Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 296

 

 

 

 

 

 

 

 

 

    2020              07              31                                                  2020/ШЦТ/296                                         

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Г.Л, Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Г Л, Ө овгийн Ц Ц нарт холбогдох эрүүгийн 2034000000384 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

        

 

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн бүрэн суманд 1973 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ хувиараа мал маллаж байсан, одоо хувиараа мал маллаж байгаа, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Төв аймгийн Бүрэн сум, Монгол 3 дугаар баг, хөдөө оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Д овгийн Г Л,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Бүрэн суманд 1979 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ хувиараа мал маллаж байсан, одоо хувиараа маллаж байгаа, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Бүрэн сум, Монгол 3 дугаар баг, хөдөө оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Ө овгийн Ц Ц

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Г.Л нь согтуугаар, Ц.Цог-Эрдэнэтэй бүлэглэн, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын төвд Г.Жаргалсайханы зүй бус харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Ц.Ц нь согтуугаар, Г.Лхагвасүрэнтэй бүлэглэн, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын төвд Г.Жаргалсайханы зүй бус харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Г.Л:

...Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм бурууаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүгдэгч Ц.Ц:

...Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм бурууаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034000000384 дугаартай хэрэгт хохирогч Г.Жаргалсайхан /хх-ийн 6-8, 9-10 дугаар хуудас/, гэрч С.Билэгт /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Г.Жаргалсайхан /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Г.Лхагвасүрэн /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Ё.Сайнтуяа /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Ц.Раднаабазар /хх-ийн 19-20 дугаар хуудас/, яллагдагч Г.Лхагвасүрэн /хх-ийн 34-36 дугаар хуудас/, яллагдагч Ц.Цог-Эрдэнэ /хх-ийн 42-43 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №300 дугаартай  талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Г.Жаргалсайханы Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Г.Жаргалсайханы “Лазер Мед” эмнэлгийн компьютерт томографын шинжилгээ хийлгэсэн тухай баримт болон хохирлын баримтууд /хх-ийн 46, 49-51 дүгээр хуудас/, хохирогч Г.Жаргалсайхан болон шүүгдэгч Ц.Цог-Эрдэнэ, Г.Лхагвасүрэн нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-ийн 73-75 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Цог-Эрдэнэ, Г.Лхагвасүрэн нарын  хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 52-71 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.       

 

Гэм буруугийн дүгнэлт: 

Шүүгдэгч Г.Л, Ц.Ц нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын төвд Г.Жаргалсайханы зүй бус харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Г.Жаргалсайханы ...Лхагвасүрэн машинаасаа бууж ирээд та нар манай бэлчээрээс зайл би энэ нутгийг мэднэ гээд намайг заамдаж аваад гараа раа миний цээж рүү цохисон. Тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ гэж хэлтэл хажуу талаас нь Ц.Цог-Эрдэнэ гэх хүн намайг чи яасан том писда вэ гэж хэлээд миний баруун шанааны ар хэсэг рүү цохиж намайг газар унагаасан. Тэгэхээр нь би тан ар над шиг хүүхэдтэй шүү гэж хэлээд зугтаасан... ...би ноцолдож байгаад босоод иртэл Ц.Цог-Эрдэнэ миний араас тэврээд авсан. Тэгтэл Лхагвасүрэн миний хамар руу өвдөгдсөн. Тэгээд миний хамраас нилээн цус гарсан... ...Тэгээд би эргээд Лхагвасүрэн дээр очоод та миний хамрыг хугалчихлаа миний гоо сайхан ш дээ гэж хэлтэл чиний гоо сайхан гэж юу байдаг юм бэ гэж хэлээд над руу салаавч өгөөд байсан... /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

...Лхагвасүрэн нь заамдаж аваад цээж рүү гараа раа цохиод арагшаа түлэхсэн. Намайг арагш ухарсан чинь Ц.Цог-Эрдэнэ гараа раа шанаан тус газар нэг удаа цохисон. Би арагшаа зугтаагаад би хальтарч унасан чинь Цог-Эрдэнэ араас гүйж ирээд дээрээс гараа раа цохиод намайг босох гэтэл Цог-Эрдэнэ гар ард бариад Лхагвасүрэн нь дээрээс хөлөө рөө нүүр хэсэгт өвдгөөрөө өвдөөсөн юм... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

гэрч С.Билэгтийн ...Цог-Эрдэнэ гэх хүн тухайн саарал машины ар талаас тойрч гарч ирээд Жаргалсайханы толгой руу цохиод унагаасан... ...Жаргалсайхан бүдэрч унатал Цог-Эрдэнэ дээрээс нь цохиод дараад байхаар нь би машинаасаа бууж очоод салгах гэтэл Лхагвасүрэн, Жаргалсайханы нүүр рүү өвдөглөсөн. Тэгтэл Жаргалсайханы хамраас цус гарсан... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

яллагдагч Г.Лхагвасүрэнгийн ...бид хоёр заамдалцаад машины цаагуур ороод тухайн залуугийн толгойг нь тонгойлгож байгаад нүүр хэсэгт нь өвдгөөрөө нэг удаа өвдөглөсөн юм. Тэгтэл надтай цуг байсан Оёо салгаад Цог-Эрдэнэ ирээд тухайн танихгүй залууг чи согтуу хүнтэй маралдаад гээд тухайн залууг цааш нь түлхээд тэр залуу арагшаа газарт унаж байгаа харагдсан... /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

яллагдагч Ц.Цог-Эрдэнийн ....Лхагвасүрэн ах танихгүй залуутай маргалдаж байсан. Тэгээд Оёо салгаад би мөн тэр Жаргалсайхан гэх залууг нь барьж аваад цааш нь түлхээд тэгээд тухайн залуу газарт унаад босож ирээд чулуу бариад дайраад би тэгэхээр нь өөдөөс нь чулуу бариад Жаргалсайхан гэх залууг чи чулуугаа хаяа чи гэсэн. Тэгээд би Жаргалсайхан чулуугаа хаясан. Би мөн чулуугаа хаяад тэгээд цаашаа явсан чинь архины шил бариад дайраад бид нарыг цохих гээд дайраад байсан. ТЭгээд би тэр Жаргалсайхан гэх залууг би чи яах гээд байгаа юм бэ цуг явсан залууг нь чи наад хүнээ аваад ингэж байж хүний нутагт хүнд зодуулан шүү гэсэн... ...Би Жаргалсайхан гэх хүнийг цохиж зодоогүй. Лхагвасүрэн ахтай маргалдаж байхаар нь би барьж аваад чи согтуу хүнтэй муудалцаад гээд цааш нь түлхэсэн. Тэгэхэд арагшаа газар унасан юм. Би цохиж зодоогүй... /хх-ийн 42-43 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №300 дугаартай ...Г.Жаргалсайханы биед хамар ясны зөрөөтэй хугарал тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, хамарны цус хуралт, баруун сарвуу, цээжний зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Г.Жаргалсайханы Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Г.Жаргалсайханы “Лазер Мед” эмнэлгийн компьютерт томографын шинжилгээ хийлгэсэн тухай баримт болон хохирлын баримтууд /хх-ийн 46, 49-51 дүгээр хуудас/, хохирогч Г.Жаргалсайхан болон шүүгдэгч Ц.Цог-Эрдэнэ, Г.Лхагвасүрэн нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-ийн 73-75 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Цог-Эрдэнэ, Г.Лхагвасүрэн нарын  хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 52-71 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

      

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Л, Ц.Ц нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн иргэн Г.Жаргалсайханыг өөрийнх нь зүй бус харьцааны улмаас цохиж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч Г.Л, Ц.Ц нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдлээрээ санаатай нэгдэж үйлдсэн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн гүйцэтгэх гэснийг журамлахаар байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан өгсөн байх тул дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Тэрээр энэхүү өөрсдийн бусдыг зодож, цохиж байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биеийн хамар ясны зөрүүтэй хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, хамарны цус хуралт, баруун сарвуу, цээжний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгч нарын зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүрэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэж үйлдсэн... гэх шинжийг хангасан, тэдэнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.    

 

Мөн шүүгдэгч Г.Л, Ц.Ц нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүх хавтас хэргийн материалд тусгагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг шүүх хуралдаанд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбартай нь мөн шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулан судлахад давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэлтэй гэж үзэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Л, Ц.Ц нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг:

Шүүгдэгч Г.Л, Ц.Ц нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Жаргалсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Түүнчлэн хохирогч Г.Жаргалсайхан нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 449.172 /дөрвөн зуун дөчин есөн мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба уг баримтууд нь хавтас хэргийн 49-51 дүгээр хуудсанд авагдсан байна. Уг баримтуудыг шүүх хангах боломжтой гэж үзсэн ба шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан дээрх 449.172 /дөрвөн зуун дөчин есөн мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 300.000 /гурван зуун мянга/ төгрөг бүгд 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг болгон төлсөн болох нь хавтас хэргийн 73 дугаар хуудсанд авагдсан хохирогч Г.Жаргалсайханы хохирлоо гаргуулж авсан нэхэмжлэх зүйлгүй гэх, шүүхэд гаргаж өгсөн гомдолгүй гэх хүсэлтүүдээр тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Лхагвасүрэн, Ц.Цог-Эрдэнэ нарыг бусдад төлөх төлбөргүй, мөн тэднээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч Г.Л, Ц.Ц нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсний дагуу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялыг оногдуулж, шүүгдэгч тус бүрийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Л, Ц.Ц нарт тус бүр торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, 

 

шүүхээс шүүгдэгч Г.Л, Ц.Ц нарт оногдуулсан тус бүрийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Л, Ц.Ц нар нь оногдуулсан тус бүрийн долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх зүйтэй.

  

 Эрүүгийн 2034000000393 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Л, Ц.Ц нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.   

  

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

   хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

        36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                        тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овгийн Г Л, Ө овгийн Ц Ц нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Д овгийн Г Л, Ө овгийн Ц Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Г Л, Ө овгийн Ц Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.        

   

4. Шүүгдэгч Д овгийн Г Л, Ө овгийн Ц. Ц нарт тус бүр шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг тус бүрийн харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.      

  

5. Эрүүгийн 2034000000384 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д овгийн Г Л, Ө овгийн Ц Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д овгийн Г Л, Ө овгийн Ц Ц нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.       

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д овгийн Г Л, Ө овгийн Ц Ц нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ш.ГАНДАНСҮРЭН