Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 291

 

 

 

 

 

 

 

 

          2020                07             29                                                2020/ШЦТ/291                                  

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн Б А-д холбогдох эрүүгийн 2034000000348 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

      

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Хатгал суманд 1987 оны 6 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Төв аймаг, Цээл сум, 2 дугаар баг, Талын Хайрхан залуус 1 дүгээр гудамж, 16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, РХ87060931 дугаарын регистртэй, Ж овгийн Б А

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.А нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Саранчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  

Шүүгдэгч Б.А:

...Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд маргахгүй, гэм буруугаа ойлгож гэмшсэн талаараа мэдүүлсэн учир шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034000000348 дугаартай хэрэгт хохирогч Б.Саранчимэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/, хохирогч Б.Саранчимэг /хх-ийн 44-47 дугаар хуудас/, гэрч С.Баттөмөр /хх-ийн 51-52 дугаар хуудас/, яллагдагч Б.Амармэнд /хх-ийн 20-23 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 306 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 305 дугаартай дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/, болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 1 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 26-28 дугаар хуудас/, хохирогч Б.Саранчимэгийн эмчилгээ хийлгэсэн баримт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, шийтгэлийн хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Амармэндийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 24-25, 34-40 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Гэм буруугийн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр Б.Саранчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Саранчимэгийн ...би гадуур малын ажил хийж байгаад гэр рүү орсон чинь Амармэнд сэрсэн хүүхдүдийг загнаад согтуурхаад байсан. Тэгснээ над руу дайраад намайг барьж аваад цохиж зодож тогооны шүүгээний шил хаглаад өөрийнхөө гарын зүсээд хагарсан байсан. Шилнүүдийг над руу шидээд мөн гэрт байсан 20 литрийн ширмэн тогоог авч шидээд ширмэн тогоогоор намайг цохиж тогоо хагарсан. Намайг мөн барьж аваад боож цохиж зодож эрүүл мэндэд гэмтэл учруулсан. Тэгээд байж байхад манай хойд аав Баттөмөр ирээд салгаад цагдаа дуудаад сумын цагдаа ирээд Амармэндийг аваад явсан юм... ...намайг барьж аваад толгой руу гар хөлөөрөө хөл нуруу хэсэг рүү өшиглөж, жийж цохиж зодож эрүүл мэндэд гэмтэл учруулсан. Мөн гэрт байсан тогоог авч над руу шидсэн. Тогоогоор миний хөл бөөр хэсэгт оносон юм. Миний эрүүл мэндэд толгойн орой хэсэг хөндүүрлэж хавдсан. Хөлийн шилбэ гуя хэсэг хөхөрч хавдсан. Давсаг хэсэгт өшиглөсөн хөндүүрлэж өвдөж байна... ...надаас Амармэнд нь зүгээр салаад өгвөл надад гомдол санал гэх зүйл байхгүй... /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

хохирогч Б.Саранчимэгийн ...үүдний амбаарт гаргаад байж байхад намайг хоолой боож байгаад буцаж гэр рүү ороод тогооны шүүгээнээс хутга хайгаад олдохгүй болохоор нь тогооны савны шил хагалсан. Хагалсан шилээрээ өөрийнхөө баруун гарыг зүсээд мөн гүрээнийхээ судсыг зүснэ гээд байсан. Тэгэхээр нь би шил барьсан гарнаас нь барьсан чинь гараа мулталж авахдаа ханан пийшин рүү барьж байсан шилээ шидсэн. Тэгээд хойд өрөөнд байсан хүүхдүүд рүү дайраад та нарыг ална, үгэнд ордоггүй яах гэж цагдаа дуудсан, та нар ер нь юу юм гээд дайраад  байхаар нь би хойд өрөөнд оруулахгүй санаатай хориод зосгож байтал намайг түлхэж унагаагаад хүүхдүүдийн байсан өрөө рүү орсон. Би тэр хооронд нь босч араас нь бариад хүүхдээ дүү нараа аваад гар гэж хэлсэн. Тэр хооронд намайг гараа раа боосон. Намайг боож байгаад хүүхдүүдийнхээ араас нь хөөгөөд гараад явсан. Тэгээд манай хүү болох Мөнгөн-Од руу Мөнхзулыг олж ир гээд хоёр удаа тоосго аваад шидээд байсан. Би боль чи хүүхдийн толгой хагаллаа гээд урдуур нь ортол холд чи гээд миний толгойд нэг удаа гараа раа цохисон. Яаж байгаа юм бэ болиоч гээд байж байтал миний хэвлий хавь руу нэг удаа хөлөөрөө жийхэд нь би хойшоо савж ойчсон. Би босоод ирсэн чинь байшингийн үүд хавьд байсан. Мотоциклийн хаазны тороосоор миний зүүн хөл орчимд ороолгосон. Манай хүү Мөнгөн-Од Зулаа гарад ир гээд дуудахад би очихгүй гээд уул руу зугтаасан. Тэгтэл араас нь газар байсан уньны хугархай мод шүүрч аваад Зулаагийн араас хөөсөн. Хөөж гүйцэж очоод охин Мөнгөнзулыг өөдөөсөө эргүүлж харуулаад зүүн хөлний шагай орчим уньний модоор цохисон байсан. Амармэнд Мөнгөнзулыг араас нь хөөж байгаад гүйцэлгүй эргэд над дээр ирээд тоосго бариад над руу дайраад байсан. Яг тэр үед манай аав ирж таарсан. Аав юу болоод байна та нар гээд бид хоёр руу ирэхэд гартаа барьж байсан тоосгыг манай аав руу шидэх гээд далайсан. Манай аав Амармэндийн тоосго барьсан гараас барьж байгаад хаанаас авсан нь мэдэгдэхгүй богинохон турба төмрөөр Амармэндийн гуя орчимд 2-3 удаа цохиод муудалцаад байсан... ...миний биед 2 хөлийн гадна гуя хэсэг, хэвлий, хоёр гар толгой хэсэгт гэмтэл үүссэн байх. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Мөн охин Мөнгөнзулыг шүүх эмнэлэгт үзүүлмээр байна. Зүүн хөлийн шагай хэсэг нь хавдсан байсан... /хх-ийн 44-47 дугаар хуудас/,

гэрч С.Баттөмөрийн ...Улаанбаатар хотоос өдөр 16 цагийн үед гэртээ ирэхэд Амармэнд эхнэр рүүгээ тоосго барьж далайгаад ална гөлөгнүүд минь гээд байлгаад гэрт байсан хүүхдүүд уйлалдан гэрээс гараад зугтаасан байдалтай байсан. Би Амармэндийг чи яаж байгаа юм бэ гэхэд миний өөдөөс тоосго далайгаад та нар яасан их цагдаа дууддаг гөлөгнүүд бэ гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжилон дайрсан. Тэгэхээр нь би гарт тааралдсан төмөр байхаар нь өөрийгөө хамгаалах зорилгоор би зузаан гуя нь дундуур хоёр удаа цохисон байх. Би гэрээс хүүхдүүдээ аваад гэрээс гарсан. Араас элдэв хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон... /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

яллагдагч Б.Амармэндийн ...би бага зэрэг архи согтууруулах ундаа  ууж байгаад гэртээ ирээд мотоциклтой сумын төв орчхоод буцаад гэр рүүгээ явж байсан чинь сумын цагдаа эмнэлэг ирээд намайг зүгээр биеийн байдал асуугаад сумын эмч жолооч хоёр намайг гэрт хүргэж өгөөд явсан. Тэгэхээр нь би эхнэр Сраанчимэгт агсам тавьж та нар яасан их цагдаа дуудаж намайг бариулдаг юм гээд агсарч байгаад эхнэр Саранчимэгийг эрүүл мэндэд гэмтэл учруулсан юм... /хх-ийн 20-23 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 306 дугаартай ...А.Мөнгөнзулын биед зүүн хөлөнд цус хуралт, зүүн хөлөнд зөөлөн эдийн няцралт бүхий шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 305 дугаартай ...Б.Саранчимэгийн биед баруун, зүүн бугалга, зүүн шилбэ, баруун гуя, умдагны хэсэгт цус хуралт, умдагны хэсэгт зааөлөн эдийн няцралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 26-28 дугаар хуудас/, хохирогч Б.Саранчимэгийн эмчилгээ хийлгэсэн баримт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, шийтгэлийн хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Амармэндийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 24-25, 34-40 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.     

      

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                        

Хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч Б.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Саранчимэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

 

Тэрээр энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биеийн баруун, зүүн бугалга, зүүн шилбэ, баруун гуя, умдагны хэсэгт цус хуралт, умдагны хэсэгт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Түүний эхнэр Б.Саранчимэгийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан санаатай үйлдэл нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг,  

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгсэд, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар бүлгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг,

мөн хуулийн 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү”-г гэж тус тус ойлгохоор хуульчилсан ба дээрх этгээдүүдэд хөнгөн хохирол санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүрэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж... гэсэн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.     

 

Мөн шүүгдэгч Б.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.А гэр бүлийн хүчирхийлэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.А-н гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Б.Саранчимэгийн биед баруун, зүүн бугалга, зүүн шилбэ, баруун гуя, умдагны хэсэгт цус хуралт, умдагны хэсэгт зааөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.Саранчимэг нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 190.000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийн баримтыг гаргаж нэхэмжилдэг ба энэ талаарх баримт хавтас хэргийн 31 дүгээр хуудсанд авагдсан байна.

 

Гэвч хохирогч Б.Саранчимэг шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болох 190.000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, зүгээр надаас салаад өгвөл надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа хавтас хэргийн 2-4 дүгээр хуудсанд авагдсан хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хариу өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Амармэндийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, мөн түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.А-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, мөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлагын торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, 

 

шүүгдэгч Б.А оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.А нь оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.

 

Эрүүгийн 2034000000348 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.    

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

             36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овгийн Б А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Ж овгийн Б А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж овгийн Б А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

     

4. Шүүгдэгч Ж овгийн Б А-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

5. Эрүүгийн 2034000000348 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.     

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж овгийн Б А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж овгийн Б А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН