Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/373

 

 

 

 

 

 

 

 

 

2020        11         27                                              2020/ШЦТ/373                            

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..........................овогт Бт холбогдох 2021004070362 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............. овогт Б /РД: ................../.

 

Шүүгдэгч Б нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “*******” гэх газарт төрсөн эгч Б.Ж-тай маргалдан улмаар түлхсэний улмаас хохирогч Б.******* нь газарт унахдаа пийшинд баруун гарынхаа шууг түлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч Б.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30-нд шилжих шөнө Баянтүмэн сумын 2 дугаар баг ******* гэх газарт манай гэрт манай дүү Б, ******* нар надтай хэрэлдэж маргалдсан. Тэгээд маргалдаж байх явцдаа Б миний цээж рүү түлхсэн. Тэгэхэд нь би хөл алдаж унахдаа халуун төмөр пийшин дээр баруун гарынхаа шуугаар тулаад гараа түлчихсэн юм. Уг түлэгдсэн шархыг би гэрээрээ эмчилж байгаад гарт маань сорви үлдсэн. Б миний дүү учраас надтай уулзаж уучлалт гуйх эсэхээс хамаарч хохирол нэхэмжлэх эсэхээ шийднэ...” гэжээ. /хх-ийн 11-13/

Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Аав гаднаас согтуу орж ирээд зүүн талын орон дээр сууж байхад гаднаас Б, ******* ах нар орж ирээд ******* ах аавыг орон дээр дарж цохиход Б ах хажуунаас нь дайрч байсан. Би болиоч гэж хашгирч байхад удалгүй ээж маань гаднаас орж ирээд болиоч гэж хашгираад Б ахын цамцных нь араас татсан. Тэр үед Б ах ээж рүү эргэж хараад “Яах гээд байгаа юм бэ” гээд ээжийн цээж рүү түлхсэн. Тэгэхэд ээж арагшаа пийшин дээр гараараа тулж ойчсон ба “Яая гар шатаачихлаа” гэж бахирч байсан. ...Тухайн үед ээжийн баруун гарын шуунаас нь шингэн шүүс гоожоод аймаар улайчихсан байсан. Тэгээд би ээжийн гарыг боож өгөөд унтуулсан...” гэжээ. /хх-ийн 14-15/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б манай эхнэрийг пийшин рүү түлхэж мөн дээрээс нь биеэрээ дарсан. Тэр үед эхнэр “Яая гар” гээд бахирч байсан. Тэр үед Б манай эхнэрийг пийшин дээрээс татаж аваад  “Чи холд” гээд баруун тийшээгээ түлхэж байсан. Тэр үед ******* ирж *******ийг татаж байгаад намайг салгасан...” гэжээ. /хх-ийн 16-18/

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед хэрүүл маргаан дуусахгүй Ж эгч бид нарыг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод Б ах руу дайраад байсан. Тэр үед Б ах Ж эгчийг хойшоо ор руу түлхсэн бөгөөд Ж эгч гэрийн баганаас тэвэрчихээд унахдаа пийшингийн янданд гараа түлэх шиг болсон...” гэжээ. /хх-ийн 22-24/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 674 тоот дүгнэлтэд:

1. Б.Ж-ын биед баруун шууны түлэгдлийн сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь өндөр хэмийн хэсгийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. Хэзээ үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32-33/

 

Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...******* эгч чи битгий манай нөхөр хүүхэд рүү дайраад бай гэж хэлэхээр нь би ******* эгчийг дахин ор руу түлхсэн. Тэр үед ******* эгч тэнцвэрээ олох гээд гэрийн баганаас барьж байгаад пийшингийн хажуу талаар унасан...” гэжээ. /хх-ийн 39-41/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

Гэрч Б.Б-рийн мэдүүлэг /хх-ийн 22-24/

Гэрч Э.С-ийн мэдүүлэг /хх-ийн 25-26/

Гэрч М.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 29-30/

Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 42/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Бт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ................... овогт Б нь 2020 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт хохирогч Б.Ж-тай маргалдаж түүнийг түлхсэний улмаас Б.Ж  нь пийшинд баруун гарынхаа шууг түлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би Ж эгчийг дахин ор руу түлхсэн. Тэр үед Ж эгч тэнцвэрээ олох гээд гэрийн баганаас барьж байгаад пийшингийн хажуу талаар унасан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой хохирогч Б.Ж, гэрч Ж.Б, Б.Э, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 674 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон  нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Б нь хохирогч төрсөн эгч Б.Ж-тай маргалдаж түүнийг түлхсэний улмаас хохирогч нь унахдаа пийшинд баруун гарынхаа шууг түлж биедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл авсан байна. Дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан түлэгдлийн сорви гэмтэл нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 674 тоот дүгнэлтээр хөнгөн гэмтэл болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. 

Шүүгдэгч Бт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүхээс шүүгдэгч Бын анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцнэ гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ж-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйл байхгүй боловч мөрдөн шалгах ажиллагааны “...Б миний дүү учраас надтай уулзаж уучлалт гуйх эсэхээс хамаарч хохирол нэхэмжлэх эсэхээ шийднэ...” гэж мэдүүлсэн мөн хэргийн материал танилцуулахад гомдолтой гэсэн санал хүсэлт зэргийг харгалзан хохирогч Б.Ж нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .................овогт Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Ж нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Боос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА