Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 00707

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 14-р хороо, 16-р байрны 05 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УУ92100337, Түвшинжаргал овогт Төгсбаярын Бямбасүрэнгийн,

хариуцагч- Баянгол дүүрэг, 19-р хороо, 51-р байрны 145 тоотод байрлах, Хүннү жи интернэйшнл ХХК-д холбогдох

 2 112 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 23 өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 30 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Бямбасүрэн хариуцагчаас зээлээр бараа, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 112 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Апу трейдинг ХХК-д худалдааны төлөөлөгчийн ажил гүйцэтгэж байсан бөгөөд Хүннү жи интернэйшнл ХХК-ийн захирал Л.Ганболдын хүсэлтээр 2015 оны 4 сард 2 112 000 төгрөгийн барааг энгийн зээлийн гэрээний дагуу нэг сард багтааж төлөх нөхцөлтэйгээр зээлээр бараа олгосон. Зээлээр авсан барааны төлбөр төлөх хугацаа болоход Хүннү жи интернэйшнл ХХК-ийн захирал Л.Ганболд худлаа хэлж, төлбөрөө төлөөгүй, сүүлдээ сураггүй алга болсон. Апу трейдинг ХХК  нь миний хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу миний барьцаа хөрөнгөөс Хүннү жи интернэйшнл ХХК-ийн өр төлбөрийг суутгасан.

Миний бие Хүннү жи интернэйшнл ХХК-ийн захирал Л.Ганболдоос хохирлоо барагдуулахаар 2016-03-02 өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж, эрэн сурвалжлах шийдвэрийн ажиллагааг Цагдаагийн байгууллага гүйцэтгэж, хариуцагчийн хаягийг тогтоосон.

Иймд Хүннү жи интернэйшнл ХХК-ийн захирал Л.Ганболдоос 2 112 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.

Хариуцагч Хүннү жи интернэйшнл ХХК-ийн захирал Л.Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Бямбасүрэнгийн нэхэмжилсэн 2 112 000 төгрөгийг 2017-05-14 өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Бямбасүрэнгийн нэхэмжилсэн зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 112 000 төгрөгийг хариуцагч Хүннү жи интернэйшнл ХХК-ийн захирал Л.Ганболд 2017-05-14 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

Иймд хариуцагчийн  зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 48 750 төгрөгөөс 24 375 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 24 375 төгрөгийг, хариуцагч Хүннү жи интернэйшнл ХХК-ийн захирал Л.Ганболдоос 24 375 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,