| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00902/И |
| Дугаар | 00711 |
| Огноо | 2015-03-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 00711
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг,Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, Мобиком корпораци ХХК-ийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 1А байрны 18 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЖ71010775, Боржигон овогт Эмээлийн Сүхбаатарт холбогдох
гар утасны төхөөрөмжийн төлбөрт 2 056 088 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 07 өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 14 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагчаас гар утасны үйлчилгээний болон төхөөрөмжийн үнээс төлөөгүй үлдсэн 2 056 088 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.Сүхбаатар нь манай байгууллагын үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гаргаж, 20112904 тоот гэрээ байгуулж, 99087117 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утасны төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулж, iphone 6S 64GB маркийн гар утасны төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашигласан.
Хариуцагч Э.Сүхбаатар нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны дугаарын үйлчилгээний болон гар утасны төхөөрөмжийн төлбөрөө төлөөгүй.
Манай байгууллагаас төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж, анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагч Э.Сүхбаатараас 99087117 дугаарын 2016 оны 10 сар хүртлэх үйлчилгээний хөлс болон гар утасны төхөөрөмжийн үнээс төлөөгүй хэсгийн хамт нийт 2 056 088 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Сүхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 2 056 088 төгрөгийг 2017-06-15 өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 99087117 дугаарын 2016 оны 10 сар хүртлэх үйлчилгээний хөлс болон гар утасны төхөөрөмжийн үнээс төлөөгүй хэсгийн хамт нийт 2 056 088 төгрөгийг хариуцагч Э.Сүхбаатар 2017-05-14 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 47 847 төгрөгөөс 23 9235 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 23 9235 төгрөгийг, хариуцагч Э.Сүхбаатараас 23 9235 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,