| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00600/И |
| Дугаар | 00705 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 00705
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр, 8 давхарт байрлах, РД-5036895, Юнител ХХК-ийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 22-р гудамж 854 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ГО60102067, Боржигон овогт Чимэдрэгзэнгийн Ичинхоролд холбогдох,
88055286 дугаарын хэрэглээний төлбөр болон samsung note-4 маркийн гар утсыг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 593 372 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 03 өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 10 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Юнител ХХК нь хариуцагч Ч.Ичинхоролоос 88055286 дугаарын хэрэглээний төлбөр болон samsung note-4 маркийн гар утсыг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 593 372 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай байгууллагатай Ч.Ичинхорол нь 2014-11-21 өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88055286 дугаарт samsung note-4 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай, төлбөрийг сар бүр хувааж төлөхөөр тохирч, зээлээр худалдан авсан.
Хариуцагч Ч.Ичинхорол 2015 оны 6 сараас эхлэн огт төлөлт хийгээгүй бөгөөд төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан.
Иймд Ч.Ичинхоролоос 88055286 дугаарын хэрэглээний төлбөр болон samsung note-4 маркийн гар утсыг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 593 372 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.
Зохигч 2017 оны 03 сарын 15 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч 88055286 дугаарын хэрэглээний төлбөр болон samsung note-4 маркийн гар утсыг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 593 372 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас 262 562 төгрөгөөс татгалзаж, 1 327 810 хариуцагч Ч.Ичинхорол 2017-06-15 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохирч, эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч 88055286 дугаарын хэрэглээний төлбөр болон samsung note-4 маркийн гар утсыг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 593 372 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас 262 562 төгрөгөөс татгалзаж, 1 327 810 хариуцагч Ч.Ичинхорол 2017-06-15 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохирч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд Нэхэмжлэгч 88055286 дугаарын хэрэглээний төлбөр болон samsung note-4 маркийн гар утсыг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 593 372 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас 262 562 төгрөгөөс татгалзаж, 1 327 810 хариуцагч Ч.Ичинхорол 2017-06-15 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохирч, зохигч эвлэрч, гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 40 444 төгрөгөөс 22 344 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18 100 төгрөгийг, зохигчийн эвлэрсэн хэмжээнд ногдох хураамжийн 50 хувь болох 18 100 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,