Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00690

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3/9 тоотод байрлах, РД-5055873, Жимобайл ХХК-ийн,

хариуцагч- Баянгол дүүрэг, 20-р хороо, 1-р гудамж, Замчдын битум тоотод оршин суух, эмэгтэй, РД-НЬ74052467, Боржигон овогт Тамжидын Тээсүрэнхүүд холбогдох

 NP10 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 90 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 16 өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 23 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жимобайл ХХК хариуцагчаас NP10 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60 000 төгрөг, алдангид 30 000 төгрөг, нийт 90 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Т.Тээсүрэнхүү нь манай байгууллагатай 2014-08-26 өдөр 1138606 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан.

NP10 төхөөрөмжийн үлдэгдэл 60 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд хариуцагч Т.Тээсүрэнхүүгээс NP10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 60 000 төгрөг, алданги 30 000 төгрөг, нийт 90 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.

Хариуцагч Т.Тээсүрэнхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн нэхэмжилсэн 90 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жимобайл  ХХК-ийн нэхэмжилсэн NP10 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 90 000 төгрөгийг хариуцагч Т.Тээсүрэнхүү бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

Иймд хариуцагчийн  зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2275 төгрөгийг, хариуцагч Т.Тээсүрэнхүүгээс 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,