Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

 

 

 

     2020            06               17                                                 2020/ШЦТ/221                                         

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Тунамал, 

улсын яллагч Э.Билгүүн,

шүүгдэгч Д.А, Ж.Ж, тэдний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ж Ж, Б овгийн Д А нарт холбогдох эрүүгийн 1934003510121 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

                                                                                           

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Хашаат суманд 1971 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, худгийн моторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт Төв аймаг, Баянхангай сум, Хөшөөт 2 дугаар баг, Жавхлантын худаг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЫ71111871 дугаарын регистртэй, Б овгийн Ж Ж

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Лүн суманд 1977 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 13 настай хүүгийн хамт Төв аймаг, Баянхангай сум, Хөшөөт 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЫ77091272 дугаарын регистртэй, Б овгийн Д А

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.А нь Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд байрлах “Ундарга” хүнсний дэлгүүрийн арын онгорхой хаалгаар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хууль бусаар нэвтэрч ороод 1 хайрцаг тамхи, Улаанбаатар архи 1 ширхэг, Нийслэл пиво 1 ширхэг, мулти ундаа 1 ширхэг, чипс, модон чихэр зэрэг эд зүйлийг хууль бусаар авч хулгайлсан,

Яллагдагч Д.А нь үргэлжилсэн үйлдлээр Ж.Ж бүлэглэж Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд байрлах “Ундарга” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг хагалж 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч ороод архи,пиво, ундаа, тамхи зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлж, нийт 566110 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Ж.Ж нь Д.А бүлэглэж Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд байрлах “Ундарга” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг хагалж 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч ороод архи,пиво, ундаа, тамхи зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлж, нийт 566110 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А:

... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байх тул дахин мэдүүлэг өгөхгүй...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ж:

... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байх тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ. 

 

  Эрүүгийн 1934003510121 дугаартай хэрэгт хохирогч С.Ариунзаяа /хх-ийн 32-33, 34-38, 39 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Д.Нарансолонго /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Д.Алтанхүү /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч Ж.Жавхлант /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, гэрч Ч.Даваасүрэн /хх-ийн 47-49 дүгээр хуудас/, гэрч Д.Наранчимэг /хх-ийн 50 дугаар хуудас/, яллагдагч Ж:Жавхлант /хх-ийн 94-98 дугаар хуудас/, яллагдагч Д.Алтанхүү /хх-ийн 99-103 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

 

“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 07/403 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 56-64 дүгээр хуудас/,

“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16/114 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 68-80 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 дугаар хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/, зарлагын баримт /хх-ийн 22 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Төв аймгийн Баянхангай сумын эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх-ийн 53 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Алтанхүү, Ж.Жавхлант нарын  хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 104-118, 122-131 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.  

 

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд байрлах “Ундарга” хүнсний дэлгүүрийн арын онгорхой хаалгаар хууль бусаар нэвтэрч ороод 1 хайрцаг тамхи, Улаанбаатар архи 1 ширхэг, Нийслэл пиво 1 ширхэг, мулти ундаа 1 ширхэг, чипс, модон чихэр зэрэг эд зүйлийг хууль бусаар авч хулгайлсан,

шүүгдэгч Д.А нь үргэлжилсэн үйлдлээр Ж.Ж бүлэглэж 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд байрлах “Ундарга” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч ороод архи,пиво, ундаа, тамхи зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлж, нийт 566.110 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Ж.Ж нь Д.А бүлэглэн, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд байрлах “Ундарга” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч ороод архи,пиво, ундаа, тамхи зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлж, нийт 566.110 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч С.Ариунзаяагийн ...Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлыг тодорхой ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй... ...Хар экс 0.75, 0.5 литртэй 4, 6 ширхэг цэнхэр экс 0.5 литртэй 6 ширхэг, 0.75 литртэй 6 ширхэг Нийслэл пиво 2.5 литртэй 6 ширхэг, LD тамхи 24 ширхэг, Түмний ундаа 6 ширхэг, бидний ундаа 6 ширхэг тус тус алга болсон... ...Би танилцсан... ...Би алдагдсан эд зүйлийн  үнэлгээг гаргуулж авах хүсэлтэй байна... /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

хохирогч С.Ариунзаяагийн дахин өгсөн ...Тэр өдөр дэлгүүрийн хаалга цоожтой байсан. Хөшиж онгойлгосон байсан... ...Эхлээд ороход 3  шил хар экс, цэнхэр экс, тамхи 3 хайрцаг, түмний кола 3 ширхэг, бидний ундаа 3 ширхэг алга болсон байсан. Мөн чипс, модон чихэр байхгүй байсан... ...Дараа өдөр нь 19 шил архи алга болсон байсан. Үүнд 0.5 литртэй хар экс 2 шил, хар экс 0.75 литртэй 6 шил, цэнхэр экс 0.5 литртэй 5 шил, нийслэл пиво 6 ширхэг, LD тамхи 6 хайрцаг, түмний ундаа 3 ширхэг, бидний ундаа 3 ширхэг алга болсон... ...Манай дэлгүүр тухайн үед ажиллахгүй дэлгүүрээ нээх гээд бараа татсан байсан. Би архи пиво бусад бараагаа зараагүй байсан. Эдгээрийг тоолж бүртгэсэн байсан... ...Би Улаанбаатар хотын Энхжин худалдааны төвөөс 2019.05.03-нд бараагаа татсан. Дэлгүүрээ нээгээгүй тул зарж амжаагүй байсан... ...Хаан чипс том нь 3 ширхэг, чупа чупс модон чихэр 3 ширхэг байхгүй байсан. Би чипс, модон чихрийн хохирлыг нэхэмжлэхгүй... ...Анх гэрчээр мэдүүлэг өгөхөд би алдагдсан бараагаа буруу тоолсон байна лээ. Энхжин худалдааны төвөөс авсан зарлагын баримттай үлдсэн бараагаа тулгаж үзэхэд нийт 22 шил архи, 24 хайрцаг тамхи алга болсон байсан... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

...хагарсан цонхны шил, дэлгүүр рүү ард талаас нь ордог вакум хаалга, дэлгүүрийн арын модон хаалга зэргийг Алтанхүү, Жавхлант нар нь хулгай хийхдээ эвдсэн байна. Эдгээр зүйлсийг үнэлж хохирлын мөнгийг нэхэмжилнэ. Би өөрөө цонхны шилийг 10.000 төгрөгөөр, вакум хаалганы рам, цоож зэргийг өөрсдөө засаж янзалсан. Шинээр солиогүй. Модон хаалганы дотор талаас нь өшиглөөд эвдчихсэн байсан. Би 250.000 төгрөгөөр шинээр авч сольсон. Вакум хаалганы цоожийг 25.000 төгрөгөөр үнэлнэ. Рамыг нь өөрсдөө янзалсан... ...Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд манайх бараа татаад, бараагаа өрөөгүй, хайрцаг, падаантайгаа байхад нь дээрх эд зүйлс алдагдсан учир би сайн мэдэж байна. Түүнээс тооцоо судалгаа гаргасан зүйл байхгүй. Дэлгүүрийн данс бүртгэл байхгүй. Орлого зарлагаа бараа татсан баримтаараа тооцдог... ...Надаас өөр дэлгүүрт суудаг хүн байхгүй тул энэ талаар мэдэх хүн байхгүй... ...Би өмнө 25 хайрцаг ЛД тамхи алдагдсан гэж урьд нь мэдүүлж байсан. Харин 2019.11.25-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бол баримтаа харж байгаад дутсан 24 хайрцаг ЛД тамхи гэж мэдүүлсэн. 6 хайрцаг ЛД тамхи алга болсон гэж мэдүүлэг өгөөгүй... ...Хаалга бол өдөр нь онгорхой байхад Алтанхүү хүүхдийн хамт орж ирээд гарсан байх. Цонх бол хаалттай байсан. орой нь хаалга цонх, бүгд хаалттай байсан... ...Алтанхүүгийнх манай хажуу талын хамар хашаанд байдаг учир би шөнө тэдний гэрт хүмүүс архи уугаад дуулалдаад байсан... ...Би тэдний гэрт 2019.05.07-ны өглөө ороход Алтанхүү, түүний ээж Даваасүрэн, эгч Наранчимэг, хар Жавхлант нар согтуу унтаж байсан. Харин гаднаас ямар нэг хүн байгаагүй... ...Өөр нэмж ярихад би дэлгүүрийн модон хаалга, вакум цонхны жижиг поорчигны шил, вакум хаалганы түгжээ зэргийг нэхэмжилнэ. Мөн алдагдсан эд зүйлийн хохирлыг бүрэн барагдуулж авмаар байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Ярьсан зүйл үнэн зөв... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

гэрч С.Ариунзаяагийн ...Би Төв аймгийн Баянхангай сумын 2-р баг Цавхангай хороололд Ундрага хүнсний дэлгүүр болон Завхан зоог цайны газрыг ажиллуулдаг юм... ...2019 оны 05 дугаар  сарын 06-ны өдөр цайны газар дээрээ ганцаараа байсан юм. Тэгээд би өдрийн 15 цаг гэж сумын төв явчхаад 17 цаг гэж буцаж цайны газар дээрээ ирсэн юм. Цайны газар дээрээ байж байхад хүмүүс хоол идэх гээд ирсэн ба хүүхэд нь ундаа авах гэхээр нь би дэлгүүрээсээ ундаа авч өгөх гэхэд гэрээс дэлгүүр лүү ордог хаалга нь онгорхой байсан ба ороод харахад эмэгтэй  хүүхдийн мөр дэлгүүрт байсан. Тэгээд манай дэлгүүрийн архи, ундаанаас дутаж байсан. Тэр өдрөө би дэлгүүрийн хаалгаа янзлаад цоож хийсэн. Өглөө нь би дэлгүүр рүү ороход дэлгүүрийн хажуу талын цонхийг хагалсан ба дэлгүүрийн  архи пиво, тамхи дутсан байсан. тэгээд цагдаад мэдэгдсэн... ...Нийт 24 шил архи, нэг хроп том нийслэл пиво, ЛД тамхи 25 ширхэг ундаа алга болсон байсан... ...Би манай хажуу талд амьдардаг Алтанхүү гэдэг залууг сэжиглэж байна. Алтанхүү нь тэр шөнө гэртээ хүмүүс цуглуулаад архи ууж хоносон байсан... ...Хар экс 0.75 литртэй нь 11800 төгрөг, Цэнхэр экс 0.5 литртэй нь 11500 төгрөг, Нийслэл пиво 2.5 литртэй 6050 төгрөг, Клаб ЛД нэг хайрцаг нь 2600 төгрөг, хар экс 0.75 литртэй 15800 төгрөг, Цэнхэр экс 0.75 литртэй 15000 төгрөг, Түмний ундаа 2680 төгрөг, Бидний ундаа 1980 төгрөг байдаг... /хх-ийн 39 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Д.Наранчимэгийн ...Тэр өдөр Алтанхүү ах намайг дагуулаад манай хажуу талын Шонх эгчийн дэлгүүр рүү дэлгүүрийнх нь арынхан хаалгаар орсон. Алтанхүү надад Том кола ундаа, чипс, модон чихэр авч өгөөд өөрөө зуугийн торонд архи, пиво авсан. Тэгээд бид хоёр буцаад гэр рүүгээ орсон... ...Тэр дэлгүүрт хүн байгаагүй... ...Дэлгүүрийн арын хаалга нь онгорхой байсан... ...Тэр үед орой болох гэж байсан... /хх-ийн 40 дүгээр хуудас/,

...Алтанхүү ахтай цуг би нэг удаа хажуу талын дэлгүүр рүү орсон... ...Торон дотор юу байсныг би мэдэхгүй байна. Надад том кола, чипс, модон чихэр авч өгсөн. Өөр зүйл авч өгөөгүй... /хх-ийн 41 дүгээр хуудас/,

гэрч Ч.Даваасүрэнгийн ...Ж.Жавхлант дагуулж орж ирсэн байх сайн санахгүй байна. Манай гэрт танихгүй хүмүүс орж ирсэн санагдаж байна... ...Ж.Жавхлант л гаднаас дагуулж орж ирсэн... ...Тухайн үед би мэдээгүй. Би унтчихсан байсан... ...Тухайн үед гарч яваад л архи пиво аваад ороод ирсэн. Архи, пиво гуйж авсан байх гэж бодоод юм бодоогүй... /хх-ийн 48 дугаар хуудас/,

гэрч Д.Наранчимэгийн ...Би тэр өдөр урд талын ногоон дээр ажиллачхаад орой ирсэн юм. Ажлаасаа тараад орой ирэхэд ээж Даваасүрэн, Алтанхүү, Жавхлант нар архи уугаад согтуу байсан. Би тэгээд байж байгаад тэд нараас түрүүлээд унтаад өгсөн. Хаанаас ямар архи, пиво уусан болохыг мэдэхгүй... ...Тийм хүн байгаагүй... /хх-ийн 50 дугаар хуудас/,

яллагдагч Ж.Ж ...сумын төвийн урд гуанзан дээгүүр явж архи ууж байгаад орой 23 цагийн орчим Алтанхүүгийн гэрт ороход тэдний гэрт Алтанхүүгийн ээж Даваасүрэн, эгч Наранчимэг, Алтанхүү, Наранчимэг эгчийнх нь 2 охин гадны танихгүй 30 орчим насны орос хувцастай 2 залуугийн хамт байсан. Даваасүрэн согтуу зүүн талынхаа орон дээр унтчихсан. Наранчимэг, Алтанхүү нөгөө хоёр залуугийнхаа хамт цэнхэр шилтэй 0.5 литрийн экс гэх нэртэй архи уугаад сууцгааж байхаар нь хамт сууж байгаад нөгөө архинаас уугаад архи дууссан чинь нөгөө хоёр залуугийн нэг нь Алтанхүүг нэг юм сэтгээчээ гэхэд нь Алтанхүү намайг хамт гаръя гээд бид хоёр хамт гарч Шонх буюу Ариунзаяагийн дэлгүүрийн араар нь тойрсон чинь хаалга нь цоожтой байхаар нь зүүн талаар очиж вакум цонхных нь доод талынх нь поорчигийг би газраас чулуу авч байгаад цохиж хагалаад Алтанхүүг дэлгүүр рүү оруулсан чинь Алтанхүү эхлээд надад цагаан өнгийн гялгар торонд 2 шил 0.75 литрийн экс архи, 2.5 литрийн Нийслэл пиво гаргаж өгсөн өөрөө гарч ирэхдээ өвөртөө нэг шил 0.75 литрийн экс, 5 хайрцаг тамхитай гарч ирсэн. Тэгэхэд нөгөө хоёр залуугийн нэг нь явчихсан байсан учир нэг залуугийнх нь хамт уугаад би Алтанхүүгийнд гэнэт унтчихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь намайг гэртээ ирээд байж байхад сумын цагдаагаас дуудахаар ирж уулзаад хэсгийн төлөөлөгчид хулгай хийсэн талаараа хэлсэн... ...Архи уух гээд архиныхаа халуунд л хулгай хийчихсэн юм. Өөрөөр ямар нэг санаа зорилго байхгүй... /хх-ийн 94-98 дугаар хуудас/,

яллагдагч Д.А ...Би 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын нутагт ээжийнхээ гэрт байхад манай найз Норвоо хөдөөнөөс өглөөгүүр ирээд 2 шил 0.5 литрийн Хараа архи аваад бид хоёр манай ээжийн хашаанд нь уугаад нилээн согтоод унтсан хойгуур Норвоо мотоциклоо янзлуулна гээд явчихсан байсан. Тэгээд үдээс хойш 15 цагийн орчим сэрээд дахиж юм уумаар санагдаад байхаар нь өөрийн төрсөн эгч Наранчимэгийн охин 6 настай Нарансолонгыг дагуулаад хажуу талынхаа Ариунзаяа буюу Шонхын дэлгүүрийн арын хаалгаар очсон чинь онгорхой дотор нь хүн байхгүй байхаар нь 0.5 литрийн Улаанбаатар архи 1 шил, 2.5 литрийн Нийслэл пиво, 0.5 литрийн мульт ундаа 1 сав, 1 хайрцаг улаан ууттай чипс, иштэй чихэр авч гараад ээжийнхээ гэрт ороод Нарансолонгод чипс, иштэй чихэр, Мульти ундаа зэргийг өгөөд ээж бид хоёр 0.5 литрийн Улаанбаатар архи, 2.5 литрийн Нийслэл пиво зэргийг хувааж уугаад ээж согтоод унтчихсан. Тэгэхээр нь би гадуур дэмий тэнэж яваад орой харанхуй болчихсон байхад гэртээ ирэхэд манай ээжийн гэрт танихгүй 30 гаран насны хоёр залуу 0.75 литрийн экс нэртэй 1 шил архи, 2.5 литрийн Боргио пиво тавьчихсан ээжтэй хамт ууж байхаар нь би хамт суугаад юм яриад нөгөө архи пивоноос нь уусан. Тэгэхэд тэр хоёр залуу Төв аймгийн Заамар сум руу явж байгаа талаар ярьсан. Надад бол хувиараа шороо ухдаг гэж ярьж байсан. Бид нарыг сууцгааж байхад манай гэрт гаднаас худгийн Жавхлант ганцаараа орж ирээд хамт сууж нөгөө архи пивоноос нь ууж байгаад дууссан. Тэгтэл нөгөө хоёр залуугийн нэг нь надад ганц юм зохицуулаач гэхээр нь би Жавхлантын хамт гарч Ариунзаяа буюу Шонхын дэлгүүрийн арын хаалгаар нь очтол цоожтой байхаар нь зүүн талаар тойроод явж байтал Жавхлант зүүн талынх нь жижиг цонхийг газраас тоосго аваад цохиж хагалсан. Тэгээд тэр цонхоор би дотогшоо ороод 2.5 литрийн Нийслэл пиво 3 савыг, 6 хайрцаг ЛД тамхи, 3 шил 0.5 литрийн Экс архи аваад цонхоор торонд хийж Жавхлантад өгөөд тэгээд цонхоор гарч гэртээ ирээд нөгөө хоёр залуутай хамт хулгай хийж ирсэн архи пивоо хувааж уусан. Манай ирсэн 2 залуу үүрээр явчихсан байсан. Жавхлант бол манайд хоноод өглөө нь бид хоёр сумынхаа цагдаад баригдсан юм... ...би мэдэхгүй намайг гэртээ ирэхэд ээжтэй хамт архи уугаад сууж байсан...  /хх-ийн 99-103 дугаар хуудас/,

 

“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 07/403 дугаартай ...С.Ариунзаяагийн өмчлөлийн эд хөрөнгийг 479710 /дөрвөн зуун далан ёсөн мянга долоон зуун арван мянга/ төгөргөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 56-64 дүгээр хуудас/,

“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16/114 дугаартай ...С.Ариунзаяагийн өмчлөлийн эвдэрсэн эд хөрөнгийг 86400 /наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 68-80 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 дугаар хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/, зарлагын баримт /хх-ийн 22 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Төв аймгийн Баянхангай сумын эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх-ийн 53 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Алтанхүү, Ж.Жавхлант нарын  хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 104-118, 122-131 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.     

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Д.А 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд байрлах “Ундарга” хүнсний дэлгүүрийн арын онгорхой хаалгаар хууль бусаар нэвтэрч ороод 1 хайрцаг тамхи, Улаанбаатар архи 1 ширхэг, Нийслэл пиво 1 ширхэг, мулти ундаа 1 ширхэг, чипс, модон чихэр зэрэг эд зүйлийг хууль бусаар авч хулгайлсан,

Яллагдагч Д.А Ж.Ж бүлэглэн, 2019 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цавхангай хороололд байрлах “Ундарга” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч ороод архи, пиво, ундаа, тамхи зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч хулгайлж, нийт 566.110 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Ундарга” хүнсний дэлгүүрт 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ганцаараа, 2019 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Ж.Жавхлантай бүлэглэн тус тус нэвтэрч байгаагаараа “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан үргэлжилсэн гэмт хэрэг”-ийн шинжийг,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж санаатай нэгдэж, 2019 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө “Ундарга” хүнсний дэлгүүрт нэвтэрч байгаагаараа “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнээрээ бүлэглэн гүйцэтгэх” шинжийг,

мөн шүүгдэгч Ж.Ж шүүгдэгч Д.А санаатай нэгдэж, 2019 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө “Ундарга” хүнсний дэлгүүрт нэвтэрч байгаагаараа “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнээрээ бүлэглэн гүйцэтгэх” шинжийг,

 

мөн бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авах нь хууль бус шинжтэйг мэдсээр байж уг хууль бус үйлдлээ хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус шинжтэй санаатай үйлдэл, эс үйлдэхүй, учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг тус тус хангаж байна.

Түүнчлэн прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Мөн шүүгдэгч Д.А, Ж.Ж нар болон тэдний өмгөөлөгч П.Ганбаатар нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.А үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Ж.Ж бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.А, Ж.Ж нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Ариунзаяад 566.110 /таван зуун жаран зургаан мянга нэг зуун арван мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. 

 

Шүүгдэгч Д.А, Ж.Ж нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо шүүхийн шатанд бүрэн төлсөн болох нь хохирогч С.Ариунзаяагийн гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй гэх хүсэлтээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д. Ж.Ж нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.А, Ж.Ж нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүгдэгч Д.А хувьд “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн,-ийг, шүүгдэгч Д.А, Ж.Ж нарын хувьд “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг тус тус хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзлээ.

 

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.А-д тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс ялимгүй дээгүүр хорих ял, шүүгдэгч Ж.Ж-д тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял тус тус оногдуулах нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.А, Ж.Ж нарт оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1934003510121 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Ж, Д.А нар нь бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Ариунзаяа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн 1 ширхэг хос пүүзийг устгаж, эд мөрийн баримт устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг тус тус дурдсугай.

 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

        зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Д А-г үргэлжилсэн үйлдлээ,р бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Б овгийн Ж Ж-г бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б овгийн Д А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овгийн Ж Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б овгийн Д А оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг, шүүгдэгч Б овгийн Ж Ж оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

4. Эрүүгийн 1934003510121 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Ариунзаяа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.    

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн 1 ширхэг хос пүүзийг устгаж, эд мөрийн баримт устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

           

            6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Д А, Б овгийн Ж Ж нарт урьд авсан хувийн баталгаа гарагх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, тэдний тус бүрийн хорих ял эдлэх хугацааг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Д А, Б овгийн Ж Ж нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН