Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00747

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь  хэсгийг баримтлан  хариуцагчаар оролцвол зохих   З.Баянсэлэнгэ / РД-ХН74032367/-г   эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсгийг баримтлан хариуцагчаар оролцвол зохих  З.Баянсэлэнгийг  эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

    4. Нэхэмжлэгч шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг  эс зөвшөөрвөл  гардаж авах хугацаа дууссанаас хойш  14  хоногийн дотор давж заалдах гомдлыг  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Д.НАРАНЦЭЦЭГ