Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/369

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: Ц.Э , түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000366 тоот хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1993 оны 11 дугаар сарын 21-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,ам бүл 3 улсаас авсан гавьяа шагналгүй,  

Урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 58 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Мөн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.12-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 01 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020.03.05-ны өдрийн 41 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.12 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар 14 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, овогт Ц.Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э  нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ захын биллиард тоглодог газрын хажуугийн зогсоолд байсан Н.А ийн эзэмшлийн шар өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хамгаалалтын малгай, бүрээс даруулга зэргийг хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 930 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ц.Э  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөн-Эрдэнэ зах дээр найз *******ын хамт 2 шил архи уусан тэгээд Энхжаргал гэр лүгээ явлаа гээд яваад өгсөн би архи уусан согтуу захын биллиардын хажууд явж байтал миний таньдаг Баацагаан сумын Алтангэрэл гэдэг хүн мотоциклтой ирээд мотоциклоо үлдээчхээд яваад өгсөн би мотоцикл дээр очиход шар өнгийн мустанг 5 маркийн мотоцикл байсан уг мотоцикл хамгаалах малгай, бүрээс, даруулга эд зүйлс цуг байхаар нь мотоцикл кундакторынх нь  утсыг салгаж гишгээд асаагаад Хөх толгойд Мөнхөө гэх ахын очиход гэр нь эзэнгүй байхаар нь буцаад ажилсаг төвийн ар талын захын урд талд явж байгаад цагдаад баригдаж эзэнд мотоциклыг нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн мөн сүүлд нь хамгаалах малгай, бүрээс, даруулга гэх эд зүйлсийг хохирогчид бүрэн хүлээлгэн өгч хохирогч Алтангэрэл нь ямар ч санал хүсэлт байхгүй гэсэн би хийсэн хэрэгтээ гэмшиж байна миний хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 30/

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э  мэдүүлэхдээ: Найз *******тай зах дээр архи уусан. Захын хажууд явж байтал Алтангэрэл ирээд мотоциклоо үлдээчхээд яваад өгсөн. Мөнхөө ах намайг ажилд явъя гэж дуудсан тэгээд мотоциклыг унаад Мөнхөө ахынд очсон цоожтой байхаар нь “ажилсаг төв” рүү явж байгаад баригдсан гэв.

 

3. Хохирогч Н.А  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би 15-16 цагийн үед Есөн-Эрдэнэ захын биллиардын ширээний урьд талд мотоциклоо тавиад зах руу ороод 17 цагт гараад ирэхэд миний мотоцикл алга болсон байсан. Тэгээд тэр хавиар'байсан бүх хүмүүсээс асууж үзсэн гэтэл нэг танихгүй өндөр залуу таны мотоциклийг нэг Баацагааны залуу унаад явсан гэж хэлсэн.. би урьд нь өгсөн мэдүүлэг дээрээ андуурсан байна. Гарын холбооны зөөлөвч алга болоогүй харин суудлын бүрээс. малгай, даруулга зэрэг эд зүйлс алга болсон байсан би уг эд зүйлийн үнэлгээ дээрээ хэлж үнэлгээг нь гаргуулсан би гарын холбооны зөөлөвч андуурсан байна. надад одоо нэмж ярих зүйл байхгүй би алдсан зүйлсээ буцаан авсан гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 /,

 

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Ц.Э  нь хүний мотоциклыг хулгай хийж унаж яваад Цагдаагийн албан хаагч нарт баригдсан гэсэн өөр надад мэдэх зүйл байхгүй...сүүлийн үед архи их уудаг болсон архи уухаараа гэмт хэрэгт холбогдох гээд байдаг урд өмнө хэрэгт холбогдон шалгагдаж хорих ял авч байсан хүн байгаа юм... гэх мэдүүлэг / хх-ийн 21 /,

 

5. Гэрч Ц.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би өнөөдөр Есөн-Эрдэнэ зах дээр найз *******тай архи /уж байсан юм аа. Тэгээд архи дуусаад ******* гэр лүүгээ яваад өгсөн би захын урд талын биллиард руу орсон чинь миний авсан мотоциклын эзэн мотоциклтойгоо ирж байсан. Тэгээд мотоциклоо тавиад зах руу орохоор нь би мотоциклыг нь кондуктарынх нь  утсыг салгаад гишгэж асааж унаад хөх толгойд байдаг Мөнхөө гэх ахындаа очсон очсон боловч ахынх эзэнгүй байсан. Ахынхаас гараад ажилсаг төв рүү явж байгаад цагдаад баригдсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 16-17  /,

 

6. Энх Нахиа ХХК-ийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 440 дугаартай “...алдагдсан гэх эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ 930 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 23/, 2020 оны жилийн эцсийн мал нас, хүйсээр /хх-ийн 32/, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багын засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар тодорхойлолт /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

          Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Э  нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Есөнбулаг” 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Есөн-Эрдэнэ” захын биллиард тоглодог газрын хажуугийн зогсоолд байсан иргэн Н.А ийн эзэмшлийн шар өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хамгаалалтын малгай, бүрээс даруулга зэргийг хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 930.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон  нь хохирогч Н.А , гэрч *******, Ц.Э  нарын мэдүүлэг, “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 440 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Э ыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Ц.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Ц.Э т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж  хорих ялыг доод хэмжээг оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх  нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Э  нь урьд нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 01 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 41 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.12 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар 14 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон байсан бөгөөд уг хяналтын хугацаа 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дууссан байх тул түүнд өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь алдагдсан мотоциклоо буцааж авсан талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Ц.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Э  нь энэ хэргийн учир арван гурав хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц.Э т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Э  нь урьд ял шийтгэгдэж байсан, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                          

           

ТОГТООХ нь :

 

            1. Шүүгдэгч овогт Ц.Э ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Ц.Э ыг долоон  / 07 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ц.Э т оногдуулсан долоон / 07 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Э т энэ хэргийн учир цагдан хоригдсон арван гурван / 13  / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Э  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Э т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Э т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.