| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07287/И |
| Дугаар | 5610 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 5610
| 2016 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2016/05610 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 50 дугаар байр, 3 дугаар орцонд байрлах, “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 15-1 дугаар байр, 15 тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэжавын Янжмаа /РД:ХЕ55060702/
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 317.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 15-1 дугаар байр, 15 тоотын оршин суугч Э.Янжмаа нь 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарыг дуустал Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 225.000 төгрөг, алданги 92400 төгрөг нийт 317.400 төгрөгийн төлбөртэй байна. Тус оршин суугчийн сарын төлбөр нь 15.000 төгрөг ба төлбөрөө төлөөгүйн улмаас бусдад учруулсан хохирол нь Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, сангийн засвар хийх Сууц өмчлөгчдийн холбоог хуримтлалгүй болгож хөрөнгийн хомсдолд оруулж байна. Мөн амьжиргааны доод түвшиний цалин авч цаг хугацаагүй ажилтай байдаг үйлчлэгчийг хэдэн сар жилээр хөлс мөнгөгүй зарж байгаа нь үүргээ ухамсарлахгүй байна. Удаа дараа сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө өгөхийг шаардан мэдэгдэл өгсөн боловч төлбөрөө барагдуулахгүй байгаа тул Э.Янжмаагаас 317.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өнөхишиг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 92400 төгрөгөөс татгалзаж, 225000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч Э.Янжмаа 45000 төгрөгийг төлсөн, үлдэх 180.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 45.000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Янжмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э.Янжмаа миний бие “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоотой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 92400 төгрөгөөс татгалзсан. 225000 төгрөг нэхэмжилснээс 45000 төгрөгийг миний бие төлсөн, үлдэх 180.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 45.000 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 92400 төгрөгөөс татгалзаж, 225000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч Э.Янжмаа 45000 төгрөгийг төлсөн, үлдэх 180.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 45.000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Э.Янжмаад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 317.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 92400 төгрөгөөс татгалзаж, 225000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч Э.Янжмаа 45000 төгрөгийг төлсөн, үлдэх 180.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 45.000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 10172 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5086 төгрөг, хариуцагч Э.Янжмаагаас 5086 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 92400 төгрөгөөс татгалзаж, 225000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч Э.Янжмаа 45000 төгрөгийг төлсөн, үлдэх 180.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 45.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10172 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5086 төгрөг, хариуцагч Э.Янжмаагаас 5086 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА