Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1104

 

 

                                      

 

 

 

 

Сайхан амарсан уу

      2020       10           16                                       2020/ШЦТ/1104         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,  

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч Ё.Х,

шүүгдэгч Н.Б, өмгөөлөгч А.Буяндэлгэр,

шүүгдэгч Б.Х, өмгөөлөгч Г.Хандсүрэн,

шүүгдэгч Э.Т, өмгөөлөгч Ч.Энхтөвшин, Б.Энхтүвшин,

шүүгдэгч Б.Сэ, өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б, Э.Т, Б.Х нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Х, Б.Сэ нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908055811812 дугаар 3 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ОУХС-ийн олон улсын эрх зүйн 335 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Нэргүйн Б /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 122 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Боржигон овогт Энхцэцэгийн Т /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эх, ах, эгч, дүү нарын хамт оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 984 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж 1 жилийн хорих ялыг эдэлж, 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй, Бор адуу овогт Батчулууны Х /РД: /,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн барилгын инженерийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дуухираа овогт Бямбадоржийн Сэ /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Н.Б, Э.Т нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3 дугаар гудамжны 15 тоотод найзындаа байсан Л.Сг “гараад ир уулзах хэрэгтэй байна” гэж дуудан 76-49 УНЧ улсын дугаартай “Тоёота приус 11” маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байхад нь “архи уусангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт цохиж зодон биед нь тархи доргилт, зүүн хацар, хүзүү, хамар, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан, утсаар ярих үед нь түүний гарт байсан “Самсунг Галакси Эс-7 Эджи” гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч, 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Б.Х, Б.Сэ нар хохирогч Л.Сгийн “Самсунг Галакси Эс-7 Эджи” маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр байрладаг гар утасны засварын газар ажиллуулдаг гэх Т.Баатаржавд 70.000 төгрөгөөр худалдан борлуулж ашигласан,

яллагдагч Н.Б, Э.Т, Б.Х нар бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 31 дүгээр гудамжинд Ё.Хын жолоодон явсан 58-63 УБК улсын дугаартай саарал өнгийн “Приус 30” маркийн машинаар хүргүүлэн буух үедээ “таксины мөнгө болох 2000 төгрөгөө авъя” гэхэд нь “өгөхгүй” гэж хэлэн газарт хавирч унаган зодож, өшиглөж, хоолойг нь боож, ухаан алдуулан гар утас, бугуйн цаг 2 ширхэг, мөнгөн гинж, ээмэг 2 ширхэг, хос гутал, үүргэвч, бэлэн 13.000 төгрөг зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн дээрэмдэн 393.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ Ё.Хыг цохиж газарт унаган өшиглөж, нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь олон тооны гэмтэл шарх учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусадтай бүлэглэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа” ойлгож ухамсарлаж байна. Дахин алдаа гаргахгүй. 9 сар хоригдохдоо их зүйл ойлгосон. Хамгийн бага хорих ял өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугийн талаар маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Дахиж хэрэг хийхгүй, их ойлгож ухаарсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү ” гэв.

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлнө, бага ял өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Сэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж алдаа гаргахгүй, хөнгөн шийдэж өгнө үү” гэв.

Хохирогч Ё.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 3 залуу гар өргөхөөр нь авсан. Мухар хашааны өмнө зогсоосон. Намхан Б нь “би энд бууна, 2 найз цаашаа явна” гэсэн. Тэр 3 буугаад тамхилсан. Дунд зэргийн нуруутай нь ирээд намайг унагасан. Б цуг зодсон. Т цаана бие засаж байгаад утас асуусан. Машинд байгаа гэхэд байхгүй байна гэсэн. Ингээд гурвуулаа зодсон. Би нэг сэрэхэд машин дотор явж байсан. Намайг айлгаж сүрдүүлж байсан. Нэг газар зогсоход миний хажууд байсан нь боосон. Урдаас 1 нь худлаа байна гээд байсан. Нэг сэрэхэд гадаа хэвтэж байсан. Шүдээ хийлгээгүй байгаа. Шүдний эмчилгээний 4.160.000 төгрөгөө Б, Т, Х нараас нэхэмжилж байгаа. Үүнээс бусад хохирлын мөнгөө авсан. Зохих ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн  1908055811812 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Нэг. Яллагдагч Н.Б, Э.Т нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3 дугаар гудамж, 15 тоотын орчим 76-49 УНЧ улсын дугаартай “Тоёота приус 11” маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Л.Сг “архи уусангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт цохиж зодон тархи доргилт, зүүн хацар, хүзүү, хамар, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, “Самсунг Галакси Эс-7 Эджи” маркийн гар утсыг нь хүч хэрэглэн дээрэмдэн авч, 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Б.Х, Б.Сэ нар хохирогч Л.Сгийн “Самсунг Галакси Эс-7 эджи” маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр байрладаг гар утасны засварын газар ажиллуулдаг Т.Баатаржавд 70.000 төгрөгөөр худалдан борлуулж ашигласан гэмт хэргийн талаар:

Хохирогч Л.Сгийн: “2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр найз Сэргэлэнбаярын гэрт яриад сууж байтал шөнө 01 цагийн үед танил Б залгаад “хаана байна, уулзах уу” гэхээр нь Сэргэлэнбаярын гэрийг зааж өгсөн. Б залгаад “машинтай ирчихлээ, гараад ир” гэхээр нь гараад очтол суудлын жижиг машинтай ирчихсэн байсан. Намайг “машинд суугаач” гэхээр нь би арын хаалгаар суухад урд 2 залуу, ард нь Б, мөн 1 залуу сууж байна. Машинд суугаад Бтай мэндлээд байж байтал нэг залуу орж ирээд миний зүүн талд суусан. Жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан эрэгтэй надад архи аягалаад өгөхөөр нь “уухгүй” гэсэн чинь сүүлд миний араас орж ирсэн залуу “наад архиа уучих аа” гээд шахаад байхаар нь “би архи уудаггүй” гэтэл уг залуу архиар шахаад “наад архи уугаач” гээд, би “үгүй” гээд байсан. Тэр залуу намайг хэл амаар доромжлоод “пизда, гичий” гэх зэргээр элдвээр хэлэхээр нь “чи өөрийгөө хичээ” гэж хэлтэл гэнэт хажуугаас миний зүүн шанаа хэсэгт цохисон. Би гэнэт сонин болоод Сэргэлэнбаяр найзыгаа дуудах гээд гар утсаа халааснаас гаргаж ирэхэд намайг цохисон залуу гар утсыг минь булааж авснаа, миний зүүн шанаа хэсэгт баруун гараараа 3-4 удаа цохисон. Миний толгой эргэж манарсан. Би толгойгоо доош болгочихсон манараад байж байхад тэр залуу нуруун дээрээс цохиод хажуу талаас Б бас миний нуруун дээр цохиод байсан. Хоёр талаас цохиж байгаа нь мэдэгдэж байсан. Би “машинаас бууя, найзынх руугаа очъё” гэж бодоод хаалга руу зүтгэхэд буулгахгүй гээд татахад миний шар өнгийн нэхий зүүн талын суга хэсгээрээ урагдан ханзарсан. Машины хаалганы бариулыг татаж үсэрч буугаад газарт унан байж цаашаа хар эрчээрээ гүйгээд Сэргэлэнбаярын гэрт уйлсаар орсон. Би найзындаа ороод машинд юу болсон талаар хэлээд өөрийнхөө дугаарт залгатал холбогдох боломжгүй болчихсон байсан. Маргааш нь 12-13 цагийн үед сэрсэн. Орноосоо босох гэтэл толгой эргээд явж чадахгүй, хөндүүртэй, хамаг бие булгарчихсан, нүд хөхрөөд хавдчихсан байсан. Маргааш өдөр нь фэйсбүүкээр Бын фэйсбүүк хаяг руу ороод “битгий гомдоорой, би цагдаад өргөдөл бичиж өглөө, миний утас хаана байна” гэж бичсэн. Гэтэл Б “тэр цагдаадаа өргөдлөө өгөөд үзэхгүй юу, байгаа газар чинь очиж ална шүү” гэсэн пост бичсэн байсан. Би скрийн шот хийгээд авахын завдалгүй постоо өөрчилчихсөн. Энэ гэмтлүүдийг миний зүүн талд, сүүлд орж ирсэн залуу болон Б нар учруулсан. Ялгаж хэлж чадахгүй, би толгойгоо доош тонгойлгосон байсан. Энэ хоёр нийлж энэ гэмтлийг надад учруулсан. 2019 онд 200.000 төгрөгөөр худалдаж авсан “Самсунг Галакси Эс-7 эджи” маркийн гар утас байсан. Хохиролд 200.000 төгрөгийг нэхэмжилж байна, өөр нэхэмжлэх зүйл байхгүй.

...Би Сэргэлэнбаярт “намайг ирээд аваарай, энд цохиж зодоод байна” гээд утсаар ярьж байтал миний гар утсыг Б булаагаад авсан. Баас утсаа авах гэсэн чинь өгөхгүй байсан. Тухайн үед Т гэх залуу нь татаж, чангаагаад зодоод байхад нь арай гэж машинаас гараад найзынхаа гэр лүү явсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Шар нэхийгээ хүлээж авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 32-33, 88, 2 дугаар хавтас, хх-27-28/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.10.24-ний өдрийн 12888 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Л.Сгийн биед тархи доргилт, зүүн хацар, хүзүү, хамар, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 3-4 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /1 дүгээр хавтас, хх-56/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019.10.29-ний өдрийн 19/217 дугаар хөрөнгийн үнийн тодорхойлолтод: ““Самсунг фирм”, “Эс-7 эджи” загварын, 2019 онд авсан гар утас 200.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-60-61/,

Гэрч Б.Сэргэлэнбаярын: “...2019 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын орчим Сгийн утас дуугараад “эрэгтэй найз ирчихээд уулзмаар байна, гараад ир, ярих юм байна” гэж байна гэсэн. “Цуг гарч уулзах уу” гэхэд би “за яах юм бэ, нөхөр одоо ажлаасаа ирж байгаа, чи уулзчихаад ирэхгүй юу” гээд хэлсэн. Шөнө 3 цаг 10 минутын орчим С орж ирэхэд хувцас нь сугаараа урагдчихсан, нил шороо болчихсон, зүүн талын шанаа хөх няц, жавжнаас нь цус гарчихсан, нилээн уйлчихсан сандарчихсан орж ирсэн. Юу болсон гэхэд С “машинд суулгаад архи өгөөд уухгүй гэсэн чинь шахаад, над руу залгах гэхэд гар утсыг нь булааж аваад цохиж боосон, явуулахгүй хэдэн талаас бүсэлчихээд байхаар нь айж сандраад зугтааж ирлээ” гэж надад хэлсэн. Тэр даруй “цагдаа дуудах уу, яах уу” гэхэд “шөнө болсон юм чинь маргааш болъё” гээд хоносон. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өглөө босох гэтэл “толгой хөдөлчихсөн юм шиг байна, бөөлжөөд, босож чадахгүй толгой өвдөөд байна” гэж байсан. Мөн жаахан халуураад байхаар нь өвчин намдаах эм өгсөн. Уг өдөр С орноосоо босож чадахгүй өнжсөн. Би “Б чинь эрүүл байсан юм уу” гэхэд “халамцуу согтуу байсан” гэж хэлсэн.

...С бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би жирэмсэн учраас согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Манай гэрт “би зодуулчихлаа, утсаа дээрэмдүүлчихлээ” гээд орж ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-39-40, 89-90/,

Гэрч Д.Баатаржавын: “2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...12 цагийн үед ойролцоо насны 4 эрэгтэй цуг орж ирээд хоорондоо ярилцахдаа “өчигдөр нэгнийхээ гар утсыг зараад архи уучихсан, өнөөдөр нэг найзынхаа гар утсыг зараад хоол унд авах гэсэн” юм гээд “гар утас авах уу” гэхээр нь би “авахгүй” гээд гаргасан. Удалгүй нэг өндөр нуруутай залуу нь орж ирээд “ах би Самсунг эс-7 маркийн шаргал өнгийн гар утсаа ломбарданд тавих гэсэн цэнэглэгч хошуу нь гэмтэлтэй, мөн аккаунт нь болохгүй учир авахгүй байна, та засварын мөнгийг хасаад худалдаад аваач” гэж гар утсаа үзүүлээд “80.000 төгрөгөөр авчихаач” гэхээр нь “би 60.000 төгрөгөөр авъя” гэхэд “заза ах 70.000 төгрөг” гэж тохироод худалдаж авахаар болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-42-43/,

Шинжээчийн 2019.11.14-ний өдрийн 5481 дүгээр дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал хүрмэнд 480мм, 130мм хэмжээтэй татах чангаах хүчний үйлчлэлээр тус тус шинэ ханзралтууд гарсан байна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-19/,

Гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан “Хохирогч Л.С нь дээрх 5 хүний гэрэл зургийг хэсэг харж байснаа энэ гэж 3 дугаарын харалдаа байгаа хүн Энхцэцэгийн Тг 2019.10.20-21-нд шилжих шөнө ...автомашин дотор суухад “архи уу гэх шалтгаанаар нүүрэн тус газарт цохиж, гэмтэл учруулсан хүн мөн байна.

...3 гэж дугаарласан хүний фото гэрэл зургийг харснаа намайг 2019.10.20-21-нд шилжих шөнө ...автомашинд дуудаж, суулган “Самсунг Эс-7” маркийн гар утас дээрэмдсэн Б гэгч залуу мөн байна гэв...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-24-26, 27-29/,

Шүүгдэгч Н.Бын яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед бид нар согтуу байсан. Т архи уугаагүй. Би Сг “архи уух уу” гэхэд “уухгүй” гэсэн. Түүнээс болж С, Т хоёр маргалдаад Т нүүр хэсэгт нь 2 удаа цохисон. С утсаар яриад байхаар нь би булаагаад авчихсан. ...Би Сэд “энийг зарчих” гээд гар утсыг өгсөн. 21 дүгээр хорооллын утас засварын газарт Т, Сэ нар ороод 70.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-73/,

Шүүгдэгч Э.Тгийн яллагдагчаар өгсөн: “Хүлээн зөвшөөрч байна. ...С машинд суусан. Шатахуун түгээх станц руу явах гэсэн чинь С “хаашаа явах гээд байгаа юм банди минь, наанаа зогс” гэх мэтээр намайг хэл амаар доромжлоод байхаар нь би нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Б “архи уух уу” гэсэн чинь “уухгүй” гэсэн. С уйлж байгаад утсаа гаргаж ирээд ярихад Б утсыг нь булаагаад авчихсан. Сг машинаас татаж буулгах гэж байгаад хүрмийг нь урчихсан. С буугаад явсан. ...Б гар утсыг авсан. Бид нарыг “бууж бай” гээд буулгасан. Тэрний дараа Б Х, Сэ бид гуравт “Мань чинь гар утсыг нь авчихлаа, явъя гэж хэлсэн. 21 дүгээр хорооллын утас засварын газар луу дөрвүүлээ орсон. Тэр ах 60.000 төгрөгт авъя гэхээр нь “хямдхан байна” гээд гарцгаасан. Б “Өгвөл өг өг, кодтой юм чинь” гэхэд Сэ орж 70.000 төгрөгөөр солио хийчихсэн... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-82, 84/,        

Шүүгдэгч Б.Сийн яллагдагчаар өгсөн: “...Уух юмаа ууж байгаад Т, С хоёр маргалдаад Т машинаас татаж буулгаад 2-3 удаа нүүрэнд нь цохисон. Би тэр утсыг утас засварын газар луу ороод 70.000 төгрөгт зарсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-115/,    

Шүүгдэгч Б.Хын яллагдагчаар өгсөн: “Сонсгож байгаа 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн гар утсыг зарах үед би Тгийн машин дотор унтаж байсан. Гоймон идчихээд гарч ирээд дээрэмдэж авсан утсыг зарсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-107/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан иргэн Л.Сгийн өргөдөл /1 дүгээр хавтас, хх-3/, түүний зодуулсан гэх гэрэл зураг /1 дүгээр хавтас, хх-95/, гар утасны лавлагаа /1 дүгээр хавтас, хх-7/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-8-11/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, лавлагаа /1 дүгээр хавтас, хх-12-13/, эд зүйл /шар нэхий/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-14-16/, гэрч Х.Оюунбаатарын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-92/, шүүгдэгч Б.Сийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтас, хх-40-41/,

Хоёр. Яллагдагч Н.Б, Э.Т, Б.Х нар бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 31 дүгээр гудамжинд хохирогч Ё.Хын жолоодон явсан 58-63 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргүүлэхдээ хохирогчийг хавирч унаган зодож, өшиглөж, хоолойг нь боож, ухаан алдуулж хүч хэрэглэн гар утас, 2 ширхэг бугуйн цаг, мөнгөн гинж, 2 ширхэг ээмэг, хос гутал, үүргэвч, бэлэн 13.000 төгрөгийг нь дээрэмдсэн, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Ё.Хыг цохиж унаган өшиглөж, зодон эрүүл мэндэд нь олон тооны гэмтэл шарх учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэргийн талаар:

Хохирогч Ё.Хын: “...2020 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө ...Содон хорооллын автобусны буудал дээр 3 залуу гар өргөж байхаар нь авсан. Хойноос зам заагаад 21 дүгээр хорооллын уулзвараас зүүн тийш эргэж Толгойтын зүг рүү явж байгаад МТ колонкоор баруун тийш эргээд “Төгөлдөр” хүнсний дэлгүүр өнгөрөөд 2, 3 гудамны цаана зүүн тийш эргэж хэсэг явж байгаад нэг хашааны гадаа зогссон. Нэг нь “манай 2 буцаж явна” гээд тэр 3 машинаас буугаад тамхи татаад зогссон. Намайг дуудахаар нь буугаад очтол дунд зэргийн нуруутай /Х/ нь “чи манай 2 найзад томроод байгаа юм уу” гэхээр нь би “үгүй ээ, хэн томорсон юм бэ” гэсэн чинь зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиод хавирч унагаасан. Тэгтэл хажууд нь байсан залуу /Б/ ирээд нийлээд зодсон. Цаана байсан залуу нь миний машин руу гүйж очоод эд зүйлс хайж байгаад “утас чинь хаана байна” гэснээ нуруу хэсэгт өшиглөөд гурвуулаа намайг зодсон. Машины голын хайрцагт байгаа гэхэд Т машин руу дахин очоод үзэснээ “утас чинь байхгүй байна, чи өөрөө олж өг” гэхээр нь би голын хайрцагнаас утсаа гаргаж өгсөн. Машинд суу гэхэд нь “хамраас цус гараад байна, тогтоогоод сууя” гэхэд “энэ яасан овоо гар вэ” гээд 3-лаа нийлж зодсон. Тэр үед би нилээн манарсан байсан. Тэгснээ цээж талаас 2 нь, хөлнөөс 1 нь татаж чирээд машинд суулгасан. Хажууд нэг нь сууж байсан. Цаг хараад авна гэхээр нь бугуйн дахь цагаа тайлж өгсөн. Өөр эд зүйлс тэнд энд гэж зааж өгөөгүй, өөрсдөө миний машиныг ухаад авсан. Машин дотор айлгаж сүрдүүлээд байсан. Тэгж байснаа машинаа зогсоосноо чулуу авч миний толгой руу цохихоор нь би гараараа хаагаад байсан. Ямар ч байсан өндөр болон дунд зэргийн нуруутай хоёр залуу машин ээлжлэн барьсан. Нэг газар очиж зогсоод намайг “цагдаад өгвөл ална шүү, эсвэл одоо хутгалаад алчихъя, 10 хуруугаар нь газар малтуулж байгаад булаад алъя” гэх зэргээр сүрдүүлээд байсан. Сүүлд машинаас буухдаа эхлээд машин барьж байгаад миний хажууд суусан тэр залуу миний хоолойг боогоод ухаан алдуулах гээд байсан чинь цаанаас нь жолоо барьж байсан залуу “наадах чинь ухаан алдаагүй байна, нохой санаа гаргаад байна” гэсэн чинь намайг боож байсан залуу нэмж хоолой боогоод би ухаан алдаад унасан. Нэг сэрсэн чинь би уулын орой дээр байсан. Арай гэж босоод машинаа асаагаад доош уруудаж явснаа санаж байна. Миний эд зүйлийг дээрэмдсэн хохирлыг барагдуулсан. Эмчилгээний мөнгийг мөн өгсөн. Харин үүдэн хоёр шүд хийлгэхэд нэхэмжилсэн мөнгийг өгөөгүй байгаа. Энэ мөнгийг Х, Т, Б нараас нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-166-168, 3 дугаар хавтас, хх-26-28/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.01.10-ны өдрийн 1214 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Ё.Хын биед тархи доргилт, дух, зулай, чамархай, зовхи, хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, духанд зулгаралт, уруулын дотор салстын язрал, цус хуралт, дээд үүдэн 2 шүдний ёзоорын хугарал, хүзүүнд цус хуралт, хоёр сарвууны зөөлөн эдийн няцрал, 2 чихний хэнгэргэн хальсны цус хуралт, бага зэргийн сонсгол бууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний цус хуралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Бусад гэмтэл нийлээд болон дан дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид 2 шүдний ёзоорын хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө” гэжээ /2 дугаар хавтас, хх-37-39/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2020.01.08-ны өдрийн 38 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Samsung гар утас 100.000 төгрөг, эрэгтэй бугуйн цаг 60.000 төгрөг, эмэгтэй бугуйн цаг 100.000 төгрөг, эрэгтэй хүний мөнгөн зүүлт, гинж 50.000 төгрөг, эрэгтэй хүний цүнх 20.000 төгрөг, эрэгтэй хүний гутал 30.000 төгрөг, нийт 360.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-209-212/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2020.01.09-ний өдрийн 40 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланд: “Эрэгтэй хүний ээмэг 10.000, эмэгтэй хүний шаргал өнгийн шигтгээтэй ээмэг 10.000, нийт дүн 20.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-214-216/,

Шүүгдэгч Э.Тгийн биед үзлэг хийсэн “Ё.Хаас дээрэмдэж авсан гэх Э.Тгийн зүүн чихэнд зүүсэн байсан 1 ширхэг мөнгөн ээмгийг хураан авсан” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-185/,

Шүүгдэгч Н.Бын биед үзлэг хийсэн “Жинсэн өмдний халаасанд байсан шаргал өнгийн “Samsung Wide” маркийн гар утас, түүний үүрсэн хар өнгийн савхин цүнх, эрэгтэй хүний шаргал өнгийн 1 хос гутал, хар өнгийн оосортой цаг, эмэгтэй хүний шаргал өнгийн цаг зэргийг хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-191-198/,  

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Ё.Хын өргөдөл /1 дүгээр хавтас, хх-152/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-153-155/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-156-159/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-187-188/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-199/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-202-207/, хохирлын баримтууд /2 дугаар хавтас, хх-48-49, 61, 62/, хохирогч Л.Сгийн “Н.Баас хохирлын мөнгө 125.000 төгрөг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт /2 дугаар хавтас, хх-83/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн “Э.Тгээс Ё.Хын хохирлын төлбөр 140.000 төгрөг хүлээлгэн өгөв” гэх баримт /2 дугаар хавтас, хх-77/,

 шүүгдэгч Н.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-103/, “” ОУХС-ийн “Н.Б тус сургуулийн Олон Улсын эрх зүй мэргэжлээр сурдаг нь үнэн” гэх тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-104/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-109/,

шүүгдэгч Э.Тгийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-105/, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-107/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-108/, шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтас, хх-114-118/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /1 дүгээр хавтас, хх-119/, гэрч Э.Энхцэцэг, Б.Болормаа нарын мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-97, 99/, Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-184/,

шүүгдэгч Б.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-121/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-110/, шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтас, хх-248-250, 2 дугаар хавтас, хх-7/, хувийн байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-8/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-9/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Б.Хын 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн гэх гүйцэтгэх баримт бичиг нь тус газрын цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэх албан бичиг /2 дугаар хавтас, хх-10/,

шүүгдэгч Б.Сийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-120/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-111/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

мөн шүүх хуралдаанд өмгөөлөгч Ч.Энхтөвшингийн гаргаж өгсөн Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлгийн “Э.Тгийн эрүүл мэнд”-ийн тодорхойлолтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б, Т нар бүлэглэн хохирогч Сг зодон хөнгөн хохирол учруулсан, гар утсыг дээрэмдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б, Т, Х нар бүлэглэн Хыг зодож, хөнгөн хохирол учруулсан, гар утсыг дээрэмдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Х, Сэ нар бүлэглэн “Самсунг-7” гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан борлуулж ашигласан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Шүүгдэгч нар хохирогч С, Х нарт төлөх төлбөргүй. Хохирогч Хын шүдний төлбөрийг гаргуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр “Шүүгдэгч Б гэм буруугийн хувьд маргаагүй. Хохирогч Хын хохирлын баримт нотлох баримтын шаардлага хангаагүй тул баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж өгнө үү. Эмнэлгийн байгууллага мөн эсэх, эрхтэй эсэх нь тогтоогдоогүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхтөвшин “Шүүгдэгч Т нь анхнаасаа гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа. Хохирогч нарт хохирлыг төлсөн. Хын шүдний хохирлын нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “Шүүгдэгч Т гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Хохирлыг төлж барагдуулсан байгаа. Шүдний эмчилгээний 4.160.000 төгрөгийн баримт эргэлзээтэй байна. Огноо, нэр байхгүй, хуулийн шаардлага хангахгүй байгаа тул энэ удаа шийдэх боломжгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн “Шүүгдэгч Х зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн асуудлаар маргаагүй. Шүдний хохирлын тухайд бусад өмгөөлөгчтэй санал нэг байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оролцоог анхаарч үзнэ үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар “Гэм буруугийн хувьд шүүгдэгч Сэ маргахгүй байгаа. Дээрэмдэх гэмт хэргийн үр дагавар нь хөнгөн гэмтэл байх ёстой. Хүч хэрэглэсэн үйлдлийн үр дүн нь хөнгөн гэмтэл байгаа юм...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Б, Э.Т нар бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3 дугаар гудамж, 15 тоотын орчимд хохирогч Л.Сг 76-49 УНЧ улсын дугаартай “Тоёото приус 11” маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байхад нь “архи уусангүй” гэх шалтгаанаар цохиж зодон биед нь тархи доргилт, зүүн хацар, хүзүү, хамар, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан, улмаар түүний гарт байсан “Самсунг Галакси Эс-7 Эджи” гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авсан,

шүүгдэгч Б.Х, Б.Сэ нар хохирогч Л.Сгийн “Самсунг Галакси Эс-7 Эджи” маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр байрладаг гар утасны засварын газарт /Т.Баатаржав/ 70.000 төгрөгөөр худалдан борлуулж ашигласан,

шүүгдэгч Н.Б, Э.Т, Б.Х нар бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 31 дүгээр гудамжинд хохирогч Ё.Хын жолоодон явсан 58-63 УБК улсын дугаартай саарал өнгийн “Приус 30” маркийн тээврийн хэрэгслээр хүргүүлэн буух үедээ үл ялих зүйлээр шалтаглан хавирч унаган зодож, өшиглөж, хоолойг нь боож, ухаан алдуулан олон тооны гэмтэл шарх учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн, улмаар гар утас, 2 ширхэг бугуйн цаг, мөнгөн гинж, 2 ширхэг ээмэг, хос гутал, үүргэвч, бэлэн 13.000 төгрөгийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн дээрэмдэн авсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Н.Б, Э.Т нарын бүлэглэн хохирогч Л.Сд хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гар утсыг нь авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэргийн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн,

шүүгдэгч Н.Б, Э.Т, Б.Х нарын бүлэглэн хохирогч Ё.Хт хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь олон тооны шарх гэмтэл учруулсан, эд зүйлийг нь авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэргийн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн (шүүгдэгч нар өөрсдийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрсдийнхөө үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар /олон тооны шарх гэмтэл учруулсан, хохирогчийн мэдүүлснээр “Хоолой боогоод ухаан алдуулсан, наадах чинь ухаан алдаагүй байна, нохой санаа гаргаад байна” гэсээр нэмж боогоод ухаан алдуулсан”/) үйлдсэн гэмт хэргийн,

шүүгдэгч Б.Х, Б.Сэ нарын дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бүлэглэн гар утсыг худалдаж ашигласан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тус тус гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Н.Б, Э.Т нарын хүч хэрэглэн бусдын эд зүйл авсан 2 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт хэргийн шинжийг 2 удаагийн үйлдлээр хангасан гэж дүгнэн нэгтгэн зүйлчилж, нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 200.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч Ё.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол, 393.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байна.

Хохирогч Л.Сд шүүгдэгч Н.Б, Э.Т нар тус бүр 125.000 төгрөг буюу нийт 250.000 төгрөг төлсөн /2 дугаар хавтас, хх-77, 83/, хохирогч Ё.Хт шүүгдэгч Э.Т, Б.Х нар тус бүр 140.000 төгрөг буюу нийт 280.000 төгрөг төлсөн /2 дугаар хавтас, хх-185, 186/ болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.   

Харин хохирогч Ё.Хын “2 шүдний эмчилгээний төлбөр 4.160.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт /2 дугаар хавтас, хх-61/ уг хэрэгт авагдсан хэдий ч “Цагаан хясаа” ХХК-ийн “нэхэмжлэх” гэх баримт нь хуулийн шаардлага хангаагүй гэх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Тухайлбал уг компани нь эмнэлгийн байгууллага мөн эсэх нь тодорхойгүй, баримт дээр огноо болон шүүгдэгчийн нэр бичигдээгүй нь нотлох баримтын талаар хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд хохирогч Ё.Х 2 шүдний эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б, Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай агийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, ялуудыг нэмж нэгтгэн нийт 4 жил 3 сарын хорих ял оногдуулах,

шүүгдэгч Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай агийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ял, ялуудыг нэмж нэгтгэн 3 жил 10 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 4 жил 7 хоногоор тогтоох,

шүүгдэгч Сэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байгаа. Т урьд ял шийтгүүлж байсан. Хор уршиг төлөгдөөгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр “Шүүгдэгч Б өндөр настай эхийн хамт амьдардаг, айлын бага хүүхэд бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. Итгэл хүлээлгэж ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү. Оролцоог нь харгалзан үзнэ үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугийн асуудлаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа. Ам бүл 5-уулаа амьдардаг. Урьд хорихоос өөр төрлийн ял эдэлсэн. Хамгийн бага хорих ял оногдуулж өгнө үү. 2 жил 4 сарын хорих ял оногдуулж өгнө үү. Цээрлүүлэхээс илүү хүмүүжүүлэх зорилгыг харж үзнэ үү. Насны байдалд тохирсон ял оногдуулж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхтөвшин “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийг хэрэглэж өгнө үү. Шүүгдэгч Т 21 нас хүрээгүй тул өсвөр насны шүүгдэгч гэж үзэх үндэслэлтэй. Хорих эмнэлгийн байранд хэвтэн эмчлүүлж байсан. Сэтгэл санааны онцлогийг харгалзан үзнэ үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн “Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй. Х нь айлын ганц эрэгтэй хүүхэд, эрх дураараа өссөн, бусдад уруу татагддаг зантай, эхнэр, бага насны хүүхэдтэй. Хохирлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж бага ял өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар “Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргахгүй байгаа, бусдад төлөх төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хүний ганц хүүхэд, мөн 3 дугаар дамжааны оюутан хүүхэд гэдгийг харгалзан ялгамжтай ял оногдуулах байх. Үйлдэл, оролцоог харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгч Н.Б, Э.Т, Б.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Мөн шүүгдэгч Б.Сэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.     

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч Н.Б, Э.Т, Б.Х нар согтуурсан үедээ, хохирогчийг “архи уусангүй” гэх шалтгаанаар, мөн үл ялих зүйлээр шалтаглан бүлэглэн зодож, эрх, эрх чөлөөнд нь халдсан, эд зүйлийг нь хууль бусаар авсан, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо буюу Н.Б, Э.Т нар 2 удаагийн үйлдлээр, Б.Х ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Сэ 1 удаагийн үйлдлээр гэмт хэргийн үйлдэж олсон хөрөнгийг ашигласан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /Хоёр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, нийт 593.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, баримттай хохирол төлөгдсөн, хохирогч Л.С “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх, хохирогч Ё.Х “Зохих ял шийтгэлийг оногдуулна уу” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч Н.Б, Б.Сэ нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Т, Б.Х нар нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, шүүгдэгч Б.Х өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдлээгүй, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял, шүүгдэгч Э.Тг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ял, Б.Хыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Э.Т тус бүрийг 720 /долоон зуун хорь/ цаг, шүүгдэгч Б.Хыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хыг 6 /зургаа/ сарын хорих ял тус тус шийтгэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Н.Бын эдлэх нийт хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сараар,

шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.Тгийн эдлэх нийт хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сараар,

шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сар 20 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Хын эдлэх нийт хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 20 /хорь/ хоногоор тус тус тогтоож шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Б.Х урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 984 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж, ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснээс 1 жилийн хорих ялыг биечлэн эдэлсэн /2 дугаар хавтас, хх-8,9/, 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй /2 дугаар хавтас, хх-10/ байна.    

Иймд Б.Хт энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 10 сар 20 хоногийн хорих ял дээр өмнөх буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 984 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон, 67 хоног буюу 2 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 27 хоногоор тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг дээр дурдсан үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байна.   

Харин дээрх байдлаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Сэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхтөвшингийн “Шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг хэрэглэж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Тухайлбал гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт өсвөр насны хүн гэж тодорхойлоод тухайн бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Шүүх арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй шүүгдэгчид дээрх бүлэгт заасан журмыг хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч Э.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцооноос дүгнэвэл үйлдлийнхээ учир холбогдол, үр дагаврыг бодитоор үнэлэх чадвар суугаагүй, ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүй гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэнгийн “Шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Тухайлбал шүүгдэгч Б.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг оролцсон оролцоо, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхэд эрх олгосон хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэв.   

Шүүгдэгч Н.Б, Э.Т, Б.Х нарын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тус бүр цагдан хоригдсон 281 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. /2 дугаар хавтас, хх-18, 19, 20, 65, 75, 81, 134, 133, 161, 248-249/.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Сэ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Б, Боржигон овогт Энхцэцэгийн Т, Бор адуу овогт Батчулууны Х нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж  үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Бор адуу овогт Батчулууны Х, Өөлд овогт Бямбадоржийн Сэ нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял, шүүгдэгч Э.Тг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ял, шүүгдэгч Б.Хыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Э.Т тус бүрийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Хыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 6 /зургаа/ сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Н.Бын нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сараар,

шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.Тгийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сараар,

шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сар 20 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Хын нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 20 /хорь/ хоногоор тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Хт энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 10 сар 20 хоногийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 984 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 67 хоног буюу 2 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Хын нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 /гурав/ жил 27 /хорин долоо/ хоногоор тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Э.Т, Б.Х нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б, Э.Т, Б.Х нарын цагдан хоригдсон 281 /хоёр зуун наян нэг/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож хассугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Сэ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Хохирогч Ё.Х нь 2 шүдний эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

10. Шүүгдэгч Б.Сэд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сэ шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б, Э.Т, Б.Х нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Сэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Б, Э.Т, Б.Х нарын эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Э.Т, Б.Х нарт авсан цагдан хорих, Б.Сэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР