн Х.тай малын бэлчээрээс болж маргалдаж, улмаар иргэн Х.ыг зодож түүний биед зүүн талын 6-р хавирганы цууралт, тархи доргилт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал...гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.*******г малын бэлчээрээс болж Х.тай маргалдаж, Х.ыг зодож түүний биед зүүн талын 6-р хавирганы цууралт, тархи доргилт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч А.*******гийн  үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

            Шүүгдэгч А.******* нь малын бэлчээрээс болж хохирогч Х.ын биед нь хөнгөн гэмтэл учруулсан  гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон.

Шүүгдэгч А.******* нь хохирогч Х.ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь  тогтоогдож байх тул  шүүгдэгч А.*******г хүний   эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч Х.  нь гомдол саналгүй, миний хохирлыг барагдуулсан. 1000000 төгрөг хохиролд өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй...гэсэн хүсэлт гаргасан байх тул  шүүгдэгч А.*******г  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 34-р/  тогтоогдож байна

Шүүгдэгч А.*******гийн  хувийн байдлын талаар гэрч Т.Сүхбаатарын өгсөн... Шударга, хүнд их тусархаг, тогтуун тайван нийтэч хүн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, архи ууж зан ааш нь өөрчлөгдөж байсныг хараагүй. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг / хэргийн 17-18 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч А.******* нь  анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2.2-т заасан учруулсан хохирол, эмчилгээний зардал төлсөнийг эрүүгийн хариуцлагагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч А.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч А.*******г  зургаан  зуун наян  нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан  зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1000000 төгрөгийн  хохирол төлсөнийг тус тус дурдаж, дүгнэлт, тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн. Улсын яллагчийн санал болгосон  680 нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна, 680000 төгрөгийг  шүүх хуралдааны дараа төлөх боломжтой...гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч А.*******  нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 1000000 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  зургаан  зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний  зургаан  зуун наян мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 680000 төгрөгний торгох ялыг  03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч А.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч А.*******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 1000000 төгрөгний хохирол төлөгдсөнийг  дурдаж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г зургаан  зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний  зургаан  зуун наян   мянган    төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******д оногдуулсан  680000 төгрөгний  торгох ялыг 03 / гурав/   сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 1000000 төгрөг төлсөн болохыг тус тус  дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид  оногдуулсан 680000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА