Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 300

 

 

 

 

 

 

 

 

 

       2020            08                03                                                   2020/ШЦТ/300                                  

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Буяннэмэх,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Д А-т холбогдох эрүүгийн 1907005000371 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

      

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Голдон Акси” ХХК-д талбайн менежер ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Бүкийн 2-34 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял шийтгүүлж, 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, мөн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 487 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2003 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, мөн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар хорих ангиас 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1 сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 8 сар 25 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Х овгийн Д А

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.А нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдарч байгаад салсан И.Түвшинжаргалтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “Зүүн 6 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, нүүр, зүүн чихний дэлбээ, баруун шуунд цус хуралт, толгойн хуйх, нүүр, зүүн чихний дэлбээ, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034000380134 дугаартай хэрэгт хохирогч И.Түвшинжаргал /хх-ийн 8-11 дүгээр хуудас/, өсвөр насны гэрч Т.Ууганжаргал /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч И.Түвшинжаргал /хх-ийн 14-16 дугаар хуудас/, гэрч Д.Түмэнжаргал /хх-ийн 17-18 дугаар хуудас/, яллагдагч Д.Алтанчөдөр /хх-ийн 29-31 дүгээр хуудас/, сэжигтэн Д.Алтанчөдөр /хх-ийн 32-33 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,  

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08 шэ/660 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/ болон хохирогч И.Түвшижаргалын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хохирогч И.Түвшинжаргалын  иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютерт томографикийн хуулбар /хх-ийн 54-63 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Алтанчөдөрийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-53, 91-92 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

   

Гэм буруугийн дүгнэлт: 

Шүүгдэгч Д.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдарч байгаад салсан И.Түвшинжаргалтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “зүүн 6 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, нүүр, зүүн чихний дэлбээ, баруун шуунд цус хуралт, толгойн хуйх, нүүр, зүүн чихний дэлбээ, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч И.Түвшинжаргалын ...Мөнхбат гэдэг айлд очиж, хажуу гэрт нь ороод жаахан ярьж суусан. Би айлаас гарах гэхэд Д.Алтанчөдөр дагаж явна гээд гаргахгүй байсан. Тэгээд би маргалдаж тэр гэрт орхиод гарахад дагаж яваад голын хойд талд эрэг хавьд ирэхэд үснээс зулгааж баруунд нүд орчимд цохиж газар унагаж, хавирга цээж рүү олон удаа өшиглөж зодсон. Тэгээд босоод арай гэж зугтаад голын наашаа гарч шууд гэр рүүгээ ирж амралтын газрын захирал н.Түмэнжаргал эгчид хэлж, захирал маань цагдаад мэдэгдсэн байх... ...миний баруун нүдний зовхи хөхөрсөн, толгой тархи өвдсөн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд нэг хавирга хугарсан байна гэсэн... ...нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой байна... /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

өсвөр насны гэрч Т.Ууганжаргалын ...манай төрсөн аав Д.Алтанчөдөр сургууль дээр ирж уулзаад Тэрэлж явъя, аав нь бага охинтойгоо уулзаадахая гээд намайг дагуулаад Тэрэлжид очсон. Замдаа явж байхдаа би ээж рүү утастаад аав, дүүтэйгээ уулзана гээд байна, очиж байна гэж хэлсэн. Тэгээд Тэрэлжийн төвд очоод 6 дугаар хорооны байрны хавьд ээжтэй уулзаж бид 3 тэрэлжийн голын их гармын хойд талд нэг ахынд очиж хөлсний гэр аваад гэрт орцгоож жаахан суусан. Тэндээсээ би хичээл рүүгээ явлаа гээд алхаж, Тэрэлжийн төвд ирээд 16 цагийн автобусаар Налайхад ирсэн. Голоос хойш байдаг тэр авсан гэртээ ээж, аав 2 үлдсэн. Тэрэлжийн төвд муудалцаж, зодсон зүйлгүй. Голын хойно гэрт ороод аав, ээж 2 маргалдаад ээжийг минь янхан минь гээд доромжлоод зодож гээд байдаар байхаар нь би шууд гараад явчихсан. Тэгээд алхаж тэрэлжийн гол гараад шууд унаанд сууж Налайх руу ирсэн... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч И.Түвшинжаргалын ...Тухайн үед Алтанчөдөр надтай буцаж нийлнэ гэхээр нь би хүнтэй суучихсан. Чамтай нийлэхгүй. Одоо би 16 цагаас зураг авалттай гэж хэлсэн чинь чи ямар их рекламанд тоглодог юм. Чиний нүүрийг чинь муухай болгоно гээд нүүр рүү гараа раа цохисон. Тухайн үед юу болсонг би мэдээгүй. Нэг мэдэхэд газар ухаан алдаад уначихсан байсан... /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

гэрч Д.Түмэнжаргалын ...н.Түвшинжаргал над руу залгаад Д.Алтанчөдөр намайг зодоод байна гэхээр нь би хотоос гараад амралтандаа иртэл н.Түвшинжаргал бие нь гэмтсэн, нүүрний зүүн хэсэг нь халцарч, зүүн нүд нь хөхөрч хавдсан. Шанаа нь зулгарч шалбарсан байдалтай байсан... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

яллагдагч Д.Алтанчөдөрийн ...И.Түвшинжаргал хүүхдүүдтэй улзуулахгүй гээд, тэгээд И.Түвшинжаргал бид хоёр гурван шил архи хувааж уусан. Тэгсэн И.Түвшинжаргал согтоод над руу согтуурхаад, агсраад чамтай хүүхдүүдийг чинь уулзуулахгүй гээд над руу дайраад гарч яваад мөсөн дээр халтирч унаад, над руу чулуу шидээд байсан. Тэгэхээр нь би нүүр рүү нь гараа раа мангастаад түлхсэн. Тэгэхэд арагшаа унасан. Тэгэхэд чулуун дээр унаж, гэмтэл авсан. Тэгээд би босгоод, үүрээд гэрт нь оруулаад, хүүхэд болон одоо хамтран амьдарч байгаа залууд нь хүлээлгэж өгөөд явсан... /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

сэжигтэн Д.Алтанчөдөрийн ...И.Түвшинжаргалтай үлдсэн архийг хувааж уугаад би чамайг гэрт чинь хүргэж өгье гээд гарч яваад гол гарч байхдаа 2, 3 удаа халтирч унаад, цаашаа жалга гарч явж байгад бас өнхөрч унаад И.Түвшинжаргал согтоод явж чадахгүй болохоор нь үүрээд нэг сургуулийн ойролцоо түрээсэлсэн байсан гэр буудалдаа 0,5 литрийн 1 шил Хараа архи авч ороод талыг нь уучаад унтаад  маргааш өглөө 11 цагийн унаанд суугаад Улаанбаатар хот орсон. Бид хоёр 2006 оноос 2016 он хүртэл амьдарсан. Гэхдээ би тэр хугацаанд 3 удаа ял шийтгэгдэж байсан. Тэр хугацаанд олон удаа салж нийлсэн. Цуг байх хугацаандаа байнгын архи ууж, хэрүүл маргаантай байдаг байсан. Бид хоёрт ямар нэгэн гэрлэлтийн баталгаа байхгүй... /хх-ийн 32-33 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 

шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08 шэ/660 дугаартай ...И.Түвшинжаргалын биед зүүн 6 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, нүүр, зүүн чихний дэлбээ, баруун шуунд цус хуралт, толгойн хуйх, нүүр, зүүн чихний дэлбээ, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ болон хохирогч И.Түвшижаргалын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хохирогч И.Түвшинжаргалын  иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютерт томографикийн хуулбар /хх-ийн 54-63 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Алтанчөдөрийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-53, 91-92 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.     

      

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                        

Хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч Д.А гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдарч байгаад салсан И.Түвшинжаргалтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн учруулжээ.

 

Тэрээр энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биед зүүн 6 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, нүүр, зүүн чихний дэлбээ, баруун шуунд цус хуралт, толгойн хуйх, нүүр, зүүн чихний дэлбээ, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Түүний салсан эхнэр И.Түвшинжаргалын биед хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг,  

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгсэд, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар бүлгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг,

мөн хуулийн 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү”-г гэж тус тус ойлгохоор хуульчилсан ба дээрх этгээдүүдэд хөнгөн хохирол санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж... гэсэн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.    

 

Мөн шүүгдэгч Д.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүх хавтас хэргийн материалд тусгагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шүүх хуралдаанд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбартай нь мөн шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудтай тус тус харьцуулан судлахад шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь давхар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.А гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.А гэм буруутай үйлдлийн улмаас иргэн И.Түвшинжаргалын биед зүүн 6 дугаар хавирганы далд хугарал, тархи доргилт, нүүр, зүүн чихний дэлбээ, баруун шуунд цус хуралт, толгойн хуйх, нүүр, зүүн чихний дэлбээ, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

 

Хохирогч И.Түвшинжаргал нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай нэхэмжлээгүй бөгөөд энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, харин хавтас хэргийн 8-11 дүгээр хуудсанд авагдсан хохирогчоор ...нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна... гэх мэдүүлэг, хавтас хэргийн 88 дугаар хуудсанд авагдсан хохирогч И.Түвшинжаргалыг мэдээллээр хангасан тухай тэмдэглэлд ...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэснийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд баримтлах шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зарчмыг баримтлан түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж,

Мөн тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж тус тус үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.А хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсний дагуу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, мөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлагын торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.А торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, 

 

шүүгдэгч Д.А оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.А нь оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.

 

Эрүүгийн 1907005000371 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.   

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

             36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн

                        1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Д А гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х овгийн Д А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Х овгийн Д А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

      

4. Шүүгдэгч Х овгийн Д А-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 1907005000371 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Д А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Д А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ГАНДАНСҮРЭН