Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0532

 

 

 

 

 

 

 

 

           П.Жгийн нэхэмжлэлтэй 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч П.Ж

Хариуцагч Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Боловсрол шинжлэн ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр П.Жг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/153 дугаар тушаалын М.У холбогдох хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны Б/154 дүгээр Гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай тушаалын Н.Яд холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын М.Уд холбогдох хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Яд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, П.Ж-г Боловсрол, шинжлэх ухааны яамны зохих албан тушаалд томилохгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгуулах, үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн бичилт хийлгүүлэхтухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0398 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0118/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.Ж-с Боловсрол шинжлэн ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр П.Ж-г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/153 дугаар тушаалын М.У-д холбогдох хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны Б/154 дүгээр Гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай тушаалын Н.Я-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын М.У-д холбогдох хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Я-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, П.Ж-г Боловсрол, шинжлэх ухааны яамны зохих албан тушаалд томилохгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгуулах, үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн бичилт хийлгүүлэх талаар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: 

“...Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг баримтлан нэхэмжпэгч П.Ж-с Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны Б/151 дүгээр тушаалыг хүчингүй болгож, мөн өдрийн Б/153 дугаар тушаалын М.У-д холбогдох хэсэг, Б/154 дүгээр тушаалын Н.Я-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, П.Ж-г зохих албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг баримтлан Боловсрол, шинжпэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын М.У-д холбогдох хэсэг, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Я-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу Боловсрол, шинжпэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд хариуцагчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын М.У-д холбогдох хэсэг, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Я-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1, 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Ж-д ажилгүй байсан 6 сар ажлын 8 хоногийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 10963741 /арван сая есөн зуун жаран гурван мянга долоон зуун дөчин нэг/ төгрөгөөс холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгон, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомлыг гаргаж байна. Үүнд:

3.1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №128/ШШ2022/0398 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан үндэслэлээ тайлбарлахдаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадаглагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжпүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасны дагуу албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд томилох эрх бүхий албан тушаалтны зүгээс нийтлэг болон тусгай шаардлага хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах үүргээ хэрэгжүүлээгүй байна гэжээ.

3.2 Гэтэл гуравдагч этгээд М.У-н хувьд “Салбарын шагнал урамшуулал, яамны дотоод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажпын үр дүнд тулгуурлахыг;, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-т “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгмйн сайн хангасан хүнийг томилно” гэснийг тус тус үндэслэн 2003 оноос эхлэн тус яаманд тогтвортой, үр дүнтэй, тухайн чиг үүргийн ажлын байранд тогтвортой ажиллаж ирсэн тул дээрх албан тушаалд томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй. Мөн М.У нь Төрийн албаны тухай хуульд заасан мерит зарчимд үндэслэн дээрх албан тушаалд томилогдсон учир Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “...албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажпын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох” гэж заасанд нийцсэн байна.

3.3 Гуравдагч этгээд Н.Я-н хувьд Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн “Гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай” А/154 дүгээр тушаалаар Жэндерийн асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын туслахын үүрэгт ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэхээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. Энэхүү шийдвэр нь Засгийн газрын 2003 оны “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай” 233 дугаар тогтоолд үндэслэсэн бөгөөд албан хаагчийг томилох, чөлөөлөх, албан хаагч, ажилтантай гэрээ байгуулан ажиллуулах эрх нь Төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээний асуудал байдаг.

3.5 Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан Боловсрол, шинжпэх ухааны яамны зүгээс Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “...ажлын байраар хангуулах” гэж заасны дагуу бүтэц, орон тооны цомхотголд орсон албан хаагчдыг яаманд гэрээтээр ажиллуулах, харьяа байгууллага болон Боловсролын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах боломжоор хангах арга хэмжээг өнөөдрийг хүртэл авч, хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны “Шилжүүлэн ажиллуулах тухай” Б/37 дугаар тушаалаар нийт 10 албан хаагчийг Боловсролын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулж байна. П.Ж-н хувьд яаманд гэрээтээр ажиллуулах мөн харьяа байгууллагуудад шилжүүлэн ажиллуулах саналыг яамны зүгээс удаа дараа тавьж байсан нь хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэлд нотлогдоно. Гэвч П.Ж нь саналыгхүлээн авахгүй зөвхөн яамандаа ажиллана гэсэн тайлбар хийсээр ирсэн.

3.6 Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт гуравдагч этгээд М.У-г “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/153 дугаар тушаалаар Салбарын шагнап урамшуулал, яамны дотоод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтнээр гуравдагч этгээд Н.Яыг мөн өдрийн Б/154 дүгээр тушаалаар Жэндерий- асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын туслахын үүрэгтажлыг гэрээгээр гүйцэтгүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй, бодит байдалтай нийцээгүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

3.7 Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Энэ хуулийн 33.2-т заасан өрөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг төрийн албаны төв байгууллага зохион байгуулна”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1 дэх хэсгийн 1,3.2-т “Энэ журмын 1.3.1 -д зааснаас бусад төрийн захиргааны албан тушаал /удирдах, гүйцэтгэх, туслах/-ын шалгалтыг харьяалах Салбар зөвлөл” гэж тус тус зааснаас үзвэл Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн батлагдсантай холбогдуулан шинэчлэгдсэн ажлын байрны сонгон шалгаруулалт буюу албан тушаалын тусгай шалгалтыг зарлах, авах эрх нь Төрийн албаны Салбарт зөвлөлд байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын М.У-д холбогдох хэсэг, 2022 оны 04 дүгээр сарын 26- ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Я-д холбогдох хэсгийг хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь хууль бус байна.

3.8 Учир нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж авахад шаардагдах төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах эрх хариуцагч Төрийн нарийн бичгийн даргад бус Төрийн албаны салбар зөвлөлд байна.

3.9 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №128/ШШ2022/0398 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч П.Ж-с хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 151 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, мөн өдрийн Б/153 дугаар тушаалын М.У, Б/154 дүгээр тушаалын Н.Яд холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын М.У, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Я-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, П.Ж-г Боловсрол, шинжлэх ухааны яамны зохих албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг даалгах, үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.2. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар нэхэмжлэгч П.Ж Төрийн захиргааны удирдлагын газрын Салбарын шагнал, урамшуулал, мэдээллийн сангийн бүрдүүлэлт, баяжуулалт хариуцсан мэргэжилтнээр,

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар гуравдагч этгээд М.У-г Төрийн захиргааны удирдлагын газарт Байгууллагын соёл, яамны дотоод үйл ажиллагаа, ахмадын асуудал хариуцсан мэргэжилтнээр,

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар гуравдагч этгээд Н.Яыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлын албаны зохицуулагчаар тус тус томилогдон ажиллаж байсан бөгөөд улмаар хариуцагчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/151 дүгээр тушаалаар яамны бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/152 дугаар тушаалаар тус яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр албан хаагчдын эрхэлж байсан албан тушаал, ажлын байрны нэр ангилал, зэрэглэл, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн гэх үндэслэлээр гуравдагч этгээд нарыг чөлөөлсөн байна.

2.3. Түүнчлэн хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/153 дугаар тушаалаар М.У-г Төрийн захиргаа удирдлагын газрын Салбарын шагнал, урамшуулал, яамны дотод үйл ажиллагаа, соёл хариуцсан ахлах мэргэжилтнээр, Б/154 дүгээр тушаалаар төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ гэрээгээр гүйцэтгэх албан хаагчдын нэрсийг батлахдаа нэхэмжлэгч П.Ж-д Төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлтийн баримт бичгийн цахимжуулах, Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллаын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх, гуравдагч этгээд Н.Я-д салбарын жендерийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах, Төрийн нарийн бичгийн даргын өдөр тутмын ажлын зохион байгуулалтыг мэргэжилийн төвшинд шуурхай ханган ажиллах, салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах ажлыг зохион байгуулах, тайлагнах ажлыг хариуцуулан хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажлуулахаар шийдвэрлэсэн байна.

2.4. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар М.У-г яамны дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Жендер, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр тус тус томилсон байх бөгөөд энэхүү үйл баримттай хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй.

2.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын ажиллаж байсан дээрх 3 орон тоо одоо Салбарын шагнал, урамшуулал яамны дотоод үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, Жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын туслах гэсэн 2 орон тоо болон цөөрсөн, хариуцагч Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд томилох эрх бүхий албан тушаалтны зүгээс нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд М.У нарын хувьд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчийн хувьд төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхтэйг хариуцагч шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

2.6. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;”, 62.1.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах”, 62.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох.” гэж тус тус заасан.

2.7. Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн, өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч шалгаруулж авах үүрэгтэй бөгөөд ажилтан хуульд зааснаас өөр үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх, халагдах, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас авах нийтлэг баталгааг эдлэхээр хуульчилсан байна.

2.8. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгчийн хувьд албан тушаалын тодорхойлолтод заасан зарим чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, тавигдах шаардлагыг хангасан байх бөгөөд хариуцагч дээрх 3 албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан үзэж, тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж томилох ёстой, тухайн шаардлагыг хэн нь хамгийн сайн хангаж байгаа талаар сонгон шалгаруулаагүй, баримт байхгүй байхад хариуцагчийн сонсох ажиллагаа явуулсан гэх баримт, тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжгүй.

2.9. Нэгэнт хариуцагчийг орон тоо цөөрсөн тохиолдолд тодорхой үндэслэлүүдээр хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж,  ажилтны хуулиар олгосон төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх эрхийг хөндсөн шийдвэр гаргах эрхийг олгосон, хариуцагч тэрхүү эрхээ хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гуравдагч этгээд М.Уын хувьд ... 2003 оноос эхлэн тус яаманд тогтвортой, үр дүнтэй, тухайн чиг үүргийн ажлын байранд тогтвортой ажил ирсэн, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу томилсон, ...гуравдагч этгээд Н.Яын хувьд ...хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан, ...албан хаагчийг томилох, чөлөөлөх, албан хаагч, ажилтантай гэрээ байгуулан ажиллуулах эрх нь хариуцагчийн эрх хэмжээ” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.10. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын дагуу албан тушаалын тусгай шалгалтыг зарлах, авах эрх нь Төрийн албаны салбар зөвлөлд байхад анхан шатны шүүх хариуцагчийн Б/33 дугаар тушаалын М.У, Б/52 дугаар тушаалын Н.Я нарт холбогдох хэгсийг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь хууль бус” хэмээн дурджээ.

2.11. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.1.3-т зааснаар төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, уг журмын дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс уг орон тоог нөхөхөөр хуульчилсан бөгөөд ийнхүү нөхөхдөө мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж зааснаар тусгай шалгалтын дагуу сул орон тоог сонгон шалгаруулалтаар нөхөхөөр хуульчилсан.

2.12. Тухайн хэргийн үйл баримтаас үзвэл бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тоо цөөрсөн, тухайн орон тоонд ажиллаж байсан албан хаагчдаас хуульд заасан шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон авч томилох нь сул орон тоог нөхөх харилцаа гэж үзэхгүй бөгөөд маргаж буй хариуцагчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/33 дугаар тушаалын М.У, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/52 дугаар тушаалын Н.Я нарт холбогдох хэгсийг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

2.13. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар ажилтан төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих, төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас авах эрхтэй байхаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд “тухайн яаманд зохих албан тушаалд томилогдох хүсэлтийг удаа дараа гаргасан” гэж, хариуцагч “яаманд гэрээт ажилтнаар ажиллуулах эсхүл харьяа байгууллага болон Боловсролын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах боломжоор хангах арга хэмжээг авсан” гэж тус тус тайлбарлан маргажээ.

2.14. Нэгэнт тухайн байгууллагад сонгон шалгаруулалтад орох, өөр ажил албан тушаалд ажиллах боломж байхад төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан саналыг нэхэмжлэгч хүлээн аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж, П.Ж-г зохих албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийг эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэн нэхэмжлэгчийн “П.Жг зохих албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахааргүй байна.

2.15. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

                         ШҮҮГЧ                                                     Д.БААТАРХҮҮ

 

                           ШҮҮГЧ                                                        Д.ОЮУМАА

 

              ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ