Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0544

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э

Нэхэмжлэгч “А” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар

Гуравдагч этгээд “Оакс Эскпресс” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ““А” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2328, 3/2325, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/01 дугаартай мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, “Цахилгаан шат шинэчлэх ажил” НХААГ/202112660, НХААГ/202112661, НХААГ/202112662 дугаар бүхий 3 тендерт цахим тендерийг дахин зохион байгуулахыг даалгах,

“Цахилгаан шат шинэчлэх ажил” НХААГ/202112660, НХААГ/202112661, НХААГ/202112662 дугаартай цахим тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай Цахилгаан шат шинэчлэх ажил /СХД 29-р хороо, 22а, 23б, 23г дугаар байр/-ын нийт 3 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж баталсан шийдвэрийг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “А” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр, “ОЭ” ХХК-ийг хамгийн сайн тендерээр үнэлсэн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах”,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Цахилгаан шат шинэчлэх ажил” /СХД 29-р хороо 23б байр/ НХААГ-21/241, “Цахилгаан шат шинэчлэх ажил” /СХД 29 хороо 23г байр/ НХААГ-21/242, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Цахилгаан шат шинэчлэх ажил” /СХД 29 хороо 22а дугаар байр/ НХААГ-21/240 дугаартай гэрээнүүдийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0481 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 128/2022/0141/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2328, 3/2325, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/01 дугаартай мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, “Цахилгаан шат шинэчлэх ажил” НХААГ/202112660, НХААГ/202112661, НХААГ/202112662 дугаар бүхий 3 тендерт цахим тендерийг дахин зохион байгуулахыг даалгах,

“Цахилгаан шат шинэчлэх ажил” НХААГ/202112660, НХААГ/202112661, НХААГ/202112662 дугаартай цахим тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай Цахилгаан шат шинэчлэх ажил /СХД 29-р хороо, 22а, 23б, 23г дугаар байр/-ын нийт 3 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж баталсан шийдвэрийг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “А” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр, “Оакс экспресс монголиа” ХХК-ийг хамгийн сайн тендерээр үнэлсэн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах”,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Цахилгаан шат шинэчлэх ажил” /СХД 29-р хороо 23б байр/ НХААГ-21/241, “Цахилгаан шат шинэчлэх ажил” /СХД 29 хороо 23г байр/ НХААГ-21/242, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Цахилгаан шат шинэчлэх ажил” /СХД 29 хороо 22а дугаар байр/ НХААГ-21/240 дугаартай гэрээнүүдийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0481 дүгээр шийдвэрээр:

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 27.1.1, 27.3, 27.4-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар, “Цахилгаан шат шинэчлэх ажил” НХААГ/202112660, НХАГ/202112661, НХАГ202112662 дугаартай цахим тендерийн Үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын газарт тус тус холбогдуулан гаргасан. Цахилгаан шат шинэчлэх ажил /22а байр/-ын гүйцэтгэгчээр “О.Э” ХХК-г шалгаруулсан Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 30- ны өдрийн хурлын тэмдэглэл /шийдвэр/-ийг хүчингүй болгуулах болон Цахилгаан шат шинэчлэх ажил /236, 23г байр/-ын гүйцэтгэгчээр “Оакс экспресс монголиа” ХХК- г шалгаруулсан Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл /шийдвэр/-ийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Оакс экспресс монголиа” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2323 тоот, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2324 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/2 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “А” ХХК-д хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №3/2328 тоот, мөн өдрийн 3/2325 тоот, 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3/1 тоот мэдэгдлүүдийгхүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот хуралдааны тэмдэглэл /шийдвэр/-ийн “Цахилгаан шат шинэчлэх ажил” НХААГ/202112660, НХААГ/202112661, НХААГ/202112662 дугаартай тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийг боловсруулж баталсан хэсгийг хүчингүй болгуулах”, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Оакс экспресс” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 22а дугаар байр)-ын НХААГ-21/240 тоот гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Цахилгаан шат шинэчлэх ажил” (СХД, 29- р хороо 23г дугаар байр)-ын НХААГ-21/242 тоот гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Цахилгаан шат шинэчлэх ажил” (СХД, 29-р хороо 236 дугаар байр) НХААГ-21/241 тоот гэрээ тус бүрийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Цахилгаан шат шинэчлэх ажил” НХААГ/202112660, НХААГ/202112661, НХААГ/202112662 дугаартай цахим тендер шалгаруулалтуудыг дахин зохион байгуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-н гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. “А” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийг гаргасан. “Цахилгаан шат шинэчлэх ажил“ НХААГ/202112660, НХААГ/202112661, НХААГ/202112662 дугаартай цахим тендерийн үнэлгээний хорооны дараах шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот Хуралдаанаар “Цахилгаан шат шинэчлэх ажил(СХД, 29-р хороо, 22а, 236, 23г дугаар байрны нийт 3 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 12-р сарын 23 өдрийн 02 тоот, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот хурлын “А”ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрТендерийн үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 23 едрийн 02 тоот, 2021 оны 12 дугаар сарын 30-ны дөрийн 03 тоот хурлын шийдвэрүүдээр тус тус “Оакс экспресс монголиа”ХХК-ын хамгийн сайн тендерт үнэлсэн шийдвэр, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан тус газрын дараах захиргааны актуудыг хүчингүй болгуулах, “А” ХХК-аас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны 3/2328-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны 3/2325 тоот,2022.01.03-ны 3/1 тоот мэдэгдпүүдийг хүчингүй болгуулах, “Цахилгаан шат шинэчлэх ажил“ НХААГ/202112660, НХААГ/202112661, НХААГ/202112662 дугаар бүхий 3 тендерт дугаартай цахим тендерийг дахин зохион байгуулахыг Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газарт даалгах. Нийслэлийн засаг даргын тамгын газарт холбогдуулан Нийслэлийн засаг даргын тамгын газар болон “ОАКС экспресс монголиа” ХХК-ийн хооронд байгуулсан дараах захиргааны гэрээнүүдийг хүчингүй болгуулах, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 22а дугаар байр)-ын гэрээ” НХААГ-21/240 тоот гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 23г дугаар байр)-ын гэрээ” НХААГ-21/242 тоот гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Цахилгаан шат шинэчлэх ажил, (СХД, 29-р хороо 236 дугаар байр)-ын гэрээ” НХААГ-21/241 тоот гэрээ, Тус нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0481 тоот шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн

3.2. Нэхэмжлэгч нь Тендерийн үнэлгээний хороо 2021.12.13-ны 01 тоот хуралдаанаар тендерийн баримт бичиг боловсруулахдаа тухайн гүйцэтгүүлж буй ажил үйлчилгээнд шаардлагагүй тусгай зөвшөөрөл болох 1.5.1 “Технологийн зураг төсөл/эрчим хүчний байгууламж, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхайн технологи/ болон түүнээс дээш эсвэл ЗТ-13.1 “Машин тоног төхөөрөмж түүний эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл дүгнэлт болон түүнээс дээш гэсэн тусгай зөвшөөрөл” гэх тусгай зөвшөөрөл шаардсан. Тухайн тусгай зөвшөөрлүүд нь лифт угсралтын зураг төсөл гаргахад огт шаардагдахгүй хүнд үйлдвэрлэлийн томоохон барилга байгууламжийн зураг төсөл гүйцэтгэхэд шаардагдах тусгай зөвшөөрөл юм. ЗТ-1Э.1 нь “машин болон эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл хийхэд шаардагдах тусгай зөвшөөрөл юм”. Лифт угсралтын зураг гаргахад огт шаардлагагүй дээрх машин, уул уурхай эрчим хүчний байгууламж зэрэг хүнд үйлдвэрийн зураг төслийн тусгай зөвшөөрөл шаардсаныг шударга өрсөлдөөнийг хязгаарлах, бусдад давуу байдал олгосон шаардлага юм гэж маргасан.

3.3. Шүүхийн шийдврийн үндэслэх хэсэгт 18-р хуудас “Цахилгаан шат шинэчлэх ажил буюулифт угсрах, суурилуулах, засварлах, үйлчилгээ хийх үүнтэй холбоотой үйлдвэрлэлийн, ажлын зураг гаргах ажлыг гүйцэтгэх компани нь Технологийн зураг төсө (Эрчим хүчний байгууламж, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхайн технологи) болон түүнээс дээш эсвэл Машин тоног төхөөрөмж түүний эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл дүгнэлт болон түүнээс дээш гэсэн тусгай зөвшөөрөл ашин тоног төхөөрөмж, болон өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрэл чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй байх шалгуурыг хангасан байх шаардлагатай болох нь Барилгын хөгжлийн төвийн 2022.06.22-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 1/1383 тоот албан бичиг, “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2022.06.02-ны өдрийн “хариу хүргүүлэх тухай ”02-02/2339 тоот албан бичиг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна" гэжээ. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14-д “Барилга, хот байгуулалтын чиглэлээр: 15.14.6.-д “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх” гэж заасан бөгөөд Барилгын тухай хуулийн 19.1-д “Дараахь барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ: 19.1.1.энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах; 19.1.3.өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх” гэж тус тус ангилан заасан..

3.4. Тус хуулийн 10.1.Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна: 10.1.2.бага төвөгшилтэй барилга байгууламж; 10.1.3.дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж; 10.1.4.өндөр төвөгшилтэй барилга байгууламж; 10.1.5-онцгой төвөгшилтэй барилга байгууламж гэж ангилсан. Барилга хот байгуулалтын сайдын 2021.09.28-ны “Журам шинэчлэн батлах тухай” 211 тоот “Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах, зориулалт, хүчин чадлыг тогтоох журам”-ын 1-р хавсралтын 3 дах хүснэгтэд зааснаар 9 давхар орон сууцны барилга нь дунд төвөгшилтэй барилга байгууламжийн ангилалд хамаарахаар байна. Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ний өдрийн 147 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”-ын Суурь нөхцөл шаардлагын 3-р хүснэгтийн 1-т ЗТ-З.1. Дунд төвөгшилтэй төрөл бүрийн зориулалттай барилгын архитектур, барилга бүтээцийн зураг төсөл” гэж заасан. Иймд барилгын угсралтын ажлын зураг төсөл гаргахад “А” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Конар” ХХК-ийн эзэмшиж байсан Барилга, хот байгуулалтын сайдын "Журам шинэчлэн батлах тухай" 2013 оны 89 дүгээр тушаалаар авсан 1.2.6 “Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв болон түүнээс дээш” буюу Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 11 тоот тушаалын хавсралтаар баталсан ЗТ 11.2” Барилга байгууламжийн ажлын төсөв" гэх тусгай зөвшөөрөл эзэмшигч тус зураг төслийг гүйцэтгэж болох ажил байна.

3.5. Гэтэл дунд төвөгшилтэй барилгын тоноглол угсралт буюу лифт суурилуулах ажилд тендер зарлахдаа лифт үйлдвэрлэлийн зураг төсөл гаргахад шаардагдах тусгай зөвшөөрөл буюу 12.Өргөх байгууламжийн эд анги үйлдвэрлэлийн зураг төсөл ЗТ-13.1 Машин, тоног төхөөрөмж, түүнийн эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл” гэж заасан тусгай зөвшөөрөл шаардсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг шаардагдах тусгай зөвшөөрлийг шаардсан байна гэж үзсэн нь дээрх дүрэм журмуудыг зөрчжээ. Лифт угсралтын ажил нь Барилгын тухай хуулийн 9.1.Барилгын ажил нь дараахь төрөлтэй байна: 9.1.3.барилга байгууламжийг засварлах, тоноглох” ажил байхад мөн хуулийн 4.1.36."өргөх байгууламж" гэж босоо болон хэвтээ чиглэлд хүн, ачаа өргөх, тээвэрлэх зориулалт бүхий суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг хэлнэ гэж заасан тусгай тоног төхөөрөмжийг шинээр үйлдвэрлэхэд шаардагдах зураг төсөл гаргах тусгай зөвшөөрөл шаардсаныг “өрсөлдөөнийг хязгаарлаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.6. Барилга, хот байгуулалтын сайдын "Журам шинэчлэн батлах тухай" 2013 оны 89 дүгээр тушаалаар авсан 1.5.1 “Технологийн зураг төсөл/эрчим хүчний байгууламж, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхайн технологи/ лифт угсралттай огт хамааралгүй тусгай зөвшөөрөл бөгөөд Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 11 тоот тушаалын хавсралтаар баталсан ЭТ-13.1 буюу Өргөх байгууламжийн эд анги үйлдвэрлэлийн зураг төсөл Машин, тоног төхөөрөмж, түүнийн эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл” тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд Монгол улсад байхгүй. Учир нь Монгол Улсад лифт буюу өргөх байгууламж эсвэл түүний эд ангийг үйлдвэрлэдэг үйлдвэр байхгүй юм. Өөрөөр хэлбэл дунд төвөгшилтэй барилгын дотоод тоноглол угсрах ажилд онцгой төвөгшил бүхий “цахилгаан станц, уул уурхайн олборлох байгууламж, үйлдвэрийн барилгын зураг гаргах тусгай зөвшөөрөл” мөн “өргөх байгууламж үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл” шаардсан нь илтэд өрсөлдөөнийг хязгаарласан тухайн ажил үйлчилгээний онцлогтоо нийцээгүй өндөр шаардлага тавьсан болох нь тодорхой байна.

3.7. Иймд энэ тухайд хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн болон бодит үндэслэлгүй байна. Тендерийн үнэлгээний хороо 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот хуралдаанаар тендерийн баримт бичиг боловсруулахдаа “өрсөлдөөнийг хязгаарласан”, аль нэг оролцогчдод давуу байдал олгосон холбогдох хуульд нийцээгүй шалгуур үзүүлэлт тогтоосон бол тус тендер бүхэлдээ хүчингүй болж дахин хууль тогтоомжид нийцүүлэн өрсөлдөөнийг хангасан баримт бичгийг боловсруулан дахин тендер зохион байгуулах үр дагаварт хүрнэ. “А” ХХК нь тус тендерийн баримт бичигтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2021.12.21-ны өдөр 88888302 тоот дугаараас 115 тусгай дугаарт гомдол гаргасан боловч тус газраас “Бид ТБӨНӨХБАҮХАТХ-ын 55.1-т “тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гэж заасны дагуу 10 хоногт хянаж үзэх боломжтой. Тус тендер 2021.12.14-2021.12.22-ны өдөр хүртэл 8 хоногын хугацаанд зарлагдсан тул хянах боломжгүй гэх хариу өгсөн” Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаж хурлын тэмдэглэлд тусгасан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2022.05.31-ны 01/981 тоот албан бичгээр тус өдөр дээрх утсаар холбогдсон болохыг тодорхойлсон. Гэтэл тухайн албан бичигт дээрх гомдлоос гадна “А” ХХК-ийн Өмнөговь аймагт оролцсон тендерийн баритм бичигтэй холбоотой гаргасан гомдлын талаар дурдаж ирүүлсэнийг 2021.12.21-ны өдөр “Өмнөговь аймаг” дах тендертэй холбогдуулан гомдол гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй.

3.8. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 19 дэх талд ТБОНӨХБАҮХАТХ-ын 6.1 .Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан ба төндөрт оролцогчид нь хариуцлагтай байж төндерийн баримт бичигт заасан зохих шаардлага хангасан баримтуудыг бүрэн гүйцэтг гаргаж өгөх үүрэгтэй. “Нэхэмжлэгч нь хөдөлмөр аюулгүй байдлын багаж хэрэгсэлийн фото зураг” ирүүлээгүй болох нь нэмжлэгчийн цахим системд илгээсэн баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна” гэжээ. ТБОНӨХБАҮХАТХ-ын 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж заасан. Тендерийн үнэлгээний хорооны 2021.12.23-ны 02 тоот болон 2021 12.30-ны 03 тоот хурлын тэмдэглэлд “А” ХХК- аас зөвхөн 1 үндэслэлээр буюу туслан гүйцэтгэгч “Конар” ХХК нь болох 1.5.1 “Төхнологийн зураг төсөл/эрчим хүчний байгууламж, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхайн технологи/ болон түүнээс дээш эсвэл ЗТ-1Э.1 “Машин тоног төхөөрөмж түүний эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл дүгнэлт болон түүнээс дээш гэсэн тусгай зөвшөөрөл” байхгүй гэх үндэслэлээр татгалзсан.

3.9. Гэтэл нэхэмжлэгчид ирүүлсэн мэдэгдэлд тендерийн үнэлгээний хорооны хурлаас гараагүй үндэслэл болох “хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжийн зураг ирүүлээгүй” гэх үндэслэлийг нэмж тусгасныг нэхэмжлэгч ТБОНӨХБАҮХАТХ-ын 47.7-д заасныг зөрчсөн гэж маргаж байгаа. Гэтэл тендерийн үнэлгээний хорооны хуралдаанаар хэлэлцэгдээгүй, шийдвэрлээгүй үндэслэл мэдэгдэл болон тендерийн тайланд тусгасан нь зөв эсэх талаар шийдвэрлэж хариу өгөх ёстой атал харин шууд тус шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй “хариуцлагагүй” байна гэж дүгнэж буй үндэслэлгүй юм. “Хамгийн сайн” тендер ирүүлсэнээр шалгарсан “ОАКС экспресс монголиа” ХХК- ийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй болох нь 2021.12.21-ны өдрийн НЕГ-ын лавлагаагаар тодорхойлогдох бөгөөд тус тодорхойлолтыг үнэлээгүй атлаа “Оакс экспресс монголиа” ХХК-аас бус Н.Солонгоос төлбөр төлсөн гэх гүйлгээний баримтыг үндэслэж тус компанийн НДШ-ын өргүй гэж дүгнэж ерөнхий нөхцлийг хангаагүй байтал зөрчилгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.10. Нэхэмжлэгч нь лифт угсралтын үйл ажиллагаанд Тендерийн үнэлгээний хорооноос тавьсан 5.1 “Технологийн зураг төсөл/эрчим хүчний байгууламж, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхайн технологи/ болон туүнээс дээш эсвэл ЭТ-13.1 “Машин тоног төхөөрөмж түүний эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл дүгнэлт болон түүнээс дээш гэсэн тусгай зөвшөөрлийг шаардсан нь “өрсөлдөөнийг хязгаарлаж, аль нэг оролцогчдод давуу байдал үүсгэж байна” гэдгийг нотлох зорилгоор өмнө өөрийн оролцож байсан лифт угсралтын тендерт үнэлгээний хорооны дээрх шаардпгыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж хангуулж шийдвэрлүүлсэн хариуг хүргүүлсэн.

3.11. Гэвч шүүхээс тус баримтыг ЗХШХШТХ-ын 32.6-д заасан үндэслэлээр нотлох баримтаас хасаж захирамжилсан. Тус баримт маргааны гол үйл баримт болох дээр дурдсан тусгай зөвшөөрөл нь ижил төстэй лифт урсгалтын үйл ажиллагаанд шаардагдахгүй гэдгийг нотлох баримт байсан. Гэтэл “өөр тендерт хүргүүлж байсан гомдлын хариу” гэх утгаар тус баримтыг хассан нь ЗХШХШТХ-ын 32.6 болон мөн хуулийн 31.1-д заасныг зөрчсөн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын тус албан хариу нь ямар тендерт өгсөн хариугаас үл хамааран “лифт угсралтын” ажил үйлчилгээнд дээрх тусгай зөвшөөрлүүд шаардлагагуй гэдгийг нотлосон баримт юм. Гэтэл гол баримтыг шүүх нотлох баримтаар хасаж бусад баримттай харьцуулан үнэлэхээс татгалзаж улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ЗХШХТХ-ын 20.1.Нэхэмжпэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1-З.нотлох баримт гаргаж өгөх, “...нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж заасан эрхийг зөрчиж мөн хуулийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тендер зохион байгуулалтыг дахин явуулахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

3. Нэхэмжлэгч “А” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2328, 3/2325, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/01 дугаартай мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, “Цахилгаан шат шинэчлэх ажил” НХААГ/202112660, НХААГ/202112661, НХААГ/202112662 дугаар бүхий 3 тендерт цахим тендерийг дахин зохион байгуулахыг даалгах,

“Цахилгаан шат шинэчлэх ажил” НХААГ/202112660, НХААГ/202112661, НХААГ/202112662 дугаартай цахим тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай Цахилгаан шат шинэчлэх ажил /СХД 29-р хороо, 22а, 23б, 23г дугаар байр/-ын нийт 3 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж баталсан шийдвэрийг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “А” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр, “Оакс экспресс монголиа” ХХК-ийг хамгийн сайн тендерээр үнэлсэн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах”,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Цахилгаан шат шинэчлэх ажил” /СХД 29-р хороо 23б байр/ НХААГ-21/241, “Цахилгаан шат шинэчлэх ажил” /СХД 29 хороо 23г байр/ НХААГ-21/242, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Цахилгаан шат шинэчлэх ажил” /СХД 29 хороо 22а дугаар байр/ НХААГ-21/240 дугаартай гэрээнүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.

4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Цахилгаан шат шинэчлэх ажил” НХААГ/202112660, НХААГ/202112661, НХААГ/202112662 дугаар бүхий гурван цахим тендерт нэхэмжлэгч болон гуравдагч этгээд оролцсон байх бөгөөд “А” ХХК-ийн ирүүлсэн тендерээс 1.5.1, ЗТ-13.1 тусгай зөвшөөрөл ирүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдлын багаж хэрэгслийн фото зураг ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзаж, хамгийн сайн тендерээр “Оакс экспресс монголиа” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулжээ.

5. Анхан шатны шүүх хариуцагчийн дээрх үйл ажиллагаа хуульд нийцсэн буюу тендерийн нээлт хийхээс өмнө гуравдагч этгээд нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө төлсөн, цахилгаан шат шинэчлэх ажил буюу лифт угсрах, суурилуулах, засварлах, үйлчилгээ хийх, үүнтэй холбоотой үйлдвэрлэлийн, ажлын зураг гаргах ажлыг гүйцэтгэх компани нь технологийн зураг төсөл болон машин тоног төхөөрөмж, түүний эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл дүгнэлт, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй байх шалгуурыг хангасан байх шаардлагатай, нэхэмжлэгч, туслан гүйцэтгэгч “Конар” ХХК нь Барилга хот байгуулалтын яамнаас олгодог технологийн зураг төсөл /эрчим хүчний байгууламж, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхайн технологи/ болон түүнээс дээш эсвэл ЗТ-13.1 машин тоног төхөөрөмж түүний эд ангийн үйлдвэрлэлийн зураг төсөл дүгнэлт болон түүнээс дээш чиглэлийн тусгай зөвшөөрөлгүй талаар үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийсэн байна.

6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана.”, 12.3-д “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ.” гэж тус тус зааснаас үзвэл тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг хуульд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлахдаа тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендерийн баримт бичигт тусгаж, уг баримт бичигт тусгасан чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэхээр хуульчилжээ.

7. Нэхэмжлэгчээс “хариуцагч тендерийн баримт бичгийг боловсруулахдаа лифт угсрах, суурилуулах, угсралтын зураг төсөл гаргах ажилд огт шаардлагагүй, уул уурхай, эрчим хүчний хүнд үйлдвэрийн зураг төсөл боловсруулахад хамааралтай тусгай зөвшөөрөл шаардсан нь шударга өрсөлдөөнийг хязгаарлаж, ялагч хуулийн этгээдэд боломж олгосон тендерийн баримт бичгийг боловсруулсан” гэх үндэслэлээр маргасан бөгөөд уг тендерийн ажлыг хэрэгжүүлэхэд дээрх тусгай зөвшөөрлүүд шаардлагатай болох нь Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 1/1383, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 02-02/2339 дүгээр албан бичгүүдээр тогтоогдох ба “А” ХХК нь шударга өрсөлдөөнийг хязгаарласан талаарх эрх бүхий байгууллагад гомдол гаргаж, хянан шийдвэрлүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдоогүй.

8. Түүнчлэн “Цахилгаан шат шинэчлэх ажил” НХААГ/202112660, НХААГ/202112661, НХААГ/202112662 дугаартай цахим тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай шийдвэрээр баталсан Цахилгаан шат шинэчлэх ажил /СХД 29-р хороо, 22а, 23б, 23г дугаар байр/-ын нийт 3 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, бусад оролцогч нартай адил тендерийн материалыг ирүүлсэн атлаа одоо өрсөлдөөнийг хязгаарласан гэх агуулгаар маргаж буй нь үндэслэлгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахааргүй байна.

9. Хариуцагч тендерийн баримт бичигт тусгасан чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй гэж үзэн нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерээс татгалзаж, энэ тухай  бичгээр 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/2328, 3/2325, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/01 дугаартай мэдэгдлүүдийг хүргүүлсэн нь захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.

10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, 27 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэн гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Цахилгаан шат шинэчлэх ажил” /СХД 29-р хороо 23б байр/ НХААГ-21/241, “Цахилгаан шат шинэчлэх ажил” /СХД 29 хороо 23г байр/ НХААГ-21/242, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Цахилгаан шат шинэчлэх ажил” /СХД 29 хороо 22а дугаар байр/ НХААГ-21/240 дугаартай гэрээнүүдийг гуравдагч этгээдтэй байгуулсан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “гурван тусдаа тендер шалгаруулалтыг нэг үнэлгээний хороо, нэг хуралдаанаар, нэг дор шийдвэрлэсэн, 100 сая хүртэл босго үнэд багтаах зорилгоор 3 хувааж явуулсан, тендерт 8 давхар тендерийн материал ирүүлснийг үнэлгээний хорооноос тодруулга авах нэрийдлээр алдаа зөрчлийг засуулах арга хэмжээг авсан” хэмээн дурдсан бөгөөд захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг тендер гэж хуульчилсан тул дээрх үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

12. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 481 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

      

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

             ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ