Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/358

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, шүүгч Д.Сарантуяа, Э.Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэддорж,

Иргэдийн төлөөлөгч: Н.Уранчимэг,

Шүүгдэгч: Б.Г , түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000229 дугаартай 4 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  улсаас авсан гавьяа шагналгүй,

            Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгТ зааснаар гэм буруутайд тооцож,

/Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөж байсан/

            Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Г ийн эд хөрөнгөөс 500.000 төгрөг хурааж 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

            Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

            Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт Б.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            1. Шүүгдэгч Б.Г  нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6-20 тоотод оршин суух иргэн Д.Батмөнхийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамж 12а тоотод оршин суух иргэн*******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, хайрцагтай монетан гинж, кулон, ээмэг, бугуйвч зэргийг хулгайлан авч бусдад 1.510.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2020 оны 01 дүгээр сарын 29-нөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 5 дугаар гудамж 20 тоотод оршин суух иргэн *******гийн хүн байнга амьдрах зориулалтай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч үүдний амбаарын хаалга, гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад 365.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 7 дугаар гудамж 10 тоотод оршин суух иргэн *******ын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр агуулах буюу хоолны амбаарт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч хонины мах, ууц, өвчүү зэргийг хулгайлан авч бусдад 135.500 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2020 оны 03 дугаар сарын 03-наас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 3-30 тоотод оршин суух иргэн *******ын эзэмшлийн амбаарт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 8 кг борц хулгайлан авч бусдад 280,000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2020 оны 03 дугаар сарын 04-нөөс 2020 оны 03 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 6-5-553 тоотод оршин суух иргэн *******гийн гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 9 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад 13.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2020 оны 04 дүгээр сарын 06-наас 2020 оны 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 6-09-29 тоотод оршин суух иргэн *******н эзэмшлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 220\/ хүчин чадалтай гагнуурын аппарат хулгайлан авч бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

            8. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 08-42 тоотод оршин суух иргэн Г.Ган-Эрдэнийн хүн байнга амьдрах зориулалтай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, (Самсунг) 36 маркийн гар утас хулгайлан авч бусдад 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

            9. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар баг 8-16 тоотод оршин суух иргэн ийн хүн байнга амьдрах зориулалтай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн 115.000 төгрөг эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч бусдад нийт 445.000 төгрөгийн хохирол учруулсан,

            10. 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг 10-02 тоотод оршин суух иргэн ын хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

            11. 2020 оны 04 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 06-07 тоотод оршин суух иргэн ийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан мөн тус хашаанд байх иргэн ын хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлан авч 570.000 төгрөгийн хохирол учруулсан,

            12. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 06-05 тоотод оршин суух иргэн ийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн 13000 төгрөг, монетон хос бөгж, монетон жижиг бөгж 1 ширхэг, шармал 3 хос кулонтой зүүлт, өрөөсөн ээмэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 995.500 төгрөгийн хохирол учруулсан,

            13. 2020 оны 04 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 4-18 тоотод оршин суух иргэн *******ын хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой иж бүрэн эмээл, эмээлийн шинэ мод зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 2.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

  1. Шүүгдэгч Б.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2020 оны 02 дугаар сарын 01-ний үед байхаа 7 дугаар багт хэдэн тоот хаалгыг мэдэхгүй байна. Хоолны амбаарт нь орж үхрийн хормойтой өвчүү, хаа, гуя зэрэг зүйлсийг аваад урд зах дээр аваачиж танихгүй ченжид 100.000 төгрөгөөр зарсан. Би тэр үед ганцаараа явсан. Махнуудаа шуудайнд хийгээд явсан юм. Би мах авсан хүнээ танихгүй. Лхагваа гэдэг хүний хажууд махан дээр суудаг эмэгтэй 40 гаран настай хүн байсан. Цагаан өнгийн такси байсан. Дугаар болон жолоочийг мэдэхгүй  ....  гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 97 /

.... “Би 2020 оны 01 дүгээр сарын 29-ний үед байхаа 7 дугаар багт хашаандаа 1 гэртэй баруун хойд талдаа байшинтай байсан. Байшинд нь ороод юм аваагүй. Дараа нь гэрт нь орж хойд хоймрынх нь сервантнаас жижиг мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг авсан. Баруун бүсийн алт мөнгө авдаг хүнд 46.000 төгрөгөөр зарсан. Байшинд орохдоо цоожийг нь хөшиж орсон. Гэрт орохдоо мөн адил цоожийг хөшиж орсон, Би 2020 оны 02 дугаар сарын 01, 02-ны үед хашаандаа байшинтай байшингийн хажууд амбаартай байсан байхаа. Байшингийн зүүн талын цонхоор ороод ширээн дээр нь 2 ширхэг мөнгөн аяга байсан тэрийг аваад дараа нь сервантан дээр тавьсан байсан жижиг хайрцаг дотор мөнгөн бөгж, ээмэг, мөнгөн бугуйвч байсан. Монетон ээмэг, зүүлтийн тасархай, бөгж 2 ширхэг зүйлүүд байсан. Зах дээр алт мөнгө авдаг хар машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүнд мөнгөн аягыг нь Есөн-Эрдэнэ захын биллиардын урд байдаг алт мөнгөний дарханд 66000 төгрөгөөр зарсан. Ээмэг бөгж, монетон эдлэлийг 240.000 төгрөгөөр зарсан ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 99, 104 /

.... Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны үед байхаа 7 дугаар багт хэдэн тоот хаалгыг мэдэхгүй байна. Амбаарт нь орж хавсарсан хонины мах 1 ширхгийг авсан. Амбаарын цоожийг юмаар хөшиж онгойлгож орсон. Хонины махаа дунд захын махны зааланд мах зардаг эмэгтэй хүнд 100.000 төгрөгөөр зарсан ... Миний хувьд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн 423 дугаар хорих ангиас ялын хугацаа дуусаж суллагдаж 2020 оны 01 дүгээр сарын 28- ны өдөр Баянхонгор аймгийн төвд ирсэн. Ингээд аймгийн төвд байхдаа согтуугаар доорх хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэн. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар өмгөөлөгчөө байлцуулан дэлгэрэнгүй мэдүүлэг өгье. Миний хувьд хулгайлсан эд зүйл малын махыг бүгдийг нь зарж борлуулж мөнгөөр нь дандаа архи уугаад дуусгасан. Одоо надад ямар нэгэн мөнгө төгрөг байхгүй.

... Баянхонгор аймагт ирсэн өдрөө архи уусан ингээд маргааш буюу 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бас архи уусан бөгөөд бараг харанхуй болж байхад буюу 18 цаг өнгөрч байхад ганцаараа Хөх толгойд явж байгаад хашаандаа нэг гэртээ нэг байшинтай эзэнгүй, нохойгүй айл байхаар нь хашааг нь давж ороод байшингийнх нь хаалганы цоожийг хашаан дотор нь байсан нэг нарийнхан төмрөөр хөшиж онгойлгоод ороход байшин хоосон байсан. Тэгэхээр нь монгол гэрийнх нь цоожийг нөгөө төмрөөрөө хөшиж онгойлгоод ороход гэрийн хойд талын тавилга дээр хундага шиг жижиг мөнгөн аяга нөгөөх нь арай том мөнгөн аяга байхаар нь аваад гарсан. Цоож онгойлгосон төмрөө хаячихсан хаана хаясан ямар төмөр байснаа мэдэхгүй байна. Ингээд маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нөгөө 2 жижиг мөнгөн аягыг эвдэлж мөнгийг нь аваад тагшийг нь гудамжинд хаячхаад доод зах дээр алт мөнгөний дарханд зарсан. Дархан жинлээд

50.000 төгрөг болж байна гээд надад 50.000 төгрөг өгсөн. Энэ мөнгөөр би архи уусан.”

... Ингээд нөгөө аяганы мөнгө зарж авсан 50.000 төгрөгөөр зах дээр биллиард тоглож архи ууж байгаад буюу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13-14 цагийн хооронд аяга хулгайлсан айлын ойролцоо газарт явж байгаад нэг хашааны хаалга нь цоожтой байхаар нь шагайж харсан чинь хашаандаа 2 гэртээ баруун талдаа амбаартай хашаанд гэрүүд нь эзэнгүй цоожтой нохойгүй байхаар нь хашааг нь давж ороод цоожтой амбаарын цоожийг бас тэр хавьд байсан төмрөөр хөшиж онгойлгоод ороход хавсраад уутанд хийчихсэн нэг хонины мах байхаар нь тэрийг аваад гарч дунд зах дээр ирж махны зааланд орох гээд явж байтал нэг танихгүй эмэгтэй хүн мах зарах гэж байгаа юм уу гээд асуухад нь тийм гэхэд үзээд авъя гэхлээр нь 100.000 төгрөгөөр ав гэхэд тэр хүн авах бол надад 100.000 төгрөг өгөөд тэр танихгүй хүн явсан. Тэр махыг жинлэж үзээгүй бөгөөд мах худалдаж авсан хүнийг би танихгүй. Тэр хүн ченж биш зүгээр явуулын хүн байсан. Ингээд би тэр мах зарж олсон 100.000 төгрөгөөр архи уусан.

... Хонины мах хулгайлсан өдрөөс хойш 2-3 хоноод буюу 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед байх нөгөө мөнгөн аяга, хонины мах хулгайлсан газрын ойролцоо хашаандаа нэг байшинтай, нохойгүй, айлын байшингийн зүүн талын вакум цонхыг түлхэж онгойлгоод байшинд ороход ширээн дээр цай ууж байгаад үлдээсэн бололтой 2 ширхэг мөнгөн аяга байхаар нь авсан. Тэгээд хажуу талынх нь тавиур дээр хайрцагтай зүйл байхаар нь шууд аваад байшингаас хаалгаар нь гараад явсан. Ингээд баруун бүс худалдаан төв дээр ирээд нөгөе г хайрцагтай зүйлээ онгойлгоод үзэхэд эмэгтэй хүний ээмэг гинж гэсэн зүйлүүд байсан бөгөөд би эхлээд мөнгөн эдлэлийг нь аваад нөгөө 2 ширхэг мөнгөн аяганы мөнгийг нь хуулж аваад 2 тагшийг нь шидчихээд мөнгө авна гэсэн хаягтай машин дээр очиж мөнгөнүүдийг нь жинлүүлэхэд 76.000 төгрөг болсныг нь авсан. Энэ машиныг харах юм бол таних байх. Энэ машины хажуу талд алт, монет авна гэсэн хаягтай машинд орж хайрцагт байсан монетон гинжний тасархай, өрөөсөн ээмэг, зүүлтийг кулон гэх зүйлүүдийг нийлүүлээд жинлүүлэхэд 240.000 төгрөг болж байна гэж хэлж мөнгийг авсан. Би эдгээр зүйлүүд яг ямар граммтай байсан талаар нь мэдэхгүй надад тэр худалдаж авсан хүмүүс тэдэн төгрөг болж байна гэхлээр нь мөнгийг нь авсан. Би хайрцагт яг тийм зүйлүүд байсан талаар нь тодорхой хэлж чадахгүй байна. Ингээд би мөнгөөр нь архи уусан. Хайрцгийг нь хаячихсан        

.... Ингээд архи ууж хоноод маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бас нөгөө хулгай хийсэн айлуудынхаа ойролцоо хашаа буюу хашааны том хаалга нь онгорхой машин байж байгаад гараад явсан бололтой хашаандаа байшинтай байшингийн хажуу талд гражтай, нохойгүй, эзэнгүй байшин байхаар нь гражны хаалга хаалттай мөртөө цоожгүй онгорхой байхаар нь ороход гражны баруун талд цоожтой хаалгатай нэг өрөө шиг зүйл байхаар нь ороход гражны зүүдэг цоожийг нь татаад үзэхэд онгойсон ороод харахад жижигхэн үхрийн мах гуя, шалдан хаа буюу дан чөмөг, өвчүү байсныг нь 50 кг-н цагаан өнгөтэй шуудайнд хийж аваад доод зах дээр ирж махны ченжид үзүүлэхэд авах болж 6000 төгрөгөөр нэг кг-г бодож нийт 40 кг болсныг 240.000 төгрөг надад өгснийг аваад энэ мөнгөөр 2 хоног архи ууж явж байгаад хөдөө гэр лүгээ явсан. Миний хувьд ингэж хулгай хийж олсон мөнгөөр дандаа архи уусан өөрөөр зарцуулаагүй бөгөөд би энэ хулгайн гэмт хэргүүдийг дандаа ганцаараа үйлдсэн. Миний хувьд үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Надаас мэдүүлэг авсан эрүүгийн мөрдөгч Ч.Чинзориг болон мөрдөгчийн зүгээс айлгасан, дарамталсан, намайг эрүүдэн шүүсэн асуудал байхгүй ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 107-109 /

... 2020 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Баянхонгор аймгийн төвд 10-т гэх газарт одоо гудмыг нь сайн санахгүй байна. Гудамжинд явж байгаад нэг хашааны завсраар харсан чинь хашаанд дотор гэрэлгүй байшин байсан. Тэгэхээр нь би хашааг нь давж ороод байшингийн баруун талын вакум цонхны жижиг цонхыг урт төмрөөр цохиж онгойлгоод байшин дотор орсон. Тэгээд би ороод чүдэнз хавирч гэрэл гаргаж явсаар байгаад хамгийн цаад талын өрөөнд ороод зурагтын тавиур шиг том цагаан тавилга дээр давхарлаад тавьчихсан байсан мөнгөн аягануудыг аваад ширээн дээрээс том мөнгөн аяга нэгийг нь аваад нийт 9 ширхэг аягыг өөрийн дээлийн өвөртөө хийгээд зүүн талын цонхоор авч гарсан. Тэгээд цонхоор гараад хойд талын хашааг нь даваад “Арван мянгатад” Хуягаа гэх айлд хоноод маргааш өглөө нь Батжаргал гэх найзтайгаа уулзаад би нөгөө аягануудаа Батжаргалд үзүүлээд хамт зарахаар зах руу явсан. Тэгээд би өөрийн төрсөн ах д энэ аягыг мөнгөөр нь худалдаад аваадхаач энэ манай найз Жагаа буюу Батжаргалын аяга байгаа юм гэж хэлээд 400.000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгийг аваад Батжаргалын хамтаар Тээврийн товчооны буудалд очоод тэндээ архи ууж 2 хоносон. Тухайн хэргийг би ганцаараа явж байгаад үйлдсэн. Тэр газраас өөр эд зүйлс аваагүй. Ахаасаа бэлэн мөнгөөр 400.000 төгрөг авсан. Би ахдаа 400.000 төгрөгөөр зарсан ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 63-65 /

... Хүлээн зөвшөөрч байна. Би дээрх хэрэгт шалгагдаж байх хугацаандаа Баянхонгор аймгийн Жинст сум Бууцагаан сумуудаар 10 гаруй хоног явсан. Тэгээд Баянхонгор аймагт ирээд аймгаас зайдуу хөдөөгүүр хэд хоног хээр хонож байгаад ирсэн. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Есөн-Эрдэнэ зах дээр явж байгаад цагдаа нарт баригдсан ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн  66 /

... 2020 оны 04 дүгээр сарын 06-ны шөнийн 00 цагийн үед Арван мянгатын 6-9-29 тоот хашаанд байрлах байшингийн цонхоор орж жижиг улаан өнгийн гагнуурын аппарат хулгайлж аваад байшингийн урд талын том цонхоор гарч явсан. Байшингаас гараад гудамж уруудаад Тойв гэдэг айлын хашаанд очиж хоноод өглөө гэрээс гараад Арван мянгатын голд байрлах дугуй засварын залууд 100.000 төгрөгөөр гагнуурын аппаратаа зараад хөдөө буюу Жинст сумын Цагаан гүвээ гэдэг газар луу явсан. Тухайн хашаа нь хойд талаараа блокоор өрсөн хашаа байсан. Би хойд талын блок хашааг даваад байшингийн баруун талын жижиг цонхыг түлхэж орсон. Байшин дотор ороход 3 өрөөтэй байсан. Би байшингийн хамгийн цаад талын өрөөнд ороод цаасан улаан өнгийн хайрцаг дотор байсан улаан өнгийн гагнуурын аппаратыг аваад байшингийн голын өрөөний урд талын том цонхоор гараад явсан. Би дээрх үйлдлийг ганцаараа үйлдсэн. Хэн нэгний дарамт шахалт, ятгалгад ороогүй мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн. Би дээрх мөнгийг талаар нь архи уугаад тал мөнгөөр нь мотоциклдоо бензин хийгээд дууссан. Би хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 74-75 /

... 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагийн үед Баянхонгор аймгийн 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 4-8-32 тоотод байрлах байшингийн хаалганы цоожийг эвдэж ороод байшин дотроос 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг самсунг 36 маркийн гар утас зэргийг хулгайлж авсан. Тэр байшингаас гараад зах руу яваад Баруун бүх худалдааны төв орсон. Тэнд ороод гар утас засвар гэсэн лангуун дээрээ гар утсаа 34.000 төгрөгөөр зараад нэг ширхэг мөнгөн аягыг нь эвдээд тагшийг нь Есөн-Эрдэнэ зах дээрээ хаяад хуулсан мөнгийг нь алт мөнгөний дархан Сүхжаргал гэх хүнд 20.000 төгрөгөөр өгсөн. Би тухайи хэргийг ганцаараа үйлдсэн. Өөр хэн нэгэн оролцоогүй. Би хэн нэгний дарамт шахалтад дор үйлдээгүй. Өөрөө хүсэж үйлдсэн. Би дээрх хэргийг согтуу байх үедээ мөнгөний хэрэг гараад үйлдсэн. Харвал танина ах дүү төрөл садны холбоо байхгүй. Өмнө нь харж байсан зах дээр алт мөнгөний дархан хийдэг гэдгээр нь мэднэ. Зарсан мөнгөөрөө би ганцаараа архи уугаад дууссан. Би хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 82-83 /

... 2020 оны 04 дүгээр сарын 20-д гаргаад гэж санаж байна. Баянхонгор аймгийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт одоо яг хаалгыг нь санахгүй байна. Ногоон өнгийн хашааны хаалгатай айл байсан. Хашаан дотор нь 1 давхар тоосгон байшин байсан. Би хашааны хаалгаар нь дотогш ороод байшингийн баруун талын цонхыг түлхэж ороод байшингийн хойморт байсан жижиг цоохор авдар онгойлгоод хар өнгийн цүнхийг аваад доторх эд зүйлсийг онгойлгож үзэхэд 2, 3 ширхэг мөнгө хийдэг түрүүвч байсан. Тэр түрүүвчид дотроос 80000 төгрөг байсныг хулгайлж авсан. Би ганцаараа үйлдсэн. Тухайн мөнгийг би ганцаараа зарцуулсан. Тэр мөнгөөрөө би архи уугаад дууссан. Зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 95/

... 2020 оны 04 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Баянхонгор аймгийн 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Арван мянгатын” нүүрнээсээ 2 дахь гудамжны наанаасаа 3 дахь хаалга гэж санаж байна. Хашаандаа нэг цагаан өнгийн байшин байсан. Тэгээд би хашааны хаалгаар нь ороод байшингийн урд 3 цонхны зүүн талын цонхийг түлхэж байшинд ороод зүүн талын өрөөн дотор зурагтын тавиур дээр байсан 4 ширхэг мөнгө аягыг аваад буцаад цонхоор гарсан. Би тухайн хэргийг ганцаараа үйлдсэн. Би дээрх хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна .... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 123-124 /

... Би тэр хашаанд байсан гэр болон байшинд орсон гэхдээ би ямар нэгэн эд зүйл аваагүй. Би ороод авчихаар юм байхгүй байхаар нь , буцаад гараад явсан. Хулгай хийх гэж орсон нь бол үнэн. Би сайн он сарыг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 04 дүгээр сарын 20-ны үед орсон ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 121-122 /

... Би 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд гудамд согтуу явж байгаад 2-р баг 6-р гудамжны 05 тоот хашааны арын хаалга нь онгорхой байхаар нь явж ороод байшингийн цоожийг төмрөөр хөшиж онгойлгоод орсон. Ороход том өрөөний сервантан дээр бөөрөнхий хайрцагт бөгж гинж байсан. Би 2 шаргал бөгж, 1 ногоон шигтгээтэй бөгж, 2 шаргал бөгж байхаар нь аваад буцаад хашааны арын хаалгаар нь гараад явсан. Тэгээд доод зах буюу Есөн-Эрдэнэ зах ороод 2 шаргал бөгжийг нь зах дээр юм үзэж явж байсан эмэгтэйд 300.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд нөгөө 2 зүүлт, ногоон кулонтой бөгж зэргийг бөгж зарсан эмэгтэй үзүүлэхэд монет биш байна гэхээр нь би аваад явсан. Би дээрх хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 134-135 /

... Тэр хоёр эмээлийг аваад байшингаас гараад 2 эмээлээ хашааны ёроолд үлдээгээд иж бүрэн тоногтой эмээлийн 6 ширхэг мөнгөн тоногийг аваад зах ороод алт мөнгөний дарханд өгсөн. Нийт 6 мөнгөн тоногийг 320.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд тэр мөнгөөрөө архи ууж хээр хоноод өглөө аймаг ороод Бат-Очир гэх айлдаа ороод 2 ширхэг эмээл 1 ширхэг гөлмийг аваад таксинд сууж яваад Есөн-Эрдэнэ зах дээр зарах гэж яваад цагдаад баригдсан ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 143 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г  мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Миний бие нөхөр******* 3 хүүхдийн хамтаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 3 дугаар гудамж 12а тоотод амьдардаг. Манай нөхөр******* нь уурхайд ажилладаг. Одоогоор манай нөхөр байхгүй Улаанбаатар хотод байгаа. Цаашид манай гэрээс эд зүйл алдагдсан хэрэгт миний бие хохирогчоор оролцох болно. Учир нь манай нөхөр ажилтай учир ирж чадахгүй. Тухайн хэрэг болсон өдөр нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үед манай нөхөр******* болон манай 3 хүүхэд бид нар гэрээсээ гадагшаа гарч явсан. Ингээд 2-3 цаг болоод буюу 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн орчим гэртээ ирэхэд гэрт ширээн дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга, ханын тавиур дээр байсан миний хайрцагтай ээмэг бөгжийг савтай нь аваад явсан байсан. Ингээд манай нөхөр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Манай гэрээс доорх эд зүйлүүд алдагдсан. Үүнд:

1. Дунд гарын хуучны аав ээжээс өвлөгдөж ирсэн хээтэй мөнгөн аяга 1 ширхэг, 250.000 төгрөгөөр үнэлж байна.

2. Дунд гарын 2015 онд гэр бүл болоход хүмүүс өгсөн мөнгөн аяга 1 ширхэг, 200.000 төгрөгөөр үнэлж байна.

3. Солонгос монетан 2 гинж багцаагаар 4,1 гр байх нэг гинж нь тасархай байсныг нийлүүлээд 400.000 төгрөгөөр үнэлж байна.

4. Солонгос монетан кулон 2 ширхэг буюу нийлүүлээд 100.000 төгрөгөөр үнэлж байна.

5. Солонгос монетан ээмэг нэг хос 2015 онд худалдаж авч байсан. 150.000 төгрөгөөр үнэлж байна.

6. Мөнгөн бугуйвч ОХУ-с 150.000 төгрөгөөр авч байсан. 150.000 төгрөгөөр үнэлж байна.

7. Мөнгөн бугуйвч шигтгээтэй 150.000 төгрөгөөр үнэлж байна. Гэрийн цонх хаалга цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Миний хувьд надад учирсан 1.510.000 төгрөгийн хохирлоо авах юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг  / 1-р хх-ийн 67 /

 

  1. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16:30 цагийн үед манай хашаа байшин болох 7-5-20 тоот хашаанд байдаг байшин, гэрийн цоожийг эвдээд гэрээс 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан байхаар нь цагдаад хандсан. Миний алдсан мөнгөн аяганууд “Мөнхийн овгийнхоос” гэсэн бичигтэй жижгэвтэр шинэ аяга 1 ширхэг 250.000 төгрөг. Жижиг аяга нь “1963 оны 1 дүгээр анги” гэсэн байсан байхаа шинэ аяга 190.000 төгрөгийн үнэтэй. Манай гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгосон байсан. Гэрээс эрэгтэй хурган дээл, цайран хазаар зэрэг эд зүйлүүдийг авахаар бэлдсэн байсан. Байшингаас 1 хонины мах, малын махаар борц хийсэн байсан чинь шуудайнд хийгээд бэлдээд тавьсан байсан. Байшингийн хаалга эвдэлсэн байсан. Хажуу айлын хүүхэд болох Баяраагийн дүүгийнх нь хүүхэд /нэрийг мэдэхгүй/ манай хашааг даваад танихгүй хүн орж байхыг харсан байсан. Тэр хүн нь тод хөмсөгтэй 21-23 настай гэмээр залуу байсан гэж хэлсэн.”

Манай нэг гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 5 дугаар гудамж 20 тоот хашаанд байдаг бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот руу гэр бүлээрээ явж манай гэр эзэнгүй үлдсэн. Манай хашаанд нэг байшин нэг 5 ханатай монгол гэр байдаг. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 30- ны өдрийн 16 цаг 30 минутын үед манай хажуу талын айлын хүн танай гэрт хулгай орсон юм шиг байна гэж хэлж би утсаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ингээд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ирсэн. Манай байшингийн үүдний амбаар буюу таамбарын хаалгыг эвдэлсэн мөн 5 ханатай гэрийн цоожийг эвдэлсэн байсан бөгөөд гэрт орж алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. Алдагдсан 2 ширхэг мөнгөн аяганы хувьд 2018 онд 250.000 төгрөгөөр худалдаж авсан “мөнхийн овгийнхон” гэсэн бичигтэй нэг аяга,

2019   онд ангийн уулзалтаар хүмүүс өгсөн “1963 оны 1-р анги” гэсэн бичигтэй аяга байсан. Би энэ аягаа 190.000 төгрөгөөр үнэлсэн. Харин эвдэрсэн модон хуучин хаалгаа 100.000 төгрөгөөр, гэрийн цоожоо 5000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Миний хувьд учирсан 365.000 төгрөгийн хохирлоо авах юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44, 73 /

 

  1. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 01 дүгээр сарын 29-ний орой 17 цагийн үед би аавынхаа хашаанд очиж хашааг нь шалгасан юм. Манай аав Богд сум руу яваад хэд хонож байгаа юм. Тэгээд тэр өдөр хашааг нь очоод шалгая гэж бодоод 7-7-10 тоотод очиж үзэхэд гэр түлшний амбаар нь зүгээр байсан. Тэгээд хоолны амбаарынх нь хаалга хаалттай цоожийг эвдээд буцаагаад зүүчихсэн байсан. Тэгээд аав явахаасаа өмнө надад гэр, амбаар очиж үзээрэй мах, ууц  байгаа шүү гэж хэлсэн болохоор нь хоолных нь амбаарт орж үзсэн чинь мах, ууц нь байхгүй болохоор нь аав руу залгаад та чинь ууц, мах  яачихсан юм бэ гэсэн чинь намайг байхад байсан Очирбат гэдэг хүн манайд ирээд байсан тэр л авсан байх гэсэн тэгээд маргааш нь цагдаад дуудлага өгсөн. Цоожтой байсан хужаагийн 3500 төгрөгийн цоож. Эвдсэн байсан. Зүгээр цоожлогддог л цоож байсан. Бүтэн эр хонины ууц, 1 хаа, 1 өвчүү, 1 сувай хонины 2 кг хошного алга болсон.”

Манай аавын гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 7 дугаар гудамж 10 тоот хашаанд байдаг бөгөөд миний бие аавынхаа гал тогоог барьж хамт амьдардаг юм. Манай аав өндөр настай ганц бие хүн бөгөөд миний бие аавтайгаа хамт амьдарч хоол цайг нь хийж өгдөг. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Богд сум руу аавын хамтаар явж хүргэнийхээ гэрт аавыг хөдөө үлдээгээд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ирээд гэрээ амбаараа шалгасан. Тэгэхэд гэрийн хаалга зүгээр харин манайх хоол ундаа болон хувцсаа хийж хураадаг модон амбаарын хаалганы цоожийг онгойлгосон байдалтай зүүсэн байхаар нь үзэхэд дотор нь байсан хонины ууц, хонины мах /бүтэн хаа, хонины өвчүү/ байхгүй байсан. Миний хувьд надад учирсан 135.500 төгрөгийн хохирлоо авах юм бол гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49, 80 /

            6. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би Баянхонгор аймгаас Бөмбөгөр сум руу яваад 4-ны шөнө гэртээ ирж хоноод 3 дугаар сарын 05-ны өглөө гэрээсээ гараад амбаар луу орсон чинь манай амбаарын цүүг нь хөшиж онгойлгоод дотор нь өлгөөтэй байсан борцнуудыг уутанд хийж аваад явчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон .... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 47 /

7. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манай гэрээс нийт 9 ширхэг аяга алдагдсан. Үүний 4 ширхэг нь том, 5 ширхэг нь дунд гарын мөнгөн аяга байгаа юм. Манайх нийт 10 ширхэг аягатай тухайн хүн нь 9 ширхгийг нь аваад үлдэгдэл 1 ширхэг мөнгөн аяга нь ширээн дээр байсныг нь аваагүй явсан байсан. Мөн би анх мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь алдсан гэж бодоод мэдүүлэг өгсөн. Ширээн дээр байсан аягыг нь хараагүй байсан юм. Тэгээд 10 ширхэг аяга алдагдсан мөн, үнэлгээг 10 ширхэг мөнгөн аягаар үнэлгээг хийлгэсэн юмаа. Манай байшингийн баруун талын жижиг цонхоор орсон байсан. Цонхны 2 давхар шилийг хагалсан байсан юм. Цонхыг чулуугаар хагалсан байхаар нь чулууг хаясан юм. Харин хэргийн газрын үзлэгийн зураг дээр байгаа төмөр болохоор манайх тухайн үед паараа янзалж байгаад үлдээсэн төмөр байгаа юм. Миний цонхны хагарсан шил болохоор 50x60 харьцаатай 2 давхар шил байсан. Цонхыг шиллүүлж янзлуулахад нийт 50.000 төгрөг болсон. Мөн мөнгөн аягыг үнэлүүлэхэд 70.000 төгрөг болсон юм. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан дунд гарын 1 мөнгөн аяга алдагдаагүй тул үнэлгээнээс 1 ширхэг дунд гарын мөнгөн аяганы үнийг хасах нь зүйтэй гэж бодож байна. Миний хувьд 9 ширхэг мөнгөн аягаа тоо ёсоор нь хүлээн авсан. Одоо ямар  нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна ...  гэх мэдүүлэг / 2-р  228-229 /

  1. Хохирогч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн 6 дугаар багийн нутаг дэвсгэр 6-9-29 тоотод гэрээ эргэхээр очсон. Тэгээд гэртээ очоод байшингийн хаалгаар дотогш ороход манай гэрийн хойд өрөөний цонх онгорхой хулгай орсон байдалтай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан... Манай байшингийн хойд талын цонхоор орж ирээд гагнуурын аппарат аваад урд талын цонхоор гараад явсан байсан. Гагнуурын аппаратаас өөр алдсан зүйл байхгүй. Мөн цонх хагарсан эвдэрсэн зүйл байгаагүй. Цонхыг хүчтэй түлхээд онгойлгосон бололтой байсан юм. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэг санал, хүсэлт алга байна. Миний хувьд алдагдсан гагнуурын аппаратыг олж авсан болохоор одоо ямар нэг гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна ... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 239, 241 /

 

  1. Хохирогч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Баянхонгор аймгийн 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 4-8-42 тоот гэрээс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өглөөний 08 цагт гараад ажилдаа яваад орой 20 цагийн үед ирэхэд гэрт хулгай орж 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг Самсунг 3-6 маркийн гар утас зэрэг алдагдсан байсан... Манай байшингийн хаалга болон өөр эвдэрсэн зүйл байгаагүй. Харин хаалгыг цоожилсон байсан сэнжтэй цоожийг чулуугаар цохиж эвдлээд эргүүлээд зүүсэн байсан. Чулуу нь хажууд нь хэвтэж байсан юм. Ягаан өнгийн шинжтэй цоож байсан. 8000 төгрөгөөр 2018 оны үед авч байсан юм. 8000 төгрөгөөр үнэлж байна. Цоож болон чулууг тухайн үед нь хаясан. Одоо байхгүй байна. Хохирлыг нөхөн төлбөл ямар нэг гомдол санал алга байна.” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 250, 3-р хх-ийн 2 /

 

  1. Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр дунд зах дээр махаа зарж байсан чинь манай эхнэр Батцэцэг миний дугаар луу залгаад гэрт хулгай орсон байна гэж над руу хэлсэн тэгэхээр нь би гэрт очсон чинь манай байшингийн гал тогооны цонхоор хулгай орж гэрээс бэлэн мөнгөөр 115.000 төгрөг, 1 ширхэг эмэгтэй хүний монетон бөгж алга болсон байсан. Тухайн үедээ бид нар гэрээс эд зүйл алдагдаагүй байна гэж бодсон. Тэгээд дараа нь эд зүйлсээ бүртгэж байгаад цагаан сараар хүмүүст бэлгэнд өгч байсан бэлэн мөнгө шинэ мөнгөнүүд ээмэгний саван дотор байсан бөгж алга болсон байсан ... Түрүүвчинд байсан 115.000 төгрөг мөн монетон бөгж алга байсан юм. Манай гэрт орсон хүн манай гал тогооны өрөөний цонхоор орж ирээд буцаад гарсан байсан. Цонх болон цонхны шил хагарсан зүйл байгаагүй зүгээр байсан. Гомдолтой байна нийт 445.000 төгрөгөө нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 8, 10 /

 

  1. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би охины хүүдийг хааяа очиж хардаг юм. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр охиныхоо хүүхдийг харахаар охиныдоо байж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ ирэхэд манай гэр зүгээр байсан. Тэр өдрөө буцаад охиныдоо очиж хүүхдийг нь харж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн үед ирэхэд манай байшингийн баруун талын урд цонхны жижиг цонх онгорхой байхаар нь гэртээ орж үзэхэд сервантан дотор байсан аягануудаа үзэхэд 4 ширхэг мөнгөн аяга алга байсан. Мөн ойр зуурын тавилганууд онгичсон байсан боловч ямар нэг зүйл алдагдаагүй байсан юм. Манай гэрт тухайн хүн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр орсон байх гэж бодож байна. Тэр өдөр их шуурсан юм тэгээд маргааш өглөө нь очиход цонх онгорхой байсан юм. Манай цонх ямар нэг эвдэрсэн хагарсан зүйл байхгүй. Гомдолтой байна 1 мөнгөн аяга хүлээж авсан. Одоо 320.000 төгрөгөө нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 14 /

 

  1. Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эхнэр хүүхдийн хамт Богд сум руу мал руугаа явсан. Тэгээд хөдөө байж байсан чинь 2020 оны 04 сард ирсэн чинь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр утсаар танай гэр лүү чинь хулгай орсон байна гэхээр нь би хөдөөнөөс 2-6-7 тоотод байх гэртээ ирсэн чинь манай гэрт хулгай орж эд зүйл алга болсон байсан. Хоёр мөнгөн аяга алга болсон байна. Өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй байна. Нэг аягыг би баруун бүс худалдааны төвөөс нөгөөхийг нь болохоор хадам аав найр хийхэд бэлгэнд өгч байсан юм. Хоёулаа дунд гарын аяганууд байгаа. Ямар нэгэн бичиг болон сийлбэр байхгүй цулгай аяга байгаа... Манай гэрт орсон хүн манай гэрийн цоожтой цүүг нааш нь татаад тавыг нь эргүүлээд онгойлгосон байсан. Цоож болон хаалганд ямар нэг эвдэрсэн зүйл байхгүй. Гомдолтой байна 2 мөнгөн аяга нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 20, 22 /

 

 

  1. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр санагдаж байна. Заг суманд хөдөө гэртээ байхад манай хашаанд байдаг айлын хүн танай байшингийн арын цонхоор хулгай орсон юм шиг байна. Мөн манай гэрээр бас орсон байна гэж хэлэхээр нь манай эхнэр аймгийн төв рүү явсан. Тэгээд аймгаас над руу залгаад 2 ширхэг мөнгөн аяга миний хурган дээл алга байна гэж хэлсэн. Манай байшингийн хойд талын жижиг цонх онгойлгоод хойд талын жижиг цонх онгойлгоод орсон байсан гэсэн. Тухайн цонх дотогшоо онгойдог юм. Цонх түгжээ байхгүй гадна талаас нь хадаасаар тогтоосон байсан. 2 давхар цонх байгаа юм. Цонхонд эвдэрсэн хагарсан ямар нэгэн зүйл байхгүй бүтэн байгаа ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 26-27 /

 

  1. Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн үед би гэртээ очсон чинь гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Миний хуримын хос монетан бөгж, жижиг монетан бөгж гурван шармал кулонтой зүүлт 1 ширхэг өрөөсөн шармал ээмэг бурхны 10.000 төгрөг, түрүүвчид дотор байсан 3.000 төгрөг алдагдсан байсан... Манай байшингийн гадна талын таамбарын цүүг хөшөөд хажуу тийш нь болгоод самбарын мод бага зэрэг ховхорч унасан байсан. Цоож ямар нэг эвдрэлгүй байсан. Цүүг эргүүлээд шүрүүпээр янзалсан одоо ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй. Үнэлүүлэх шаардлага байхгүй юм. Өөр ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй. Одоо ямар нэгэн гомдол санал алга байна. Үлдэгдэл эд зүйлийн үнэлгээ болох 188.000 мөн үнэлгээ хийсэн 30.000 төгрөг нийт 218.000 төгрөг нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 30-31, 33 /

 

  1. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Баянхонгор аймгийн 2 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах манай байшинд 2020 оны 04 дүгээр сарын дундуур хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Гэхдээ хулгай манай гэрт яг хэзээ орж эд зүйл хулгайлсан талаар би одоо яг сайн санахгүй байна. 2 ширхэг эмээлийн мод, нэг эмээл нь гөлөм эмээлийн мөнгөн тоног хэрэгсэлтэйгээ алдагдсан байсан... Манай байшингийн баруун хойд талын гал тогооны өрөөний цонхыг онгойлгож ороод гал тогооны өрөөнөөс амбаарын түлхүүр авч хашааны баруун талд байсан амбаарын онгойлгоод бүрэн тоногтой эмээл болон эмээлийн мод байсныг аваад явсан байсан. Байшингаас ямар нэг алдагдсан зүйл байхгүй мөн цонх эвдэрсэн зүйл байхгүй. Хүчтэй түлхэж онгойлгосон байсан юм. Харин амбаарыг цоожийг түлхүүрээр онгойлгосон байсан. Ямар нэгэн эвдсэн зүйл байгаагүй. Амбаараас бүтэн эмээл болон эмээлийн мод алга байсан. Өөр ямар нэг зүйл алга болоогүй юм. Б.Г ийн хувьд манайхыг сайн мэднэ нэг нутгийн айлууд байгаа юм. Б.Г  бид 2 холын хамаатан хүмүүс байгаа юм. Одоо ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл алга байна. Бүрэн тоногтой эмээл, эмээлийн модыг хүлээн авсан ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 39, 41 /

 

16. Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2020 оны 04 дүгээр сарын 19-ний үеэр санагдаж байна би нэг хүн ирж шинэ цагийн их гарын мөнгөн аяга өгөхөөр нь би 70.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр үед Б.Г ийг гэдгийг мэдээгүй худалдаж авсан юм. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа санагдаж байна над руу нэг залуу утсаар яриад монет зарах гэсэн юм авах юм уу гэж утсаар ярихаар үзье хаана байгаа юм гэхэд зах дээр байна гэж хэлэхээр нь Гурван-Эрдэнэ засварын хажууд миний 7696 БНХ улсын дугаартай машин байгаа хүрээд ир гэхэд удалгүй машины чинь хажууд ирчихлээ гэж хэлэхээр нь машин дээрээ ирэхэд нэг бор залуу ирсэн байсан. Машинд суугаад монетыг нь үзэхэд 2 ширхэг хос монетон бөгж 1 ширхэг зүгээр шар гинж байхаар нь 2 ширхэг хос бөгж монет байна. Гинж монет биш байна монет грамм нь 40.000 төгрөг байдаг. 2 ширхэг бөгжийг чинь авъя гэж хэлэхэд ав гэж хэлэхээр 2 ширхэг монетыг граммлаж үзэхэд 8 гр болоод 320.000 төгрөг өгсөн. Тэгтэл тэр шар гинжээ та ав ав гэж хэлчхээд яваад өгсөн. Маргааш нь санагдаж байна эрүүгийн мөрдөгч Ч.Чинзориг над руу залгахаар нь алдагдсан эд зүйл байгаа юу гэж асуухад монетон бөгж алдсан гэж хэлэхээр нь нэг танихгүй хүнээс 2 ширхэг монетон бөгж, шармал гинж мөн том мөнгөн аяга авсан гэж хэлэхэд 2 ширхэг бөгжийг байлгаж байгаарай алдагдсан зүйл байж магадгүй гэж хэлэхээр за гэж хэлсэн тэр үеэс хойш 2-3 хоногийн дараа санагдаж байна миний дугаар луу нэг хүн залгаад эмээлийн хэрэглэл байна сонирхох уу гэж хэлэхээр нь ах нь ажил дээрээ алга байна гэртээ байна үзэж чадахгүй гэж хэлэхэд та хаана байгаа юм би өөрөө яваад очъё гэж хэлэхээр нь би гэрийнхээ хаягийг зааж өгөхөд нэг залуу манайд ирсэн. Ирэхээр нь миний машинд суугаад эмээлийн хэрэглэлийг үзэхэд 6 ширхэг эмээлийн хэрэглэл байхаар нь хаанаас авсан юм хулгай эд биш биз дээ гэж хэлэхэд биш манай ахын юм байгаа юм. Утас авах гээд мөнгөний хэрэг болоод зарах гэж байгаа юм гэж хэлэхээр нь хэд юм гэж хэлэхэд та хэдээр авах юм гэхээр нь чи юмаа зарах гэж байгаа хүн юм бол үнийг хэл гэж хэлэхэд 350.000 төгрөгөөр авахгүй юу гэж хэлэхээр нь би 300.000 төгрөгөөр авъя гэж хэлэхэд ав ав гэж хэлсэн. Тэгээд чи хулгайн юм авчирч зараад байгаа юм биш биз гэж хэлэхээр нь хулгайн зүйл биш утас авах гээд мөнгөний хэрэг гараад байгаа юм гэж хэлэхээр нь би худалдаж авсан юм. Тэр өдийн маргааш нь нэг дугаараас танихгүй залуу залгаад эмээлийн мод, гөлөм байна авах уу гэж хэлсэн. Тэр залуугийн хоолойг сонсоход надад эмээлийн гялаан зарсан залуугийн хоолой мөн байхаар нь хэн бэ гэхэд өөрийгөө Б.Г  байна гэж хэлэхээр нь маргааш ажил дээр аваад ир гэж хэлээд эрүүгийн мөрдөгч Ч.Чинзоригт хэлсэн юм тэгээд маргааш ажил дээр аваад ирэхэд цагдаагийн алба хаагч нар бариад явсан юм. Миний хувьд Б.Г ийг хулгайн эд зүйл зарж байгааг мэдээгүй юм. Мэдсэн бол би худалдаж авахгүй байсан юм. Миний хувьд гомдол гэх зүйл алга байна. 690.000 төгрөг нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 45 /,

17.Иргэний нэхэмжлэгч Ч.Очирхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 04 дүгээр сарын 07 юм уу 8- нд санагдаж байна. 3-45-01 тоот хашааны гадна талын дугуй засвар дээр байж байтал цэнхэр мотоцикп унасан залуу ирээд гагнуурын аппарат зармаар байна гээд улаан өнгийн гагнуурын аппарат надад үзүүлээд 120.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь 100.000 төгрөгөөр авъя гэж хэлэхэд тэг гэхээр нь 100.000 өгөөд явуулсан юм. Тухайн залууг танихгүй. Миний хөдөө Галуут суманд ойр зуурын зүйл гагнадаг байсан аппарат байгаа юм хөдөө явах гээд мөнгөний хэрэг гараад зарж байгаа юм гэж хэлсэн. Аппарат нь хэрэглэж байсан аппарат байсан юм. Одоо ашиглаж байгаа надад байна. Би тэр аппаратыг та нарт хүлээлгэн өгье. Хулгайн *- эд зүйл гэдгийг нь мэдээгүй болохоор би худалдаж авсан миний буруу... Миний хувьд одоо 100.000 төгрөгөө нэхэмжилж байна. 100.000 төгрөг өгчихвөл гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 244, 3-р хх-ийн 78 /

 

18.Гэрч ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2020 оны 01 дүгээр сарын 27-ны үед байхаа бор цоохор дээлтэй залуу ирээд 200 граммын мөнгөн аяганы мөнгийг ураад тагшнаас* нь салгасан 1 аяганы материал буюу мөнгө 50000 төгрөгөөр авсан. Тэр залуу аяганыхаа тагшийг өөрөө аваад явсан. Хулгайн аяга гэж хэлээгүй. Би өөрөөс нь хулгайнх уу гэж асуусан чинь хулгайнх үгүй гээд байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн  87 /

 

  1. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Гансүх намайг 88250909 гэсэн дугаарын утаснаас залгаж би хөдөөнөөс ороод ирлээ Хуягаагийнд архи ууж байна гэхээр нь би очоод Хуягаа, Гансүх бид 3 архи ууж тэднийд хоносон. 03 дугаар сарын 04-ны өдөр бид нар бас архи уусан. Би архи ууж байгаад эхнэрээ дуудаад гэр лүүгээ явсан. Тэгэхэд Гансүх тэр өдрийн орой буюу 03 дугаар сарын 04-ны орой 22 цагийн үед том шуудайны дундуур юм үүрсэн манай гэрт мотоциклоо авъя гээд ирсэн. Тэгээд Гансүх бид 2 манай хашааны гадаа архи хувааж уугаад сууж байхад манай хадам эгч бид хоёрыг хол очиж архи уу гээд загнахаар нь бид 2 амьчуул өгсөж явж байгаад сүү цагаан идээ авна гэсэн хаяг байсан тэрний үүдэнд очоод надад борц байна энийг заръя гээд орсон тэгэхээр нь би бие засчхаад араас нь ороход нэг эмэгтэй байсан. Тэгээд тэр эмэгтэй хүүхдээ мөнгөнд явуулаад мөнгө авчирч ирж өгсөн. Би хэдэн төгрөг өгснийг нь сайн мэдэхгүй байна. Гансүх надад 80.000 төгрөгтэй боллоо гэж хэлсэн. Тэгээд бид 2 архи хайгаад олдохгүй болохоор нь би гэр лүүгээ явсан. Гансүхийн мотоцикл байгаа юм. Гансүх хөдөөнөөс унаж ирсэн. Тухайн үед Гансүх зарах гэж байхдаа надад борц байгаа юм гэж хэлсэн. Манай ахын гэрт байсан. Эгчийндээ аваачиж тавих гэж байсан юм энд оруулаад өгчихье гээд орсон удалгүй намайг араас нь ороход зарчихсан гээд зогсож байсан ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 50-51 /

 

  1. Гэрч Б.Цэцэгдарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 03 дугаар сарын 04-ны оройны 21 цагийн үед гэж санаж байна. Манай гэр болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5- 21-4 тоотод үл таних 2 хүн ирээд миний өөрийн 88309855 дугаарт утасны дугаарыг нь одоо санахгүй залгаад гадаа чинь байна борц өгье гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад очтол 2 танихгүй залуу байсан. Та борц худалдаж авах уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би борц худалдаж авна гэж хэлсэн. Тэгээд надад 25-н гурилын уутны талаар 4 кг борц өгсөн. Би тэрийг нь жин хэмжигчээр хэмжиж аваад мөнгийг бодоод 81000 төгрөг өгсөн. Тэгээд тэр 2 залуу яваад өгсөн. Би тэр хүмүүсээс борц худалдан авах үедээ асуусан орой үдэш болж байна хулгайн юм биш биз дээ гэж хэлсэн чинь надад борц өгсөн дээлтэй залуу тийм зүйл байхгүй. Би хөдөөнөөс орж ирээд буцах гэсэн чинь бензиний мөнгөгүй болчихлоо гэж хэлээд өгсөн... Энэ зурган дээрх залуу мөн байна. Орой шөнө болохоор царай нь нэг их сайн харагдахгүй байсан одоо зургийг нь харахад таньж байна. Би бэлэн мөнгөөр 4 ширхэг 20.000-тийн дэвсгэрт, 100 төгрөгийн дэвсгэрт өгсөн. Миний өгсөн мөнгийг надад борц өгсөн саяны надад үзүүлсэн зурган дээрх залуу авсан. Би тэр хоёроос борцны эзэн нь хэн юм хэн мөнгийг нь авах уу гэж асуутал зурган дээрх залуу миний борц би мөнгийг нь авна гэсэн тэгэхээр нь би чи юу хүн юм гэж хажууд нь цуг явж байсан залуугаас асуусан. Тэгтэл би цуг явж байгаа найз нь гэж надад хэлсэн ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 53-54 /

 

  1. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 03 дугаар сарын 05-ны орой Гансүх бид 2 “Арван мянгат” гэх газарт Хуягаа гэх айлд хамт архи ууж байсан. Тэгээд Гансүх намайг өөрийнхөө унаж ирсэн цэнхэр өнгийн мотоциклийг нэг шил архинаас зараад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө мотоциклийг өөрийн хадмын хашаанд аваачиж тавьсан байсан. Тэгээд 10 цагийн үед манайд ирсэн. Тэгээд би Гансүхтэй нэг шил архи хувааж уугаад би хадам ээжийнх руу яваад тэндээ хоносон. Тэгээд би өглөө нь Гансүхтэй уулзахад намайг ахынд очоод мөнгө аваадахъя цуг явъя гэж надад хэлсэн. Тэгээд би замдаа явж байхдаа өвөрт нь аяга байгааг мэдсэн. Тэгтэл миний өвөрт аяга байгаа энэ аягыг зараад архи ууя гэж хэлэн. Тэгээд бид хоёр 3 дугаар халуун усны урд талд Гансүхийн ахынд очоод тэр 2 тусдаа машин дотор уулзаад байсан. Тэгээд уулзаж дуусаад 300000 төгрөг аваад гараад ирсэн. Надад би аягаа зарчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нэг шил архи аваад буудалд ороод тэндээ 2 өдөр архи уугаад тэгээд “Тээврийн товчоо”-ны буудал дээрээс салсан. Хэний аяга болох хэнээс авсан талаараа надад юу ч хэлээгүй. Бүх мөнгөөрөө архи ууж, хоол идэж буудлын мөнгө төлөөд дууссан .... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 68-69 /

 

  1. Гэрч Б.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би гэрээсээ гараад айлд очих гээд машинаа унаад хашаанаасаа гартал миний төрсөн дүү Гансүх нэг танихгүй залуугийн хамтаар манайд ирсэн. Тэгээд манай энэ найзын хэдэн мөнгөн аяга байгаа юм. Бид хоёр мөнгөний хэрэг гарсан тул энэ мөнгөн аягануудыг 800.000 төгрөгөөр худалдаж аваадхаач гэсэн. Тэгэхээр нь би хулгай хийчхэж гэж бодоод энэ мөнгөн аягыг нь аваад далд хийчихье гээд Гансүхэд 800.0000 төгрөг алга байна одоо байгаа нь 400.000 төгрөг гээд өгсөн. Тэгээд мөнгө аваад яваад өгсөн тэрнээс хойш уулзаагүй. Одоо надад байгаа би гэртээ хадгалчихсан байгаа бүгд яг тоо ёсоороо байгаа. Би цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэж байсан юм. Би худалдаж авахгүй бол Гансүх бас өөр хүнд зарна үгүй бол эвдлээд дарханд өгнө гэж бодоод худалдаж авсан. Би Гансүхээс 9 ширхэг мөнгөн аяга худалдаж авсан ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 71-72 /

 

  1. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр гэж санаад байна. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Би Баянхонгор аймгийн 9 дүгээр багийн нутаг Есөн-Эрдэнэ захад байрлах алт мөнгөний дарханы өрөөндөө байж байхад нэг залуу орж ирээд хар, цагаан мөнгө авах уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би авна гэж хэлсэн чинь өөрийн куртикний кармаанаасаа гаргаж ирээд 26 грамм хар цагаан мөнгө өгсөн. Тэгээд би тэр мөнгийг нь 1 цэнийг 3000 төгрөгөөр бодож аваад 20.000            төгрөг өгсөн. Тэгээд тэр залуу манай өрөөнөөс гараад явсан. Хулгайн хар, цагаан мөнгө гэдгийг нь мэдээгүй. Өмнө нь хулгайн эд зүйлс худалдаж авч байгаагүй. Зах зээлийн үнээр худалдаж авсан. Улаанбаатар хотод 1 цэн хар мөнгө 5000 төгрөгөөс хэлбэлзэж байдаг. Ганцаараа явж байсан. Тэр хар, цагаан мөнгийг нь хайлуулаад бөгж болон өөр бусад зүйл хийсэн ... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 85-86 /

 

  1. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өглөөний 10 цагийн үед байхаа цагийг яг сайн санахгүй байна. Би өглөө ажил дээр байж байсан нэг залуу над дээр ирээд нэг гар утас аваадхаач энэ гар утасны плат нь гэмтэлтэй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөг гэж байгаа юм гэж асуусан чинь 60.000 төгрөгөөр авчих гэж хэлсэн. Тэгэхээр надад тийм их мөнгө алга байна 44.000 төгрөг байна гэж хэлсэн чинь тэр залуу яваад өгсөн. Тэгээд хэсэг явж байснаа буцаж ирээд 44.000 төгрөгөөр авчих гэж хэлсэн тэгээд би гар утсыг авчихсан. Миний авсан гар утас шар өнгийн самсунг зб маркийн сим картын үүр байхгүй утас байсан. Би тэр гар утсыг задлаад утасны дэлгэцийг өөр утсанд хийгээд явуулсан. Одоо гар утасны плат нь үлдсэн. Надад өгсөн гар утсаа халаад батарей сороод байдаг гэж надад хэлсэн. Тэр гар утасны гэмтлийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан зүгээр асаж байсан гар утас байсан. Өмнө нь нэг хэрэгт гэрчийн мэдүүлэг өгч байсан. 2019 оны 11 дүгээр сард эвдэрсэн гар утас худалдаж аваад тэрийгээ янзалж зарсан чинь хулгайн гар утас болж таарсан. Би тухайн гар утсыг зах зээлийн үнээс доогуур үнээр худалдаж авсан. Хулгайн гар утас гэдгийг нь мэдээгүй мэдэх боломж байгаагүй. Тухайн хүнээс би хэний гар утас ямар учиртай гар утас болох талаар асуугаагүй ... гэх мэдүүлэг  / 3-р хх-ийн 88-89 /

 

            25.Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2020 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр санагдаж байна. Заг сумын 4 дүгээр багт хөдөө гэртээ байхад манай хашаанд байдаг айл болох танай байшинд хулгай орсон юм шиг байна гэж хэлэхээр нь би хөдөө гэрээсээс тухайн өдрөө ирсэн. ирэхэд манай байшингийн гал тогооны өрөөний арын жижиг цонх онгорхой, цонхны доор байсан тавиурыг холдуулаад тавьсан, том өрөөнд ороход том зурагтын тавиурын хоёр талын авдрын тагууд онгойсон газар хэвтэж байхаар урд талын авдарт байсан мөнгөн аяга болон хурган дээлээ үзэхэд байхгүй байсан тэгээд бусад тавилгуудад байгаа зүйлээ үзэхэд бүгд байсан юм. : 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр хөдөө гэрээсээ аймгийн төв рүү  явахад хурган дээл мөнгөн аяганууд байсан юм... гэх мэдүүлэг / 3 хх-ийн 123/

 

26. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн: ... хохирогч Д.Батмөнхийн хулгайд алдсан гэх сарлагийн үхрийн махны зах зээлийн үнэ 510.000 төгрөг ... гэх дүгнэлт /1р хх-ийн 116/

 

27. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн: ... хохирогч*******гийн хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн үнэлгээ -    Мөнгөн аяга /хуучны дунд гарын мөнгө аяга, хээтэй/ 25.0000 төгрөг

  • Мөнгөн аяга /дунд гарын мөнгөн аяга/ 180.000 төгрөг
  • Монетан гинж 400.000 төгрөг
  • Монетан кулон 180.000 төгрөг
  • Ээмэг 170.000 төгрөг
  • Мөнгөн бугуйвч 130.000 төгрөг
  • Мөнгөн бугуйвч /цулгай мөнгөн/ 200.000 төгрөг нийт 1.510.000 төгрөг ...

гэх дүгнэлт /1-р хх-ийн 120-121/

 

            28. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн: ... хохирогч *******гийн хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээ

  • Мөнгөн аяга /дунд гарын мөнгөн аяга/ 160.000 төгрөг
  • Мөнгөн аяга /жижиг гарын мөнгөн аяга/ 100.000 төгрөг
  • Байшингийн тамбарын хаалга 100.000 төгрөг
  • Гэрийн хаалганы цоож 5000  төгрөг ... нийт 365.000 төгрөг ... гэх дүгнэлт

/1-р хх-ийн 126/

 

            29. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн: ... хохирогч *******ын хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн үнэ        - хонины ууц 130.000 төгрөг

  • хонины мах 55000 төгрөг ... нийт үнэ 135.500 төгрөг ... гэх дүгнэлт /1 р хх-ийн 131/

 

            30. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 173 дугаартай шинжээчийн: ... хохирогч Д.Сүх-Очирын хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн үнэ  Бор /үхрийн хаа гуяар/ 280.000 төгрөг ... гэх дүгнэлт /3-р хх-ийн 154/

 

            31. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 300 дугаартай шинжээчийн: ... хохирогч *******гийн хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн үнэ 50х60 харьцаатай цонхны шил 30.000 төгрөг ... гэх дүгнэлт /3-р хх-ийн 171/

 

32. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 221 дугаартай шинжээчийн: ... хохирогч Э.Эрдэнэдалайн хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн үнэ гагнуурын аппарат 320.000 төгрөг ... гэх дүгнэлт /3-р хх-ийн 178/

 

33. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 042 дугаар шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3  гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Папилон салбар станцад 2020-010-БНХ/2/ кодлосон гарын алганы мөр нь нэгдсэн санд МИ003810011297 дугаараар бүртгэлтэй Батаа овогтой Эрдэнэдалайгийн зүүн гарын алганы хээтэй нийлэлт, нийлэлт, салаалт, эхлэл, төгсөл зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

3. Харин 2020-010-БНХ /1,3/ гэж кодлосон гарын мөрүүдтэй тохирох мөр, дардас үгүй байна ... гэх дүгнэлт /3-р хх-ийн 181-182/

 

34. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 244 дугаартай шинжээчийн: ... хохирогч Г.Ган-Эрдэнийн хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн үнэ  – мөнгөн аяга 130.000 төгрөг

  • самсунги S6 маркийн гар утас 160.000 төгрөг ... нийт үнэ 290.000 төгрөг... гэх дүгнэлт /3-р хх-ийн 191/

           

35. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 294 дугаартай шинжээчийн: ... хохирогч Г.Ган-Эрдэнийн хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн үнэ цоож 8000 төгрөг ... гэх дүгнэлт /3-р хх-ийн 194/

 

36. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 264 дугаартай шинжээчийн: ... хохирогч ийн хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн үнэ

  • бэлэн мөнгө 115000 төгрөг
  • монетан бөгж 330000 төгрөг нийт үнэ 445000 төгрөг ... гэх дүгнэлт /3-р

хх-ийн 201/

37. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 235 дугаартай шинжээчийн: ... хохирогч ын хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн үнэ  - шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 130.000 төгрөг

   - шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 120.000 төгрөг

   - шинэ цагийн бага гарын мөнгөн аяга 200.000 төгрөг ... нийт үнэ 450.000

төгрөг гэх дүгнэлт /3-р хх-ийн 207/

 

            38. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 237 дугаартай шинжээчийн: ... хохирогч ийн хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн үнэ ... дунд гарын мөнгөн аяга 300.000  төгрөг ... гэх дүгнэлт /3-р хх-ийн 212/

 

            39. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн: ... хохирогч ийн хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн үнэ         -  монетан хос хатан сүйх, хаан сүйхтэй бөгж 807.500 төгрөг

  • монетан жижиг бөгж 140.000 төгрөг
  • шармал 3 хос клонтой зүүлт, өрөөсөн ээмэг 35000 төгрөг
  • бэлэн мөнгө 13000 төгрөг ... нийт үнэ 995.5000 төгрөг ... гэх дүгнэлт /3-р хх-ийн 217/

 

40. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 262 дугаартай шинжээчийн: ... хохирогч *******ын хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн үнэ ... мөнгөн тоногтой, иж бүрэн эмээл 2.600.000 төгрөг, ... эмээл 180.000  төгрөг ... нийт үнэ 2.780.000 төгрөг ... гэх дүгнэлт /3-р хх-ийн 223/

 

41. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 323 дугаартай шинжээчийн: ... хохирогч ын хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн үнэ .... эмэгтэй хүний хурган дээл 400.000  төгрөг дунд гарын мөнгөн аяга 100.000 төгрөг бага гарын мөнгөн аяга 70.000  төгрөг ... нийт үнэ 570.000 төгрөг ... гэх дүгнэлт /4-р хх-ийн 6/

42. Энх-Нахиа ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 141 дугаартай шинжээчийн:

1. Том гарын мөнгөн аяга 1 ширхэг 1.800.000 төгрөг

2. Том их гарын мөнгөн аяга 3 ширхэг 4.200.000 төгрөг,

3. Дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг 6.000.000 төгрөг 3-р хх-ийн 165 / болон Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол / 1-р хх-ийн 11, 4-р хх-ийн 36/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 34-39, 2-р хх-ийн 167-170, 171-176, 177-183, 185-192, 193-202, 203-207, 208-210, 211-212/,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлтүүд /3-р хх-ийн 245-250, 4-р хх-ийн 2-3/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 185/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

             

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г  нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6-20 тоотод оршин суух иргэн Д.Батмөнхийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамж 12а тоотод оршин суух иргэн*******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, хайрцагтай монетан гинж, кулон, ээмэг, бугуйвч зэргийг хулгайлан авч бусдад 1.510.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. 2020 оны 01 дүгээр сарын 29-нөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 5 дугаар гудамж 20 тоотод оршин суух иргэн *******гийн хүн байнга амьдрах зориулалтай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч үүдний амбаарын хаалга, гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад 365.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

4. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 7 дугаар гудамж 10 тоотод оршин суух иргэн *******ын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр агуулах буюу хоолны амбаарт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч хонины мах, ууц, өвчүү зэргийг хулгайлан авч бусдад 135.500 төгрөгийн хохирол учруулсан,

           

            5. 2020 оны 03 дугаар сарын 03-наас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 3-30 тоотод оршин суух иргэн *******ын эзэмшлийн амбаарт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 8 кг борц хулгайлан авч бусдад 280,000 төгрөгийн хохирол учруулсан,

           

            6. 2020 оны 03 дугаар сарын 04-нөөс 2020 оны 03 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 6-5-553 тоотод оршин суух иргэн *******гийн гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 9 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

           

            7. 2020 оны 04 дүгээр сарын 06-наас 2020 оны 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 6-09-29 тоотод оршин суух иргэн *******н эзэмшлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 220\/ хүчин чадалтай гагнуурын аппарат хулгайлан авч бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

           

            8. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 08-42 тоотод оршин суух иргэн Г.Ган-Эрдэнийн хүн байнга амьдрах зориулалтай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, (Самсунг) 36 маркийн гар утас хулгайлан авч бусдад 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

           

            9. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар баг 8-16 тоотод оршин суух иргэн ийн хүн байнга амьдрах зориулалтай байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн 115.000 төгрөг эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч бусдад нийт 445.000 төгрөгийн хохирол учруулсан,

           

            10. 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг 10-02 тоотод оршин суух иргэн ын хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

           

            11. 2020 оны 04 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 06-07 тоотод оршин суух иргэн ийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан мөн тус хашаанд байх иргэн ын хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлан авч 570.000 төгрөгийн хохирол учруулсан,

           

            12. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 06-05 тоотод оршин суух иргэн ийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч бэлэн 13000 төгрөг, монетон хос бөгж, монетон жижиг бөгж 1 ширхэг, шармал 3 хос кулонтой зүүлт, өрөөсөн ээмэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 995.500 төгрөгийн хохирол учруулсан,

 

13. 2020 оны 04 дүгээр сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 4-18 тоотод оршин суух иргэн *******ын хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой иж бүрэн эмээл, эмээлийн шинэ мод зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 2.780.000 төгрөгийн хохирол учруулсан бүгд 13 удаагийн үйлдлээр 20.951.000 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт болсон нь  хохирогч Д.Батмөнх,*******, *******, *******, Д.Сүх-Очир, *******, *******, Г.Ган-эрдэнэ, , , , , , *******, иргэний нэхэмжлэгч , Ч.Очирхуяг нарын мэдүүлэг,  гэрч , , , , , , , , нарын мэдүүлэг,  Энх-нахиа ХХК-ийн шинжээчийн  96, 70, 82, 78, 173, 221, 42, 244, 294, 264, 235, 237, 238, 262, 232, 141 дугаартай дүгнэлтүүд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Г ийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Г эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г  нь уг гэмт хэргийг байнга буюу 3 ба түүнээс дээш 13 удаагийн үйлдлээр гэмт хэргийг байнга үйлдэж, уг гэмт хэргийн замаар олж авсан бусдын эд хөрөнгийг зарж идэж уух зүйлдээ зарцуулсан нь түүнийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж шүүх дүгнэсэн учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийг хөнгөрүүлэх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Г эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж , гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хохирогч нарын мэдүүлгийг дүгнээд шүүгдэгч Б.Г ээс  хохирогч Х.С 280.000 төгрөг, хохирогч Г.Г 298.000 төгрөг, хохирогч  С.М 445.000 төгрөг,  хохирогч Р.А 320.000 төгрөг, хохирогч Г.Г 300.000 төгрөг,  хохирогч Ж.Б 218.000 төгрөг, Д.Б 540.000 төгрөг, Г.Б 1.510.000 төгрөг, Т.Д 365.000 төгрөг, Л.М 135.500 төгрөг, Ж.Г 570.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Очирхуягт 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч т 690.000 төгрөгийг тус тус гаргуулж олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд хэргийн бусад хохирогч нар нь алдагдсан эд зүйлээ буцаан авснаа илэрхийлсэн тул хохирлыг гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г  нь энэ хэргийн учир нэг зуун ерэн нэг / 191 / хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Шүүгдэгч Б.Г  нь урьд нь Баянхонгор аймга дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын, 17:1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 4 жилин хорих ялыг нэмж нэгтэн нийт 4 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүчгийн 20 дугаартай захирамжаар 04 жил 06 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас 02 жил 07 сар 14 хоногийн хорих ялыг эдэлснийг хасаж 01 жил 10 сар 16 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө сулласан байна.

Шүүгдэгч Б.Г  нь оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 16 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Б.Г эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй   болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Г  нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Б.Г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч овогт Б.Г   зургаан  / 06 / жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан дөрвөн жил зургаан / 04 жил 06  сарын хорих ялаас  эдлээгүй үлдсэн нэг жил арван сар арван зургаан / 01 жил 10 сар 16 / хоногийн / хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг долоон жил арван сар арван зургаан / 07 жил 10 сар 16 хоног / хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Г эд долоон жил арван сар арван зургаан хоногийн / 07 жил 10  сар 16 хоног /  хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г ийн энэ хэргийн учир нэг зуун ерэн нэг / 191 / хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Г ийн бусдад учруулсан хохирлоос нөхөн төлөөгүй найман сая таван зуун тавин нэгэн мянга таван зуун  / 5.771.500 / төгрөгөөс

1. хохирогч Х.С 280.000 төгрөг,

2. хохирогч Г.Г 298.000 төгрөг,

3. хохирогч  С.М 445.000 төгрөг, 

4. хохирогч Р.А 320.000 төгрөг,

5. хохирогч Г.Г 300.000 төгрөг,

6. хохирогч Ж.Б 218.000 төгрөг,

7. Д.Б 540.000 төгрөг,

8. Г.Б 1.510.000 төгрөг,

9. Т.Д 365.000 төгрөг,

10. Л.М 135.500 төгрөг,

11. Ж.Г 570.000 төгрөг,

12. иргэний нэхэмжлэгч Ч.Очирхуягт 100.000 төгрөг,

13. иргэний нэхэмжлэгч т 690.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Г ээс гаргуулж олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Г эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Г эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.