Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 299

 

 

 

 

 

 

 

 

 

    2020             08             03                                                  2020/ШЦТ/299                                                     

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням, 

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б С холбогдох эрүүгийн 2034001840228 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.   

     

                                 Шүүгдэгч биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцагаан суманд 1998 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Төв аймаг, Баянцагаан сум, 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Б С

 

                                      Холбогдсон хэргийн талаар

                                     /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.С нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2 дугаар багийн нутаг “Өвдөгийн бууц” гэх газраас иргэн Д.Бат-Өлзийгийн эзэмшлийн 2 тооны хонь завшиж 229000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 229.000 төгрөгийг түрүүчийн шүүх хуралдаан дээр төлсөн... гэж мэдүүлжээ.

   

Эрүүгийн 2034001840228 дугаартай хэрэгт хохирогч Д.Бат-Өлзий /хх-ийн 16-17, 68, 113 дугаар хуудас/, яллагдагч Б.Сүхбат /хх-ийн 46-47, 109-110 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06/132 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 30-41 дүгээр хуудас/, 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06/242 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 115-123 дугаар хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3 дугаар хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/, Б.Сүхбатын данс руу Түмээгээс гэсэн утгатай 150000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 11-15 дугаар хуудас/, хохирогч Д.Бат-Өлзийгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй талаарх хүсэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Сүхбатын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49-65 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2 дугаар багийн нутаг “Өвдөгийн бууц” гэх газраас иргэн Д.Бат-Өлзийгийн эзэмшлийн 2 тооны хонь завшиж 229.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Д.Бат-Өлзийгийн ...хониндоо таиа хийх зорилгоор хөдөө гэртээ ирээд үзтэл хонин дундаас хэдэн хонь дутсан байсан. Тэгээд хонь хийсэн гэх газар очиж үзтэл манай хонь мөн байсан... ...манай гэрт малчин хийж миний ажилд тусалдаг... ...би алдсан нэг хонио 80000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 320000 төгрөгөөр үнэлж байна... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

...Би 6 тооны хонь алдсан юм. Хэрэг шалгалтын явцад 4 тооны хонь нь Сүхбатын хонь  болж таарсан. Үлдсэн 2 хонь миний эзэмшлийн  хонь байсан. Миний хар халзан, хошуу цагаан халзан, халзан хонь, халтар гэх хонинууд байгаа байх. Би одоо сайн санахгүй байна. Сүхбат сайн мэдэж байгаа... ...Надад гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... /хх-ийн 68 дугаар хуудас/,

...миний өөрийн эзэмшлийн 2 тооны хонь авсан байна лээ. Тухайн 2 тооны хонь хар толгойтой халтар 2 эр төлөг байгаа юм. Харин үлдсэн 4 нь Сүхбатын өөрийнх нь хонь байсан лээ. Хурга байхад нь зүсэлж өгч байсан юм... /хх-ийн 113 дугаар хуудас/,

яллагдагч Б.С ...Түмэнжаргал надад хандан хүнд өрөнд орчихлоо. Мөнгөний хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд асуухаар нь би Бат-Өлзий ахын 6 тооны хар толгойтой, хар хүндэн, халзан, шар нүдэн, бор толгойтой, хошуу цагаан халзан гэх төлөгнүүдийг ганцаараа нядалсан юм. Тэгээд толгой шийр махыг нь Түмэнжаргалд өгч явуулсан юм... /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

...Адуучин тэмцээнд оролцох гээд мөнгө хэрэгтэй болсон юм. Тэгээд тухайн хонийг нядалсан. Тухайн 6 хониноос нь 4 хонь минийх харин 2 хонь нь Бат-Өлзий ахынх байсан. Тэгээд би нядалчхаад махаа Түмэнжаргалд зарсан юм... /хх-ийн 109-110 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,    

 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06/132 дугаартай ...Д.Бат-Өлзийгийн өмчлөлийн 6 толгой хониныг 810200 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 30-41 дүгээр хуудас/, 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06/242 дугаартай ...Д.Бат-Өлзийгийн өмчлөлийн 2 толгой хониныг 229000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 115-123 дугаар хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3 дугаар хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар хуудас/, Б.Сүхбатын данс руу Түмээгээс гэсэн утгатай 150000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 11-15 дугаар хуудас/, хохирогч Д.Бат-Өлзийгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй талаарх хүсэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Сүхбатын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49-65 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

    

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх   прокуророос шүүгдэгч Б.С холбогдох эрүүгийн 2034001840228 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Энхболдыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.С нь иргэн Д.Бат-Өлзийгийн малчнаар ажиллаж, малыг нь хариулж байхдаа түүний эзэмшлийн итгэмжлэн хариуцуулсан 2 тооны хонийг завшжээ.

 

Тэрээр энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн эд хөрөнгөд учруулсан 229.000 /хоёр зуун хорин есөн мянга/ төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгчийн завшсан үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Б.Сүхбатын дээрх гэм буруугийн санаатай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Б.С нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байхаас гадна гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.С бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.С гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бат-Өлзийгийн эд хөрөнгөнд буюу 229.000 /хоёр зуун хорин есөн мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.  

 

Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдэж завшсан гэх 2 тооны хонины үнэ болох 229.000 /хоёр зуун хорин есөн мянга/ төгрөгийн хохирлыг хохирогч Д.Бат-Өлзийд төлсөн болох нь хавтаст хэргийн 16-17, 68, 69, 113 дугаар хуудаст авагдсан хохирогч Д.Бат-Өлзийгийн шүүгдэгч Б.Сүхбатад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэх мэдүүлгүүд болон түүний шүүхэд гаргасан хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Б.С энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх шүүгдэгч  Б.С хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

шүүхээс шүүгдэгч Б.С 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацаанд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

    

Эрүүгийн 2034001840228 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.Бат-Өлзий нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.           

      Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

  шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

       36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                    заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б С-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б С-д тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2034001840228 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.Бат-Өлзий нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Б С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б овгийн Б С-д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

    

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ш.ГАНДАНСҮРЭН