Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1145

 

 

                            

 

 

 

хан амарсан уу

      2020        11           02                                     2020/ШЦТ/1145         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008024001378 дугаар хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “”-д хамгаалагч ажилтай гэх, ам бүл 3, эгч, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Барболдын Э /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Б.Э нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 55 дугаар байрны гадаа “би өөр найз охинтой болсон, чамаас саллаа, минаас буу“ гэх шалтгааны улмаас найз охин Р.Дтай маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа алгадаж, улмаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн гадаа хүргэн өгч минаас буулгахдаа гуя, шилбэ хэсэг рүү нь гараараа цохиж, минаас хөлнөөс нь чирч буулгаж, түлхэж унагаан, Р.Дийн биед эрүү, баруун, зүүн бугалга, шуу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирогчтой сар гаруйн хугацаанд цуг ажиллаад “больё” гэснээс болж маргалдсан. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Гэм буруугаа хүлээж байгаа. Ялыг зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2008024001378 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Р.Дийн: “Би Б.Э гэх залуутай 2020 оны 3 дугаар сарын эхээр танилцаж манай гэрт хамтран амьдрах болсон. ...2020 оны 7 дугаар сарын 28-ны өглөө 11 цагийн үед очсон. Э гарч ирээд бид хоёр юм яриад зогсож байхад тэр “би чамаас салмаар байна, би найз охинтой болсон” гэж хэлснээс болж маргалдсан. Э маргалдаж байгаад уурлаад баруун гараараа миний 2 хацар луу 6-7 удаа алгадаж зодоод “чи одоо яв” гэж хөөсөн. Би “явахгүй” гээд зогсоод байсан чинь миний мөр лүү түлхээд би хойшоо толгойгоороо газар саваад унасан. ...Тэр хувцсаа сольчихоод “найз охин руугаа явлаа” гэсэн. Би “явуулахгүй, чи намайг гэрт хүргэж өг” гэж хэлсэн. Түүний минд суугаад Ботаникийн автобусны буудал дээр ирээд намайг “буугаад автобусанд суугаад яв” гэсэн. Би “буухгүй” гээд суугаад байсан чинь миний гуя, 2 мөр, бугалга хэсэг рүү гараа зангидаж байгаад цохиод байсан. Замдаа гар, хөл рүү цохиод яваад байсан. Драгоны гадаа ирээд “намайг буу” гэхээр нь “буухгүй” гэхэд хөлнөөс татаад минаас буулгаад, цээж рүү түлхэхэд би бөгсөөрөө газар унасан чинь тэр миндаа суугаад яваад өгсөн. Миний биед одоо ямар нэгэн өвчин зовиур алга байна. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Надад шүүх эмнэлэгт үзүүлсэн 12.000 төгрөгийн баримтаас өөр баримт байхгүй. Тухайн үедээ толгойны эм, өвчин намдаагч эм авч уусан. Одоо надад гомдол санал байхгүй. Б.Эгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-21, 24/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.08.03-ны өдрийн 8742 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Р.Дийн биед эрүү, баруун, зүүн бугалга, шуу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-33-34/,

Шүүгдэгч Б.Эгийн яллагдагчаар өгсөн: “Би Р.Д гэх эмэгтэйтэй 2020 оны 5 дугаар сарын дундуур танилцаад фэйсбүүкээр харилцдаг болсон. Бид хоёр ярилцаж байгаад 2020 оны 6 дугаар сарын дундуур хамтран ажиллахаар болсон. ...Надад хүргэлтийн худалдаа таалагдахгүй байсан тул “больё” гэж Дид хэлсэн. Хамт ажиллах хугацаанд Д бид хоёр дотно харьцаанд 1-2 удаа орсон байсан. Үүний дараа Д “надтай сууна” гэж ярих болсон. Би түүнтэй цаид хамтран амьдрах талаар ярьж байгаагүй болохоор “хоёулаа өөрсдийн мөрөө хөөе” гэж хэлсэн. Би тэгээд хамт ажиллахаа больсон. 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн үед намайг гэртээ байхад гадаа ирээд дуудсан. Уулзахад Д “надад хоёулаа буцаж хамт ажиллая” гэсэн. Би “үгүй, одоо чи яв, би чамтай уулзмааргүй байна” гэж хэлсэн. Д “би явахгүй, чамайг зөвшөөртөл энд танай гадаа байна” гэж хэлсэн. Ингээд бид хоёр маргалдаж түүнийг уурлаад орилж чарлаад жүжиглээд цамцнаас зуураад тавихгүй байхаар нь “дуугүй байгаач” гээд салгах гээд түлхсэн чинь газар бөгсөөрөө унасан. Босч ирээд уйлж орилоод байхаар нь “дуугүй байгаач” гээд хацар луу нь 3 удаа гараараа алгадсан. Би гэртээ ороод хувцсаа солиод гарч ирэхэд Д “Драгон руу хүргэж өг” гэж хэлсэн. Би “тэгье” гээд хамт минд суугаад тэр дахиад хэрүүл өдөөд бид хоёр маргалдсан. Би түүнийг хөл гараа савчуулаад байхаар нь гуя руу нь “боль” гэж цохисон. Замдаа хэрэлдэж яваад зам дээр мин зогсоох гээд байхаар нь “боль” гээд гарын булчин руу нь цохисон. Драгон дээр ирээд “минаас буу” гэхэд буухгүй байхаар нь хүчээр буулгасан. Тэр мин руу жижиг цүнхээрээ цохихоор нь би уурлаад алгадсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэж ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /хх-45-46/,

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн Р.Дийн өргөдөл /хх-11/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-13-16/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-53/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-54/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-55/, банкны депозит дансны хуулга /хх-56-81/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-82/, хохирогч, шүүгдэгч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-91, 92/, прокурорын “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол /хх-93/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-94/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Э нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 55 дугаар байрны гадна таарамжгүй харилцааны улмаас хохирогч Р.Дтай маргалдаж, нүүрэнд нь алгадаж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төв хүрэх замд минд цохин зодсон, “Драгон” төвийн гадаа минаас буулгахдаа гуя, шилбэ хэсэг рүү нь цохиж, минаас хөлнөөс нь чирч буулган, түлхэж унагаан эрүү, баруун, зүүн бугалга, шуу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Р.Дийн “...Э маргалдаж байгаад уурлаад баруун гараараа миний 2 хацар луу 6-7 удаа алгадсан, мөр лүү түлхээд газар унагаасан. ...миний гуя, 2 гарын мөр, бугалга хэсэг рүү гараа зангидаж байгаад цохиод байсан. Замдаа гар, хөл рүү гараараа цохиод яваад байсан. ...хөлнөөс татаад минаас буулгаад, цээж рүү гараараа түлхэхэд би бөгсөөрөө газар унасан...” гэх мэдүүлэг /хх-21, 24/, шүүх эмнэлгийн 8742 дугаар “1. Р.Дийн биед эрүү, баруун, зүүн бугалга, шуу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-33-34/, шүүгдэгч Б.Эгийн яллагдагчаар өгсөн “...Дийг түлхсэн чинь газар бөгсөөрөө унасан. ...хацар луу нь 3 удаа алгадсан. ...гуя руу нь “боль” гэж цохисон, ...алгадсан. Би энэ гэмтлийг хохирогч Дид учруулсан, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-45-46/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан иргэн Р.Дийн өргөдөл /хх-11/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-13-16/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Эгийн хохирогч Р.Дийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Одоо надад гомдол санал байхгүй. Б.Эгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-24/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Э нь хувийн таарамжгүй харилцаанаас хохирогч Дийг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, урьд ял шийтгэлгүй, орлого олдог нь дансны хуулгаар нотлогдсон...” гэж,

шүүгдэгч “Зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Б.Э “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд цохих, өшиглөх, чирэх, түлхэх үйлдлээр халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажилд орсон гэх, тодорхой орлого олдог/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Барболдын Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР