| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0247/Э |
| Дугаар | 294 |
| Огноо | 2020-07-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 294
2020 07 30 2020/ШЦТ/294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,
шүүгдэгч Б.П, Н.Н, тэдний өмгөөлөгч Ж.Нарантуяа,
хохирогч Д.М, С.Б, Т.Б, Л.А, С.Э, Ч.Н, Ч.С,
хохирогч Б.З хууль ёсны төлөөлөгч З.Аззаяа,
шинжээч Н.Мажигсүрэн,
иргэдийн төлөөлөгч У.Нармандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч А овгийн П.Д, Х овгийн Ө П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар,
шүүгдэгч Б овгийн Н Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000820056 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймаг Тэс суманд 1977 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Завхан аймаг, Улиастай сумын 6 дугаар баг, Өлзийт ажилчны хэсэг 5 гудамж, 5 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Завхан аймгийн аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж мөн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ИЭ77030110 дугаарын регистртэй, А овгийн П Д
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймаг Алдархаан суманд 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Улаанбаатар хот, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өндөршандын 1-А-05, Уурхайчдын 15-603 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Х овгийн Ө П
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймаг Алдархаан суманд 1999 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ШУТИС-ийн 2 дугаар курст суралцдаг, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 12-534 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Н Н
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Нэг. Яллагдагч П.Д нь Ө.П, Н.Н нартай бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэй” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 05-ны өдрийн хооронд Б.Алтанхутгын 6 тооны адууг хулгайлж, 5.405.001 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Цагаан жирээ” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө тус сумын иргэн С.Жадамбаагийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Мөн яллагдагч Ө.П бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.Ахатын 1 тооны адууг хулгайлж, 707.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Тэрэлж орчмоос 2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө С.Баярмагнайгийн 2 тооны адууг хулгайлж, 1.718.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Өгөөмөрийн ам гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Т.Баярхүүгийн 5 тооны адууг хулгайлж, 5.000.001 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны иргэн Б.Зэстогоогийн 3 тооны адуу хулгайлж, 8.283.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Шивээт ухаа гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 20-ны хооронд Д.Мөнхсоёлын 3 тооны адууг хулгайлж, 2.227.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Ёлын ам гэх газраас 2018 оны 12 дугаар сарын дундуур Л.Аптанхуягийн 2 тооны адууг хулгайлж, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Туулын Сөрдөгийн гарам гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Б.Лхагважамбалын 5 тооны сарлагийг хулгайлж, 2.928.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Майдар” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Ч.Нэргүйгийн 5 тооны адууг хулгайлж, 5.816.668 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Улаанбаатар хотын Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Городокийн орчимд 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө бэлчээрт байсан иргэн Ч.Санжийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Түүнчлэн ганцаараа Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Р.Пүрэвжавын 1 тооны адууг хулгайлж, 1.086.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “Хоолт” гэх газраас Улаанбаатар хотоос Замын-Үүд явах чиглэлийн асфальтан замын хажуугаас 2018 оны 12 сарын сүүлээр С.Эрдэнэсүрэнгийн 2 тооны адууг хулгайлж, 1.466.666 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 13 удаагийн үйлдлээр буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,
Хоёр. Яллагдагч Ө.П нь П.Д, Н.Н нартай бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэй” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 05-ны өдрийн хооронд Б.Алтанхутгын 6 тооны адууг хулгайлж, 5.405.001 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Цагаан жирээ” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө тус сумын иргэн С.Жадамбаагийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Мөн яллагдагч П.Дашдамбатай бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.Ахатын 1 тооны адууг хулгайлж, 707.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Тэрэлж орчмоос 2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө С.Баярмагнайгийн 2 тооны адууг хулгайлж, 1.718.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Өгөөмөрийн ам гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Т.Баярхүүгийн 5 тооны адууг хулгайлж, 5.000.001 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны иргэн Б.Зэстогоогийн 3 тооны адуу хулгайлж, 8.283.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Шивээт ухаа гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 20-ны хооронд Д.Мөнхсоёлын 3 тооны адууг хулгайлж, 2.227.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Ёлын ам гэх газраас 2018 оны 12 дугаар сарын дундуур Л.Алтанхуягийн 2 тооны адууг хулгайлж, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Туулын Сөрдөгийн гарам гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Б.Лхагважамбалын 5 тооны сарлагийг хулгайлж, 2.928.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Майдар” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Ч.Нэргүйгийн 5 тооны адууг хулгайлж, 5.816.668 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Улаанбаатар хотын Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Городокийн орчимд 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө бэлчээрт байсан иргэн Ч.Санжийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 11 удаагийн үйлдлээр буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт,
Гурав. Яллагдагч Н.Н нь П.Д, Ө.П нартай бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэй” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 05-ны өдрийн хооронд иргэн Б.Алтанхутгын 6 тооны адууг хулгайлж, 5.405.001 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Цагаан жирээ” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө тус сумын иргэн С.Жадамбаагийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч П.Д:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж
Шүүгдэгч Ө.П:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж
Шүүгдэгч Н.Н:
...П.Д, Ө.П, гэдэг хүмүүстэй Алтанхутагийн 6 тооны адуу хулгайлсан гэсэн би 5 тооны адуу хулгайлсан байгаа. Би Налайхад ирсэн байсан. Тэгээд хашааны хог цэвэрлэж байхад П.Дашдамба, Ө.Пүрэвцогт хоёр оройхон 3-уулаа ийшээ яваад ирье гэсэн. Хаашаа явах гэж байгаа юм гэхэд, ойрхон хүнээс юм авна гэж хэлсэн. Би хулгай хийх гэж явж байгаа гэдгийг нь мэдээгүй... гэж
Хохирогч Д.М:
...Миний 3 адууны өртгийг бол өгөөгүй байгаа. Төв аймгийн Эрдэнэ сумын шивээ толгой гэх газраас 3 тооны адуу алдсан. Сартай зээрд морь, хээр морь, хүрэн гүүний хээлийн сугалсан байсан. Мөрдөн байцаагч Бадамжунайд хэлээд үнэлгээгээр оруулах гэсэн чинь ахиад тэр анх авсан хүнээсээ нэг морь хэдээр зарах талаар асуугаад 2,800,000 авсан бичиг аваад ир гэсэн. Тэгээд үнэлгээнд оруулсан чинь 2 сая гаран төгрөг болсон байсан. Тухайн үед 1 кг 6,800 төгрөг байсан. Гэхдээ хэзээ ч 3 морь 2 сая гаран төгрөг болохгүй. Одоо үнэлгээгээр хохирлоо нэхэмжилж байна... гэж
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б:
...Налайхаас хойшоо Тэрэлжийн Баянцагаан гэх газраас 2018 оны 10 сарын 13-ны шөнө хар замын хойно 8 морь байснаас нэг сартай зээрд үрээ, буурал бүдүүн морь хоёрыг минь аваад явсан байсан. Үнэлгээнээс 1,800,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Одоо тэгээд байцаагч бид 3 уулзаад Ө.Пүрэвцогт С.Баярмагнай ах нэг байдас гүү хоёр өгье гэсэн. Тэрийг тэр үед өгсөн бол гомдол саналгүй гэх байсан одоо энэ мөнгийг өгвөл гомдол саналгүй... гэж
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Б:
...Төв аймгийн Эрдэнэ сумын элстэй гэх газраас 6 тооны адуу алдсан. Тэгээд энэ хүмүүс сүүлд нь баригдаад мөрдөн байцаагч дуудаад энэ моридууд дунд таны морь байна уу гээд цаасан дээр бичсэн зүйл өгсөн. Тэр дунд миний хонгор морь, 2 бор халтар морь 3 хүрэн гүү гээд 6 морь байсан. Тэгээд би яг зүс таарч байна миний моринууд мөн байна гэж хэлсэн тэгсэн намайг та тэгвэл гарч бай гэсэн. Би тэгээд Ө.Пүрэвцогтод хэлсэн ахын дүү ахынхаа 6 морийг авсан байна гээд хэлэхэд Т.Баярхүү ахаа уучлаарай авч болсон юм чинь өгч болох байх би төлөөд өгнө гэж хэлсэн... гэж
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.А:
...Дундговь аймгийн Адаацаг сумаас 2018 оны 11-р сард авчраад өөрийн хээр морьтой ижилсүүлэх санаатай холбосон байсан юм. Хээр морь маань манай унаган адуу уналгаа номхон морь байгаа юм. Хээр морь нь зөв гуяндаа хөндөл тамгатай, сартай өсгий цагаан хүрэн морь зөв гуяндаа гурван нүдэн чандмань тамгатай адуу байсан. Сартай өсгий цагаан хүрэн морио 800,000 төгрөгөөр үнэлж байна. Тэгээд би нэг мориныхоо оронд нэг үрээ авсан... гэж
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.З хууль ёсны төлөөлөгч З.Аззаяа:
...Гомдолтой байна хохирлоо барагдуулмаар байна. 2018 оны 11 сарын 15 нд 3 тооны адуу алдсан. Төв аймгийн Эрдэнэ сумын элстэй гэх газраас алдсан. Хохирол төлбөрт 5,200,000 төгрөг нэхэмжилж байгаа... ...Би үнэлгээний газраас гаргасан байгаа тэр үнээр нэхэмжилж байгаа... гэж
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Э:
...2018 оны 1 сарын 15-ны шөнө Төв аймгийн Эрдэнэ сумаас 2 хар байдсаа алдсан. 2018 оны 2 сарын 25-ны өдөр алагтай 8 адуу ачиж явж байгаад эзэн нь баригдлаа гээд тэгээд баригдсан байх. Тэгээд цагаан сар өнгөрөөд 2 сарын 25 нд Налайхын уурхайчдын 6-613 гэдэг хашаанд миний 2 байдас байсан. Н.Нямдэмбэрэл гэдэг залуутай яваад авсан... гэж
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Н:
...Төв аймгийн Сэргэлэн сумаас 2018 оны 12 сарын 21 нд 5 адуугаа алдсан. Хохирол аваагүй, мөрдөн байцаалтын шатанд би энэ хүмүүс утасны дугаараа өгсөн энэ хүмүүс над руу ерөөсөө залгаагүй. 5,861,800 төгрөг нэхэмжилж байгаа... гэж
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.С:
...Би 2 сарлагаа алдсан 2,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Нэг сарлаг нь шүдлэн нөгөөх нь хязаалан сарлаг байсан. Гордокын МТ шатахуун түгээх газрын хойно хамаг хээл гэдэс цувдайг нь хаясан байсан. Тэгээд мөрөөр нь дагаад очиход Гордокын баруун уул руу ороод алга болсон байсан. Би хотод ажилтай байдаг байсан. алдсаных нь маргааш нь би хайсан би хохирлоо төлүүлмээр байна... гэж
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Н.М:
...3 тооны адууны үнэлгээ 8,282,200 төгрөг гарсан байна... ...Шинжээчийн тогтоол дээр дурдсанаар 11 настай цагаан буурал морь Генисийн номонд оролцох уралдаанд 4000 мориноос 168 дугаар байранд давхиж үнэлэгдсэн байгаа ... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934000820056 дугаартай хэрэгт хохирогч Н.Санжмятав /хх-ийн 95-96 дугаар хуудас/, хохирогч Д.Мөнхсоёл /хх-ийн 99-100, 101 дүгээр хуудас/, хохирогч Ч.Ахат /хх-ийн 103 дугаар хуудас/, хохирогч С.Баярмагнай /хх-ийн 107, 108 дугаар хуудас/, хохирогч Т.Баярхүү /хх-ийн 112 дугаар хуудас/, хохирогч Л.Алтанхуяг /хх-ийн 115-116 дугаар хуудас/, хохирогч Б.Лхагважамбал /хх-ийн 119 дүгээр хуудас/, хохирогч Б.Зэстогоо /хх-ийн 126-127, 128 дугаар хуудас/, хохирогч Р.Пүрэвжав /хх-ийн 133 дугаар хуудас/, хохирогч Б.Алтанхутаг /хх-ийн 136-137, 138 дугаар хуудас/, хохирогч С.Эрдэнэсүрэн /хх-ийн 141-142 дугаар хуудас/, хохирогч Ч.Нэргүйгийн /хх-ийн 146-149 дүгээр хуудас/, хохирогч Ч.Санж /3-р хх-ийн 95-96 дугаар хуудас/, гэрч Ө.Пүрэвцогт /хх-ийн 154-155, 156-157, 158-159, 160, 161 дүгээр хуудас/, гэрч П.Дашдамба /хх-ийн 162-164, 165, 166, 167-168, 169-170, 171 дүгээр хуудас/, гэрч Н.Нямдэмбэрэл /хх-ийн 172, 173 дугаар хуудас/, гэрч Д.Пүрэвдорж /хх-ийн 174, 175-176 дугаар хуудас/, гэрч Д.Должинсүрэн /хх-ийн 177, 178 дугаар хуудас/, гэрч Д.Сумъяадорж /хх-ийн 179-180 дугаар хуудас/, гэрч Э.Очгэрэл /хх-ийн 181 дүгээр хуудас/, гэрч С.Жадамбаа /хх-ийн 182-184, 185-186 дугаар хуудас/, гэрч Н.Даваадорж /хх-ийн 187-188 дугаар хуудас/, гэрч Д.Лхагвасүрэн /хх-ийн 189 дүгээр хуудас/, гэрч Д.Одончимэг /хх-ийн 190 дүгээр хуудас/, гэрч П.Содномбалжир /хх-ийн 191 дүгээр хуудас/, гэрч П.Батмөнх /хх-ийн 192-193 дугаар хуудас/, гэрч Б.Мөнхбаатар /хх-ийн 194-195 дугаар хуудас/, гэрч Д.Дуламсүрэн /хх-ийн 196 дугаар хуудас/, гэрч Ч.Батжаргал /хх-ийн 197-198 дугаар хуудас/, гэрч Ч.Санж /3-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/, гэрч Ө.Пүрэвцогт /3-р хх-ийн 100-102 дугаар хуудас/, гэрч Н.Даваадорж /3-р хх-ийн 103-104, 105 дугаар хуудас/, гэрч Т.Баярхүү /3-р хх-ийн 139 дүгээр хуудас/, гэрч С.Жадамба /3-р хх-ийн 198 дугаар хуудас/, яллагдагч П.Дашдамба /2-р хх-ийн 149-150, 162-163, 171-171а, 180-181, 185-186, 194-195, 208-209, 212-213, 221-222, 231-232, 245-246, 250-3-р хх-ийн 1, 3-р хх-ийн 118-121, 233-234, 4-р хх-ийн 28-29 дүгээр хуудас/, яллагдагч Н.Нямдэмбэрэл /хх-ийн 154-155, 241-242, 3-р хх-ийн 5-6, 231-232, 4-р хх-ийн 26-27 дугаар хуудас/, яллагдагч Ө.Пүрэвцогт //2-р хх-ийн 144-145, 158-159, 166-167, 175-176, 190-191, 198-199, 203-204, 216-217, 226-227, 236-237, 3-р хх-ийн 124-127, 229-230, 4-р хх-ийн 24-25 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/178 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 78-89 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06/51 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 200-209 дүгээр хуудас/,
“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19/23 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 214-218 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/48 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 221-228 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/49 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 231-239 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06/77 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 242-250 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/53 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 03-09, 13-14 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 06/50 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 17-26 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06/74 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 29-57 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/43 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 61-68 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06/90 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 71-79 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/81 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 82-91 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06/61 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 94-104 дүгээр хуудас/,
“ДАМНО” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн НА-19-051 дугаартай үнэлгээний тайлан /3-р хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09/136 дугаартай үнэлгээний тайлан /3-р хх-ийн 149-160 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 163-165 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 29-40, 3-р хх-ийн 80 дүгээр хуудас/, хохирогч Ч.Санжийн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /3-р хх-ийн 81 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-47, 49-50, 52-63, 3-р хх-ийн 89-92 дугаар хуудас/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 51 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-68 дугаар хуудас/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 69 дүгээр хуудас/, хулгайд алдагдсан 1 тооны адууг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 76 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 93 дугаар хуудас/, хохирогч С.Жадамбын мал тооллогын маягт /хх-ийн 97 дугаар хуудас/, хохирогч Ч.Ахатын малын А дансны хуулбар /хх-ийн 104-105 дугаар хуудас/, хохирогч Д.Баянмөнхийн малын А дансны хуулбар /хх-ийн 109-110 дугаар хуудас/, хохирогч Т.Баярхүүгийн мал тооллогын маягт /хх-ийн 113 дугаар хуудас/, хохирогч Л.Алтанхуягийн мал тоолуулсан баримт /хх-ийн 117 дугаар хуудас/, хохирогч Б.Лхагважамбалын малын А дансны хуулбар /хх-ийн 120-124 дүгээр хуудас/, хохирогч Б.Зэстогоогийн малын А дансны хуулбар /хх-ийн 129-131 дүгээр хуудас/, хохирогч Б.Алтанхутагийн мал тооллогын маягт /хх-ийн 139 дүгээр хуудас/, хохирогч С.Эрдэнэсүрэнгийн малын А дансны хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 143-145 дугаар хуудас/, хохирогч Ч.Нэргүйгийн малын А дансны хуулбар /хх-ийн 150-153 дугаар хуудас/, хохирогч Ч.Санжын мал тооллогын баримт /3-р хх-ийн 97 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 140-144 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 147 дугаар хуудас/, хохирогч нарын хохирлын тооцооны хүснэгт /3-р хх-ийн 220-221 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Нямдэмбэрэл, П.Дашдамба, Ө.Пүрэвцогт нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /2-р хх-ийн 10-11, 3-р хх-ийн 7-13, 15-35, 177-181, 250, 4-р хх-ийн 1-18 дугаар хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Нямдэмбэрэлийн хувьд
Шүүгдэгч Н.Нямдэмбэрэлийг үргэлжилсэн үйлдлээр, П.Дашдамба, Ө.Пүрэвцогт нартай бүлэглэн, морь болон тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 05-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэй” гэх газраас иргэн Б.Алтанхутагийн 6 тооны адууг хулгайлж, 5.405.001 төгрөгийн хохирол,
мөн 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Цагаан жирээ” гэх газраас тус сумын иргэн С.Жадамбаагийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт бусдын 9 тооны бод мал хулгайлж, 8.405.001 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна гэж үзжээ.
Төв аймгийн прокурорын газраас дээрх үйл баримтыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг гэж үзэн шүүгдэгч Н.Нямдэмбэрэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж түүнд холбогдох эрүүгийн 1934000820056 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаас нь мөн тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь тус тус хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах замаар эх сурвалжийг магадалж шалгалаа.
Энэ бүгдээс үзэхэд шүүгдэгч Н.Нямдэмбэрэлийн П.Дашдамба, Ө.Пүрэвцогт нартай бүлэглэн, морь болон тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 05-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэй” гэх газраас иргэн Б.Алтанхутагийн 6 тооны адууг хулгайлж, 5.405.001 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь 1 дүгээр хавтас хэргийн 38 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0066 дугаартай “Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Баяндавааны ар Элстэй гэх газраас 5 тооны адуу алдсан талаарх Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, 65-68 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлийн 1 гэж дугаарласан хэсгийн ...5 хэсэг сэвс, баас цус байсан талаар тэмдэглэлээр тус тус хохирогч Б.Алтанхутагийн хохирогчоор өгсөн мэдүүлгүүд нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар эрх зүйн байдлыг нь дээрдүүлж шүүгдэгч Н.Нямдэмбэрэлийг П.Дашдамба, Ө.Пүрэвцогт нартай бүлэглэн, морь болон тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 05-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэй” гэх газраас иргэн Б.Алтанхутагийн 5 тооны адууг хулгайлж, 4.620.001 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Нямдэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000820056 дугаартай хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгч П.Дашдамба нь Ө.Пүрэвцогт, Н.Нямдэмбэрэл нартай бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэй” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 05-ны хооронд Б.Алтанхутагийн 5 тооны адууг хулгайлж, 4.620.001 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Цагаан жирээ” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө тус сумын иргэн С.Жадамбаагийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн яллагдагч Ө.Пүрэвцогттой бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.Ахатын 1 тооны адууг хулгайлж, 707.300 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Тэрэлж орчмоос 2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө С.Баярмагнайгийн 2 тооны адууг хулгайлж, 1.718.500 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Өгөөмөрийн ам гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Т.Баярхүүгийн 5 тооны адууг хулгайлж, 5.000.001 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны иргэн Б.Зэстогоогийн 3 тооны адуу хулгайлж, 8.283.200 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Шивээт ухаа гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 20-ны хооронд Д.Мөнхсоёлын 3 тооны адууг хулгайлж, 2.227.500 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Ёлын ам гэх газраас 2018 оны 12 дугаар сарын дундуур Л.Аптанхуягийн 2 тооны адууг хулгайлж, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Туулын Сөрдөгийн гарам гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Б.Лхагважамбалын 5 тооны сарлагийг хулгайлж, 2.928.500 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Майдар” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Ч.Нэргүйгийн 5 тооны адууг хулгайлж, 5.816.668 төгрөгийн хохирол учруулсан,
Улаанбаатар хотын Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Городокийн орчимд 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө бэлчээрт байсан иргэн Ч.Санжийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Түүнчлэн ганцаараа Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Р.Пүрэвжавын 1 тооны адууг хулгайлж, 1.086.000 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “Хоолт” гэх газраас Улаанбаатар хотоос Замын-Үүд явах чиглэлийн асфальтан замын хажуугаас 2018 оны 12 сарын сүүлээр С.Эрдэнэсүрэнгийн 2 тооны адууг хулгайлж, 1.466.666 төгрөгийн хохирол учруулсан,
Хоёр. Шүүгдэгч Ө.Пүрэвцогт нь П.Дашдамба, Н.Нямдэмбэрэл нартай бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэй” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 05-ны өдрийн хооронд Б.Алтанхутгын 5 тооны адууг хулгайлж, 4.620.001 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Цагаан жирээ” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө тус сумын иргэн С.Жадамбаагийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн яллагдагч П.Дашдамбатай бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.Ахатын 1 тооны адууг хулгайлж, 707.300 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Тэрэлж орчмоос 2018 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө С.Баярмагнайгийн 2 тооны адууг хулгайлж, 1.718.500 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Өгөөмөрийн ам гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Т.Баярхүүгийн 5 тооны адууг хулгайлж, 5.000.001 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны иргэн Б.Зэстогоогийн 3 тооны адуу хулгайлж, 8.283.200 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Шивээт ухаа гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 20-ны хооронд Д.Мөнхсоёлын 3 тооны адууг хулгайлж, 2.227.500 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Ёлын ам гэх газраас 2018 оны 12 дугаар сарын дундуур Л.Алтанхуягийн 2 тооны адууг хулгайлж, 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Туулын Сөрдөгийн гарам гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Б.Лхагважамбалын 5 тооны сарлагийг хулгайлж, 2.928.500 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 3 дугаар багийн нутаг “Майдар” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Ч.Нэргүйгийн 5 тооны адууг хулгайлж, 5.816.668 төгрөгийн хохирол учруулсан,
Улаанбаатар хотын Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Городокийн орчимд 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө бэлчээрт байсан иргэн Ч.Санжийн 2 тооны үхрийг хулгайлж, 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Гурав. Шүүгдэгч Н.Нямдэмбэрэл нь П.Дашдамба, Ө.Пүрэвцогт нартай бүлэглэн морь болон тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэй” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 03-наас 05-ны өдрийн хооронд иргэн Б.Алтанхутагийн 6 тооны адууг хулгайлж, 4.620.001 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Цагаан жирээ” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө тус сумын иргэн С.Жадамбаагийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч Н.Санжмятавын ...2019 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө тус газраас 6 настай хар зүсмийн сарлагийн үнээ, 6 настай сартай шийр цагаан хар сарлагийн үнээ, 7 настай хүрэн халзан хайнагийн үнээ нийт 3 толгой үхрээ алдсан. 2 сарлагийн үнээ хээлтэй байсан удахгүй тугалах байсан. Хээлийг нь хажуу талд нь аваад тавьсан байсан. Манай хүү Жадамба хөдөө гэртээ эхнэр хүүхэдтэйгээ гурвуулаа байдаг учир мал харах хүнгүй ирж чадалгүй би хохирогчоор оролцож байгаа юм. Алдсан 3 үхрээ зах зээлийн ханшаар үнэлж байна. Үнээ тус бүрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Эдгээр үхрийн сүү саалиар амьдардаг байсан юм. Би 3 үхрийнхээ арьсыг хүлээж авсан байгаа... /хх-ийн 95-96 дугаар хуудас/,
хохирогч Д.Мөнхсоёлын ...Би 2018 оны 11 дүгээр сарын 16-20-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Шивээт ухаа гэх газраас 8 настай зөв гуяндаа хоёр нүдний онгин тамгатай хар морь, 9 настай зөв гуяндаа Ш үсгэн тамгатай хээр морь, 7 настай зөв гуяндаа хоёр нүдний онгин тамгатай хүрэн гүү нийт 3 толгой адуугаа алдаад олоогүй байгаа. Хайж яваад цэргийн ангийн урд талын тоосгон хашаанд манай 3 толгойн адууг шулаад гэдэс дотрыг нь үлдээгээд явсан байсан. Манай адуу яг тэр тоосгон хашааны ойр орчмоор адуутайгаа бэлчээрлэдэг юм... ...Би хээр морио 3 сая төгрөгөөр үнэлж байна. Би тус морийг Аргалант сумын Батаа гэх хүнээс худалдаж авсан юм. Сумандаа 3 удаа айраг түрүү авч байсан медаль өргөмжлөл нь байгаа. 8 настай хар морио 1 сая төгрөгөөр, 7 настай хүрэн гүүгээ 1 сая төгрөгөөр үнэлнэ... /хх-ийн 99-100 дугаар хуудас/,
...Би энэ 3 толгой адуугаа Налайх дүүргийн 3 дугаар хороонд хадам ах Сундуй овогтой Борхүү гэх хүний нэр дээр тоолуулдаг юм... /хх-ийн 101 дүгээр хуудас/,
хохирогч Ч.Ахатын ...Би Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Горхины гүүрний орчмоос 2018 оны 10 дугаар сарын эхээр 4 настай зөв гуяндаа саран дэвсгэртэй Т үсгэн тамгатай хээр гүү алдсан. Одоо болтол эрж хайгаад олоогүй байгаа. Хээр гүүгээ зах зээлийн ханшаар үнэлж байгаа... /хх-ийн 103 дугаар хуудас/,
хохирогч С.Баярмагнайгийн ...Би 2018 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Эрдэнэ сумын Тэрэлж орчмоос 9 настай онгин тамгатай хүрэн буурал морь, 3 настай зөв ташаан дээрээ амруугаа харсан саран тамгатай буруу талын чих цуулбар имтэй сартай хүрэн үрээ нийт 2 тооны адуу алдаад олоогүй байгаа... ...9 настай сартай хүрэн морио зах зээлийн үнээр үнэлж байна. 3 настай сартай хүрэн үрээгээ мөн зах зээлийн ханшаар үнэлж байна... /хх-ийн 107 дугаар хуудас/,
...Манай мал Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут багийн малчин Дашзэвэг овогтой Баянмөнх гэх хүний нэр дээр тоологддог юм. Энэ хүн манай хадам ээж Г.Мишигийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Би Угтаалцайдам сумаас 2018 оны хавар 4 сард тэжээхээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт авчирч маллаж байсан юм... /хх-ийн 108 дугаар хуудас/,
хохирогч Т.Баярхүүгийн ...2018 оны 11 дүгээр сарын 12-14-ний хооронд бэлчээрт байсан адуунаасаа 7 настай халтар морь, 12 настай хонгор морь, 15 настай хээр морь, 12 настай хул морь, 9 настай хүрэн морь нийт 5 толгой адуугаа алдсан. Тус газраар морьдоо эрж хайгаад сураг гаргаагүй. Сүүлд манай саахалт айлын Дашдамба, Пүрэвцогт нар манай адууг хулгайлсан болохыг цагдаагийн байгууллага тогтоон шалгаж байгаа талаараа бидэнд мэдэгдсэн юм. Бид энэ Дашдамба гэх хүнээс өөрөөс нь адуугаа асууж тухайн үед мэргэлүүлж байхад модондоо байна олчхоод намайг сонжоод байгаа юм уу гэх зэргээр хэлж байсан. Түүнээс хойш 5 хоногийн дараа Дашдамба өөрөө Пүрэвжав гэх айлаасаа алга болсон Дашдамба хаачсан бэ гэж асуухад жолооны үнэмлэхэндээ явсан гэж хэлж байсан. Дараа нь дахиад Дашдамбыг асуухад тэр хүн чинь тодорхой хаяггүй утсаа салгаад алга болсон гэж хэлж байсан... ...5 толгой адуугаа тус бүрд нь 1.500.000 төгрөгөөр үнэлж байна... /хх-ийн 112 дугаар хуудас/,
хохирогч Л.Алтанхуягийн ...2018 оны 12 дугаар сарын дундуур холбоотой 10 настай хээр морь, 9 настай сартай өсгий цагаан хүрэн морь нийт 2 толгой адуугаа алдаад одоог болтол эрж хайгаад олоогүй байна. Миний 2 морь уяж хурдлуулж байгаагүй сартай өсгий цагаан хүрэн морийг уяж сойх санаатай Дундговь аймгийн Адаацаг сумаас 2018 оны 11 дүгээр сард авчраад өөрийн хээр морьтой ижилсүүлэх санаатай холбосон байсан юм. Хээр морь маань манай унаган адуу уналгын номхон морь байгаа юм. Хээр морь нь зөв гуяндаа хөндөл тамгатай, сартай өсгий цагаан хүрэн морь нь зөв гуяндаа гурван нүдэн чандмань тамгатай адуу байсан... ...10 настай хээр морио 800 мянган төгрөгөөр үнэлж байна. Сартай өсгий цагаан хүрэн морио 2 сая төгрөгөөр үнэлж байна... ...Уяж хурдлуулж байгаагүй. Эцэг тал нь Дундговь аймгийн Адаацаг сумын хурдан адуутай Амарбаяр гэх хүний унаган адуу байгаа юм. Амарбаяр гэх хүн надад бэлэглэсэн юм... /хх-ийн 115-116 дугаар хуудас/,
хохирогч Б.Лхагважамбалын ...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ний шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын Сөрдгийн гарам гэх газраас 5 настай хар халтар сарлаг, 5 настай сувай бор халзан сарлагийн үнээ, 4 настай мухар хөх сарлагийн гунж, 2 настай мухар хар сарлагийн бяруу, 2 настай мухар хар сарлагийн бяруу нийт 5 тооны үхрээ алдсан. Үхрүүдээ зах зээлийн ханшаар үнэлнэ... /хх-ийн 119 дүгээр хуудас/,
хохирогч Б.Зэстогоогийн ...Би 2018 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Элстэй гэх газраас гадуур тэжээж байсан 3 толгой адуугаа түр зуур бэлчээрт гаргаад орой нь татаж авах гэтэл олдоогүй. Ингээд ойр хавиараа хайгаад одоог болтол олоогүй байгаа... ...11 настай цагаан буурал морь зөв талын гуяндаа саран дэвсгэртэй ТМ тамгатай, 5 настай хүрэн үрээ ижил тамгатай, 4 настай сартай зээрд үрээ зөв гуяндаа саран дэвсгэртэй чагтан тамгатай нийт 3 толгой адуугаа алдсан... ...11 настай цагаан буурал морио 5 сая төгрөгөөр, 5 настай хүрэн үрээгээ 5 сая төгрөгөөр, 4 настай сартай зээрд үрээгээ 5 сая төгрөгөөр тус тус үнэлж байна... ...11 настай цагаан буурал морь 2013 онд Геннисийн наадамд 4000 гаруй морьдоос 168-д давхиж байсан. Өөр наадамд айраг түрүү авч байгаагүй 1990 оны орчимд манлай уяач дааган Ганаа тус буурал морины эцгийг нь миний төрсөн ах Төмөртогоод бэлгэлсэн юм билээ. 5 настай хүрэн үрээ айраг түрүү авч байгаагүй уях гээд тэжээж байсан. Морин тойруулга гаралтай адуу байгаа юм. 4 настай зээрд морь Хэнтий аймгийн Галшар сумаас 2014 онд найз Зоригоо гэх хүнээс 2 сая 500 мянган төгрөгөөр худалдан авч байсан юм. 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын наадамд даага насандаа түрүүлсэн. 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Багануур дүүрэгт болсон Төвийн бүсийн наадамд 80 гаран дааганаас 30 гаргаж давхиж байсан юм... /хх-ийн 126-127 дугаар хуудас/,
...Би тухайн үед морио нядлуулсан байхыг сонсоод сэтгэл санаа хямраад оныг нь буруу бичүүлсэн байна. Миний 4 настай сартай зээрд морь 2017 оны хавар манай дүү Дорждэрэм найз Зоригоогоос 2.500.000 төгрөгөөр шинэ ногооны даага худалдаж авч байсан юм. Ингээд над дээр ирээд тэжээгдэж байгаад 2017 оны 07 дугаар сард уягдаж Төв аймгийн Эрдэнэсант суманд түрүүлсэн юм. Гэтэл тэр үед сумын засаг дарга нь хурдан морины комиссын дарга байсан ба нутгийн даага нь аман хүзүүнд ирсэн учир манай даагыг эрлийз гэх шалтгаанаар хасаж байсан юм. Түүнээс хойш 10 гаран хоногийн дараа Багануур дүүрэгт Хангарьд уралдаанд уралдаж 32-т давхисан юм... /хх-ийн 128 дугаар хуудас/,
хохирогч Р.Пүрэвжавын ...Би Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Элстэй гэх газарт хувийн компанид манаач хийдэг юм. Би ганц уналгын моритой. Түүнийгээ гадуур унаж тэжээж хааяа тушаад тавьдаг юм. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө сартай хар морио тушиж тавиад өглөө босоход байхгүй байсан. Түүнээс хойш хайгаад олоогүй. Тэгтэл Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид малын хулгайч нар барьсан гээд очиж уулзахад миний алдсан сартай хар морь тус хулгайчийн хашаанд нь байсныг олж авч хүлээж авсан байгаа... ...миний сартай хар морь 7 настай уяж уралдуулж байгаагүй зөв гуяндаа дан саран тамгатай түүний дээд талд мөн бүдэг хайчин тамгатай адуу байгаа. Би тус морио Энхжаргал гэх хүнээс 2 жилийн өмнө тугалтай үхрээр худалдаж авч байсан юм би морио зүс тамгаар таньж байгаа. Надад өөр мал байхгүй ганц чөдрийн морьтой юм. Би энэ мориор ажлаа хийж харуул манаагаа залгуулдаг амьдарлаа авч явдаг байгаа. Би сартай хээр морио 1.500.000 төгрөгөөр үнэлж байна... /хх-ийн 133 дугаар хуудас/,
хохирогч Б.Алтанхутагын ...Би 2019 оны 01 дүгээр сарын 03-с 05-ний хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Баяндаваа Элстэй гэх газраас 30 тооны адуунаас 6 тооны адууг шулаад аваад явсан байсан. Элстэйн Цэгмэдийн өвөлжөөнд саравчинд шулаад аваад явсан байсан... ...Хүрэн халзан гүү, байлуу хонгор халзан гүү, зурвас халзан хонгор гүү, хар гүү, хүрэн гүү, халтар гүү нь тамга саран дэвсгэртэй жижиг г үсгэн тамга ташаан толгойндоо хайчин тамга хоёр хайчилсан... ...7 сая төгрөгийн хохирол учирсан... /хх-ийн 136-137 дугаар хуудас/,
...Мөнхбаатар манай төрсөн дүү байгаа юм. Батмөнх манай төрсөн аав байгаа юм. Аав дүү хоёр маань малаа хараад ирж чадахгүй тул би хэрэгт хохирогчоор оролцож байгаа юм... ...Манайх Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Баяндавааны ар гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 03-05-ний өдрийн хооронд адуунаасаа 13 настай хүрэн гүү, 10 настай халтар гүү, 5 настай хар гүү, 4 настай хүрэн халзан гүү, 4 настай байлуу хонгор халзан гүү, 4 настай зурвас хонгор халзан гүү нийт 6 тооны адуугаа алдсан байгаа. Манай адууг Баяндавааны баруун урд энгэрт айлын эзэнгүй өвөлжөөн дээр шулаад явсан байсан. Тухайн үед манай дүү Мөнхбаатар орхисон газартаа очиж үзэхэд адууг нь тус газраас баруун урагшаа туугаад тус айлын өвөлжөөнд хашаад буцаагаад гаргасан мөр нь цасан дээр гарсан байсан мөн цагдаад мэдэгдэж хэргийн газрын үзлэг хийлгэж байхад ихэнд гэдэс дотор нь гүү адуу байсан гэдэг нь нотлогдож хээл нь тус газартаа байж байсан мөн манай азарганы зүсээр унаганы хээлний зүс нь тохирч байсан. Дараа нь хулгай хийсэн хүүхэдтэй нь уулзахад Нямдэмбэрэл гэх хүүхэд танай адууг Баяндавааны араас тууж ирж адуунаас чинь гүүнүүд барьж махалсан гэдгээ мөн хэлж байсан... ...4 наснаас дээш настай 3 гүүгээ тус бүрд нь 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. 4 настай 3 гүүгээ 1.000.000 төгрөгөөр үнэлж байна... /хх-ийн 138 дугаар хуудас/,
хохирогч С.Эрдэнэсүрэнгийн ...би 2018 оны 12 дугаар сарын 05-20-ны хооронд адуугаа бүртгэж үзэхэд бүрэн байсан. Тэгээд би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр адуугаа бүртгэж үзэхэд манай адуунаас хоёр тооны адуу байхгүй байсан юм. Тэгээд би ойр хавьд толгой шийр байхгүй болохоор нь ойр хавиар байгаа байх гэж бодоод ирж хайж байгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм... ...Хар зүсмийн хязаалан насны зөв талыг гуяндаа саран тамгатай, мөн тамганы дээд талд ташаан толгой дээр хайчаар хөндлөн хоёр хэсэг үсийг нь хяргасан байгаа. Хар зүсмийн шүдлэн насны зөв талын гуяндаа онгин дэвсгэртэй саран тамгатай, мөн тамганы дээд талд ташаан толгой дээр хайчаар хөндлөн хоёр хэсэг үсийг нь хяргасан байгаа... ...Алдсан хоёр адууг баяр наадамд уяж байгаагүй. Ямар нэгэн хурдан удам байхгүй... ...хар зүсмийн хязаалан насны зөв талын гуяндаа онгин дэвсгэртэй саран тамгатай, мөн тамганы дээд талд ташаан толгой дээр хайчаар хөндлөн хоёр хэсэг үсийг нь хяргасан байгаа адууг 800.000 төгрөгөөр, хар зүсмийн шүдлэн насны зөв талын гуяндаа онгин дэвсгэртэй саран тамгатай, мөн тамганы дээд талд ташаан толгой дээр хайчаар хөндлөн хоёр хэсэг үсийг нь хяргасан байгаа адууг 800.000 төгрөгөөр үнэлж байна. Тарга тэвээр сайн авсан адуу байсан... ...Надад сэжиглэж байгаа болон шалгуулах хүн байхгүй байна... ...ямар нэгэн тээврийн хэрэгслийн мөр болон хулгайд алдагдсан адууны толгой шийр сэвс байхгүй байсан... /хх-ийн 141-142 дугаар хуудас/,
хохирогч Ч.Нэргүйгийн ...2018 оны 12-р сарын 19-ний өглөө бэлчээр дээр байсан адуун дээр очоод адуугаа бүртгэсэн чинь 5 тооны адуу дутуу байсан. Тэгээд эрж хайж байгаад 2018 оны 12-р сарын 21-нд Майдарын урд уулын энгэр дээр ухагдсан шороон карьерт шувуу эргэлдээд байхаар нь очиж үзэхэд адуу нядалсан байдалтай, хээл нь байсан юм. Тэгээд цагдаад мэдэгдсэн юм... ...1 Сартай хонгор зүсмийн зөв гуяндаа онгитой сар тамгатай, 2. сартай хонгор зүсмийн гүү тамга ижил, 3. Дэлтэй хонгор зүсмийн үрээ тамга ижил, 4. Галтай хээр зүсмийн гүү зөв гуяндаа хас тамгатай, мөн хажууд нь Монгол бичгэн ха тамгатай, 5. Өсгий цагаан бор морь зөв гуяндаа Монгол бичгэн ха тамгатай мөн дан саран тамгатай, 6. Хар ногоон зүсмийн шүдлэн байдас ха тамгатай адуунууд алдсан юм... ...Төв аймгийн Сэргэлэн сумын 3-р багийн нутаг Майдарын урд марзан толгой гэх газраас алдагдсан юм. Тухайн нядлагдсан газар толгой шир, шийр байхгүй, адууны хэсэг, хэсэг газар нядалсан байдалтай сэвс, хээл нь байсан юм. Тэгээд манай алдсан адуу мөн гэж бодож байгаа юм... ...алдагдсан 6 тооны адуу өөр тийш гүйхгүй цуг байсан адуу нь байгаа юм... ...тухайн алдагдсан адууг манаахтай ойрхон айлаас хүмүүс гаргаж өгсөн байх гэж бодож байна. Яг тэр гээд шалгуулах хүн байхгүй... ...1. Сартай хонгор гүү 1.500.000 хээлтэй байсан, 2. Хонгор гүү 1.500.000 төгрөгөөр хээлтэй байсан, 3. Дэлтэй хонгор үрээ залаатай 1.500.000 төгрөгөөр, 4. Халтар хээр гүү 1.500.000төгрөгөөр хээлтэй байсан, 5. Өсгий цагаан бор морь 1.500.000 төгрөгөөр, 6. Хар ногоон байдас 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Бүгд тарга тэвээр сайн авсан байсан юм... /хх-ийн 146-149 дүгээр хуудас/,
хохирогч Ч.Санжын ...2018 оны 12 сарын 28-ны өдөр манай эхнэр үхрээ шувуун бургасаар эргэхэд бүгд байсан тэгээд 12 сарын 29-ны өдрөө дахиад үхрээ харахад манай бүх үхэр байсан газраасаа алга болсон байхаар нь ойр хавиар хайхад бүс нуурын зуун талын ууланд ирчихсэн байсан би хот руу явах замдаа үхрээ харсан юм аа тэгээд 12 сарын 30-ны өдөр ирээд үхэр дээр очиход жижиг сартай хойд хоёр цагаан шартай хар үнээ эвэртэй борлог дөнжин үнээ хоёр алга болсон байсан. Тэгээд ойр хавиар нь мөрийг нь дагаад мөрдөхөд хоёр явган хүний мөр гараад уулаараа давуулаад гаргасан мөр байсан, нэг гутлын мөр монгол гутал бололтой нөгөө хүний гутал арзгар мөр байсан тэгээд ганц модны аманд бугуйлдсан бололтой мөр гарсан байсан тэгээд тэр хавьд портер машины мөр байсан ойр хавьд цусны мөр байгаагүй, машины мөрийг дагаад явахад грoдoкийн баруун хороо руу оруулаад мөрийг нь алдсан, маргааш буюу 12 сарын 31-ны өглөө дахиад нөгөө газраа очоод бүх мөр зэргийг утсаараа зургийг нь дарсан, тэгээд гэртээ байж байсан чинь над руу хүн залгаад танай хоёр үхрийн ширийг цувуулаад хаясан байна гэж хэлэхээр нь очоод үзэхэд манай үхэр мөн байсан... ...нэг жилийн өмнө 10 сарын үед гордокийн өдөржингөө нуугдаад зогсоод байсан, юмыг яаж мэдэх гэж мэдүүлэгтэй хэлсэн юм... ...бүдүүн хар үнээгээ 1.5 сая төгрөгөөр, нөгөө үнээгээ 1 сая төгрөгөөр үнэлж байна... ...Даваадорж гэх хүнийг сэжиглэж байна, манай найз Жааяаа манай үхэр, танай үхэр хоёрыг Даваадорж мэдэж байгаа гэж хэлж байсан... /3-р хх-ийн 95-96 дугаар хуудас/,
гэрч Ө.Пүрэвцогтийн ...2018 оны 12 дугаар сарын 24-26-ний хооронд Дамба ах бид 2 манай эхнэрийн дүү Нямдэмбэрэлийг дагуулаад миний эзэмшлийн 17-65 УБЧ улсын дугаартай бонго жи-3 маркийн тээврийн хэрэгсэлтэй Налайх дүүргээс 19 цагийн орчимд гараад Эрдэнэ сумын Элстэйн хойд аманд очиж эзэнгүй өвөлжөөн дээр ирээд энд хүлээж бай гэж хэлээд явсан. Дамба ах миний хар морийг унаж ирсэн байсан юм. Ингээд 00-01 цагийн хооронд 20 гаран тооны адуу тууж ирээд хашаанд хашаад бид гурав элбээд 5 толгой адуу оосорлож барьж аваад үлдсэн адууг нь гаргаж хөөгөөд тэнд нь нядалж машиндаа ачаад Налайх руу ороод 2 өдөр Налайхаар явж хувь хүмүүст адууны махаа зараад нийт 2 сая 540 мянган төгрөг болоод гурвуулаа мөнгийг нь хувааж авсан. Түүнээс хойш 2019 оны 01 сарын 19-20 нд шилжих шөнө дахиад гурвуулаа миний портер машинаар Эрдэнэ сумын Харзтай гэх газраас Туул голын эргээр явж байгаад бэлчээрт байсан үхэртэй таараад Дамба ахыг явуулаад эргэж ирээд дан сарлаг үхэр байна гэж хэлсэн. Ингээд ойролцоо байх хашаанд бүгдийг нь хашаад 2 сарлагийг нэг хайнаг барьж аваад бусдыг нь гаргаад явуулсан. Ингээд газар дээр нь нядлаад машиндаа ачаад Налайхад очиж 2 өдөр махаа зарж борлуулаад нийт 1.870.000 төгрөг болоод гурвуулаа мөнгөө хувааж авсан... ...Дамба ер нь манай нутгийн хүн манай хадам ахынд мал малладаг байсан юм. 2018 оны 11 дүгээр сараас эхэлж миний Бонго машиныг 3 удаа гуйж аваад авчирч өгөхдөө банк дүүрэн өгдөг байсан. Надад ямар ажилд явдгаа хэлдэггүй байсан. Хамгийн сүүлийн явалт дээр надад банк дүүргээд надад 200.000 төгрөг өгсөн. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 10-ны үеэр Дамба ах манайд халамцуу ирээд ах нь гайгүй мөнгөний ажил хийхээр болж байгаа гэхээр нь би ямар ажил юм бэ гэж асуухад мах үнэд орж байна гэхээр нь нядлах мал байгаа юм уу гэж асуухад байж болно шүү дээ гэж хэлсэн. Ингээд би маргааш өдөр нь Дамба ахтай уулзахад мал хулгайлж заръя гэхээр нь би бодъё гэж хэлээд 2-3 хоног бодож байгаад зөвшөөрөөд хамт явсан... /хх-ийн 154-155 дугаар хуудас/,
...Би хамгийн анх 2018 оны 10 дугаар сарын 05-ны үеэр Дашдамба ахтай ярилцаж тохиролцоод мал хулгайлж зарахаар болоод өөрийн эзэмшлийн Бонго жи-3 маркийн машиндаа өөрийн эзэмшлийн сартай хар морийг ачаад шөнө 19 цагийн үед гараад Тэрэлжийн горхины гүүрний орчимд очиж зогсоод хар морио буулгаад Дашдамба ах адуу олж ирэхээр морио унаад явсан. Ингээд удалгүй Дашдамба ах хээр зүсмийн гүү хөтөлж ирээд амьдаар нь ачаад Налайх дүүрэгт авчирч өөрийнхөө хашаанд буулгаад нядлаад маргааш өдөр нь махыг нь жижиглэнгээр зарсан. Түүний дараа 2018 оны 10 дугаар сарын дундуур Дашдамба ах бид хоёр Налайхын Гордокын хойд талын сөрдгийн гарам гэх газарт бонго жи-3 машинтайгаа очиж 3 хар, 1 хөх, 1 сартай нийт 5 сарлагийг газар дээр нь нядалж машиндаа ачаад Налайх оруулж ирээд Дашдамбыг гэр руу нь явуулаад өөрөө махаа зарахаар Амгалан захад аваачиж зараад мөнгөө Дашдамба хувааж авсан. 2018 оны 10 дугаар сарын 20-ны үед Тэрэлжээс 2 бараан адуу хулгайлж амьдаар нь ачиж ирж хашаандаа нядлаад махыг нь Улаанбаатар хот руу оруулж зарсан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны үед Налайхын хойд талын Ёлын ам гэх газраас сартай хүрэн, бас нэг бараан адуу хоёрыг амьдаар нь ачиж хашаандаа авчирч махлаад Улаанбаатар хот руу оруулж Нарны хорооллын орчимд махаа жижиглэнгээр зарж дуусгасан. 2018 оны 11 дүгээр сарын дундуур Гордокын араас хар, бор зүсмийн хоёр сарлаг ачиж хадам ээжийн гадаа нядлаад нэгийг нь хадам ээжид идшиндээ хэрэглэсэн хүнээс худалдаж авсан юм гэж хэлээд өгсөн. Нөгөөг нь идэшний үхэр авна гэсэн хүнд зарсан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны үед Чингэсийн хөшөөний баруун талаас элсний хаян дээр цагаан, хээр, бараан 3 тооны адууг нядалж махыг нь Налайхад айлуудаар тарааж зарсан. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Налайхын Өгөөмөрийн ам гэх газраас халтар, хул, хонгор, хүрэн, хээр зүсмийн 5 тооны адууг 4-ийг нь нядалж ачаад 1-ийг нь Дашдамба ахаар хөтлүүлж явуулаад би түрүүлж нөгөө 4-өө буулгаж ирээд нядалж ачаад явсан. Махыг нь Улаанбаатар хот руу оруулж жижиглэнгээр зарж борлуулсан. 2018 оны 12 дугаар сарын 15-ны үед Налайхын урд талын цэргийн ангийн урд тоосгон хашаан дотор бор гүү, 2 бараан адууны хамтаар махлаад махыг нь Улаанбаатар хот руу оруулж жижиглэнгээр зарсан. 2018 оны 12 дугаар сарын сарын 25-ний үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын Баян давааны баруун урд энгэрт 2 халзан 3 бараан адууг нядалж махыг нь Улаанбаатар хот руу оруулж жижиглэнгээр зарсан. 2019 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Харзтай гэх газраас 2 хар сарлаг, 1 хар хайнаг нийт 3 үхэр нядлаад махыг нь жижиглэнгээр зарж борлуулсан... ...17-65 УБЧ улсын дугаартай бонго жи-3 машин миний өөрийн эзэмшилд байдаг. Мөн адуу туухад ашигладаг байсан хар морь маань бас миний өөрийн эзэмшлийнх байгаа... /хх-ийн 156-157 дугаар хуудас/,
...Би Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг нэрийг нь мэдэхгүй байна шинээр баригдаж байгаа бурхантай уулын урд бэлчээрээс 2018 оны 12 дугаар сарын дундуур 5 тооны адуу хулгайлан хөдөө хээр нядлаад махыг нь Улаанбаатар хот оруулан зарсан гэмт хэрэг үйлдсэн юм... ...Би хэний адуу байсан талаар мэдэхгүй байна шөнийн цагаар тээврийн хэрэгсэлтэй гэрлээр гэрэлтүүлж явж байгаад хэсэг адуу байсан тэр адуунаас хонгор зүсмийн адуу, хээр, хүрэн зүсмийн буюу голдуу бараан зүсмийн 5 тооны адуу хулгайлсан эм тамгыг нь би хараагүй харанхуй байсан болохоор... ...Адуу хулгайлах үед Дашдамба бид 2 ачааны бонго маркийн 17-65 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... ...Тухайн хулгайлсан адууны махаа Улаанбаатар хот Олимп хороололд жижиглээд 2 адууны махыг нь зарсан, мөн офицеруудын ордны хойно байрлах байрнуудын гадаа 3 тооны адууг нь зарсан юм... ...Тухайн үед хулгайлсан адууны арьс шир болон эд мөрийн баримтыг нь авч яваад Налайх дүүргийн хогийн цэг дээр хаясан юм... ...Хулгайлсан адууг нядлах үед ойр орчим газар нь уулын хойд дээр ухсан шороон дунд карьер шиг газар байсан. Адуу нядалсан газар 4-р зөрлөг ордог асфальтан замтай ойрхон байсан... ...Дашдамба ах бид 2 адууг хүлж байгаад унагаагаад Дашдамба ах сүхээр дух уруу нь цохиод тэгээд цуслаад бид 2 элбээд өвчөөд 4 хөл болгоод ачаад аваад явдаг юм... ...Би Дашдамба ахын хамтаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас билчээрт байсан адуунаас 5 тооны адуу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 158-159 дугаар хуудас/,
...Би 2019 оны 01 дүгээр сарын эхээр Дашдамба, Нямдэмбэрэл, нартай дортер машинтайгаа яваад Төв аймгийн Эрдэнэ сум Баяндавааны ар талд айлын хаваржаан дээр ирээд байж байсан Дашдамба ах өмнө нь морьтойгоо буугаад үлдсэн байсан ингээд Дашдамба ах эзэнгүй өвөлжөөн дээр адуу тууж ирээд хашаад тэндээс 5 тооны бараан зүсмийн гүү барьж аваад тэнд нь нядлаад машиндаа ачаад Налайх ороод би ганцаараа Улаанбаатар хотод Алтай хотхонд, 100 айлд, Да хүрээгийн орчимд 3 өдөр зараад нийт 2.400.000 орчим төгрөг болоод Дамбад мөнгө өгөөгүй Нямдэмбэрэлд мөнгө өгөөгүй... /хх-ийн 160 дугаар хуудас/,
...Би 2018 оны 11 дүгээр сарын дундуур портер машинтайгаа Дашдамбатай хоёулаа гараад Дашдамба морио унаад явсан би Төв аймгийн Эрдэнэ сумын Элстэй гэх газарт ойролцоо байх эзэнгүй хашааны ойролцоо хүлээж байхад 1 буурал морь 2 бараан адуу нийт 3 адуу тууж ирээд ойролцоо байх хашаанд хашиж бариад Элсний баруун үзүүрт аваачиж нядлаад махыг нь машиндаа ачаад Налайх ороод маргааш нь би махаа Улаанбаатарт Дүнжингаравын урд байранд аваачиж зарсан байгаа нийт 1.000.000 гаран төгрөг болоод Дамба ахад 500.000 төгрөг өгсөн... /хх-ийн 161 дүгээр хуудас/,
гэрч П.Дашдамбын ...1. Би 2018 оны 11 дүгээр сарын эхээр Налайх дүүрэгт Пүрэвцогтийн гэрт нь очиж хийчихээр ажил байна уу гэхэд болно шүү дээ Дамба ахаа хоёулаа гэж хэлээд тань руу би ажил олдвол залгана гэж хэлсэн. Ингээд 2 хоногийн дараа над руу Пүрэвцогт над руу өөрөө залгаад ажил байна та хүрээд ирэх үү гэхээр нь би гэрт нь яваад очиход хоёулаа адуу хулгай хийж махалж зарж мөнгөтэй болъё гэж хэлсэн. Ингээд би Пүрэвцогт бид Пүрэвцогтын хар морийг портер машинд нь ачаад Төв аймгийн Эрдэнэ сум руу төв уруу орж ирээд буцаад Налайх Чингисийн хөшөө өнгөрч яваад замын урд талд адуу бэлчээрт байхаар нь машинаа зогсоогоод хар морио буулгаад би хар морийг нь унаад тус адуунаас хул морь бугуйлдаж барьж аваад машиндаа ачаад Налайх руу яваад Пүрэвцогтын хашаанд очиж зооринд нь хул морийг нядлаад маргааш нь Пүрэвцогт портер машиндаа тус махыг ачиж аваад явсан. Өдөр 17 цаг өнгөрч байхад Пүрэвцогт өөрийн утас 9950**** дугаараас над руу утасдаж махаа зарчихлаа та ирээд мөнгөө авчих гэхээр яваад очтол. Надад 200.000 төгрөг өгсөн. 2. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны үед Пүрэвцогт над руу 9950-тай дугаараас 11 цаг өнгөрч байхад над руу утасдаж та хүрээд ирэх боломж байна уу гэхээр нь би яваад очтол. Пүрэвцогтын портер маркийн тээврийн хэрэгсэлтэй бид хоёр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг "Элстэй” гэх газрын амралтын тэнд 30-тооны адуунаас хул гүү, хул гүү, хүрэн гүү, хүрэн гуу, хонгор г нарыг хулгайлж 1 тооны хул гүүг нь Элстэйн элсний тэнд гэдсийг нь гаргаж хаяад бусад дөрвөн тооны адууг машиндаа ачаад Налайх орж Пүрэвцогтын зооринд аваачин хийсэн. Маргааш нь Пүрэвцогт махаа ачиж яваад зараад надаа 500.000 төгрөг өгсөн. 3. 2018 оны 11 дүгээр сарын 24-ны үед Пүрэвцогт над руу 9950**** тай дугаараас 09-цагийн үед над руу залгаж “Та юу хийж байгаа юм бэ гэхээр"-ны ах нь гэртэй хэвтэж байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би гэртэй жаахан байж байгаад Пүрэвцогтын гэрт очиход Пүрэвцогт нь хоёулаа явъя гээд бид хоёр Пүрэвцогтын портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Эрдэнэ сум руу явж "Чингисийн" хөшөөний цаад талаар хойшоогоо гарж яваад сэрдгийн гармаас дээшээ өгсөөд бургасны тэндээс их бүгээнтэй адуунаас хонгор морь хар морь нарыг хулгайлж машиндаа ачаад Пүрэвцогтын хашаанд аваачин зооринд нь хийсэн. Тухайн хоёр тооны адуунаас 400.000 төгрөг авсан. 4. 2018 оны 12 дугаар сард Өглөө босоод гэрт хийх юм олдохгүй байхаар нь Пүрэвцогтын гэрт очтол хоёулаа гялс юманд яваад ирэх үү гэж хэлсэн. Тэгээд бид "Гордокын" цаад талын голд 20-иод сарлаг байхаар нь 5 тооны сарлагийг нь хулгайлж гэдсийг нь гаргаад машиндаа ачаад Пүрэвцогтын гэрт нь аваачин зооринд нь хийсэн. Тухайн 5 тооны сарлагаас 600.000 төгрөг авсан. 5. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэртэй байж байтал. Пүрэвцогт нь 9950*** дугаараас над руу залгаж хоёулаа хойшоо тэрэлж яваад ирье гэж хэлсэн. Тэгээд би Пүрэвцогтын гэрт очоод бид хоёр портер маркийн тээврийн хэрэгсэлтэйн Тэрэлжийн гол ороод тэндээс холбоотой байсан хонгор морь, хээр Морь хоёрыг хулгайлаад Пүрэвцогтын хашаанд ирж зооринд оруулж хийсэн. Тухайн хоёр тооны мориноос 350.000 төгрөг надад өгсөн. 6. 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 12 цаг өнгөрч байхад Пүрэвцогтын гэрт очоод Пүрэвцогт бид хоёр Пүрэвцогтын хашааг цэвэрлээд дуусаад гэрт ороод юм яриад, хоёулаа маханд явах уу шинэ жил боллоо гэж ярилцсан юм. Тэгээд бид 2 Пүрэвцогтын хар морийг портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж авч яваад Налайх дүүргийн цэргийн ангийн урдаас 3 цагаантай адуунаас 3 хээр байдас, 1 гүү, 1 морийг хулгайлж тэнд нь гэдсийг нь гаргаад Пүрэвцогтын хашаанд нь аваачиж хийсэн. Тухайн мориноос надад 500.000 төгрөг өгсөн. 7. 2018 оны 12 дугаар сарын 17-ний өглөө Пүрэвцогт над руу яриад манайд хүрээд ир гэж хэлээд яваад очиход хоёулаа юманд явъя гэж хэлээд хамтдаа Эрдэнэ сумын Чингисийн хөшөөний хажуу талаас буурал морь, хүрэн морь, хонгор морь 3 тооны адууг портер машиндаа хар морио ачиж очоод тэнд нь буулгаад хар морио унаж нөгөө гурван адууг туугаад Элстэй гэх газарт аваачаад эзэнгүй хашаанд хашиж барьж аваад тэнд махлаад гэдсийг нь гаргаад машиндаа ачиж явсан. 8. 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Пүрэвцогт намайг дуудаад Нямкааг дуудчихлаа одоо хүрээд ирнэ хадам ээж идшээ хийгээгүй байгаа бяруу нь туранхай байна гэнэ гурвуулаа нэг гараад идэшний юм олж ирье гэж хэлээд хамт гараад мал олдоогүй хоосон буцсан. Маргааш дахиж гурвуулаа гараад Налайхын гордокын хойд талаас бэлчиж байсан сарлагаас хөх сарлаг, хар сарлаг хоёр барьж аваад машиндаа ачаад Налайх орж ирээд энд гаргаж байхаар хадам ээжийнд аваачаад гаргаад өгье гэж хэлээд хөдөө хадам ээжийнх рүү нь ачиж тэнд хоёуланг нь гаргаад нэгийг нь хадам ээжид нь өгөөд нөгөөг нь хадам ээжийг нь таньдаг хүн идэш хийхээр Улаанбаатар хотоос ирсэн байхад нь зараад явуулсан. 9. 2018 оны 12 дугаар сарын сүүлээр над руу яриад юманд явъя гээд хоёулаа портер машинтай Сөрдгийн гармаар гараад дээшээ өгсөөд адуутай тааралдаад цэргийн амралтын ойролцоо адуу тааралдаад айлын эзэнгүй хашаанд хашаад одоо зүсийг нь санахгүй байна 3 тооны адуу барьж аваад тэнд нь гаргаад зээрчилээд ачиж Налайхад ирээд махаа янзлаад зарсан. 10. 2018 оны 12 дугаар сарын 29-ний үед Нямка гурвуулаа Эрдэнэ суманд ирээд мал таарахгүй болохоор нь буцаад явж байтал Баян даваа уруудаад явж байхад азаргатай адуу тааралдахаар нь хар мориороо туугаад цааш нь давуулаад эзэнгүй хашаанд хашиж 5 тооны адуу бариад адууг нь гаргаж явуулаад 5 адуугаа Тэнд нь нядлаад зээрчилээд ачиж Налайх орж махыг нь эвдэж янзлаад махыг зарсан байгаа. 11. 2019 оны 01 дүгээр сарын 05-ний үед Эрдэнэ сум өнгөрөөд Дөтлүүрийн даваа даваад хээр байсан адуунаас 4 тооны адуу хаданд шахаж барьж аваад амьдаар нь ачиж машиндаа ачаад Налайхад авчирч Пүрэвцогтын хашаанд нядалсан. 12. 2019 оны 01 дүгээр сарын эхээр Харзтайгаас хаваржаанд дан бараан адуунууд хашаад 2 адуу барьж аваад Налайхад аваачиж хашаанд нь хийсэн. 13. 2018 оны 12 дугаар сард Дөтлүүрийн даваанаас цааш яваад дэлтэй хүрэн морьтой адуунаас 5 тооны адуу барьж аваад амьдаар нь ачиж Налайхад авчирч нядалж зарсан. 14. Баяндаваанаас 2019 оны 01 сард 4 тооны адуу амьдаар авч явж Налайхад оруулж нядалж зарсан өөр надад хулгай хийсэн үйлдэл байхгүй... /хх-ийн 162-164 дүгээр хуудас/,
...Би 2018 оны 11 дүгээр сарын дундуур эхээр Пүрэвцогттой хамт портер машинтай явж байгаад Элстэй гэх газарт бэлчээрт байсан буурал морь, хүрэн үрээ, сартай зээрд үрээ нийт 3 толгой адууг барьж элсний баруун урд энгэрт нядлаад сэвс баасыг нь тэнд нь үлдээгээд махыг нь ачаад Налайх ороод маргааш нь Пүрэвцогт махаа зараад надад 400.000 төгрөг өгсөн... ...Би одоо он сараа санахгүй байна Пүрэвцогтын хамтаар портер машинтай нь Налайхаас гараад Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс хар, хөх бор хоёр тооны сарлаг барьж машиндаа амьдаар нь ачаад би Налайхад бууж үлдээд Пүрэвцогт хадмынх руугаа аваад явсан яасан эсэхийг нь мэдэхгүй байна надад 150.000 төгрөг өгсөн... /хх-ийн 165 дугаар хуудас/,
... Би одоо өдрийг нь санахгүй байна 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Пүрэвцогтийн хамтаар Пүрэвцогтийн дортер маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот Налайх дүүргээс гараад Налайхын зам дагуу шатахуун түгээх станцаас шатахуун аваад тэгээд Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р зөрлөг гэх газар орж ирээд 4-р зөрлөгөөс Төв аймаг явдаг асфальтан замаар явж байгаад даваа даваад замаас салаад хэсэг байшин гэр хороолол байсан газар ороод ирсэн тэгээд тэр хавиар бид хоёр эргэж байгаад буцаад явж байгаад замын хажууд бөөн адуу байсан тэр адууг хурааж байгаад бугуйлаар бугуйлдаж 5 тооны адууг барьж одоо харж байхад шинээр баригдаж байгаа майдар бурханы урд засмал замын урд замын шороо авч байсан юм шиг хонхор газар барьж авсан 5 тооны адуугаа нядлаад махыг нь портер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Налайх дүүрэгт Пүрэвцогтынд очоод маргааш өглөө нь Пүрэвцогт аваад явсан хаана зарж борлуулсан талаар мэдэхгүй байна... ...хөдөө хээр 20 гаран тооны адуу байсан им тамгыг нь мэдэхгүй байна. адуунаас хулгайлсан 5 тооны адуу бараан зүсмийн адуу байсан шөнө байсан болохоор зүс им тамгыг нь сайн мэдэхгүй байна... ...Пүрэвцогт хаана зарж борлуулсан талаар мэдэхгүй байна. хэдэн төгрөг болсон талаар мөн мэдэхгүй байна надад 500.000 төгрөг өгсөн юм... ...Хөдөө хээр нядалсан хэний адуу байсан талаар мэдэхгүй байна... ...Тухайн хулгайлсан 5 тооны адууны 2 гүү нь хээлтэй байсан арьс шир толгойг нь Налайх дүүрэг орох замдаа хаясан юм... ...Би Пүрэвцогтын хамтаар бэлчээрт байсан адуунаас хулгайгаар 5 тооны адууг нь хулгайлсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. хэний адуу байсан талаар мэдэхгүй байна... /хх-ийн 167-168 дугаар хуудас/,
...Би 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот Налайх дүүргээс морьтой Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р зөрлөгөөс урагш салхит сэнгэний хойд талаас Улаанбаатар хотоос Замын-Үүд явах асфальтан замын ойролцоо явж байхад хэсэг адуу байхаар нь тэр дотроос хоёр хар зүсмийн адууг бариад Налайх дүүрэг ороод Бямбацогтын хашаанд очоод хоёр хоногийн дараа очоод зөв гуян дээрх тамгыг нь арилгах гээд үсийг нь хуссан юм... ...Тухайн хоёр адуу хоёулаа хар зүсмийн бага насны адуу байсан. Тамгыг нь ямар тамга гэдэг талаар мэдэхгүй байна. зөв ташаан толгой дээр нь үсийг нь хайчаар хяргасан байсан юм... ...хэний адуу байсан талаар мэдэхгүй хэсэг адууны хоёр адууг хулгайлсан хөтлөөд Налайх орсон юм... ...Хоёр адууг хулгайлахад би ганцаараа явсан юм... ...Тамга байсан хэсгийн үсийг нь хусаж өөрийн тамга дарна гэж үсийг нь хуссан юм... ...Би 2 хар зүсмийн адуу хулгайлсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 169-170 дугаар хуудас/,
...Би 2019 оны 01 дүгээр сарын эхээр Пүрэвцогт, Нямдэмбэрэл нартай хамт хар морио портер машиндаа ачаад Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндавааны ар дээр засмал замын хажууд байсан адууг хар мориороо туугаад Баян давааны баруун урд энгэрт 2 оруулаад эзэнгүй хашаанд авчирч хашаад хонгор халзан гүү, 4 бараан зүсмийн гүүг барьж аваад адууг нь гаргасан. Бид гурвыг адуу хашиж байхад 1 бүгээн зүсмийн гүү хашигдаагүй гараад зугтчихсан ингээд адууг нь гаргаад 5 гүүгээ тэр дор нь хашаанаас гаргаж нядлаад махыг нь ачаад Налайхад оруулаад маргааш өглөө нь Пүрэвцогт махаа зараад 3 хоногийн дараа надад 500.000 төгрөг өгсөн... /хх-ийн 171 дүгээр хуудас/,
гэрч Н.Нямдэмбэрэлийн ...Би 2018 оны 12 дугаар сарын дундуур хичээл амраад хөдөө гэртээ ирээд байж байхад төлбөрийн мөнгө дутуу байгаад ээжтэйгээ ярилцаж ажил хийнэ гээд ярьсан байсан. Тэгээд хүргэн ах Пүрэвцогт руу ярьж ажил хиймээр байгаа талаараа хэлэхэд ээжийн бие муу байгаа юм чинь одоохондоо түр байж бай гэж хэлсэн. Ингээд байж байтал хүргэн ах 2019 оны 01 дүгээр сарын эхээр Налайхад замын унаанд суугаад хүрээд ир гээд дуудахаар нь яваад очиход маргааш юманд явна гэж хэлсэн. Ингээд маргааш өдөр нь хар морио ачаад Дашдамба ах бид гурав Налайхаас зүүн тийшээ Чингисийн хөшөөний баруун талд очиж даваан дээр гараад даваа уруудаад буцаж эргээд явж байтал замын урд талд адуу тааралдахаар нь замаас машинаа гаргаад тэр адуу руу явна гэж хэлээд хар морио машинаас буулгаж Дашдамба ах унаад адуу руу яваад ах бид хоёр машинтайгаа урд талд нь байх эзэнгүй хашаанд очиход Дамба ах адуугаа тууж ирээд адуугаа хашаанд хашиж би аман дээр нь зогсоод 5 толгой адуу барьж аваад адууг нь гаргаж явуулаад тэнд нь гаргаад махыг нь ачаад Налайх руу явсан. Маргааш нь махаа зарж ирээд надад 300 мянган төгрөг өгсөн. 2. Түүний дараа 2019 оны 01 сарын 19-ний өдөр Налайхад ирж хүргэн ахтай уулзаад мөнгө зээлж Нарантуул захаас эмээлийн мод авч Налайхад ирж байж байгаад ахынд хоноход Дашдамба ах бид гурав хар морио ачаад машинтайгаа гарсан. Ингээд Чингисийн хөшөөнөөс хойшоо сөрдгийн гарам өнгөрч яваад морио буулгаад Дашдамба ах морио унаж яваад 3 сарлаг тууж ирээд ойролцоо хашаанд хашиж гаргаад махыг нь ачаад Налайхад ирээд маргааш нь зарсан. Би мөнгө аваагүй эмээлийн мөнгөний өрийг дарлаа гэж тохирсон... /хх-ийн 172 дугаар хуудас/,
...Тухайн хашаанд манай хүргэн ах Пүрэвцогт байдаг юм Дархан-уул аймагт сургуульдаа явж байгаад хөдөө ээжийнд очоод 2019 оны 01 сарын эхээр Налайх дүүрэгт хүргэн ах Пүрэвцогтынд ирсэн чинь хашаанд нь хар зүсмийн хоёр адуу байсан юм хэний адуу байсан талаар мэдэхгүй байна... ...Би тухайн хоёр адууны насыг нь мэдэхгүй байна. намайг тухайн хоёр адууг харахад зөв талын тамга байсан гэх хэсгийн үсийг нь хяргасан байсан... ...Би хүргэн ах Пүрэвцогтоос энэ хоёр адуу хэний адуу юм гэсэн чинь Дашдамба ахын адуу байгаа юм гэж байсан... ...Намайг 2019 оны 01 сарын эхээр Пүрэвцогт ахынд очиход хар зүсмийн хоёр байсан тухайн хоёр адуу хэзээнээс хойш байгаа талаар мэдэхгүй байна... /хх-ийн 173 дугаар хуудас/,
гэрч Д.Пүрэвдоржийн ...Би эд нарыг баригдаад явахад нь мал хулгайлсан талаар нь мэдсэн. Түүнээс өмнө бол мэдээгүй... ...Сургуулийн хүүхдийн амралтын үеэр Пүрэвцогт өглөө босоход портер машинтайгаа ирчихсэн байсан. Тэгээд нэг хар зүсмийн үхэр нядлаад гаргаж байсан. Би тэр үед санаанд ороогүй юм. Манайх тэр өдөр мөн идшээ хийсэн. Нөгөө үхрийг би хараагүй намайг хонинд явсан хойгуур нядалсан юм шиг билээ... /хх-ийн 174 дүгээр хуудас/,
...П.Дашдамба нь манай эхнэр Должинсүрэнтэй төрсөн ах дүүсийн хүүхэд байгаа юм. Пүрэвцогт нь миний төрсөн эгч Лхагвасүрэнгийн хүргэн байгаа юм. Энэ хүмүүсийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг би мэдэхгүй. Дараа нь сургийг нь сонсоход л хүмүүсийн малыг хамтарч хулгайлсан сурагтай байна лээ... ...Манайхаас явснаасаа хойш хэнийд очиж юу хийснийг нь би огт мэдэхгүй. Сүүлд л манай хүргэн энэ хоёр хамтарч хүний мал хулгайлсан юм байна гэдгийг сонссон... ...Манайхыг идшээ хийж байх өдөр эгчийнд хүргэн нь ирчихсэн хар зүсмийн өнгийн үхэр унагачихсан л харагдсан. Би хадмынхаа идшийг хийж тусалж байгаа юм байна л гэж бодсон. Дамба ах хамт харагдаагүй. Миний хувьд санаанд ч ороогүй, эгчийнхээр очоогүй, өөрийнхөө идшийг хийгээд мал руугаа явсан. Дамба ах яваад эхнэр бид хоёр бүл муутай байсан болохоор эгчийнхээр орох, хүн амьтантай уулзах ч зав байдаггүй байсан... ...Нэг ч мал манай гадаа авчирч байгаагүй. Юу ч үгүй гэдгийг нь бид мэдэх юм чинь тийм зүйл бидэнд ярих ёсгүй, өөрийн гэсэн мал хөрөнгө энэ хүнд байхгүй. Манайх л цаашид энэ чигээрээ тус дэмтэй, сайн ажиллаад тогтвортой байвал хэдэн мал тасалж өгнө гэж эхнэр бид хоёр хоорондоо ярилцдаг байсан. Гэхдээ өөрт нь амлаж байгаагүй... ...Энэ жил манайх цөөнгүй мал хорогдсон. Одоо ч мал бүтэн онд ороогүй байна. Тэгээд ч гэмт хэрэг хийсэн хүний өмнөөс өөрсдийнхөө амьдралыг золиосолж төлбөр төлнө гэхэд хэцүү санагдаж байна... /хх-ийн 175-176 дугаар хуудас/,
гэрч Д.Должинсүрэнгийн ...Пүрэвцогт манай хадам эгчийн хүргэн, Дашдамба бол манай аавын дүүгийн хүүхэд байгаа юм Дашдамба манайд 2017 оны 12 дугаар сарын сүүлээс ирж манайд мал маллаж байгаад тухайн үед хамтран амьдарч байсан хүн нь салаад яваад өгсөн ингээд ганцаараа байгаад байхаар нь нөхөртэйгөө ярьж байгаад нэг хүнтэй танилцуулаад нөгөө хүнтэйгээ хамт яваад өгсөн эргэж ирээгүй ингэж байж байгаад хулгайд холбогдсон байгаа... ...Өглөө босоход ганцаараа портертойгоо ирчихсэн байсан ингээд нэг хар үхэр нядлаад байсан би анзаараагүй түүнээс өөр ямар үхэр хийснийг мэдээгүй тэр өдөр нөхөр бид хоёр бас идшээ хийсэн юм... /хх-ийн 177 дугаар хуудас/,
...П.Дашдамба бид хоёр төрсөн аавын дүүгийн хүүхэд. Бага насаа эмээ Орломжавынд хамт өнгөрүүлж тоглож өссөн. Ө.Пүрэвцогт нь миний нөхөр Пүрэвдоржийн төрсөн эгч Лхагвасүрэнгийн охин Даваадоржийн нөхөр байгаа юм. Өөрөөр хэлбэл Пүрэвцог бид хоёр нэг айлын хүргэн бэрүүд байгаа юм. Дашдамбатай багадаа тоглож өссөн болохоор ядарч явбал аль болох тус дэм болохыг хичээдэг. Пүрэвцогтыг бол танихаас цаашгүй, өөр өөр газар тус тусдаа амьдралтай болохоор энэ хүний талаар мэдэхгүй. Хэдэн оныг нь сайн мэдэхгүй байна Хэнтийн Бор-Өндөр рүү Очироо гэх хүний жоншны уурхай руу том машин жолоодож байгаа гэсэн сурагтай байсан. Энэ талаар Сумъяадорж надад хэлдэг байсан. Ингээд 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Сумъяадорж над руу утсаар залгаад Дамба ах хөл нь бэртчихээд ирсэн байна танайх руу явуулбал ямар вэ гэхээр нь би зөвшөөрөөд манайд Гэрлээ гэдэг эмэгтэйтэй хамт ирээд өвөлжөөд гэрийнхээ хажууд монгол гэр барьж өгөөд, Дамба ахыг малаа харуулаад би нөхөртэйгөө хамт Тэрэлжид тогооч хийж байгаад 2018 оны 08 дугаар сард эргээд ирэхэд эхнэр нь явчихсан байсан. Ингээд 08 сараас хойш манай нөхөртэй хамт элс ачиж байгаад 10 сард эмнэлэгт хэвтээд гарч ирэхэд Мөнгөнцэцэг гэх хүнтэй танилцаад тэр эмэгтэйг Дамба ахтай танилцуулаад 10 дугаар сарын сүүлээр 11 сарын эхээр 2 удаа манайд ирээд манайд байж байгаад хоорондоо маргалдаад Мөнгөнцэцэг нь уурлаад яваад өгсөн. Дараа нь Дашдамба ах нөгөө хүүхнийхээ араас яваад манайд ирээгүй надтай дахиж яриагүй. Энэ үед Сумъяадорж над руу залгаад Дамба ах хулгайн хэрэгт холбогдсон юм шиг байна гэж яриад хулгай хийсэн талаар нь мэдсэн... ...Жоншны уурхайд ажиллаж байгаа гэж дүү нь ярьж байсан. Би очиж байгаагүй... ...Гэрлээ эгчийг Одгэрэл гэдэг гэсэн, Очироо гэдэг хүнийг танихгүй уулзаж байгаагүй. Хаяг утсыг нь мэдэхгүй... ...Он сар өдрийг нь мэдэхгүй байна. манайхыг идшээ хийж байх өдөр Пүрэвцогт машинтайгаа ирчихсэн хадмынхаа идшийг хийж өгч байх шиг байсан нэг хар зүсмийн үхэр унагаасан байсан. Өөр үхэр унагаасныг нь мэдэхгүй байна... /хх-ийн 178 дугаар хуудас/,
гэрч Д.Сумъяадоржийн ...Дашдамба нь миний төрсөн ах байгаа юм. Ах бид хоёр эх нэгтэй, эцэг өөртэй бөгөөд ах маань ааваараа овоглосон, би ээжээрээ овоглодог юм. Ө.Пүрэвцогт гэдэг хамаатан манайхны танихгүй. Саяхнаас хүнийг Должинсүрэнгийн нөхөр Пүрэвдоржийн төрсөн эгчийн охинтой гэр бүл болсон худ ургийн хамааралтай хүн юм байна гэдгийг мэдэх болсон... ...Надад өөрийн төрсөн ахын хувийн байдлын талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Пүрэвцогт гэдэг хүнтэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн тухай шоронд хоригдсон гэх үеэс нь сонссон болохоос өөр байдлаар мэдэх юм байхгүй Энэ хоёрыг гэмт хэрэг үйлдсэн, үйлддэг талаар надад мэдэх зүйл байхгүй болохоор энэ талаар мэдүүлэх зүйл алга... ... Ах бид 2 эцэг эхээс хоёулаа бөгөөд ээж маань ахыг 5 настай байхад намайг төрүүлээд нас барсан юм гэнэ лээ. Ах бид хоёрыг ээжийн маань ээж Орломжав гэдэг хүн өсгөсөн. Мэдээ орсон үеэсээ ах бид хоёрт аав гэдэг хүн байх ёстойг мэддэг боловч нэг ч хүн ирж уулзаж байгаагүй. Намайг 7 дугаар ангид байхад ах бид хоёрыг өсгөсөн эмээ маань хүнд өвчний учир асаргаанд орж би сургуулиасаа гарч эмээгээ асардаг байсан. Ах маань сургуульд бараг суугаагүй айлын ажилд тусалж хар бор ажил хийж мөнгө олж эмээ бид хоёрыг харж ханддаг байсан. Би 2005 онд нөхөртэй болж тусдаа гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болсон ба эмээ маань 2009 онд нас барсан. Биднийг бага байхад эмээ маань ах бид хоёроос гадна ээжийн төрсөн ах Дашдондогийн хүүхдүүдийг ч харж ханддаг байсан. Дашдондог ахын охин Должинсүрэн бид хоёр эмээгийндээ нэлээд ойр дотно өссөн. Должинсүрэн эгчийн аав ч эмээгээс өмнө нас барсан. Ах маань эмээг амьд байхад айлын хоёр тэмээ хулгайлсан хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Эмээг нас барсны дараа би нөхөр хүүхдүүдийнхээ хамт, мөн ах маань бүгд хот руу ирж, би хувиараа оёдол хийж, ах маань Хэнтийн Бор Өндөр сум руу нутгийн Очироо гэдэг хүний хадмын хувийн уурхайд ажиллаж байсан. Ах бид хоёртой эмээгийнд нэг гэрт өссөн Должинсүрэн эгч маань ч гэсэн Улаанбаатар хотын Налайх дүүрэг гэр бүлээрээ шилжээд ирсэн амьдарч байсан тул бид ах дүүсээ болон хот бараадаж Завханаас 2010 онд ирсэн. Хотод ирснээс хойш нэг их удаагүй байхад Завхан аймгийн цагдаагаас “хэрэг шийдвэрлэж дуусаагүй байхад оргож явсан” гээд ахыг маань баривчилж яваад тэндээ ял шийтгүүлж Хөвсгөл аймгийн хорих газарт ял эдэлж байгаад суллагдаад шууд манайд ирж 5 хоноод улмаар хуучин ажиллаж байсан Хэнтийн Бор-Өндөр рүүгээ явсан. Ахыг бусдын тэмээ хулгайлаад оргосон хэрэгт нь 1 жил 3 сарын хорих ял оноосон гэж шүүхээс надад утсаар мэдэгдэж байсан ба би нялх хүүхэдтэй тул ял эдэлж байхад нь эргэж очиж чадаагүй, нэг ч удаа холбогдоогүй байж байтал 2012 онд шиг санагдаж байна, гэхдээ оноо яг сайн санахгүй байна, хавар 5 сарын орчимд "ах нь суллагдаад Драгон дээр ирчихлээ” гэхээр нь очиж авч байсан. Манайд ирээд 5 хонож байхад Очироо ирээд ахыг авч явж ажилд оруулна гээд аваад явсан. Дараа нь "ах нь Бор-Өндөрт ажиллаж амьдарч байна" гэхээр нь би нэг удаа очиход Очироогийн хадам талын хүний ажиллуулдаг жоншны уурхайд том машин барьж байсан ба уурхайн хашаанд гэр бариад өгчихсөн. Мөн жолооч болгочихсон гээд их аятайхан амьдарч байсан. Бас эхнэр нь болох гэж байгаа гээд Гэрэлээ гэдэг эмэгтэй ирэн очин байдаг бололтой байхаар нь би баярлаад ахыгаа одоо хүн шиг амьдраарай гэж захиад ирсэн. Гэтэл 2017 оны 12 дугаар сард “ах нь хөл дээрээ юм унагаагаад бэртчихлээ” гээд доголон ирсэн ба би Должинсүрэн эгчид энэ байдлыг хэлээд Налайх руу аваачиж хувиараа эмчилгээ сувилгаа хийлгэж асарч байгаад зүгээр болгосон. Тэгээд манайхаар байж байгаад 2018 оны эхээр Пүрэвдорж ахынх руу /Должинсүрэн эгчийн нөхөр/ зүгээр байхаар малынх нь ажилд тусалъя гээд явсан. Энэ үед Хэнтийд хамт байсан эмэгтэй нь ч хүрээд ирчихсэн байсан тул Пүрэвдорж ахынх хажуудаа гэр бариад өгчихсөн, хоол унд, хувцас хунар гээд бүх асуудлыг нь зохицуулдаг байсан. Гэрлээ эгч 4 хүүхэдтэй, бага охин нь ЕБ-ын сургуульд сурагч, нэг оюутан охинтой, 2 том хүүхэд нь тусдаа гарсан гэж ярьдаг байсан. Ах маань Хэнтийн Бор-Өндөрт ажиллаад олсон орлогоороо энэ амьдралаа зохицуулдаг байсан ба Налайхад ирснээсээ хойш цалинтай ажил хийгээгүй, Должинсүрэн эгчийнх болон манайх хэрэгцээт зүйлийг нь авч хангаж өгөөд амьдруулдаг байсан ба 2018 оны 8 дугаар сард Гэрлээ эгч ахаас салаад явчихсан. Ах маань Гэрлээ эгчийг Хэнтийн Бор-Өндөртөө очсон юм болов уу гээд сурагласан очоогүй байна, бага охин нь эгчийндээ сургуульдаа явж байгаа юм байна гэж ярьдаг байсан. Бид ч Гэрлээ эгчийг сураглахад хотод оюутан охинтойгоо байгаа сурагтай байсан. Ах маань 2018 оны 11 дугаар сард Пүрэвдорж ахынхаас Налайх руу явсан байсан. Налайхад хэсэг хугацаанд Мөнгөнцэцэг гэдэг эмэгтэйгийнд байсан юм билээ. Үндсэндээ Хөвсгөлийн шоронгоос суллагдаж ирээд 10 ч хонолгүйгээр Хэнтийн Бор-Өндөр суманд очиж ажиллаад 7-8 жил болсон. Манайхнаар болон Налайхад ирээд 1 жил л болж байсан. Сургийг нь сонсоход 2018 оны 12 сараас 2019 оны 01 сар хүртэл хугацаанд айлын мал хулгайлсан хэрэгт хэрэгт холбогдсон л гэсэн. Чухам хаанаас хэзээ, хэнтэй нийлж хэдэн мал болон юу авсныг нь би мэдэхгүй... ...Гэрлээ эгч Хэнтийн Бор-Өндөр сумынх гэсэн, ойролцоогоор 40 гаруй настай байх, бүтэн нэрийг нь мэдэхгүй, хүүхдүүдийг нь ч танихгүй, ахыгаа бодоод олоод амьдруулчих санаатай сураглахад хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Уг нь 89727518 гэсэн дугаартай байсан ба одоо энэ утас нь “ашиглалтад байхгүй” гэсэн хариу өгдөг болсон байна лээ. Очироогийн ч бүтэн нэрийг мэдэхгүй, надаас 3-4 ах залуу бий. Гарал нь манай Завхан аймгийнх гэсэн. Түүний ах дүү аав ээжийг мэдэхгүй. Ахыг Хэнтийн Бор-Өндөрт хэзээнээс хэзээ хүртэл хэрхэн яаж ажиллаж амьдарч байсныг мэдэх хүн нь энэ 2 л байгаа юм. Очироог сураглахад Завхан руу явсан сурагтай байна лээ. Утасных нь дугаарыг мэдэхгүй. Ах маань бичиг үсэг сайн мэдэхгүй, мартамхай учраас утасных нь дугаарыг мэдэхгүй байна лээ. Би уг нь хохирол төлбөр барагдуулахад энэ хүнийг тусалж магадгүй гээд эрж хайгаад байгаа юм. Учир нь хүний мэдэлд ах минь 7-8 жил нэр хүндтэй, итгэлтэй сайн ажилчин нь байсан гээд их ам сайтай байдаг байсан... ...Миний ах багаасаа өнчин өссөн. Айл амьтнаар явж хар бор ажил хийдэг байсан. Ажилсаг, тусархаг, төлөв томоотой, хүнд буруу зөрүү санаж муу юм хийхээргүй, итгэмтгий зантай, хүн чанар сайтай хүн байгаа юм. Биеийн эрүүл мэндийн хувьд толгой их өвдлөө гэж ярьдаг. Багадаа менингит өвчнөөр өвдөж ухаан алдаж унаж тусдаг байсан гэж эмээ маань ярьдаг байсан. Ийм байлаа гээд ах бид нарт эмнэлэгт үзүүлж, шинжлүүлэх цаг зав, мөнгө төгрөг байхгүй учраас эмнэлгээр яваад байдаггүй юм. Ухаан санааны хувьд ой тогтоолт муутай, хүний нэр хүртэл цээжилдэггүй, мартамхай, буруу зөрүү хольж сольж ярьдаг. Ямар сайндаа л цөөнгүй жил хамт амьдарсан эхнэрийнхээ бүтэн нэрийг мэдэхгүй байх вэ дээ. Би ахаас Гэрлээ эгчийг хэн гэдэг юм бэ?, Хүүхдүүдийг нь хэн гэдэг вэ гэхэд мэдэхгүй байна лээ... /хх-ийн 179-180 дугаар хуудас/,
гэрч Э.Очгэрэлийн ...Пүрэвцогтыг 2 жилийн өмнөөс танина. Энэ хүн 2 жилийн өмнөөс манай төрсөн дүү Эрдэнэ овогтой Хосгэрэлийн засварын газарт туслах ажилтнаар ажиллаж байсан юм энэ утгаар нь танина.Дашдамба гэх хүнийг бол танихгүй... ...Би тухайн үед Лхагвасүрэн эгчийнд өөрийнхөө үхрийг тэжээх гэж 60 боодол өвс хүргэж өгөхөөр очоод байхад Пүрэвцогт үхэр хийчихсэн байж байсан юм Ингээд Пүрэвцогт надад мөнгөний өглөгтэй байсан ба тухайн үед Пүрэвцогт надад өөрөө санал тавьж та надаас өрөндөө үхрийн мах аваад суутгачих гэхээр нь би зөвшөөрөөд 1 үхрийн мах 450.000 төгрөгөөр бодоод худалдаж авсан юм. Ингээд үлдэгдэл мөнгө болох 1050000 төгрөгөө дараа өгөхөөр болоод тохиролцоод махаа аваад явсан... ...Би Пүрэвцогтыг өөрийнхөө үхрийн махыг зарж байгаа юм байна гэж бодоод гарал үүслийн бичиг нэхэлгүй зүгээр аваад явчихсан юм... ...Би тухайн үед хиллэж аваагүй багцаагаар жижиг үхрийн мах байна гэж тооцоолоод 450 мянган төгрөгөөр бодоод авчихсан юм. Тухайн үед килограмм тус бүрийг нь хэдэн төгрөгөөр тооцож байгаагаа ярилцаж тохироогүй... /хх-ийн 181 дүгээр хуудас/,
гэрч С.Жадамбаагийн ...Төв Эрдэнэ сум Өгөөмөр 1-р баг цагаан жирий гэх газар манай 10 тооны адуу 2019 оны 1 сарын 21 ны өдөр гэрээс баруун урагш бэлчээж явсан 21 ны орой 17 цагт үхрээ ирж харахад Гантогоо гэгч хүний хаваржаан дээр бүрэн гүйцэт байсан. 2019 оны 01 дүгээр сарын 22 ний өглөө 10 цагийн үед ирж үхрээ бүртгэхэд 3 үнээ дутуу алга болсон байсан. Хаваржааны газар тугалын урд хонхорт шувуу эргээд байхаар нь ирж үзэхэд малын сэвс, үхрийн хээл байсан тэгээд тэгээд аваад явсан гэж бодож байна... ...хар үнээ соёолон, сартай үнээ, нас гүйцсэн хүрэн халзан хайнаг, бүдүүн нас гүйцсэн 3 тооны үхэр алга болсон байна... ...Би нэг үнээгээ 800.000 төгрөг, 3 лаа нийлээд 2.400.000 төгрөгөөр үнэлж байна... /хх-ийн 182-184 дүгээр хуудас/,
...2019 оны 01 сарын 20-ны орой манай үхрүүд ирж хоноод 21 ны өглөө гэрээсээ бэлчээд Цагаан жирий гэх газар явдаг. Орой нь гармын хажууд үхрүүд байж байсан юм Тэгээд 22-ны өглөө үхрээ бүртгэсэн чинь з тооны үхэр алга байсан. Тэр ойр хавиар хайгаад явж байтал голын баруун талд Гантогоо гэдэг хүний хаваржаан дээр 3 үхрийг маань шулаад аваад явсан байсан. Гэдсийг нь гаргаад хээл ийг нь үлдээгээд явсан байсан... ...Хүрэн халзан хайнаг 7 настай шийр цагаан сартай хар үнээ 8 нас хар гунж үхэр 4 настай... ...Хайнаг үнээ 1.500.000 төгрөг, нөгөө үхрүүд нь тус бүрийг нь 1 сая төгрөгөөр үнэлнэ... /хх-ийн 185-186 дугаар хуудас/,
гэрч Н.Даваадоржийн ...Бид 2012 онд нэг гэрт орж гэр бүл болсон. Бид хоёрт албан ёсны гэр бүлийн батлах байхгүй. Охин маань 6 настай манай нөхөр Да хүрээ захад авто машины ялгаж хүргэлт хийдэг байсан. 2018 оны намраас эхэлж ажлаа хийхээ болиод таксинд явж байгаа. Одоо унаж байгаа 61-15 УНЗ улсын дугаартай приус-20 машиныг 3 жилийн өмнө Ганхүү гэх хүнээс 7 сая төгрөгөөр би өөрөө зээл авч одоо төлөөд дууссан байгаа. 17-65 УБС улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл 10 хоногийн өмнөөс манай хашаанд байгаад байгаа ба хэнийх гэдгийг нь мэдэхгүй... ...манай нөхрийн нэр дээр 1-р хороонд тоолуулдаг. 10 орчим тооны үхэртэй, 10 орчим тооны адуутай... ...Би нөхрөө хэнтэй найзалж нөхөрлөдгийг нь мэдэхгүй байна... /хх-ийн 187-188 дугаар хуудас/,
гэрч Д.Лхагвасүрэнгийн ...Дашдамба манай төрсөн дүү Пүрэвдоржийн эхнэр Должинсүрэнгийн хамаатан нь байгаа юм. Би 2018 оны 06 сард Пүрэвдоржийнхтой айл буухад Дашдамба тэднийхтэй мал маллаад хамт байж байсан. Түүнээс хойш 2018 оны 10 дугаар сард яваад эргэж ирээгүй.Пүрэвцогт манай охин Даваадоржийн нөхөр нь байгаа юм. Манай охинтой суугаад 7 жил болж байна ер нь манай нутгийн хүүхэд байгаа юм... ...2018 оны 11 дүгээр сард манай хүргэн Пүрэвцогт өөрийн портер машинаараа хар, бор зүсмийн 2 сарлаг үхэр шөнө ачиж ирээд энэ хоёрыг махална хүнээс хямдхан худалдан аваад ирлээ гэж хэлсэн. Ингээд маргааш өдөр нь хар үхрийг махлаад манайд үлдээгээд тэр үхрийн махыг манайх идшиндээ хэрэглэсэн. Нөгөө бор үхрийнхээ махыг өөрөө машиндаа ачаад аваад явсан... ...Би энэ талаар огт мэдээгүй хүнээс хямдхан худалдаж аваад ирлээ гэж хэлж ирсэн... /хх-ийн 189 дүгээр хуудас/,
гэрч Д.Одончимэгийн ...Би одоо сайн санахгүй тухайн үед хэдэн адууны мах авснаа мэдэхгүй байна мөнгөний багцааг нь харахад 2 адууны мах худалдаж авсан боловуу гэмээр харагдаж байна... ...Би одоо сайн санахгүй байна ер нь бол мал амьтан гарал үүслийн бичгийг нь заавал шалгаж авдаг юм. Надад урьд өмнө нь адуу үхрийн мах өгч байгаагүй... ...Би одоо хаана байгааг мэдэхгүй байна тухайн үед мах зарсан газартаа бичиг ээ өгдөг юм тухайн газарт архивлагддаг байгаа одоогоор өөр нэмж ярих зйл алга байна... /хх-ийн 190 дүгээр хуудас/,
гэрч П.Содномбалжирын ...Би энэ хүнийг сайн танихгүй 2 удаа уулзаж байсан. Би 2018 оны 09 сард фэйсбүүкийн хурдан сонирхогчдын ажнай групп дээр хурдан удмын халтар зүсмийн даага зарна гэж зар тавихад энэ хүн надтай утсаар холбогдож даагыг чинь авъя гэж хэлэхээр би 400.000 төгрөгийн урьдчилгаа өг гэж хэлээд надад 400000 төгрөгийн урьдчилгаа өгөхөөр нь би өөрөө Өвөрхангай аймаг явж даагаа авч ирээд Эмээлт дээр Пүрэвцогтыг дуудаж даагаа нийт 1400000 төгрөгөд зарсан байгаа мөнгөө тухайн үедээ бэлнээр нь авсан. Би тус даагыг Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас 2018 оны 04 сард Б.Бат-Эрдэнэ гэх хүнээс 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм... /хх-ийн 191 дүгээр хуудас/,
гэрч П.Батмөнхын ...2019 оны 01 дүгээр сарын 03-с 05-ний хооронд манай адуу Баяндавааны ард өвөлжөөний ард байсан. Тэндээс 29 тооны адуунаас 6 тооны адууг авч яваад Доржсүрэнгийн өвөлжөөнд шулаад аваад явсан байсан... ...Хүрэн гүү саран дэвсгэртэй Г үсэг тамга, халтар гүү зурвас хонгор халзан байдас нь дугуй хүрээтэй ацтай буйлан тамга Байлуу хонгор халзан гүү саран дэвсгэртэй Г үсэг тамгатай адуунууд байсан... ...хүрэн гүү 1 сая 500 мянга тус бүр нь 4 гүү нь 1 сая төгрөг нийт 7 сая төгрөгөөр үнэлнэ... /хх-ийн 192-193 дугаар хуудас/,
гэрч Б.Мөнхбаатарын ...2019 оны 01 дүгээр сарын 03-нд Баяндавааны ард гэрийн гаднаас 29 тооны адуу бэлчээр гаргаад хоёр хоногийн дараа адуугаа татаад бүртгэсэн чинь 6 тооны адуу байхгүй байв. Тэндээс адуугаа хайгаад Элстэйн баруун урагшаа харсан аманд Цэгмэд гэдэг айлын өвөлжөөнд ард нь малын сэвс байхаар нь цагдаа дуудсан... ...хүрэн гүү, халтар гүү, хонгор халзан байдас, хар байдас, саран дэвсгэртэй зуузай тамга, хонгор халзан гүү бүйлсэн тамга. Нийт 6 тооны адуу байсан юм. Манай адуу манай гэрийн гаднаас нэг их холдохгүй байдаг. Баяндаваа элстэй хавиар нутагладаг... /хх-ийн 194-195 дугаар хуудас/,
гэрч Д.Дуламсүрэнгийн ...манай энэ хавийн адуу мал алдсан талаар мэдэхгүй байна... ...Манайхаар мал мах авна гэсэн хүн яваагүй... /хх-ийн 196 дугаар хуудас/,
гэрч Ч.Батжаргалын ...Төв аймгийн Сэргэлэн сумын 61 гэх газар малчин Нэргүй гэх залуу 5 тооны адуу алдсан гээд явж байсан ямар им тамгатай адуу алдсан талаар мэдэхгүй байна. манай урд ухсан шороонд шувуу эргэлдээд байсан тэгээд очиход сэвс адууны хээл байсан. Нэргүй үзээд манай адууг энд нядалсан байна гэсэн юм... ...тухайн газар шувуу эргэлдээд байхаар нь очиж үзсэн малын сэвс байсан ямар малын сэвс байсан талаар мэдэхгүй арьс шир шийр байхгүй байсан... ...манайхаар адуу мал авна гэж хүн яваагүй... /хх-ийн 197-198 дугаар хуудас/,
гэрч Ч.Санжын ...2018 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 11 цагийн үед үxэрээ харахад Гандан амын уулын арын Туулын бургасанд манай үхрүүд бэлчиж явсан. Тэгээд ажилдаа яваад 2018 оны 12 дугаар сарын 29-ны өдөр ажилдаа автобусанд суугаад явж байхад манай үхэр бүснуурын зүүн талын уулын энгэрт бэлчиж явсан. Ингээд ажил дээрээ хоноод 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирээд үхрээ харахаар 15 цагийн үед явтал цагаан шийртэй сартай хар үнээ, эвэртэй борлог донжин үнээ байхгүй байсан. Тэгээд хаачив гээд хайхад цасан дээр гарсан мөрөөр бол 2 хүний гутлын мөр байсан ба нэг нь арзгар ултай, нөгөө нь хээгүй Монгол гутал гэмээр мөрүүд байсан. Би мөрийг хөөхөд бугуйлын гэмээр олсны мөр цасан чирэгдсэн байдалтай их хэмжээгээр гарсан давхар дугуйтай портер болов уу автомашины мөр хажууд нь ирээд зогсоод ачсан бололтой нилээн гутлын мөр гарчихсан машины мөр хонхор газар руу ухраад зогсоод ачсан байсан. Тэгээд уг мөрийг хайч явахад Гордокоос ирээд буцаад Гордок руу орсон байсан ба мөр машины тод зам руу ороод алдсан. Би ингэж мөрийг нь хайж явсаар оройтсон болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй ба өнөөдөр цагдаад дуудлага өгсөн... ...Сартай хар үнээ нь 8 настай, тарган сүү сайтай миний ганц хайртай үнээ байсан би 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Эвэртэй борлог дөнжин үнээ ба энэ жил тугалаагүй сувай тарган байсан 1.000.000 төгрөгөөр үнэлнэ... ...Манай гэрийн баруун талд байрлал хороололд амьдардаг Даваадорж гэж залуу байдаг ба уг залууг болов уу гэж бодож байна. Учир нь уг залуу манай үхрийг хариулгагүй гэдгийг мэддэг хаана бэлчиж явааг ч мэддэг хүн байгаа юм. Мөн 2856 УБУ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл 2017 онд манай гэрийн ойролцоо адуу хашаад өдөржин бэлчиж байгаа малыг ажиглаастай хашааны хажууд нуугдсан байдалтай зогсоод байхаар нь би Гордокын цагдаад мэдэгдэхэд очиж шалгахаар урдаас нь машинтай явсан чинь хараад зугтаачихсан. Тэгэхээр би уг портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийг дахиж ирсэн байж болзошгүй гэж үзэж байна. Уг портертой хүмүүс нь хажуугаар нь би зөрөхөд машиныхаа сандал руу шигдэж сууж царайгаа нуугаад байсан ба 2 залуу тухайн үед машин дотор нь харагдсан... /3-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/,
гэрч Ө.Пүрэвцогтын ...2018 оны 12 сарын сүүлээр яг хэд дэх өдөр байснаа санахгүй байна. Дашдамба бид хоёр миний 17-65 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Городок очоод хойшоо яваад арын уулны баруун талд зогсоод Дашдамба морьтой ах түрүүлж очоод үхэр хаана байгааг харж байсан тэгээд намайг очоод хүлээж байтал Дашдамба ах олон тооны сарлаг тууж ирэхээр нь дотроос нь хоёр сарлаг барьж аваад машиндаа ачаад элстэй гэх газар байдаг хадам ээжийндээ очоод үхэр хямдхан худалдаж авлаа гэж хэлээд маргааш өглөө нь нядлаад 1 үхрийн махыг хувааж аваад, 1 үхрийн махыг зарсан. Тэгээд 2 сарлагийн толгой шар арьсыг нь Городокоос урагш хаясан... ...манай хадам ахын малчин байсан тэгээд танилцаж байсан... ...намайг гэртээ байхад Дашдамба ах манайд ахын дүү ах нь Пүрэвдоржийн малыг маллахаа больсон Налайхад байгаа ахад нь ажил төрөл хэрэгтэй байна машиныг чинь хэрэглэмээр байна гэхээр нь миний машины мотор муу та юу ачих гэж асуухад ах нь нүүрсэнд явдаг юм билүү түлээ модны арга бодмоор байна гэхэд зөвшөөрөөд би танд өөрөө машин бариад тус болъё гэж хэлсэн. Тэгээд 2, 3 хоногийн дараа утсаар яриад уулзъя гэж хэлэхээр нь уулзахад гадуур мах үнэтэй байна мал нядалъя гэж байсан, тэгэхээр нь би гайхаад баригдвал бөөн юм болох юм биш үү гэхэд газар бараан байхад юу гэж баригддаг юм баригдахаар юм хийхгүй шүүдээ гэж байсан... ...малын махаа хувь хүмүүст өгдөг байсан... ...Олсон мөнгөө Дашдамба ахтай хуваадаг байсан, би олсон мөнгөө нууцаар үрдэг байсан манай эхнэр мэдэхгүй байсан... /3-р хх-ийн 100-102 дугаар хуудас/,
гэрч Н.Даваадоржийн ...Тэрийг бол мэдэхгүй байна, манай ээжийн хөдөө гэрт
Пүрэвцогт мах авчирч өгсөн гэж хэлж байсан... ...Дашдамба гэх хүн манай Пүрэвдоржийн малчин байсан юм. Манай бэр эгчийн төрөл садангийн хүн байгаа юм... ...би юу ч мэдэхгүй тухайн өдөр би Дархан явах гээд хотод байж байхад гэрээс дуудаад цагдаа нар ирсэн талаар ярихад юу болсон гэдгийг нь мэдсэн... /3-р хх-ийн 103-104 дүгээр хуудас/,
гэрч Т.Баярхүүгийн ...манай адуу 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр гэрээсээ зүүн хойшоо Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг Бага Өгөөмөрийн ам, Удгантын амнаас урагшаа Туул голоос хойшоо голынхоо хойд тал руу бэлчээрлэж байсан юм. Чингисийн хөшөөнөөс зүүн хойд тал руу бэлчээрт байсан юм... /3-р хх-ийн 139 дүгээр хуудас/,
гэрч С.Жадамбын ...Санжмятав гэх хүн бол манай төрсөн аав байгаа. Би хөдөө ганцаараа мал малладаг учир нааш цаашаа явах ямар ч боломжгүй хүн бүлгүй байдаг учир аав Санжмятавыг хэрэгт хохирогчоор оруулж байгаа юм... /3-р хх-ийн 198 дугаар хуудас/,
яллагдагч П.Дашдамбын ...Би 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргээс Пүрэвцогт, Нямдэмбэрэл нартай Пүрэвцогтын эзэмшлийн портер машинтай гараад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цагаан жирээ гэх газраас явж байгаад үхэр тааралдахаар нь зогсоод би ачиж явсан хар морио унаж очоод тус үхрийг туугаад хашаанд хашаад 3 толгой үхэр хашиж барьж үлдээд үлдсэн үхрийг нь гаргаж явуулаад тус 3 үxэрээ урд талд нь байх жалганд оруулж нядлаад гэдэс дотрыг нь тэнд нь хаяад махаа машиндаа ачаад Налайх оруулаад Пүрэвцогт махыг нь зарахаар явсан.Пүрэвцогт махаа зараад надад 400.000 төгрөг өгсөн байгаа... ...Би тус хар морийг өмнө нь Төв аймгийн Эрдэнэ сумын Элстэй гэх газраас ганцаараа хулгай хийсэн намайг хулгай хийхэд тушаатай ганцаараа байсан. Ингээд тус морио би Пүрэвцогт хашаанд тэжээгээд байлгаад байдаг байсан юм хулгай хийхээр явахдаа тус морио ачаад явдаг байсан намайг баригдсанаас хойш эзэн нь тогтоогдоод морийг нь буцаагаад өгсөн байгаа... /2-р хх-ийн 149-150 дугаар хуудас/,
...Би 2018 оны 11 дүгээр сарын дундуур Пүрэвцогтын хамтаар портер машинтай нь гараад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Шивээт ухаа гэх газраас цэргийн ангийн урдаас бэлчээрт байсан адуунаас хар морь, хээр морь, хүрэн гүү гурвыг барьж аваад тэнд эзэнгүй хашаанд нядлаад махыг нь ачаад Налайхад оруулж ирж Пүрэвцогт зараад надад 500.000 төгрөг өгсөн байгаа... ...Янз бүр байдаг байсан eрөнхийдөө өглөө махаа зарна гээд гардаг заримдаа үдээс хойш зарчхаад ирдэг байсан заримдаа болохоор 1-2 хоногийн дараа хүрээд ир гэхээр нь очиход мөнгөө ав гэж хэлээд өгдөг байсан... /2-р хх-ийн 162-163 дугаар хуудас/,
...Би 2018 оны 10 дугаар сарын эхээр Налайх дүүргээс Пүрэвцогтын машинтай хамт гараад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Горихын гүүрний орчмоор явж байтал хэсэг адуу бэлчээрт байхаар нь тус адууг хурааж байгаад хээр зүсмийн гүүг барьж аваад машиндаа ачаад шууд Налайх дүүрэгт ирээд Пүрэвцогтын хашаанд нядлаад махыг нь Пүрэвцогт авч яваад надад 200.000 төгрөг өгсөн байгаа... /2-р хх-ийн 171-171а дугаар хуудас/,
...Би 2018 оны 10 дугаар 10-ний үед Налайхаас Пүрэвцогтын хамтаар машинтай нь гараад гишүү түүхээр явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тэрэлжийн голын цаад талаас бэлчээрт байсан адуун дотроос хүрэн буурал, сартай хүрэн үрээ хоёрыг барьж аваад амьдаар нь ачиж Налайх дүүрэгт Пүрэвцогтын хашаанд авч ирээд хашаанд нядлаад махыг нь Пүрэвцогт борлуулахаар яваад надад 500.000 төгрөг өгсөн байгаа... /2-р хх-ийн 180-181 дүгээр хуудас/,
...Би Пүрэвцогтын хамтаар 2018 оны 11 дүгээр сарын 12-ний үед Налайхаас машинтай нь хамт гараад Төв аймгийн Эрдэнэ сумыг Өгөөмөрийн ам гэх газраас бэлчээрт байсан адуунаас халтар, хонгор, хээр, хул, хүрэн нийт 5 толгой адууг хулгай гэж Туугаад засмал замын урд гаргаад эзэнгүй болокон хашаанд хашиж бариад 4-ийг нь нядлаад махыг нь машиндаа ачаад Пүрэвцогтыг түрүүлж явуулаад араас нь нэг адуугаа хөтлөөд Налайх руу явж байхад өөдөөс Пүрэвцогт ирээд нөгөө адуугаа машиндаа ачаад Налайхад Пүрэвцогтын хашаанд авчирч нядлаад махаа Пүрэвцогт явж зараад надад 600.000 төгрөг өгсөн... ...Өөртөө хувцас авч хаяа архи авч уудаг байсан хамт амьдардаг байсан Мөнгөнцэцэг гэх эмэгтэйд хаяа дэлгүүрээр дагуулж гарч чихэр жимс хоол хүнс түлш түлээг нь авч өгдөг байсан... /2-р хх-ийн 185-186 дугаар хуудас/,
...Би 2018 оны 12 дугаар сарын дундуур Налайх дүүргээс Пүрэвцогтын хамтаар хар морио машинд нь ачиж гараад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаr Enын амны ойролцоогоос холбоотой хээр морь, өсгий цагаан хүрэн морь хоёрыг хар мориороо туугаад барьж аваад машиндаа ачаад Налайхад Пүрэвцогтын хашаанд нядлаад махыг нь Пүрэвцогт аваад явсан надад 300.000 төгрөг өгсөн байгаа... ...Би махаа хаана зарж тушаадгийг мэддэггүй байсан. Би хамт явж мах тушааж байгаагүй. Эхэндээ тэнцүү хувааж авна гэж тохиролцож байсан сүүлдээ бол Пүрэвцогтын өгснийг авдаг болсон.../2-р хх-ийн 194-195 дугаар хуудас/,
...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдөр Налайхаас Пүрэвцогтын хамтаар машинд нь хар морио ачаад Эрдэнэ сумын нутаг Туул голын эргээр яваад Сөрдгиин гарам гэх газрын ойролцоо явж байгаад хар морио буулгаж унаад бэлчээрт байсан сарлаг үхрүүд дотроос 5 толгой сарлаг тастаж туугаад засмал замыг хөндлөн урагшаа давуулаад замын урд байх эзэнгүй болокон хашаанд хашиж тэнд хоёулаа элбэж нядлаад махыг нь машиндаа ачаад Налайх руу оруулаад Пүрэвцогт махаа зарна гээд аваад явсан махаа зарж ирээд надад 600.000 төгрөг өгсөн байгаа... /2-р хх-ийн 208-209 дүгээр хуудас/,
...Би 2018 оны 11 дүгээр сарын дундуур Пүрэвцогт бид хоёр машинтай нь хар морио ачаад Налайхаас гараад Эрдэнэ сумын Цонжин болдгийн баруун талаас хар замын хойноос бэлчээрт байсан 3 адууг би машинаа зогсоож хар морио буулгаж унаад нөгөө 3 адуугаа туугаад замын урд талд хашаанд хашиж бариад Элсний баруун үзүүрт Пүрэвцогт дээр хөтөлж очоод тэнд 3 адуугаа нядлаад махаа ачаад Налайх оруулаад маргааш өдөр Пүрэвцогт махаа уарна гээд явсан. Махаа зарж ирээд надад 500.000 төгрөг авсан... ...1 цагаан буурал, нөгөө хоёр нь бараан адуу байсан... /2-р хх-ийн 212-213 дугаар хуудас/,
...Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ний үед Төв аймгийн Эрдэнэ сумын Элстэй гэх газраас ганцаараа элсний машинд хөлсөөр элч ачаад ингээд машинаа явуулчхаад орой машин ирж элс ачна гэж хэлчхээд ирэхгүй болохоор нь унаа хайгаад тэр хавиар машин яваагүй ингээд явган алхаж байтал тушаатай сартай хар морь байхаар нь тушааг танай хашаанд байж гэж хэлээд хашаанд нь орхисон ингээд түүнээс хойш тус мориороо нь тайлаад унаад Налайх оруулаад Пүрэвцогтын хашаанд очоод би хүнээс авсан юм мал хулгайлахаар явахдаа Пүрэвцогтын машинд ачиж авч явж ашигладаг байсан ингээд цагдаад баригдсанаас хойш эзэн нь гарч ирээд эзэнд нь хүлээлгэн өгсөн байгаа... ...Би ганцаараа явж хулгай хийсэн... /2-р хх-ийн 221-222 дугаар хуудас/,
...Би 2019 оны 01 дүгээр сарын эхээр Пүрэвцогт, Нямдэмбэрэл бид гурав Пүрэвцогтын машинтай хар морио ачаад Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндавааны адуунуудаа хашаад 5 толгой адуу барьж аваад адууг нь гаргаад явуулсан. Ингээд адуунуудаа махлаад махыг нь ачаад тэнд гэдэс дотрыг нь хаяад Налайхад очоод толгой шийрийг нь уурхайн орчимд хаяад маргааш нь Пүрэвцогт махаа зарна гээд орчимд зогсож морио буулгаж унаад Пүрэвцогт Нямдэмбэрэл хоёрыг эзэнгүй хашаан дээр очоод байж бай гэж хэлээд би нөгөө адуунуудаа туугаад нөгөө хашаан дээр очоод явсан. Махаа зарж ирээд 500.000 төгрөг надад өгсөн... ...Бид 5 толгой адуу барьж махалсан зүсийг нь би сайн мэдэхгүй байна... /2-р хх-ийн 231-232 дугаар хуудас/,
...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... ... Би 2018 оны 12 дундуур Налайхаас хар морио унаж гараад Төв аймгийн Сэргэлэн сумын Хоолтын давааны орчмоос бэлчээрт байсан адуунаас хар зүсмийн 2 бага адууг барьж аваад хөтлөөд Налайх дүүрэгт аваачаад Пүрэвцогтын хашаанд тавиад тэнд хашаанд тэжээж байгаад цагдаад баригдсанаасаа хойш эзэнд нь хүлээлгэж өгсөн байгаа тус хоёр хар байдас хоёулаа ташаа толгой дээрээ үсийг нь хайчилж тэмдэглэсэн байсан мөн Пүрэвцогт бид хоёр тамганы үсийг нь хусаж хуучин тамга дээрээс нь тамга дарж өөрчилсөн байсан... /2-р хх-ийн 245-246 дугаар хуудас/,
...Би зуйл ангийг хүлээн зөвшөөрч байна... ...Би 2018 оны 12 дугаар сарын дундуур Пүрэвцогт бид хоёр машинтай нь хар морио ачаад Налайхаас гараад 4 дүгээр зөрлөгөөр салаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг руу орж ирээд хар замаар явж байгаад цэргийн ангид тулж ирээд буцаад Налайх руугаа явж байтал замын хажууд адуу таарахаар нь зогсож хар морио буулгаад би морио унаад нөгөө адуун дээр очоод адууг урагшаа хөөгөөд овоолготой шороон дээр очоод хажууд талд нь байх нүхэнд адуугаа бөөгнүүлж байгаад тус адуунаас 5 адууг Пүрэвцогт буйгуйлдаж барьж аваад тэндээ нядлаад махыг нь ачаад Налайхад ирээд маргааш өдөр нь Пүрэвцогт махаа зарахаар явсан. Махаа зарж ирээд надад 1.000.000 төгрөг өгсөн... ...Бид 5 толгой адуу барьж махалсан зүсийг нь би сайн мэдэхгүй байна... /2-р хх-ийн 250-3-р хх-ийн 1 дүгээр хуудас/,
...2018 оны 12 дугаар сарын сүүлээр Пүрэвцогт над уруу залгаад манайд хүрээд ирээч гэхээр нь яваад очиход хоёулаа ойрхон гаръя гэж хэлээд машиныг асаагаад хар морио ачаад Городок орчимд ойролцоо очоод та морио унаад энэ уулын арагшаа яв мал байвал авчир гэж хэлсэн Пүрэвцогт машиндаа суугаад үлдсэн. Тэгээд би морио унаж яваад уулын араас нилээн олон сарлаг тууж ирээд бугуйлдаж хоёр сарлаг барьж аваад амьдаар нь машиндаа ачаад Пүрэвцогт яваад өгсөн. Би тэгэхээр нь морио унаад Налайх руу явсан. Тэгээд 3, 4 хоногийн дараа Пүрэвцогт надад 100.000 төгрөг өгсөн... ...Миний буруу, мал хулгайлах санааг Пүрэвцогт гаргасан... /3-р хх-ийн 118-121 дүгээр хуудас/,
...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... ...би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... ...би өмнө яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд дээрээ хэрэг тус бүр дээр Пүрэвцогттой хамт явсан үйлдлүүдээ ярьсан байгаа. Одоо дахин давтаж ярих шаардлагагүй гэж үзэж байна... ...Би дангаараа үйлдсэн 3 толгой адуугаа эзэнд нь буцааж өгсөн байгаа... /3-р хх-ийн 233-234 дүгээр хуудас/,
...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... /4-р хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
яллагдагч Н.Нямдэмбэрэлийн ...Би 2018 оны 12 дугаар сарын 27-ний үед хичээл амраад хөдөө гэртээ ирээд ж байгаад 2019 оны 01 сарын эхээр манай хүргэн ах намайг утсаар дуудаад замын унаанд дайгдаад хүрээд ир гэж хэлсэн. Ингээд Налайхад хүргэн ах Пүрэвцогтынд хүрээд ирэхэд Дашдамба ахтай хамт байж байсан. Ингээд тэднийд 1 хоноод маргааш өдөр нь Дашдамба ах тэр хоёр хашаандаа байсан хар зүсмийн морийг бонго жи-3 машиндаа ачаад хамт явъя гэж хэлээд машиндаа суугаад Чингисийн хөшөөний зүүн тал руу 15 цагийн үед яваад Баяндаваан дээр гарч тэнд нилээн зогсоод явж байхдаа юм олдохгүйн ээ гээд яриад байхаар нь би хүргэн ахаас юу олдохгүй байна гээд яриад байгаа юм бэ гэж асуухад надад юм хэлээгүй. Ингээд тэндээсээ буцаад Налайх руу явж байх замдаа Эрдэнэ сумын Баян давааны урд талын энгэрт байх адууг хараад энэ рүү явах уу гэж хоорондоо ярилцаад замаас гараад хар морио буулгаад Дашдамба ах унаад явсан. Бид хоёрыг ойролцоо байх эзэнгүй өвөлжөөн дээр очоод байж бай гэж хэлсэн. Ингээд хүргэн ах бид хоёр өвөлжөөн дээр очоод хүлээгээд байж байхад би Дашдамба ах яах гээд явж байгаа юм бэ гэхэд тэр адууг авч ирэх гэж байгаа юм гэхээр нь би хулгай хийх гэж байна гэж мэдсэн. Ингээд Дашдамба ах нөгөө өвөлжөөн дээр адуу Тууж ирээд тус адуунаас 5 халзан, 1 хээр, 1 хүрэн, бас нэг бараан зүсмийн адуу барьж аваад тэнд нь гурвуулаа элбэж нядлаад махыг нь ачаад Налайхад авч ирээд маргааш өглөө нь гэр рүүгээ явсан.Надад хүргэн ах дараа нь 300.000 өгсөн. Түүнээс хойш 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр намайг хүргэн ах дуудаад би Налайх ороод хашаа хороог нь цэвэрлэж өгөөд 21-ний өдөр хар морио ачаад Дамба ах гурвуулаа оройхон гараад Чингисийн хөшөөнөөс хойшоо Сөрдөгийн гарам гараад нилээн дээшээ өгсөж явж байгаад морио буулгаад Дамба ах унаад явсан. Ингээд удалгүй Дамба ах сарлагууд Тууж ирээд тэр хашаанд хашиж байгаад 2 хар, 1 хар хүрэн сарлаг барьж аваад Дашдамба ах духанд нь цохиж унагаад махлаад машиндаа ачаад Налайх руу хашаан даа ирсэн. Ингээд унтаж байгаад өдөр тийшээ эгч намайг хөдөө гэр рүү хүргэж өгсөн... /2-р хх-ийн 154-155 дугаар хуудас/,
...Би 2019 оны 01 дүгээр сарын эхээр хөдөө гэртээ байж байхад Пүрэвцогт ах намайг дуудахаар нь яваад очиход тэднийд нэг хоноод маргааш өдөр нь Дашдамба ах ирээд бид гурвуулаа Пүрэвцогт ахын машинтай хар морио ачаад гурвуулаа Эрдэнэ сумын зүгт гараад Баяндавааны орчимд явж байхад замын урд талд адуу байна гэхээр нь зогсоод Дашдамба ах морио буулгаж унаад бид хоёрыг эзэнгүй өвөлжөөн дээр очоод байж бай гэж хэлээд бид хоёр түрүүлж очоод байж байхад 1 цаг орчмын дараа Дашдамбын нөгөө адуугаа тууж ирээд хашаанд хашаад 5 толгой адуу барьж аваад түүнийгээ хашааны гадаа гаргаж нядалж махлаад машиндаа ачаад гэр рүүгээ явсан. Маргааш өдөр нь би гэр рүүгээ явсан... ...2 халзан, 1 хонгор, 1 хүрэн, 1 хээр нийт 5 толгой адуу байсан... ...Ер нь надад мөнгө өгнө гэж байсан боловч надад мөнгө өгөөгүй... /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,
...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... ...Би 2018 оны 12 дугаар сарын дунд үеэр 17-65 Бонго-3 машинтайгаа Дашдамба ахтай цуг Налайх дүүргээс гараад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг руу 4 дүгээр зөрлөгийн салдгаар орж ирээд зам дагуу явж байтал цэргийн анги таарсан ингээд буцаад эргээд явж байтал замын хажууд адуу байхаар нь замаас гарч морьтой хүнээ буулгаад ойролцоох хонхорт ороод хүлээж байтал Дашдамба адуу тууж ирээд 5 толгой адуу барьж аваад газар дээр нь нядлаад машиндаа ачаад Налайх оруулаад маргааш нь Улаанбаатар хотод очиж Нарантуулын өргөтгөл дээр очиж махаа зарсан. Нийт 2.300.000 орчим төгрөг болсон. Дашдамбад 1.000.000 төгрөг өгсөн байгаа... /3-р хх-ийн 5-6 дугаар хуудас/,
...Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр Налайх дүүрэгт Пүрэвцогт ахын гэрт ирж хашааны хогыг нь цэвэрлээд тэднийд хоноод маргааш өдөр нь оройхон Пүрэвцогт ахынд ирэхэд Дашдамба ах тэднийд ирчихсэн байсан. Ингээд Пүрэвцогт ах Дашдамба ахтай хамт гарч машиндаа суугаад намайг суучих гэж хэлэхээр нь би машинд нь суусан. Ингээд Налайхаас хөдлөөд Эрдэнэ сумын зүгт машинтайгаа явж байгаад замаас салаад урд талын Баян давааны баруун урд руу ороод машинаа зогсоогоод ар талын ачаагаа онгойлгоод хар зүсмийн морь буулгаад Дашдамба ах эмээллэж унаад урагшаа яваад өгсөн. Явахдаа Пүрэвцогт ахад нэг газарт очоод байж байгаарай гэж хэлчхээд явсан. Ингээд бид хоёр нөгөө газраас хөдлөөд баруун тийшээ яваад эзэнгүй айлын өвөлжөөн дээр ирээд байж байтал Дашдамба ах 20 гаран толгой адуу тууж ирээд бид гурав элбэж хашаад тус адуунаас 5 толгой адууг Дашдамба, Пүрэвцогт хоёр элбэж бариад би хашааны аман дээр нь хорьж өгөөд зогсож байсан. Ингээд үлдсэн адууг нь гаргаж явуулаад шөнө тус өвөлжөөний хажуу талд гурвуулаа элбэж нөгөө 5 толгой адуугаа нядлаад махыг нь элбэж ачаад Налайх руу яваад Пүрэвцогт ахын хашаанд махаа буулгаад эргэж очиж хар морио ачиж ирсэн. Ингээд би маргааш өдөр нь хөдөө гэр рүүгээ яваад өгсөн. Түүнээс хойш хэд хоногийн дараа 2019 оны 01 сарын 21-ний өдөр би Пүрэвцогт ирчихсэн байж байхад Пүрэвцогт, Дашдамба хоёр машинаа асаагаад намайг суучих гэж хэлээд Налайхаас зүүн тийш харанхуй шөнө явсан. Би хаачих гэж байгаа юм бэ гэж асуухад хар морио хүнд аваачиж өгөөд хүнээс мал авах гэж байгаа юм гэж хэлсэн. Ингээд явж байгаад би машинд унтаад нэг сэрэхэд хөдөө эзэнгүй хашааны хажууд ирчихсэн үхэр хашчихсан байсан. Ингээд тус үхрээс 3 үхэр барилцаж өгчхөөд айгаад ахынд буцаад машинд ороод унтаад өгсөн. Ингээд үхрээ нядалж махыг нь ачаад Налайхад Очоод унтаад маргааш өдөр нь гэр рүүгээ явчихсан... /3-р хх-ийн 231-232 дугаар хуудас/,
...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... /4-р хх-ийн 26-27 дугаар хуудас/,
яллагдагч Ө.Пүрэвцогтын ...Би 2019 оны 01 дүгээр сарын 20-ний орчимд Дашдамба, Нямдэмбэрэл нартай миний эзэмшлийн 17-65 УБЧ улсын дугаартай портер машинтай Дамба ахын авчирсан хар сартай хар морийг ачаад Төв аймгийн Эрдэнэ сумын Цагаан жирээ гэх газраас бэлчээрт байсан сарлаг үхрүүдийг Дамба ах хар морио буулгаж унаж яваад сарлагуудыг туугаад ойролцоо байх эзэнгүй хаваржааны модон хашаанд хашаад 2 хар сарлаг 1 хүрэн хайнагийн үнээ гурвыг барьж аваад бусдыг нь гаргаад ойролцоо байх жалганд нь Дамба ах хутгаар нугасалж нядлаад махыг нь элбэж янзлаад машиндаа ачаад Улаанбаатар хот руу Налайхад манай гэрт ирээд би махаа маргааш өдөр нь Улаанбаатар хот руу авч яваад Нарны хороололд аваачиж жижиглэнгээр бүгдийг нь зарсан нийт 1.400.000 орчим мянган төгрөг болоод Дамбад 700.000 төгрөг өгсөн.Нямдэмбэрэлд мөнгө өгөөгүй уг нь өгнө гээд ярьчихсан байсан өгч амжаагүй байгаа... /2-р хх-ийн 144-145 дугаар хуудас/,
...2018 оны 11 дүгээр сарын дунд үеэр Дамба ах сартай хар морь морио унаад түрүүлээд явсан ингээд орой 21 цагийн үед Дашдамба над руу тухайн үед өөрийнхөө барьж байсан 89164717 билүү тэр дугаараасаа миний 99508116 гэсэн дугаар руу залгаад ах нь 3 адуу бариад авлаа чи наашаа гараад дөхөөд ир гэж хэлээд би утсаар яриад өөдөөс нь явж очоод цэргийн ангийн урд очиход Дашдамба эзэнгүй тоосгон хашаан дээр хүлээгээд байж байсан. Ингээд з бараан зүсмийн адуу барьсан байсныг нь Дамба ах хутгаар нугасалж унагаад элбэж махыг нь янзлаад машиндаа ачаад Налайх руу оруулаад Дамба ахын хашаанд махтай машинаа орхиод маргааш нь Улаанбаатар хотод Олимп хотхонд аваачиж жижиглэнгээр 2 өдөр зарж дуусгаад нийт 1200000 орчим төгрөг Е болоод Дамбад 600.000 төгрөг өгсөн байгаа... /2-р хх-ийн 158-159 дүгээр хуудас/,
...Би Дашдамбатай хамт 2018 оны 10 дугаар сарын эхээр портер машинтайгаа яваад Эрдэнэ сумын Гориxийн гүүрний орчмоос Дамба ах 1 хээр зүсмийн гүү барьж ирээд тэнд нядлаад ачиж Налайхад гэртээ ирээд маргааш нь би ганцаараа явж Баянмонгол хороололд аваачиж зараад 450.000 орчим төгрөг болоод Дамбад 150.000 төгрөг болсон... ...Хамгийн анх Дашдамба надад мал хулгайлах санал тавьж би тэр үед гэртээ машинаа янзлаад байж байсан ингээд Дамба надад ах нь хөдөө байхаа больсон ажил олж хиймээр байна мөнгөний хэрэг байна гээд ингээд хамт мал хулгайлах санал тавихад би эхлээд татгалзаад дараа нь болмоор санагдаад явчихсан юм... /2-р хх-ийн 166-167 дугаар хуудас/,
...Би 2018 оны 10 дугаар сарын дундуур Дашдамбатай хамт портер машинтайгаа гараад Тэрэлжийн колонкийн орчимд машинтайгаа зогсож байгаад Дашдамба ах ганцаараа яваад 2 бараан адуу хөтөлж ирээд наашаа яваад шугуй руу оруулж ачаад Налайхад гэртээ авчирч нядлаад маргааш нь ганцаараа явж Нисэхэд аваачиж Шинэ яармаг хороололд зараад 840.000 орчим мянган төгрөг болоод Дамбад 400.000 төгрөг өгсөн байгаа... /2-р хх-ийн 175-176 дугаар хуудас/,
...Би 2018 оны 11 дүгээр сарын 10-ний үеэр Дашдамба ахтай хамт өөрийнхөө портертой хамт гараад Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөрийн ам орчмоор яваад Дамба ах морио унаж явж байгаад над руу утсаар залгаад голын ойролцоо адуу байна гэж хэлсэн ингээд ойролцоо хашаа руу туугаад очъё гэж хэлээд намайг Дамба ах дуудаад хашчихлаа хүрээд ир гэж хэлээд би хүрээд очиход адуу хашчихсан байсан ингээд 5 адуу барьж аваад түүнийгээ оосорлоод бүгдийг нь хэлхэж хөтлөөд тэндээс зуун хойшоо яваад хонхор газарт аваачиж нядлаад машиндаа ачаад 1-ийг нь махалж амжаагүй үүр цайх гээд байхаар нь Дамба ах хөтлөөд Налайх руу явсан би түрүүлж махаа гэрийнхээ гадаа авчирч буулгаад буцаж очиж Дамба ахыг морьтой нь ачиж авч ирээд нөгөө морио өнжөөгөөд маргааш нь үдээс хойш машиндаа ачиж гараад хээр аваачиж Дамба ах бид хоёр нядлаад махаа Алтай хотхонд аваачиж жижиглэнгээр 3 хоног зарсан. Энэ адууны махыг Дамбатай хамт явж зарсан нийт 2500000 төгрөг болоод надад 1.000.000 орчим төгрөг өгсөн байгаа... /2-р хх-ийн 190-191 дүгээр хуудас/,
...Би 2018 оны 12 дугаар сарын дундуур Дашдамбатай хамт портер машинтайгаа гарч яваад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Сөрдөгийн гармаар гараад Ёлын амны орчмоос Дашдамба ах холбоотой хоёр бараан адуу авч ирээд урагшаа гаргаад карьерын хойд талд нядлаад махыг нь ачаад Налайх ороод маргааш өдөр нь би ганцаараа явж 21 дүгээр хороололд махаа зараад 970.000 төгрөг болоод Дамбад 400.000 төгрөг өгсөн байгаа... /2-р хх-ийн 198-199 дүгээр хуудас/,
...Би 2018 оны 12 дугаар сарын дундуур Дашдамбатай хамт портер машинтайгаа гараад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Гордокын зүүн хойд арын шугуйгаас бэлчээрт байсан сарлагуудаас тавыг нь туугаад засмал зам хөндлөн давуулаад эзэнгүй болокон хашаанд хийж барьж аваад тэнд нядлаад махыг машиндаа ачаад Налайхаар Улаанбаатар хотоор явж зарж дуусгасан байгаа. Нийт 3.800.000 төгрөг болсон Дамбад 1.700.00 төгрөг өгсөн байгаа... /2-р хх-ийн 203-204 дүгээр хуудас/,
...Би 2018 оны 11 дүгээр сарын дундуур 17-65 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Дашдамбатай хоёулаа гараад Төв аймгийн Эрдэнэ сумын Элстэй гэх газрын орчимд очоод Дашдамба ах надад хандаж Бурхантай уулын ар талд очоод хүлээж бай гэж хэлээд хар морио буулгаж унаад явсан. Ингээд би 1 цаг орчмын дараа Дашдамба ах 1 цагаан бор морь, 2 бараан нийт 3 адуу хөтөлж ирээд ойролцоо байх элсний хаяанд хамтарч нядлаад махаа машиндаа ачаад Налайхад очоод маргааш өглөө нь махаа ачаад Улаанбаатар хотод очоод Содон хороолол, Хангай хотхон хоёрт 2 өдөр зарж дуусгаад нийт 1.360.000 төгрөг болоод Дашдамбад 600.000 төгрөг өгсөн байгаа... ...Би гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж харамсаж байна хийсэн хэргийнхээ хохирлыг төлж барагдуулах болно... /2-р хх-ийн 216-217 дугаар хуудас/,
...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ үйлдэл дээр яваагүй.Дашдамба өөрөө тус сартай хар морийг ганцаараа явж авч ирсэн... /2-р хх-ийн 226-227 дугаар хуудас/,
...Би 2019 оны 01 дүгээр сарын эхээр Налайхаас Дашдамба, Нямдэмбэрэл нартай хамтдаа өөрийн эзэмшлийн 17-65 УБЧ улсын дугаартай бонго-3 машинаа унаад Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндавааны хойд талд очоод Дашдамба ахыг морьтой нь буулгаад бид хоёрыг урагшаа яваад эзэнгүй өвөлжөөн дээр очоод байж бай гэж хэлсэн. Ингээд бид хоёр зааж өгсөн өвөлжөөн дээр нь машинтайгаа очоод хүлээж байхад 1 цаг орчмын дараа Дашдамба ах адуу тууж ирээд тус хашаанд хашаад тэндээс 2 халзан хонгор, бараан зүсмийн 5 толгой адууг барьж аваад адууг нь гаргасан. Ингээд тус 5 толгой адуугаа тэр газартаа нядлаад машиндаа ачаад Налайхад очоод махаа маргааш өдөр нь ганцаараа зарахаар авч яваад Баянмонгол хороололд дараалан зараад мөн Дүнжингарав захын урд талын зогсоол дээр махаа зарж дуусгаад нийт 2.260.000 төгрөг болсон. Би Дашдамбад 1000000 төгрөг өгсөн Нямдэмбэрэлд мөнгө өгнө гэж ярьсан байсан боловч мөнгө өгөөгүй байгаа... ...Бид яг 5 толгой адуу авсан өөр адуу аваагүй... /2-р хх-ийн 236-237 дугаар хуудас/,
...2018 оны 12 сарын сүүлээр Дашдамба ах манайд ирээд хоёулаа гадагшаа маланд явах уу гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр миний Бонго 3 маркийн машинаар Гродок чигтээ явсан тэгээд Гродокийн наад талын арын ууланд очоод Дашдамба ах морио унаад Гродокын арын ууланд мал байгааг харчхаад ирье чи эндээ хүлээж бай гэж хэлээд яваад өгсөн, удалгүй нилээд хэдэн тооны үхэр туугаад ирэхээр нь Дашдамба ах бугуйлдаж хоёр сарлаг барьж аваад машиндаа ачаад Элстэйд байдаг манай хадам ээжийн гадаа очоод тэндээ нөгөө хоёр үхрээ нядалсан, хадам ээж юун үхэр байгаа асуухад нь хүнээс хямдхан худалдаж авсан юм гэж хэлсэн тэгээд нөгөө хулгайлсан үхрийн махаа нэгийг нь хадмындаа үлдээгээд нэг үхрийн махаа ачаад Налайхад гэртээ орчхоод буцаж гараад хот руу махаа зарахаар явсан. Тэгээд хотод хадмын таньдаг хүнд 400,000 мянган төгрөгөөр зарсан. Тэгээд Дашдамба ах бид хоёр 400,000 мянган төгрөгөө хувааж авсан... ...өмнө 1, 2 мал хулгайлсан байсан болохоор мөнгөний хэрэг гараад хулгайлсан, би уурхайд ажиллаад хажуугаар нь таксинд явдаг байсан... ...манай хадам ахынд малчин байсан юм, тэгээд мал хариулахаа больсон гээд 2018 оны 11 дүгээр сарын эхээр Налайхад орж ирсэн байсан. Тэгээд холбогдоод харьцдаг болсон... ...Би тухайн хоёр сарлагийн эзэнтэй утсаар холбогдсон байгаа, ямар ч байсан төлж барагдуулна гэж бодож байгаа... /3-р хх-ийн 124-127 дугаар хуудас/,
...Би Дашдамбатай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 21-ний орой машинтай яваад Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Элстэй гэх газраас хар зүсмийн морь хулгай хийсэн, түүний дараа 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Сэргэлэн сумын Хоолт гэх газраас 2 толгой адуу хулгай хийсэн, түүний дараа 2018 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баr Элстэй гэх газраас 3 толгой адуу хулгайлсан, түүний дараа 2018 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшөөт гэх газраас 5 толгой адуу хулгайлсан, түүний дараа 2018 оны 12 дугаар сарын 13-ний орой Төв аймгийн Эрдэнэ сум Туулын Сөрдөг гэх газраас 5 толгой сарлаг үхэр хулгайлсан, түүний дараа 2018 оны 12 дугаар сарын дундуур Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Ёлын ам гэх газраас 2 толгой адуу хулгайлсан, түүний дараа 2018 оны 10 дугаар сарын 13-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Сөрдгийн тэрэлж гэх газраас 2 толгой адуу, түүний дараа 2018 оны 10 дугаар сарын 05-ний өдөр Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутгаас 1 толгой адуу хулгайлсан, түүний дараа 2018 оны 11 сарын 16-ний өдөр Эрдэнэ сумын 1 дүгээр баг Шивээт ухаа гэх газраас 3 толгой адуу хулгайлсан, түүний дараа Нямдэмбэрэл Дашдамба нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Элстэй гэх газраас 5 толгой адуу хулгайлсан, түүний дараа 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Нямдэмбэрэл Дашдамба нартай бүлэглэн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Цагаан жирээ гэх газраас 3 толгой үхэр хулгайлсан... /3-р хх-ийн 229-230 дугаар хуудас/,
...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... /4-р хх-ийн 24-25 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/178 дугаартай ...Ө.Пүрэвцогтын өмчлөлийн Улаанбаатар хот Налайх дүүрэг 1-р хороо Уурхайчид 15 гудамж, 603 тоот хаягт байрлах газрын зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 04 дүгээр сарын 29-ний байдлаар 6303067 зургаан сая гурван зуун гурван мянга жаран долоон/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 78-89 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06/51 дугаартай ...хохирогч Н.Санжмятавын өмчлөлийн 3 тооны сарлагын зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 01 дүгээр сарын 21-ний байдлаар 3000000 /гурван сая/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 200-209 дүгээр хуудас/,
“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19/23 дугаартай ...хохирогч Д.Мөнхсоёлын хулгайд алдагдсан 9 настай хээр морь, 8 настай хар морь, 7 настай хүрэн гүүг 2227500 /хоёр сая хоёр зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 214-218 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/48 дугаартай ...хохирогч Ч.Ахатын өмчлөлийн 1 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2018 оны 10 дугаар сарын 01-ний байдлаар 707300 /долоон зуун долоон мянга гурван зуу/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 221-228 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/49 дугаартай ...хохирогч С.Баярмагнайгийн өмчлөлийн 2 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2018 оны 10 дугаар сарын 13-ны байдлаар 1718500 /нэг сая долоон зуун далан найман мянга таван зуу/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 231-239 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06/77 дугаартай ...хохирогч Т.Баярхүүгийн өмчлөлийн 5 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ нь 5000001 /таван сая нэг/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 242-250 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/53 дугаартай ...Л.Алтанхуягийн өмчлөлийн 2 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2018 оны 12-р сарын 13-ны байдлаар 1750000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /2-р хх-ийн 03-09, 13-14 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 06/50 дугаартай ...хохирогч Б.Лхагважамбалын өмчлөлийн 5 тооны сарлагыг зах зээлийн үнэ цэнэ нь 2928500 /хоёр сая есөн зуун хорин найман мянга таван зуу/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /2-р хх-ийн 17-26 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06/74 дугаартай ...хохирогч Б.Зэстогоогийн өмчлөлийн 3 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2018 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар 8283200 /найман сая хоёр зуун наян гурван мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /2-р хх-ийн 29-57 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06/43 дугаартай ...Р.Пүрэвжавын өмчлөлийн 1 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2018 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар 1086000 /нэг сая наян зургаа мянга/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /2-р хх-ийн 61-68 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06/90 дугаартай ...хохирогч Б.Алтанхуягийн өмчлөлийн 6 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 01 дүгээр сарын 03-ны байдлаар 5405001 /таван сая дөрвөн зуун таван мянга нэг/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /2-р хх-ийн 71-79 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06/81 дугаартай ...хохирогч С.Эрдэнэсүрэнгийн өмчлөлийн 2 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2018 оны 12 дугаар сарын 17-ны байдлаар 1466666 /нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа мянга/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /2-р хх-ийн 82-91 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06/61 дугаартай ...хохирогч Ч.Нэргүйгийн өмчлөлийн 6 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ нь 5816668 /таван сая найман зуун арван зургаан мянга зургаан зуун жаран найман мянга/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /2-р хх-ийн 94-104 дүгээр хуудас/,
“ДАМНО” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн НА-19-051 дугаартай ...хохирогч Ч.Санжийн бүдүүн үнээ, эвэртэй борлонг 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /3-р хх-ийн 133-134 дүгээр хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09/136 дугаартай ...хохирогч Ө.Пүрэвцогтын өмчлөлийн 17-65 УБЧ улсын дугаартай BONGO-3 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 03 дугаар сарын 25-ны байдлаар 1893375 /нэг сая найман зуун ерөн гурван мянга гурван зуун далан таван/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /3-р хх-ийн 149-160 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ...П.Дашдамба нь сэтгэцийн хувьд оюуны хомсдолтой байх талтай байна... дүгнэлт /хх-ийн 163-165 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 29-40, 3-р хх-ийн 80 дүгээр хуудас/, хохирогч Ч.Санжийн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /3-р хх-ийн 81 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-47, 49-50, 52-63, 3-р хх-ийн 89-92 дугаар хуудас/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 51 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-68 дугаар хуудас/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 69 дүгээр хуудас/, хулгайд алдагдсан 1 тооны адууг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 76 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 93 дугаар хуудас/, хохирогч С.Жадамбын мал тооллогын маягт /хх-ийн 97 дугаар хуудас/, хохирогч Ч.Ахатын малын А дансны хуулбар /хх-ийн 104-105 дугаар хуудас/, хохирогч Д.Баянмөнхийн малын А дансны хуулбар /хх-ийн 109-110 дугаар хуудас/, хохирогч Т.Баярхүүгийн мал тооллогын маягт /хх-ийн 113 дугаар хуудас/, хохирогч Л.Алтанхуягийн мал тоолуулсан баримт /хх-ийн 117 дугаар хуудас/, хохирогч Б.Лхагважамбалын малын А дансны хуулбар /хх-ийн 120-124 дүгээр хуудас/, хохирогч Б.Зэстогоогийн малын А дансны хуулбар /хх-ийн 129-131 дүгээр хуудас/, хохирогч Б.Алтанхутагийн мал тооллогын маягт /хх-ийн 139 дүгээр хуудас/, хохирогч С.Эрдэнэсүрэнгийн малын А дансны хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 143-145 дугаар хуудас/, хохирогч Ч.Нэргүйгийн малын А дансны хуулбар /хх-ийн 150-153 дугаар хуудас/, хохирогч Ч.Санжын мал тооллогын баримт /3-р хх-ийн 97 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 140-144 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 147 дугаар хуудас/, хохирогч нарын хохирлын тооцооны хүснэгт /3-р хх-ийн 220-221 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Нямдэмбэрэл, П.Дашдамба, Ө.Пүрэвцогт нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /2-р хх-ийн 10-11, 3-р хх-ийн 7-13, 15-35, 177-181, 250, 4-р хх-ийн 1-18 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч П.Дашдамбын үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон Ө.Пүрэвцогт, Н.Нямдэмбэрэл нарт бүлэглэн, бусдын 13 тооны бод малыг буюу олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон,
шүүгдэгч Ө.Пүрэвцогтын үргэлжилсэн үйлдлээр, П.Дашдамба, Н.Нямдэмбэрэл нартай бүлэглэн бусдын 11 тооны бод малыг буюу олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон,
шүүгдэгч Н.Нямдэмбэрэлийн үргэлжилсэн үйлдлээр П.Дашдамба, Ө.Пүрэвцогт нартай бүлэглэн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгож ашиг олох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж нөхцөл байдлыг өөрсдөө хүсэж үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч П.Дашдамба, Ө.Пүрэвцогт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан,
шүүгдэгч Н.Нямдэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тэдэнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч П.Дашдамба, Ө.Пүрэвцогт нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н.Нямдэмбэрэлийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч П.Дашдамба, Ө.Пүрэвцогт, Н.Нямдэмбэрэл нарын санаатай гэм буруутай үйлдлийн улмаас нэр бүхий хохирогч нарт нийт 41.004.336 /дөчин нэгэн сая дөрвөн мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийн хохирогч учирсан байна.
Үүнээс шүүгдэгч П.Дашдамба нь Ө.Пүрэвцогт, Н.Нямдэмбэрэл нартай бүлэглэн 7.620.001 /долоон сая зургаан зуун хорин мянга нэг/ төгрөгийн,
шүүгдэгч Ө.Пүрэвцогттой бүлэглэн 30.831.669 /гучин сая найман зуун гучин нэгэн мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийн,
ганцаараа 2.552.666 /хоёр сая таван зуун тавин хоёр мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийн нийт 41.004.336 /дөчин нэгэн сая дөрвөн мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийн ба үүнээс шүүгдэгч П.Дашдамбын ганцаараа үйлдсэн хоёр гэмт хэргийн хохирол болох 2.552.666 /хоёр сая таван зуун тавин хоёр мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг хассан дүнгээр,
шүүгдэгч Ө.Пүрэвцогт нь П.Дашдамба, Н.Нямдэмбэрэл нартай бүлэглэн 7.620.001 /долоон сая зургаан зуун хорин мянга нэг/ төгрөгийн,
шүүгдэгч П.Дашдамбатай бүлэглэн 30.831.669 /гучин сая найман зуун гучин нэгэн мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийн нийт 38.451.670 /гучин найман сая дөрвөн зуун тавин нэгэн мянга зургаан зуун дал/ төгрөгийн,
шүүгдэгч Н.Нямдэмбэрэл нь П.Дашдамба, Ө.Пүрэвцогт нартай бүлэглэн, 7.620.001 /долоон сая зургаан зуун хорин мянга нэг/ төгрөгийн хохирол тус тус учруулсан ба шүүгдэгч Ө.Пүрэвцогт, Н.Нямдэмбэрэл нар нь нийлж хохирогч Б.Алтанхутаг, Н.Санжмятав нарт гэмт хэрэг үйлдэж учруулсан 7.620.001 /долоон сая зургаан зуун хорин мянга нэг/ төгрөгийн хохирлыг бог малаар бүрэн барагдуулсан ба энэ хохирлоос шүүгдэгч П.Дашдамба өөрт ногдох хувь болох 2.540.000 /хоёр сая таван дөчин мянга/ төгрөгийг төлөөгүй бөгөөд дээрх хохирлыг шүүгдэгч Ө.Пүрэвцогт, Н.Нямдэмбэрэл нар бог малаар төлж барагдуулсан байна.
Мөн шүүгдэгч Ө.Пүрэвцогт нь хохирогч Ч.Ахатын 707.300 /долоон зуун долоон мянга гурван зуу/ төгрөгийг малаар, хохирогч Л.Алтанхуягийн 2 адууны 1.750.000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг нэг адууг нь адуугаар буюу 875.000 /найман зуун далан таван мянга/ төгрөгийг, хохирогч Р.Пүрэвжавын 1 адууны үнэ 1.086.000 /нэг сая наян зургаан мянга/ төгрөгийг хулгайлсан морио амьдаар биет байдлаар буцаан, хохирогч С.Эрдэнэсүрэнгийн 2 адууны 1.466.666 /нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг хулгайлсан 2 адуугаа амьдаар нь биет байдлаар буцаан 4.134.966 /дөрвөн сая нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийг төлсөн бөгөөд шүүгдэгч Ө.Пүрэвцогт, Н.Нямдэмбэрэл нар нь нийт 11.754.967 /арван нэгэн сая долоон тавин дөрвөн мянга есөн зуун жаран долоо/ төгрөгийн хохирлыг төлсөн байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.Пүрэвцогт, Н.Нямдэмбэрэл нарын нийлж төлсөн 7.620.001 /долоон сая зургаан зуун хорин мянга нэг/ төгрөгийн буюу шүүгдэгч тус бүрийн төлсөн 3.810.000 /гурван сая найман зуун арван мянга/ төгрөг, шүүгдэгч Ө.Пүрэвцогтын ганцаараа төлсөн 4.134.966 /дөрвөн сая нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун жаран зургаа/ төгрөг, нийлээд 11.754.967 /арван нэгэн сая долоон тавин дөрвөн мянга есөн зуун жаран долоо/ төгрөгийг шүүгдэгч П.Дашдамба, Ө.Пүрэвцогт, Н.Нямдэмбэрэл нарын үйлдсэн 38.451.670 /гучин найман сая дөрвөн зуун тавин нэгэн мянга зургаан зуун дал/ төгрөгийн хохирлоос хасаж тооцоход 26.696.703 /хорин зургаан сая зургаан зуун ерэн зургаан мянга долоон зуун гурав/ төгрөгийн хохирол үлдэх бөгөөд энэ 26.696.703 /хорин зургаан сая зургаан зуун ерэн зургаан мянга долоон зуун гурав/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч П.Дашдамба, Ө.Пүрэвцогт нараас тус бүр 13.348.352 /арван гурван сая гурван зуун дөчин найман мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, үүн дээр шүүгдэгч П.Дашдамбын ганцаараа үйлдэж учруулсан хохирол болох 2.552.666 /хоёр сая таван зуун тавин хоёр мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг нэмж, 15.901.018 /арван таван сая есөн зуун нэгэн мянга арван найм/ төгрөг,
шүүгдэгч Ө.Пүрэвцогтоос 13.348.352 /арван гурван сая гурван зуун дөчин найман мянга гурван зуун тавин хоёр/ төгрөг гаргуулахаас П.Дашдамбын ганцаараа үйлдсэн гэмт хэргийн хохирол болох хохирогч Р.Пүрэвжав, С.Эрдэнэсүрэн нарын төлөгдсөн хохирлыг хасаж, 10.795.686 /арван сая долоон зуун ерэн таван мянга зургаан зуун наян зургаа/ төгрөг,
шүүгдэгч П.Дашдамбаас нийт 15.901.018 /арван таван сая есөн зуун нэгэн мянга арван найм/ төгрөг гаргуулахаас Ө.Пүрэвцогтын төлсөн 2.552.666 /хоёр сая таван зуун тавин хоёр мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг нэмж, 18.453.684 /арван найман сая дөрвөн зуун тавин гурван мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөг, шүүгдэгч П.Дашдамба нараас нийт 29.249.370 /хорин есөн сая хоёр зуун дөчин есөн мянга гурван зуун дал/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч тус бүрийн хохирлын хэмжээгээр олгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Нямдэмбэрэлийг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ө.Пүрэвцогтыг хохирогч Н.Санжмятав, Ч.Ахат, Л.Алтанхуяг, Б.Алтанхутаг нарт төлөх төлбөргүй гэж тус тус үзсэн болно.
Мөн хохирогч Р.Пүрэвжавын 1 адууны үнэ 1.086.000 /нэг сая наян зургаан мянга/ төгрөгийг, хохирогч С.Эрдэнэсүрэнгийн 2 адууны 1.466.666 /нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг морийг мориор нь биет байдлаар тус тус буцаан өгч төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч П.Д, Ө.П, Н.Н нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Ө.Пүрэвцогт, Н.Нямдэмбэрэл нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, шүүгдэгч Ө.Пүрэвцогтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “хохирогчид учруулсан хохирлоос зохих хувийг төлсөнг, мөн шүүгдэгч Н.Нямдэмбэрэлийг “хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөнг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба шүүгдэгч П.Дашдамбын хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзсэн болно.
Ингээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч П.Дашдамбыг 7 /долоо/ жилийн хорих ялаар,
шүүгдэгч Ө.П-ыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэж,
шүүгдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, , 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж тус тус дүгнэлээ.
Түүнчлэн шүүгдэгч П.Д, Ө.П нарт тус бүр шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Н.Н шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тус тус ял оногдуулахыг мэдэгдэж, түүний тэнсэж, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 1934000820056 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч П.Дашдамба нь 126 /нэг зуун хорин зургаа/ хоног, шүүгдэгч Ө.Пүрэвцогт нь 28 /хорин найм/ хоног тус тус цагдан хоригдсоныг тэдний эдлэх ялд нь оруулан тооцохыг,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ө.Пүрэвцогтын өмчлөлийн 6.303.067 /зургаан сая гурван зуун гурван мянга жаран долоо/ төгрөгийн үнэ бүхий Г-2207004151 дугаартай 414м2 га гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгчид буцаан олгохыг,
Мөн шүүгдэгч Ө.Пүрэвцогтын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн 1.893.375 /нэг сая найман зуун ерэн гурван мянга гурван зуун далан тав/ төгрөгийн үнэ бүхий “Бонго-3” маркийн 17-65 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл,
заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Н Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000820056 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч А овгийн П Д үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, ганцаараа бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Х овгийн Ө П-ыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овгийн Н Н-ийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А овгийн П Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Х адуу овгийн Ө П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овгийн Н Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн П Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг,
шүүгдэгч Х адуу овгийн Ө П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн П Д цагдан хоригдсон нийт 128 /нэг зуун хорин найм/ хоногийг,
шүүгдэгч Х овгийн Ө П цагдан хоригдсон нийт 28 /хорин найм/ хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овгийн Н Н-д тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хэд хэдэн үүрэг хүлээлгэсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Н Н-д шүүхээс хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,
мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн 1934000820056 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Б овгийн Н Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч тус бүрээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х овгийн Ө П-ын өмчлөлийн 6.303.067 /зургаан сая гурван зуун гурван мянга жаран долоо/ төгрөгийн үнэ бүхий Г-2207004151 дугаартай 414м2 га гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгчид буцаан олгохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч овгийн Ө П гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний өмчлөлийн 1.893.375 /нэг сая найман зуун ерэн гурван мянга гурван зуун далан тав/ төгрөгийн үнэ бүхий “Бонго-3” маркийн 17-65 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А овгийн П Д-аас 18.453.684 /арван найман сая дөрвөн зуун тавин гурван мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөг,
шүүгдэгч Х овгийн Ө П-оос 10.795.686 /арван сая долоон зуун ерэн таван мянга зургаан зуун наян зургаа/ төгрөг, нийт 29.249.370 /хорин есөн сая хоёр зуун дөчин есөн мянга гурван зуун дал/ төгрөгийг гаргуулж,
хохирогч Д.Мөнхсоёлд 2.227.500 /хоёр сая хоёр зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөгийг,
хохирогч С.Баярмагнайд 1.718.500 /нэг сая долоон зуун арван найман мянга таван зуу/ төгрөгийг,
хохирогч Т.Баярхүүд 5.000.001 /таван сая нэг/ төгрөгийг
хохирогч Б..Лхагважамбалд 2.928.500 /хоёр сая есөн зуун хорин найман мянга таван зуу/ төгрөгийг,
хохирогч Б.Зэстогоод 8.283.200 /найман сая хоёр зуун наян гурван мянга хоёр зуу/ төгрөгийг,
хохирогч Б.Алтанхутагт 5.405.001 /таван сая дөрвөн зуун таван мянга нэг/ төгрөгийг,
хохирогч Ч.Нэргүйд 5.816.668 /таван сая найман зуун арван зургаа мянга зургаан зуун жаран найман мянга/ төгрөгийг,
шүүгдэгч П.Дашдамбаас 875.000 /найман зуун далан таван мянга/ төгрөгийг хохирогч Л.Алтанхуяг нарт тус тус олгосугай.
12. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Н Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
шүүгдэгч А овгийн П Д, Х овгийн Ө П нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэднийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс тус тус эхлэн тоолсугай.
13. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
14. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
15. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А овгийн П Д, Х овгийн Ө П нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б овгийн Н Н авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА
Ш.ГАНДАНСҮРЭН