Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 00715

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 15 -р хороо, 44-р байрны 59 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДЛ72120710, Сартуул мондог овогт Сэр-Одын Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхон, 27-р байрны 41 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧГ69123161, Буурлынхан овогт Бөхчулууны Шинэдүүд холбогдох,

140 000 000 төгрөгийг  гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг/0367/, хариуцагч Б.Шинэдүү, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхбаяр/1269/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас 140 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн, Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 57-р байрны 1-25 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй байсныг тогтоолгох, хариуцагчаас  орон сууцыг бусдад худалдсан үн э болох 140 000 000 төгрөгийн 50 хувийг  гаргуулахаар шаардсныг  хэлэлцлээ . 

Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ нэхэмжлэл  тайлбартаа:  Миний бие Б.Шинэдүүтэй 2005 оны 11 сараас хамтран түүний 3 өрөө байранд амьдарсан.  Үр хүүхэдтэй болж, сайхан амьдарна гэж бодож байсан. Б.Шинэдүү нь Япон улсын хөрөнгө оруулалттай Хаан констракшн ХХК-д орчуулагчаар ажилладаг байснаа сүүлд нь гүйцэтгэх захирал нь болсон. Хамт амьдарсан цагаас би албан ёсоор тус компанид ажиллаагүй ч Б.Шинэдүүгийн ажилд тусладаг, жолооч болон бүх л хар бор ажлыг хийдэг байсан.Энэ компани 2009-2010 онд Дархан хотын гэр хорооллын  ундны усны худгийг хооронд нь холбох ажлыг хийсэн.Би гэрээгээр ажиллая гэхээр Б.Шинэдүү “чи юүхэв” гэдэг байсан. Компанийн нь япон захирал  байр хөлслөдөг, компанийн тоног төхөөрөмжөө энд, тэнд хөлсөөр хадгалуулдаг байсан тул би  Б.Шинэдүүд “2 өрөө байр авч тэр захирлыг нь суулгая, өөрийн хашаа байшинд тэр эд хогшлыг нь хадгалья”  гэдэг санааг  хэлсэн. Ингээд 2008 онд  бид 2 нэр дээрээ 2 өрөө байр худалдаж авч, түүнд захирал нь амьдарсан. Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд би хашаа авч,  Хаан констракшн ХХК-ийн контейнер, тоног төхөөрөмжийг хадгалсан. Хашааг өөрийн садангийн хүнээр харуулсан. Сард 150 000 төгрөгийн хөлс  өгнө гэсэн боловч өгөөгүй. 2013 онд хөлс нэхэхээр нь би Толгойтод байсан өөрийн хашаагаа тэр хүнд өгсөн. Дарханд ажил хийж байхад нь Улаанбаатар хот дахь бүх ажлыг бид 2 хийж байсан тул Ланд-80 машиныг надад 13 саяар  Б.Шинэдүү авч өгснийг ажилд нь хэрэглэсэн.2010 онд бид хоёр 4 өрөө байр авч, түүндээ амьдарч, Б.Шинэдүү 3 өрөө байраа 70 саяар зарсан.  Б.Шинэдүү 2011 оны 12 сард  манай компанийн үйл ажиллагаа зогсох гээд байна, би  япон захиралд туслах хэрэгтэй байна, байраа барьцаанд тавьж, зээл авч өгье гэхээр нь бид Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 57-р байрны 1-25 тоот, 4 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 49А байрны 47 тоот, 2 өрөө орон сууцыг  Кибернетик ББСБ ХХК-д барьцаалж, 100 000 000 төгрөгийг зээлж, Б.Шинэдүү япон захиралдаа аваачиж өгөхөд би хамт явсан. Б.Шинэдүү, Сюцу Китияама нар зээлээ төлж, чадахгүй байсаар манайх  4 өрөө орон сууцаа 2012 оны 05 сард зарж, уг зээлийн үүрэгт урьд нь бусдаас зээлсэн 30 сая төгрөгийг хүүтэй нь, ББСБ-д 70 сая төгрөгийг төлөх зэргээр зарцуулж,  зээлийн барьцаанд алдсан тул бид 2 Модны 2-т байр хөлслөж амьдарсан. 2012-05-10 өдөр муудалцаж, салах болсон.Тэр үед намайг 2 өрөө байрны өмчлөгчөөс нэрээ хас, тэгэхгүй бол чамд том гай тарина, амиа хорлоно гэсэн тул би нэрээ хасуулахыг зөвшөөрсөн. Тэр үед 4 өрөө байрыг надад өгнө гэж тохирсон. Сарын дараа надаас мөнгө нэхэхээр нь 1 сая төгрөг, хөлслөж байсан байрны түлхүүрийн хамт түүнд орхисон. Би 2014 онд эрүүгийн цагдаад Б.Шинэдүүг өгсөн боловч иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн. Б.Шинэдүүтэй тааралдахгүй байсаар 2016 онд тааралдсан. Би 4 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй байсныг тогтоолгох,  Б.Шинэдүүгээс Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 57-р байрны 1-25 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг худалдасан үнэ 140 000 000  төгрөгийн   50 хувийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Б.Шинэдүү тайлбартаа:  Миний бие нь 2005 оны 11 сарын 18 өдрөөс 2012 оны 05 сарын 10 өдөр хүртэл нэхэмжлэгчтэй хамтран амьдарсан.  Би Хаан констракшн ХХК-д  1999 оноос ажилласан бөгөөд С.Бат-Эрдэнэтэй хамт амьдарч байх үед тус компанид орчуулагч, гүйцэтгэх захирлын албыг хашдаг байсан.  Энэ  компани нь Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүд дээр туслан гүйцэтгэгчээр ажилладаг байлаа. Миний хувьд энэ компанид ажиллахын зэрэгцээ тухайн төслүүдийн ерөнхий гүйцэтгэгч болох Японы компаниудад барилгын материалыг Хятад улсаас худалдан авахад нь зуучилж, материал нийлүүлэх ажлыг мөн хийдэг байсан. Ийнхүү дээр нэхэмжлэгдээд байгаа байрнуудыг би өөрийн мөнгөөр худалдан авсан юм.

С.Бат-Эрдэний хувьд тодорхой эрхэлсэн ажил, орлогогүй байсан боловч, хамт амьдарч байгаагийн хувьд бүхий л санхүүгийн хэрэгцээгээ надаас авдаг байлаа.Тухайлбал өдөр тутмын хэрэгцээний мөнгө, хувцас хунар, автомашин, автомашины граж, хашаа, автомашиндаа хийх түлш шатахууны үнэ, хоол ундны зардал гээд бүхнийг би өгдөг байсан. Тухайн үед миний байранд /4-р хорооллын 3 өрөө байр/ амьдардаг байв. 2010 оны 12-р сард Баянгол дүүргийн 6-р хороо 10-р хороолол 57-р байрны 1-25 тоот байрыг би өөрийн мөнгөөр худалдан авсан бөгөөд тус 4 өрөө байрыг худалдаж авахдаа хамтран эзэмшигчээр С. Бат-Эрдэнийн нэрийг оруулсан ч гэлээ худалдаж авах мөнгөний эх үүсвэрийг би өөрийн хуваарьт хөрөнгө болох Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн хугацаатай 150 000 000 төгрөгийн хадгаламжийг барьцаалан 80 000 000 төгрөг зээлж, мөн Хаан банкны 5029310458 тоот данснаас үлдэгдэл мөнгийг тус тус гарган, 90 сая төгрөгөөр уг байрыг худалдаж авсан.  2011 оны 3, 4 сард миний 3 өрөө байрыг  70 сая төгрөгөөр зарсан. 2011 оны 12 сард ББСБ-аас мөнгө зээл япон захиралд өгсөн боловч 2012 оны 05 сар хүртэл төлөөгүй тул би дүүгээсээ мөнгө зээлж хүүг нь төлж байсан. 2012 оны 5-р сарын эхээр энэхүү 4 өрөө орон сууцыг 130 сая төгрөгөөр худалдаж, ББСБ-ын өрийг дарсан.Захирлаасаа би сүүлд нь мөнгөө авсан. 2 өрөө байрыг мөн л өөрийн санхүүжилтээр худалдан аваагүйн улмаас, 2012 оны 05 сарын 10  өдөр С. Бат-Эрдэнэ сайн дурын үндсэн дээр хамтран өмчлөгчөөс хасуулсан.Энэ өдрөөс хойш бид хоёр хамт амьдраагүй юм. Учир нь С.Бат-Эрдэнэ өөр хүнтэй амьдрахаар аль эрт шийдчихсэн байсныг би 5 сарын 08 өдөр мэдсэн юм.Мөн намайг зугатаагаад олдохгүй байсан гэж байна. Ер нь бол С. Бат- Эрдэнэ энэ бүх процессыг мэдэж байгаа болохоор бодож, тунгаах байх гэж үзээд муйхараар хэрүүл хийгээд яахав гэж бодсондоо л тэр юм шүү. Бид бие биенийхээ занг сайн мэднэ. Миний зан араншингийн сул, зөөлөн талыг ашиглаж ирсэн, хойшид ч ашиглая гэж бодож байгаа байх. Миний бие С.Бат-Эрдэнэтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд бидний дунд эд хөрөнгийн Иргэний хуульд заасан хариуцлага үүсээгүй гэж үзэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 125-133-р зүйлд гэр бүлийн хөрөнгийн талаар зохицуулсан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болон хуваарьт хөрөнгийн талаар заажээ. Үүнээс үндэслэн үзэхэд ч тус 4 өрөө байрны үнийг худалдаж авсан эх үүсвэрийг би өөрөө хөдөлмөрлөж олсон бөгөөд миний нэр дээр байдаг өөрийн хадгаламжийн данснаас бэлнээр авч, үлдсэн хэсгийг мөн хугацаат хадгаламжаа барьцаалан зээл авч эх үүсвэрийг бүрдүүлсэн болно. Тус байрыг авахад С.Бат-Эрдэнэ нэг ч төгрөг гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй  гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн зээлийн барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, хадгаламжийн дансны хуулга, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, орон сууц өмчлөгчийн гэрчилгээ, автомашины гараж худалдах, худалдан авах гэрээ, орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, тодорхойлолт  зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 50 000 000 төгрөгийг хангаж,   нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан хариуцагчаас 140 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, орон сууцны хамтран өмчлөгч байсныг тогтоолгох, 140 000 000 төгрөгийн  50 хувийг гаргуулахаар  шаардсан болно.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг шүүх хуралдаанд дээр тодруулж,    хамтран амьдрах хугацаанд бий болсон 4 өрөө орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй байсанд үндэслэж, хариуцагчаас орон сууцны үнийн  50 хувийг гаргуулахаар  шаардаж байгааг  болохыг тодорхойлж уг шаардлагыг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар 2005 оны 11 сарын 18 өдрөөс гэр бүл болох зорилгоор нэхэмжлэгчийн өмчлөлийн 3 өрөө орон сууцанд хамтран амьдарсан байх бөгөөд хамт амьдрах хугацаандаа 2008 онд 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн ажилладаг Хаан констракшн ХХК-ийн захирлын мөнгөөр, хариуцагч С.Бат-Эрдэнийн нэрээр захиалж, бариулж, ашиглалтад орсон цагаас Хаан констракшн ХХК-ийн захирал оршин сууж байгаа, орон сууцны өмчлөх эрхийг зохигч өөрсдийн нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн учир зохигч хамтран амьдрахаа болих үед хариуцагч уг байрны өмчлөгчөөс хасуулах хэлцлийг нэхэмжлэгчтэй хийсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

2010-12-08 өдөр Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 57-р байрны 1-25 тоот, 4 өрөө орон сууцыг, автомашины зогсоолын хамт бусдаас худалдаж авч, зохигч хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байна.

4 өрөө орон сууцыг худалдаж авсан гэрээнд уг орон сууцыг 45 000 000 төгрөгөөр  худалдаж авсан тухай бичигдсэн байгаа боловч уг орон сууцыг 90 000 000 төгрөгөөр худалдаж авсан талаарх зохигчийн тайлбар нь нэхэмжлэгч хугацаатай, өөрийн 150 000 000 төгрөгийн  хадгаламжаа барьцаалан 80 000 000 төгрөгийг банкнаас зээлсэн, үлдэх төлбөрийг харилцах данснаасаа авч орон сууцны үнийг төлсөн баримтуудаар тогтоогдож байна.

Орон сууцны төлбөр тооцоог хариуцагч өөрийн нэр дээрх хуримтлал, мөнгөөр  хийсэн нь тогтоогдож байгаа боловч  орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг хамтран өмчлөх эрхтэйгээр Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан журмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар  уг орон сууцыг хариуцагчтай дундаа хамтран, 50, 50 хувиар өмчлөх эрхтэй болсон байна.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцаа 2011 оны 03, 04 сарын үед бусдад худалдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн  ажил эрхэлж байгаа ХХК-д хөрөнгө шаардлагатай болсны улмаас  2011 оны 12 сарын 16 өдөр  зохигч өөрсдийн өмчлөлд бүртгэгдсэн 2 өрөө, 4 өрөө хоёр орон сууцыг барьцаалан, Кибернетик ББСБ-аас 100 сая төгрөгийг 6 сарын хугацаатайгээр зээлж, уг зээлийг Хаан констракшн ХХК-ийн япон захиралд өгсөн, ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний  дагуу  сар бүр төлөх зээлийн хүү  2 900 000 төгрөгийг зохигч бусдаас зээлж үүргийг биелүүлсэн, зээлсэн мөнгийг хугацаанд нь буцааж төлж чадахгүй болсны улмаас 2012-05-01 өдөр 4 өрөө орон сууцыг бусдад худалдаж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн талаар  зохигч маргахгүй байна.

Хамтран амьдрах хугацаанд хамтран зээлсэн 100 000 000 төгрөгийг цааш нь бусдад зээлдүүлэхдээ зохигч бичгээр гэрээ хэлцэл хийсэн нь тогтоогдоогүй бөгөөд  зээлдэгч уг зээлээ  тохирсон хугацаандаа зохигчдод төлөөгүйн улмаас ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулсан хамтран өмчлөх эрхтэй байсан 4 өрөө орон сууцыг бусдад худалдаж, зээлийн болон барьцааны гэрээний үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч 4 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй байсныг тогтоолгох, орон сууцыг бусдад худалдан үнэ гэгдэх 140 000 000 төгрөгийн 50 хувийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.

Харин хамтран өмчлөх эрхтэй орон сууцаа барьцаалан авсан зээлээ бусдад зээлдүүлсэн  байх тул зохигч Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх  хэсэгт заасны дагуу зээлдэгчээс зээлийг хамтран шаардах эрхтэй, хамтран үүрэг гүйцэтгүүлэгч  нар  байна.

100 000 000 төгрөгийг зээлдэгчээс буцаан авах талаар зохигч өөрөөр тохиролцсон нь тогтоогдоогүй бөгөөд  мөнгийг хариуцагч зээлдэгчээс авсан болох нь шүүх хуралдаан дээрх түүний тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6 дахь хэсэгт заасны дагуу   100 000 000  төгрөгийн 50 хувийг  гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй  байна.

Нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн  56.2, 60.1 дэх  хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны  дагуу  улсын тэмдэгтийн хураамжинд  нэхэмжлэгчээс төлсөн 857 950 төгрөгийг улсын орлогод үлдээж,   хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж болох 407 950 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон