| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0108/Э |
| Дугаар | 298 |
| Огноо | 2020-08-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 298
2020 08 03 2020/ШЦТ/298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ш.Гандансүрэн /и/ нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Б.Буяннэмэх,
улсын яллагч Т.Төмөртулга,
иргэдийн төлөөлөгч Д.Батсайхан
шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Б.Баярмагнай, Ю.Сэвлэгмаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т,
гэрч Ж.Юмжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Ц А-д холбогдох эрүүгийн 1934011310543 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Өлгий 7-103 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, УК90102515 дугаарын регистртэй, Т овгийн Ц А
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.А нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны орой Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг “Ханхын адаг” нэртэй газарт үйл ажиллагаа явуулдаг “Мэндийн тал” ХХК-ийн ажилчдын байранд иргэн Д.Даваасүрэнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар маргалдаж эрх чөлөөнд нь халдан баруун 4, 5, 6, 7-р хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7, 8, 9-р олон хавирганы хугарал, баруун уушгины няцрал бүхий гэмтлүүд учруулсны улмаас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр амьсгалын хурц дутагдалд орж амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч. гэрчээс
Шүүгдэгч Ц.А:
...2019 оны 12 сарын 3-ны өдөр компани дээр ажиллаж байхад ээж Юмжав, хохирогч Даваасүрэн бид 3 Чингис төв гэж гэр лүү ороход Дашпунцаг захирал согтуу сууж байснаа хохирогч Даваасүрэн рүү буу аваад агсраад байсан. Би салгаад байж байсан чинь 6 хүн орж ирээд 2 шил архи уусан. Тэд нарыг явсны дараа захирал 1 шил архи гаргаж ирээд бид 4 уусан. Тэрнээс 2 татаад байж байтал захирал унтаад өгсөн. Хохирогч Даваасүрэн архи аваад ир гээд халуун сав Дашпунцаг захирал руу орон дотроо хэвтэж байхад нь шидээд байсан. Би та болиоч гэсэн чинь миний хоолойг боосон. Би нэг цохисон. Тэгээд оронд нь оруулаад байж байсан чинь шөнө захиралтай маргалдаж байсан. Хоорондоо зодолдоод чи яагаад над руу буу тулгаад байгаа юм гэж хохирогч хэлсэн. Салгаад унтуулсан чинь 3 цагт хохирогч баганы хажууд унтаж байсан. Хамрандаа сорвитой, нүд нь хөхөрсөн байсан. Тэр өдөр захиралд хэлээд эмнэлгийн тусламж үзүүлье гэсэн чинь өө хэрэггүй үхвэл би хариуцлагыг нь хүлээнэ. Наад хүн чинь үхэхгүй гэж Дашпунцаг захирал хэлсэн. 4-нд захирлыг Батсүмбэрийн эмнэлэг рүү явуулж шарх цэвэрлэдэг материал авчруулаад, 5-нд Батсүмбэр сумын эмнэлэгт үзүүлсэн. Дашпунцаг захирал ээж бид хоёрт наад хүн чинь өөрөө юмнаас унасан шүү та хоёр өөрөө унасан, мэдэхгүй гэж хэлээрэй гэж үг зааж өгсөн. Тэгээд эмнэлэгт 2 дусал тариа хийлгэсэн. Тэр өдөр хохирогч байнгын унтаа хэвтээ байсан. Өөрөө шээж, явж чадахгүй байсан. Захирал 5, 6-нд 2 шил архи уусан. Би уугаагүй. Хохирогч байнгын унтаа байдалтай, сууж нэг тамхи татна өөр юм байхгүй. 8-нд багийн эмч Нямбаяр гэж эмчийг дуудаж үзүүлсэн. Эмч даралт, зүрх хэвийн байна. Наад хүн чинь архины хордлогод орсон байна. Хордлогыг нь тайл гэж байсан. 9-нд хот руу авч явсан. Тэгээд наад хүн зодуулсан байна гэмтлийн эмнэлэгт хүргэж өг гэхэд нь захирал Дашпунцаг хамаатных нь хүний гэрийг мэднэ гээд хүргэж өгсөн юм билээ... гэж,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т:
...12 сарын 9-нд өөрсдөө утсаар ярьж байж мэдсэн. Утас руу нь манай гэрийнхэн залгасан чинь утсаа авахгүй байна гэсэн. Дараа нь нэг эрэгтэй хүн авснаа унтаж байна гэж хэлсэн гэсэн. Би ажлаасаа ирээд залгасан чинь эрэгтэй хүн аваад ах чинь эмнэлэг дээр маш муу байна гэсэн. Би өмнөх шүүх хурал дээр дугарч чадаагүй. Одоо хэлье гэсэн юмаа хэлье гэж бодож байна. Энэ хэрэг энэ 3-тай холбоотой байх гэсэн сэжиг байгаа. Сэтгэл санаа маш их хямралтай ажлаа хийж чадахгүй ажлаасаа гарсан. Эгч маань эмнэлэгт байнгын эмчийн хяналтад байгаа. Сэтгэл санаа их хүнд байна. Тэр мэдүүлгүүд зөрөөд байна. Яагаад бид нарт ахын чинь муу байна гэж хэлээгүй юм. Холбоо барих боломж нь байсан. 4, 5 хоног ухаангүй хоолгүй байсан. Тэр очсон айл нь хэлсэн аймар болсон байсан, шээс нь үнэртээд, бохиртойгоо холилдсон, хувцсыг нь солиход хөх няц болсон байсан гэж хэлж байхад хүн сэтгэлтэй юм бол та нар бид нар луу залгахгүй яасан юм. Үнэхээр гомдолтой байна. Нийт амь хохирогчийн оршуулга, замын зардал 10 сая 300-400 мянган төгрөг нэхэмжилнэ... гэж,
Гэрч Ж.Юмжав:
...Жоохон охин байсан. Дашпунцаг гуай орж уулзаж үзүүлсэн. Үзээд даралт нь их байна гээд эм бичиж өгсөн... ...Хордлоготой дусал хийлгэ гэж бичиж өгсөн... ...Сул биетэй хүн байна дусал хийлгэхгүй, Толгойтын нархалоги яв гэсэн... ...Багийн эмч бол даралтыг нь үзсэн. Ийм нөхцөлд дусал хийхгүй гэсэн... ... Гэмтлийн эмнэлэг оръё гэсэн. Тэгсэн чинь Дашпунцаг гуай Бүдийнд хүргээд өгье гэсэн. Гэрийг нь мэддэг гээд Бүд гээд айлд хүргэж өгсөн… ... Дусал хийлгэж ирээд юм ярьж байсан, өндийгөөд суусан, шөнийн нэг цагт цай ууя гэсэн, Батсүмбэрийн эмчийн хажууд карманаасаа 6000 төгрөг гаргаж ирээд архи аваад өг гэж байсан... ...Талийгаач миний дух руу цохиод унагаагаад одоо ч миний тархи маналзаад, даралт бол гайгүй. Миний хүү талийгаачийг хацрыг нь алгадах шахуу л цааш нь түлхсэн... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934011310543 дугаартай хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Туяа /хх-ийн 20-21, 23 дугаар хуудас/, гэрч Г.Мөнгөнзул /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Б.Отгонтуяа /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч М.Буянжаргал /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч М.Даваахүү /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Б.Сансармаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, Б.Одгэрэл /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Б.Одгийв /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Р.Ганбаяр /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Ж.Юмжав /хх-ийн 33-35 дугаар хуудас/, гэрч П.Дашпунцаг /хх-ийн 37-38, 39-40, 41-42 дугаар хуудас/, гэрч С.Цогтбаяр /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, гэрч Ц.Дулмаа /хх-ийн 45-46 дугаар хуудас/, гэрч В.Түмэнжаргал /хх-ийн 47-48 дугаар хуудас/, гэрч Д.Цэцэгмаа /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрч Г.Эрдэнэсайхан /хх-ийн 50 дугаар хуудас/, гэрч Л.Доржсүрэн /хх-ийн 51-53 дугаар хуудас/, гэрч Л.Цэрэндулам /хх-ийн 54-55 дугаар хуудас/, сэжигтэн Ц.Амарсанаа /хх-ийн 138, 139-141 дүгээр хуудас/, шинжээч Б.Батчимэг /хх-ийн 165-166 дугаар хуудас/, гэрч Г.Мөнгөнзул /2-р хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Р.Ганбаяр /2-р хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч П.Дашпунцаг /2-р хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Ж.Юмжав /2-р хх-ийн 29 дүгээр хуудас/, яллагдагч Ц.Амарсанаа /хх-ийн 159-164 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 188 дугаартай дүгнэлт /хх-ийн 96-97 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 88 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-103 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/025 дугаартай дүгнэлт /хх-ийн 105-108 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 179 дугаартай дүгнэлт /хх-ийн 109-110 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаартай дүгнэлт /хх-ийн 114-115 хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт /хх-ийн 117-119 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт /хх-ийн 123-129 дүгээр хуудас/,
Шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 132-133 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17 дугаар хуудас/, хохирогч Даваасүрэнгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаар баримтууд /хх-ийн 57-73 дугаар хуудас/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-88 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 89 дүгээр хуудас/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 90-93 дугаар хуудас/, хохирогч Д.Туяагийн хохирлын талаарх баримтууд /хх-ийн 215-232 дугаар хуудас/, шүүгдэгчийн Ц.Амарсанаагийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /2-р хх-ийн 33-45, 54-58 дугаар хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны орой Д.Даваасүрэн, Ж.Юмжав, П.Дашпунцаг нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Д.Даваасүрэнтэй маргалдаж, түүний эрх чөлөөнд нь халдан баруун 4, 5, 6, 7, зүүн 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавиргануудын буюу олон хавирганы хугарал, баруун уушгины няцрал бүхий гэмтлүүдийг учруулсны улмаас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дээрх гэмтлүүд нь хүндэрсний улмаас амьсгалын хурц дутагдалд орж амь нас нь хохирсон үйл баримт болсон байна.
Төв аймгийн прокурорын газраас дээрх үйл баримтыг хүнийг алах гэмт хэрэг гэж үзэн шүүгдэгч Ц.Амарсанаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж түүнд холбогдох эрүүгийн 1934011310643 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаас нь мөн тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь тус тус хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах замаар эх сурвалжийг магадалж шалгалаа.
Энэ бүгдээс үзэхэд амь хохирогч Д.Даваасүрэнд учирсан баруун 4, 5, 6, 7, зүүн 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы буюу олон хавирганы хугарал, баруун уушгины няцрал бүхий гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын Гэмтлийн зэрэг тогтоох үндсэн шалгуурын 2.1.1-д заасан амь насанд аюултай эсэх шинжид, цаашилбал энэ хүнд ангиллын гэмтлийн 2.2.2-д заасан амь тэнссэн байдал гэх шалгуур шинжид хамаарч байна.
Амь хохирогч Д.Даваасүрэнд учирсан олон хавирганы хугарал нь хоёр ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүсгэсэн бол, баруун уушгины няцрал гэмтэл нь цээжний хөндийн эрхтнүүд буюу уушиг гэх эрхтэн бүхэлдээ няцарсан бол тус тус учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн ангилалд хамаарна гэж заажээ.
Харин амь хохирогчид олон хавирганы хугарал учирсан боловч хоёр ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүсгээгүй, мөн баруун уушгины няцрал нь хэсэг газрын няцрал үүсгэсэн байгаа нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарахгүй, энэхүү журмын 2.2.2-т заасан гэмтлийн “амь тэнссэн байдал”-ын 3.3.7-д заасан амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэрт хамаарна гэж үзлээ.
Учир нь амь хохирогчид учирсан гэмтэл нь хэдийгээр 1 дүгээр хавтас хэргийн 123-128 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн 03 дугаартай дүгнэлтийн 1-д “баруун уушгины няцрал” гэж бичсэн атлаа тус дүгнэлтийн 5-д “Талийгаачийн биед учирсан олон хавирганы хугарал, уушгины эдийн няцрал гэмтэл хүндэрсний улмаас амьсгалын хурц дутагдалд орж үхэлд хүрсэн байна” гэж тус тус бичигдсэн байх бөгөөд эд, эсээс эрхтэн бүрдэх ба уушиг бүхэлдээ няцраагүй, зөвхөн баруун уушгины дунд дэлбэнгийн голомтлог эдийн няцрал гэмтэл учирсан ба үүнээс үзэхэд амь хохирогчийг гэмтэл авсан даруйд нь буюу цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээ хийлгээгүйн улмаас баруун уушгины идээт буглаанууд, цээжний баруун талын гялтангийн идээт үрэвсэл, тархи, уушгины хаван, цус эргэлтийн алдагдал үүсч хүндэрсэн байна. Үүний улмаас амьсгалын хурц дутагдалд орж үхэлд хүрсэн байна.
Иймээс дээрх гэмтлүүдийг цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээ хийлгэсэн бол нь амь нас нь аврагдах боломжтой байсан байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Ц.Амарсанаагийн амь хохирогч Д.Даваасүрэнгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго нь анхнаасаа алах санаа зорилго агуулаагүй, согтуурсан үедээ зодож, ямар хор уршигт хэрхэн яаж хүрэхийг тооцоолох чадваргүй байсан бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлээгүй улмаас түүний учруулсан уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл буюу амьсгалын хурц дутагдалд бий болж үхэлд хүргэсэн байна.
Иймд Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Амарсанаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.А нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 03-ны орой Д.Даваасүрэн, Ж.Юмжав, П.Дашпунцаг нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Д.Даваасүрэнтэй маргалдаж, түүний эрх чөлөөнд нь халдан баруун 4, 5, 6, 7, зүүн 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавиргануудын буюу олон хавирганы хугарал, баруун уушгины няцрал бүхий гэмтлүүдийг учруулсны улмаас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дээрх гэмтлүүд нь хүндэрсний улмаас амьсгалын хурц дутагдалд орж амь нас нь хохирсон үйл баримт нь нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Туяагийн ...Манай нөхөр Лхагвасүрэн 2019.12.06-ний өдөр Даваасүрэн ахын утас руу залгаж ярихад танихгүй эрэгтэй хүн аваад унтаж байна гэж хэлсэн байсан. Бие нь гайгүй юу гэж асуухад унтаж байна гэж хэлээд тасалсан гэсэн. Ингээд түүнээс хойш өдөр болгон манай хүн залгаад утсаа авахгүй байсан гэсэн ингэж байгаад 2019.12.09-ний өдөр би гэртээ орж ирэхэд манай нөхөр надад хандаж Даваасүрэн ахруу залгалаа утсыг нь эрэгтэй хүн авч байна бие нь муу тариа хийлгэж байна гэнээ гэж ярилаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би эргүүлээд өөрийнхөө утсаар Даваасүрэн ахын утасруу залгахад эрэгтэй хүн аваад Дашпунцаг байна гэж хэлээд бид нар Төмөр замын эмнэлэг дээр ирчихсэн байж байна гэхээр нь ахтай ярья гэхэд ярих боломжгүй байна ярьж чадахгүй байна гэж хэлсэн. Ингээд би ах надад ярьж байсан юмжав гэх эмэгтэйтэй хамт ажилладаг гэж ярьж байсныг санаад наана чинь Юмжав чинь байна уу гэхэд байна гэж хэлэхээр нь би наад хүнтэй чинь яръя гэж хэлээд Юмжавтай ахын утсаар ярихад Юмжав надад хандаж ах чинь архины хордлогод орчихсон юм шиг байна гэхээр нь бие нь ямархуу байгаа юм бэ би өөртэй нь яримаар байна шүү дээ чихэн дээр нь утсыг нь бариад өг гэхэд за гэж хэлээд чихэнд нь барьж өгөөд ярь гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахад хандаж ахаа би таныг загнахгүй, яасан юм бэ, юу болсон юм бэ, яаж байна гэж асуухад ах надад хандаж би гайгүй, одоо явлаа баяртай гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэгэхээр нь би дахин залгаад ахтай яръя гэхэд Юмжав утсыг нь аваад ярьж чадахгүй байна шүү дээ гэхээр нь би Юмжаваас юу болсон юм бэ та нар гэж асуухад Юмжав надад хандаж бид нар жаахан юм уусан юм аа Тэгээд ширээн доогуур байсан архийг ах чинь аваад уучихсан юм шиг байна бид хоёр өөрсдөө жаахан тийм байсан учраас сайн мэдэхгүй байна гэхээр нь би та нар тэгвэл цуглуусан юм байна шүү дээ гэхэд Юмжав утсаа тасалчихсан. Ингээд би дахиад утасруу нь залгахад Юмжав утсыг нь аваад надад хандаж бид нар ерөөсөө архи уугаагүй ах чинь өөрөө л архи уусан юм шиг байна хордлогод орчихсон бид нар хордлогыг нь тайлах гээд эмнэлэг дээр аваад ирсэн байна гэж хэлээд утсыг нь тасалчихсан. Тэгэхээр нь би дахин залгаад эмчтэй нь яръя гэхэд эмч нь гээд эмэгтэй хүн утсыг нь аваад энэ хүний хордлогыг тайлаад шингэн хийж байна гэмтэл их авсан байна гэмтлийн эмнэлэг рүү явах шаардлагатай байна ах чинь гэж хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа 99-тэй дугаараас надруу залгаад би Дашпунцаг байна ахыг чинь одоо яах вэ нөгөө эм авдаг айлд аваачиж өгөх юм уу гэхээр нь би тэг гэж хэлээд та нар өөрсдөө эмнэлэгт аваачиж үзүүлээд өгч болохгүй байгаа юм уу гэхэд Юмжав надад хандаж бид нар буцах гээд байна гэрээ эзэнгүй хаячихсан гэж хэлээд утсаа салгасан. Ингээд нилээд хугацаа өнгөрсний дараа дахиж Дашпунцаг гуайн утсаар Юмжав над руу яриад нөгөө эм авдаг ахынд чинь ирчхээд байна энэ айл чинь эзэнгүй бид пүүтгэнд байж байна гэж ярьсан. Ингээд түүнээс хойш нилээд хугацаа өнгөрсний дараа манай нагац ах Гүндийн эхнэр Цэрэндулам эгч над руу залгаад Даваасүрэн ах чинь явж чадахгүй 2 хүнээр түшүүлж ирлээ, бие нь их муу байна би өөрөө өвчтэй хүнтэй Даваасүрэн ахыг чинь асарч чадахааргүй байна гэхээр нь би Цэрэндулам эгчид хандаж орой би хүү Доржсүрэнгээ явуулж харуулъя та түр хараад байж бай гэж хэлээд утсаа салгасан. Ингээд нилээд хугацааны дараа Цэрэндулам эгч дахиж надруу залгаад ямар ч байсан ах чинь унтаж байна хүн харахын эцэсгүй нүүр ам нь хөхөрчихсөн байна зодуулчихсан л юм шиг байна өнөө шөнөдөө би ингээд хонуулъя өглөө Доржсүрэнг эрт ирээд эмнэлэгт үзүүл гэж хэлээрэй гэж хэлсэн. Ингээд би санаа зовоод байж байтал Цэрэндулам эгч нилээд орой болсон хойно залгаад охин маань ирээд ахыг чинь хөдөлгөх гэсэн чинь дуу алдаад орь дуу тавиад байна гэмтлийн түргэн дуудаад манай охин хамт явлаа Доржсүрэнг гэмтлийн эмнэлэг рүү хурдан явуул гэж хэлсэн. Ингээд би хүүрүүгээ залгаж яаралтай гэмтлийн эмнэлэг дээр очиж ахыгаа хар гэж хэлсэн. Ингээд түүнээс хойш хүүтэйгээ яриад биеийн байдлыг нь асуугаад байсан хүү надад хандаж ах юм яриж чадахгүй байна гэж хэлж байсан. Ингээд өглөө 04 цаг өнгөрч байхад дүү маань залгаад ахыг нас барчихлаа гэдгийг хэлсэн... ...Ах маань мундаг хүн байсан хүнтэй маргалдаж мууддаггүй хүн байсан. Ах маань нэг удаа гэртээ очихдоо надад хандаж бид нар хаяа нэг архи ууцгаадаг юм би яг сайхан тааруулж уучхаад хэвтээд өгдөг, Тэгэхээр нөгөөдүүл намайг бос бос гээд татаад байдаг миний толгой их өвддөг гэж ярьж байсан... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
...Би талийгаачийн нас барсны зардалд гарсан зардал болон нааш цааш явж байгаа замын зардлаа баримтаар нэхэмжилнэ. Дараа ирэхдээ энэ бүгдийг гаргаж өгч хэрэгт хавсаргуулах болно. Би маш их гомдолтой байна. Тухайн Чацарганы талбайг ажиллуулдаг Дашпунцаг гэх хүн, мөн хамт ажилладаг гэх Юмжав гэх хүүхэн энэ бүх хүмүүс миний утсыг мэддэг. Мөн манай нагац ах Гүндийн Улаанбаатар хотод байдаг гэрийг мэддэг мөртлөө яагаад бид нартай холбоо барьж ахын биеийн байдлыг эртхэн хэлээгүй юм бол гэдэгт маш их гомдож байна. Эртхэн хэлсэн бол амийг нь аврах бүрэн боломжтой байсан гэж бодож байна эдгээр хүмүүст маш их харамсаж гомдож байна. Хэрэв бид нар холбогдоогүй байсан бол миний ахыг яах байсан юм бол гэж бодож байна. Миний утсыг мэдэж байгаа. Манай нөхрийн утсыг ч энэ хүмүүс мэдэж байгаа яагаад надтай холбогдож хэлээгүй өдий болтол нуусан юм бэ гэдэгт маш их гомдолтой байна... /хх-ийн 23 дугаар хуудас/,
гэрч Г.Мөнгөнзулийн ...Тус өдөр ажил дээрээ байж байхад 12 цагийн орчимд эрэгтэй, эмэгтэй 2 хүн нэг эрэгтэй хүнтэй хамт орж ирээд энэ хүн олон хоног архи уусан юм хордлогыг нь тайлуулах гэсэн юм гэж хэлээд оруулж ирсэн. Би нөгөө хүнийг хархад нүүр нь зуун нудний доод тал руу хавдаад хөхөрсөн байхаар нь энэ хүн яасан юм бэ гэж хамт ирсэн хоёр хүнээс лавлахад эмэгтэй нь надад хандаж уначихсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь наад хүн чинь нүүрэндээ гэмтэл авсан юм шиг байна гэмтлийн эмнэлэг рүү явах шаардлагатай гэхэд нөгөө эмэгтэй надад хандаж унаа байхгүй гэж хэлсэн. Ингээд би наад хүн чинь хаана ажилладаг хүн юм бэ гэж асуухад Батсүмбэр сумын 4 дүгээр баг чацарганад ажилладаг гэж хэлсэн. Тэгээд би ажилладаг газрынхаа босс руу нь утсаар яръя утсыг нь өг гэхэд утас нь байхгүй явах ямар ч боломж байхгүй гэж нөгөө эмэгтэй хэлсэн. Тэгэхээр нь би эндээс унаанд суулгаж явуулаад ар гэрийхнээр нь тосуул гэж хэлэхэд Завхан аймагт гэр нь байдаг юм. Хотод таних хүн байхгүй шууд Завхан аймаг руу автобусанд суулгах боломжтой гэж хэлсэн. Мөн нөгөө эмэгтэй өмнө нь бас ингэж архины хордлогод ороод хоол идэж чадахгүй байхаар нь Улаанбаатар хотод очиж хордлого тайлах эмчилгээ хийлгэж байсан гэж хэлсэн. Одоо хордлогыг тайлчихвал зүгээр болчих байх гээд байсан. Ингэж хэлэхээр нь би тус хүнд үзлэг хийж эхлэхэд артерийн даралт нь 150/90-тэй зүрхний цохилт 114-тэй, амьсгал 20, сатурац 91-92-той, хэл зузаан өнгөртэй, зүрхийг нь чагнахад цохилт олширсон, хэм алдалт байхгүй, уушиг цулцангийн амьсгаатай байсан. Ажиглах үзлэг явуулах гэхэд үзүүлэгч өөрөө би зүгээр гээд үзүүлэхгүй дургүйцээд үзээгүй. Ингээд би хордлого тайлах эмчилгээ бичиж өгсөн. Үүнд рингэр 500мл нэгийг судсаар, 250-тай натрийг в1, в6-тай хольж гурав гурван ампулаар, даралтны эм амлоденк 10 млг-тайг 1 ширхгийг уулгасан, атинопол 50 мг-тайг 2/1-ээр уулгаад, эмчилгээгээ хийлгэчхээд үзүүлээд яваарай гэж хэлээд сувилагчруу явуулсан. Ингээд 14 цаг өнгөрч байхад гурвуулаа орж ирээд үзүүлхэд биеийн байдал сэргэсэн байсан. Ингээд би заавал гэмтлийн эмнэлэгрүү явж үзүүл, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өг архи уугаад ингээд байгаад байж болохгүй гэдэгийг нь зөвлөөд явуулсан. Мөн хамт ирсэн хоёр хүнд нь та хэд ч гэсэн ингээд архи уугаад байж болохгүй гэдэгийг нь хэлсэн. Эмэгтэйгээс архи маш их үнэртэж байсан хамт ирсэн эрэгтэй нь надтай нээх ойртоогүй учраас архи уусан эсэхийг нь мэдээгүй. Эмчлүүлэгч ирэхдээ өмдөндөө шээсэн бололтой шээс маш их үнэртэж байсан... ...Намайг асуулт асуухад овог, нэрээ өөрөө хэлж байсан. Ямар учраас нүд нь хөхөрсөн талаар асуухад өөрөө дуугарахгүй хажууд дагаж явсан эмэгтэй нь өөрөө уначихсан юм гээд байсан... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
гэрч Б.Отгонтуяагийн ...биднийг ирэхэд Дашпунцаг гуай өөрөө цасаа арилгаад гадаа байж байсан. Харин жимсээ түүгээд явахад нэг хүү гарч ирээд жимс хамт жинлэлцээд грашруугаа орж байсан... /хх-ийн 26 дугаар хуудас/,
гэрч М.Буянжаргалын ...Би 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдөр эхнэр Сансармаа, Буянжаргал, Отгонтуяа нарын хамтаар өглөө 07 цаг өнгөрөөж очоод Дашпунцаг гуайн талбайд жимс түүгээд 10 цаг өнгөрч байхад жимсээ тушаагаад гэр уруугаа явсан... ...Биднийг ирэхэд Дашпунцаг гуай өөрөө цасаа арилгаад гадаа байж байсан. Харин жимсээ түүгээд явахад нэг эмэгтэй, мөн тус эмэгтэйгийн хүү нь гээд залуу хамт гражинд байсан... /хх-ийн 27 дугаар хуудас/,
гэрч М.Даваахүүгийн ...Би 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдөр эхнэр Сансармаа, Буянжаргал, Отгонтуяа нарын хамтаар өглөө 07 цаг өнгөрөөж очоод Дашпунцаг гуайн талбайд жимс түүгээд 10 цаг өнгөрч байхад жимсээ тушаагаад гэр уруугаа явсан... ...Биднийг жимс тушаахад Дашпунцаг гуай өөрөө гарч ирээд жимсээ жинлэж аваад явсан. Хамт байдаг хүмүүс нь тухайн өдөр харагдаагүй... /хх-ийн 28 дугаар хуудас/,
гэрч Б.Сансармаагийн ...би 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдөр төрсөн ах Одгийвийн хамтаар Дашпунцаг гуайнд 07 цагийн үед жимс түүхээр очоод тэдний гэрт нь шуудай авахаар ороход Дашпунцаг гуай, нөгөө өвгөн, нэг эмэгтэй, бас нэг залуу нар байсан. Энэ үед нөгөө өвгөн газарт ширээний хажууд ор дэвсгэр засаагүй хувцастайгаа хэвтэж байхаар нь энэ ах яасан юм бэ гэж асуухад тэнд байсан эгч наад хүн чинь архи нь гараагүй байгаа юм гэж хэлсэн. Ингээд би шуудай авч гарч яваад буцахдаа ороогүй шууд гаднаас нь Дашпунцагт жимсээ тушаачхаад яваад өгсөн... ...тийм зүйл би анзаараагүй хүрэн өнгийн дээл өмсчихсөн унтаж байсан... /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Б.Одгэрэлын ...Би 2019 оны 12 дугаар сарын 06-ний өдөр төрсөн дүү Одгэрлийн хамтаар Дашпунцаг гуайнд 07 цагийн үед очиход тэднийд байдаг залуу тосож биднийг оруулаад дүү бид хоёр 10-11 цагийн хооронд жимсээ тушаахад Дашпунцаг гуай өөрөө гарч ирж жинлэж аваад бид хоёр яваад өгсөн... ...би гэрт нь ороогүй болохоор мэдэхгүй байна... /хх-ийн 30 дугаар хуудас/,
гэрч Р.Ганбаярын ...тус хүнээс насыг нь асуухад сулахан дуугараад хамт байсан хүмүүс нь 62-той гэж хэлж байсан. Гаднаас нь харахад баруун нүд нь хөхөрчихсөн. Хамарны хажуу дээгүүр дээрээс доошоо урт зүсэгдчихсэн хуучирсан юм уу гэмээр борлож харагдаж байсан. Би бодохдоо 2-32 хоногийн өмнө авсан шарх юм уу даа гэж бодсон. Тэгээд даралтыг нь үзэхэд баруун тал нь 12/80, зүүн тал нь 110/70-тай байсан. Би зүүн гарын бугалганы судсыг барьж үзэхэд зүрхний хэм алдагдалтай байсан. Энэ үед нөгөө гэрт байсан эмэгтэй намайг та шингэн хийгээд өгчих гээд шаардаад байхаар нь би тус хүнд биеийн байдал нь шингэн хийх боломжгүй байна гэдгийг хэлэхэд сумын эмнэлэгт эмчилгээ хийлгүүлсэн талаар нөгөө эмэгтэй хэлээд сумын эмч багийн эмчид үзүүлж, нөхөртэйгөө ярьсан... ...Ингээд би Дашпуцаг гуайд хандаж та энэ хүнээ хордлогын төвд аваачиж хордлогыг нь тайлуулах шаардлагатай энэ хүнээ та аваад төв рүү яв гэж хэлээд гэртээ хүргүүлсэн. Би нөгөө хүнээс хоол унд идсэн ю муу гэж асуухад тэнд байсан хүү бантан идсэн гэж хэлж байсан... /хх-ийн 32 дугаар хуудас/,
гэрч Ж.Юмжавын ...Талийгаач Даваасүрэн, Дашпунцаг ахын бэр гэх эмэгтэйд 1 шил 0,75 литрийн хараа архи захиж авчруулаад нэмж ууцгаасан. Би уусан архиндаа согтоод тасраад унтсан байсан. Тэгээд шөнө 2 цаг өнгөрч байхад нэг эрэгтэй хүн трактор шиг эвгүй дуугараад хурхираад байхаар нь сэрэхэд хувцасны шкафны дэргэд өмсөж явсан хувцастайгаа унтаж байгаа юм шиг харагдахаар нь сэрээх гээд очиход нүүрний хамарны хэсэгт халцарсан шархтай, баруун билүү, зүүн билүү толгойны чамархай хэсэгт хавдаж улайсан байдалтай байсан. Мөн байшин доторх эмх замбараагүй болсон байсан. Тэгэхээр нь би энэ юу болоо вэ гэж асуухад манай хүү Амарсанаа унтаж байснаа босож ирээд талийгаач Даваасүрэнг харчхаад Дашпунцаг ахаа босоорой эмнэлэг явж Даваасүрэн ахыг үзүүлье гэсэн. Тэгээд манай хүү Амарсанаа татаж босгох гэж байснаа за за хамарнаас нь гарсан цус нь тогтсон байна. Өнөөдөртөө эмнэлэг яваад яахав гээд талийгаачийг хэвтэж байсан газарт нь хажуу талаар нь харуулж хэвтүүлээд орхисон... ...Дашпунцаг Улаанбаатар хотоос 12 цагийн үед ирээд Даваасүрэнгийн биеийн байдлыг асуугаад дээрдээгүй байна гээд 4-р багийн эмчийг дуудаж гэртээ авчраад Даваасүрэнг үзүүлсэн. Эмч үзлэг хийж дуусаад биеийн байдал нь их сул байна. Би эм тариа хийхгүй Улаанбаатар хот руу нарклогийн төв рүү аваачиж хордлогыг нь тайлуулж гэж хэлсэн... ....би хүү Амарсанаагаа хэрэгт орчихлоо гэж айгаад хүүтэйгээ яриад Даваасүрэн өөрөө согтуу байх үедээ газар унасан гэж хэлнэ гэж тохиролцсон... /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
гэрч П.Дашпунцагийн ...миний хувьд Улаанбаатар хотоос авч ирсэн нэг шил 075-тай архиа гаргаад дөрвүүлээ хувааж уусан. Үүнээс би 4 удаа уусан. Тэгээд би унтлаа гээд хэвтээд өгсөн. Тэгээд удалгүй унтаад өгчихсөн байсан. Тэгтэл Амарсанаа агсам тавиад юм шидлээд эхэлсэн. Би цаг хараагүй. Тэгээд миний хувьд эрчүүд хоорондоо маргалдаж байгаа байх гэж бодоод хэвтэж байтал бүүр болохоо байлаа гээд өндийгөөд иртэл Амарсанаа надруу халуун сав авч шидсэн. Тэгэхээр нь нөмөрч байсан хөнжлөөрөө хаагаад өөрийгөө цохиулаагүй. Тэгээд бол гэтэл Амарсанаа газар тасраад хэвтчихсэн байсан Даваасүрэнг хөлөөрөө цээж рүү нь хоёроос гурван удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би сандраад чи хүн аллаа боль гэж хэлээд түлхсэн чинь дахиж Даваасүрэн рүү дайраад байсан. Тэгээд би салгаад амраасан байгаа... ...Даваасүрэнгийн хамарны баруун талд нь юмаар зүсэгдсэн байсан... ...мөн Даваасүрэнгийн нүүрийг нь хэн яачихсан юм гэсэн чинь Амарсанаа хэлэхдээ надтай зодолдсон гэж хэлэхээр нь би Амарсанаад хандаад чи өөрөө хамаг юм авч шидээд над руу хүртэл халуун сав авч шидээд Даваасүрэнг өшиглөөд гэж хэлсэн чинь Юмжав та хоёр л хоорондоо зодолдсон байлгүй. Амарсанаа, Даваасүрэн хоёр хоорондоо зодолдоогүй гэж хэлж байсан... ...миний хувьд тухайн үедээ архины хордлого болоод босож чадахгүй байна гэж бодоод 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өнжөөд маргааш нь буюу 5-ны өдөр 12 цагийн орчим архины хордлогыг нь тайлах зорилгоор Батсүмбэр сумын эмнэлэгт нь аваачиж нэрийг нь мэдэхгүй эмчид үзүүлэхэд эм наад хүн чинь их муу байна. Ах, дүү нарт нь өг гэж хэлсэн. Тэгээд 2 дусал хийлгээд Улаанбаатар хот руу аваад өөр эмнэлэг рүү авч яв гэж байсан... ...8-ны өглөө 10 цагийн орчим Улаанбаатар хот руу авч ирээд замаараа эмнэлэг хайсаар байгаад төмөр замын эмнэлэг дээр авч ирж үзүүлэхэд ийм гэмтэлтэй согтуу хүн байна. Өөр газар аваач гэж хэлсэн. Тэгээд бид нар өөр газруудаар авч явсан боловч ийм хүнд хордлого тайлах дусал хийхгүй гээд байсан. Тэгээд нэг нарклогийн эмчийн дугаар олж аваад ярьсан чинь 16 цагийн үед семинар дуусна гэж хэлээд бид нар хүлээгээд хоол идсэн. Тэр үед Даваасүрэн хоёр аяга цай л уусан. Тэгээд нөгөө утсаар ярьсан эмч ирсэн гэж хэлэхээр нь үзүүлэхэд наад хүн чинь хордлого биш байна. Тархины асуудалтай байна гэж хэлсэн... ...Тэгээд бид нар гуйж байгаад нөгөө эмчээр дусал хийлгүүлсэн. Тэгээд нэг хамаатан буюу Гүнт гэх хүнтэй утсаар ярихад 10-р хороололд хаяг зааж өгөхөөр нь аваачаад өгөхөд Гүнт гэдэг хүн нь эмнэлэгт үзүүлээд явж байна. Гэртээ үлдээ гэж хэлэхээр нь аваачаад өгтөл Гүнх гэх хүний эхнэр нь би наад хүнийг чинь авч алахгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар өөр хамаатнуудтай нь яриад тэндээ үлдээсэн. Тэгээд Юмжав бид хоёр салаад явсан... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
...Би архи уучихсан байсан болохоор эрт унтахаар болоод 18-19 цагийн хооронд унтахаар хэвтсэн. Нөгөө гурав унтаагүй үлдсэн. Ингээд би унтаж байтал Амарсанаа хашхираад ийш тийшээ юм авч шидлээд байгаа чимээ сонсогдоод би сэрээд хэсэг чагнаад хэвтэхэд Амарсанаа болохгүй дахин дахин юм авч шидээд байхаар нь би өндийж босож ирээд чи яагаад байгаа юм бэ одоо болиоч гэж хэлэхэд Амарсанаа нэмж архи уусан бололтой нилээд согтчихсон царайтай миний өөдөөс халуун сав авч шидээд хагарсан. Энэ үед Даваасүрэн ханан пийшэнгийн баруун талд газарт согтоод тасарчихсан бололтой хэвтэж байсан. Тэгтэл Амарсанаа босож очоод Даваасүрэнгийн цээж рүү 2-3 удаа хайран мөнгө гээд амандаа хэлээд хөлөөрөө өшиглөхөөр нь би Амарсанааг боль гээд тэвэрч аваад салгахад Амарсанаа бүр улайраад Даваасүрэнгийн цээж рүү 2-3 удаа өшиглөөд би Амарсанаад хандаж чи хүн аллаа шүү дээ гэж хэлэхэд арай гайгүй тайвшраад сандал дээр суугаад дахиж дайрахаа больсон. Энэ үед Юмжав үүдний орчимд мөн архи уугаад тасарсан бололтой хувцастайгаа хэвтэж байсан... /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
...ямар ч байсан харанхуй болчихсон байсан. Батериагаар ажилладаг нарны гэрлийн утсыг суга татаад шидчихсэн байсан. Газын плиткийг аваад газарт нарын гэрлийг газарт унагаад баллон нь бас хажуугаараа уначихсан хий алдагдаж байсан. Би Амарсанааг Даваасүрэнгийн цээж рүү өшиглөөд байхаар нь болиулж газын баллоныг хааж аюулгүй болгосон... /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
гэрч С.Цогтбаярын ...би хүүгээ архи уугаад санаатайгаар хүний амь бүрэлгэнэ гэж бодохгүй байна. Ажлаас бусад үед гэрээсээ гардаггүй, хүнтэй найзалж нөхөрлөж архи дарс уудаггүй. Ийм хүүхэд байгаа юм. Хүү маань их өрөвчхөн томоотой хүүхэд байгаа юм... /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
гэрч Г.Эрдэнэсайханы ...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орой гэртээ ирэхэд Даваасүрэн ах манайд ирчихсэн бие нь жаахан тааруухан байгаа бололтой сууж босож чадахгүй хэвтэж ч чадахгүй юм ярьж чадахгүй хэлж байгаа үг нь мэдэгдэхгүй суга хавьдаа гараа раа дараад ёолоод байсан. Мөн нүүр хэсэг нь хөхөрч шалбарсан. Мөн хамрын хажуу талд нь зүсэгдчихсэн шархтай, нүүр нь мөн шалбарсан байсан. Ингээд би эмнэлэг дуудаж 103-ийн түргэн тусламж ирж Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хийгдэж эхлээд манай дүү Доржсүрэн ирж сахиад би гэртээ харьсан. Өвчний түүх нээлгэж байхад шар ногоон өнгийн зүйлээр бөөлжиж байсан. Амь нь тэмцээд байгаа бололтой цамцаа тайлах гээд байсан. Мөн шүлсээ хаяж чадахгүй, ханиаж чадахгүй ханиах гэж оролдоод байсан. 2 гар нь цэв хүйтэн болчихсон бариад дулаацахгүй байсан... ...хэлж ярьж ерөөсөө чадахгүй байсан. Хиймэл шүдгүй байсан учраас юу ярьж байгаа нь ойлгогдохгүй амандаа бувтнаад байсан. Ухаан санаа нь бол эрүүл саруул байсан. Би яасан талаар нь асууж хүнд зодуулчихсан юм уу гэхэд хариулах гээд байгаа боловч юу гээд байгаа нь ойлгогдохгүй биеийн байдал нь маш муу байсан. Мөн шүүрэн дээрх шарх тос түрхсэн бололтой цагаан байсан. Мөн толгой нь дарахад хонхойгоод хавантай байсан. Би энэ талаар нь эмчид нь хэлж зургийг нь авахуулсан байгаа... /хх-ийн 50 дугаар хуудас/,
гэрч Л.Доржсүрэнгийн ...манай ээжийн ах миний нагац ах Даваасүрэн нь хотод бие нь муу ирсэн гэнээ миний хүү очод уулзаарай гээд би нагац ах Даваасүрэнгийн 89831686 дугаар руу залгатал Төв аймагт чацарганы талбайн захирал нь гэх хүн утасын аваад би танай ахыг Төмөр замын эмнэлэг дээр үзүүлээд явж байна чи ирэх хэрэгтэй байна гэхээр нь би оройхон очно гээд утсаа салгасан. Тэгээд би 18 цагийн орчимд над руу 99198763 дугаараас залгаад ирж байна уу гэсэн. Тэгээд эмчтэй нь ярихад гэмтлийн эмнэлэгт хүргэгдэх шаардлагатай байна гэж хэлж байсан. Тэгээд 23 цагийн орчимд манай ээж над руу Даваасүрэн ах чинь Гэмтэлд хүргэгдэж ирсэн байна гээд би гэмтлийн эмнэлэгт ирж уулзахад ах ухаантай уулзаж юу болсон талаар асуухад юу ч хэлэхгүй хиймэл шүдгүй байсан болохоор би яриаг нь сайн ойлгоогүй. Тэгээд би сахиад байж байтал 4 цаг 45 минутад нас барсан ... /хх-ийн 51-53 дугаар хуудас/,
гэрч Л.Цэрэндуламын ...тэр хоёр хүн оруулж ирэхэд баруун талын нүд нь хөхөрчихсөн. Хамар нь баруун талдаа шалбарчихсан байсан. Би юу яасан юм бэ гэж хэлэхэд амандаа юм бувтнаад юу хэлж байгаа нь ойлгогдохгүй байсан... /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
шинжээч Б.Батчимэгийн ...Тухайн талийгаачийн үхлийн шалтгаан нь анх авсан гэх олон хавирганы хугарлаас үүдэлтэй уушигний эдийн няцрал гэмтэл нь олон хоносоны улмаас баруун уушгины идээт буглаа, цээжний баруун талын гялтангийн идээт үрэвсэл болж хүндэрч нас барсан байгаа... /хх-ийн 165-166 дугаар хуудас/,
гэрч Г.Мөнгөнзулын ...Тус хүнийг гаднаас нь харахад нүүр нь хөхөрсөн байсан. Би яагаад хөхөрсөн юм бэ гэж асуухад эмэгтэй уначихсан юм гэж хэлсэн. Ер нь эмэгтэй нь л өмнөөс нь хариулаад байсан. Үзүүлэгч хүн бол огт дуугарахгүй байсан. Ингээд би үзлэгээ эхэлсэн. Үзлэгээр амин үзүүлэлтүүдээ үзээд ерөнхий үзлэг хийгээд хордлого тайлах дусал бичиж өгөөд сувилагчаар дуслаа хийлгүүлэх шаардлагатай хүн байна гэдгийг 2-3 удаа хэлж зөвлөөд үзүүлэгч хүн хаана ажилладаг хүн бэ гэж асуухад Батсүмбэр сумын 4 дүгээр баг Чацарганы талбайд ажилладаг гэж эмэгтэйд хэлэхэд эмэгтэй Улаанбаатар хот руу явах унаа байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажилладаг газрын чинь унаа байгаа юу даргынхаа утасны дугаарыг нь хэл гэхэд бүгд дуугараагүй. Ингээд дуслаа хийлгүүлж дуусаад 2 цагийн дараа эргэж орж ирж үзүүлээд би заавал Улаанбаатар хот руу явна шүү гэж хэлээд явуулсан... /2-р хх-ийн 24-25 дугаар хуудас/,
гэрч Р.Ганбаярын ...би өрөөсөн гарыг нь бугуйнаас нь барьж байгаад даралтыг нь үзээд зүрхийг нь чагнахад уурлаад дургүйцээд хөдлөөд олигтой үзүүлэхгүй байсан. Ингээд би өөрөөс нь та хэдэн настай вэ гэхэд дуу нь гарахгүй шивнэж яриад 82-той гэх шиг болсон. Тэгтэл хажуунаас танихгүй эмэгтэй 63 настай наад хүний чинь тэтгэврийн дэвтэр манайд байдаг юм гэж хэлсэн. Би тус хүнээс одоо ууж байгаа эм байгаа юу гэж асуухад билобилл гэх тархины цусанд хангамж сайжуулах эм гаргаж үзүүлж байсан. Би дотроо тус хүнийг тархины гэмтэлтэй байгаад тус эмийг уудаг юм болов уу гэж бодсон. Ингээд үзлэг хийгээд зүрхний хэм алдагдалтай даралт их биш, царай баргар хар, ой санамж алдагдсан байдалтай харьцаа муу байхаар нь гаднаас нь хараад дотроо энэ хүн цөс өтгөн, тамхи их үнэртэж байсан. Тийм учраас дусал хийхгүй гэдгээ хэлж тайлбарласан. Хамт байсан эмэгтэй бол та дусал хийгээд хордлогыг тайлаад өг гээд шаардаад байсан. Би тус хүнийг биеийн байдал нь хүнд байна ингээд байгаад байж болохгүй. Улаанбаатар хот руу хордлогын төв рүү хурдан хүргэ гэж хэлж байсан. Надаас хэд хоногийн өмнө Батсүмбэр сумын эмнэлэгт үзүүлж тусламж авсан гэдгийг хамт байсан. Хүмүүс мөн хэлж байсан... /2-р хх-ийн 26 дугаар хуудас/,
гэрч П.Дашпунцагийн ...Унтаж байхад пижигнээд чимээ гараад хүмүүс зодолдоод байх шиг болохоор нь сэрээд харахад Амарсанаа гэрт байсан эд хогшил гартаа таарсан бүхнийг аваад шидлээд би боль гэж хэлэхэд над руу шидсэн. Би хөнжлөөрөө хаасан. Тэгээд над руу юм шидэхээ болиод газар хэвтэж байсан Даваасүрэнгийн цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. Би босоод больцгоо гээд салгаад унтаад өгсөн. Өглөө босоход Даваасүрэнгийн хамарны хажуу дээр зүсэгдсэн шархтай байсан Даваасүрэн согтуу, Юмжав согтуу, Амарсанаа ч мөн согтуу архи нь гараагүй байсан. Тэгээд бүгд босоцгоосон. Шөнө намайг унтаж байхад үлдсэн нэг шил архийг уусан юм шиг байсан. Өглөө босоход алга байсан... /2-р хх-ийн 28 дугаар хуудас/,
гэрч Ж.Юмжавын ...Би архины хордлого юм чинь гайгүй болчих байх гэж бодоод эмчийн заавраар яваагүй юм... ...Тухайн үед эмнэлэгт хүргэж өгөөгүй нь Дашпунцаг бид хоёрын буруу... /2-р хх-ийн 29 дүгээр хуудас/,
яллагдагч Ц.Амарсанаагийн ...плитка авч шидсэний дараа халуун сав авч захирал Дашпунцагийн ор хавьцааруу шидсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд босож ирээд та одоо яагаад байгаа юм бэ гэхэд Даваасүрэн надад хандаж чамд ямар хамаатай юм бэ гэхэд миний энгэрийн заамнаас 2 гараа раа барьж миний өмссөн хувцсаар миний хоолойг боож би ноцолдож байгаад боль та яаж байгаа юм бэ гэж хэлж тавиулсан. Даваасүрэн ах миний хоолойг боож би муужирч унаж сэргэж босож ирсэн. Тэгтэл Даваасүрэн ээжийг орон дээр сууж байхад нь гараа раа нуруу руу нь түлхэж газарт унагаасан. Тэгэхээр нь би ээжийг өмөөрөөд та одоо арай дэндэж байгаа юм биш үү, гэж хэлээд Даваасүрэнгийн зүүн нүдний орчимд нь баруун гараа раа нэг удаа цохиод газарт унаж миний гудсан дээр хамраас нь цуг гарч гудсанд наалдсан. Ингээд би Даваасүрэн орон дээр нь газарт хэвтүүлээд гар тамхи татчихаад эргэж орж ирээд ээжийг оронд нь хэвтүүлээд би өөрөө ээжийн хажуугаар ороо засаж хувцсаа тайлаад унтсан... ...ингээд маргааш өглөө нь сэрэхэд Даваасүрэн голын модон баганын хажууд хэвтэж байсан. Мөн хажуу талд нь гадаа плитка хэвтэж байсан. Мөн хажуу талд нь Дашпунцаг гуайн хоол хийдэг түмпэн хажуу талд нь байж байсан. Ингээд бид 7 цагийн үед сэрээд бүгд босоцгоосон. Ингээд Даваасүрэн гуайг ор руу нь хэвтүүлэх гэтэл зүүн талын нүд нь хөхөрчихсөн, хамрынхаа хажуу тал дээр язарсан зүсэгдсэн шархтай, баруун хацар дээрээ халцарчихсан байсан. Мөн зүүн духныхаа хажуу талд 2 хэсэг шалбарсан байсан. Өөр ил харагдах гэмтэлгүй байсан. Даваасүрэнг ор руу нь хэвтүүлэхэд өмдөндөө шээчихсэн маш их шээс үнэртэж байсан. Би Дашпунцагт хандаж гэмтэл согог судлалын эмнэлэг рүү Даваасүрэнг аваад явъя би нэг цохичихсон гэхэд Дашпунцаг Гэмтлийн эмнэлэгт аваачвал цагдаа сэргийлэх гээд бөөн асуудал болно. Манайд болсон асуудал болохоор би хариуцлага хүлээнэ гээд яваагүй... /хх-ийн 159-164 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 188 дугаартай ...ХГҮ-ээр авсан гэх цайвар өнгийн гудасны гадар дээр цус илэрсэн. Уг цус нь B/III/ бүлгийн харьяалалтай... талаарх дүгнэлт /хх-ийн 96-97 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 88 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад урагдалт, гэмтэл үүсээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 99-103 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/025 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн талийгаач Д.Даваасүрэнгийн гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. ...шинжилгээнд тэнцэж буй талийгаач Д.Даваасүрэнгийн гарын дардас санд бүртгэлтэй гарын мөр дардаснуудтай тохирохгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 105-108 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 179 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн Д.Даваасүрэнгийн баруун зүүн гарын гэх 10 ширхэг хусан дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 109-110 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх хувцаснууд дээр цус илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 114-115 хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг архины шилний 3, 4, 6 дугаараар тэмдэглэсэн архины шилнээс 6 ширхэг гарын мөр илэрсэн... ...архины шилнүүдээс илэрсэн 6 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй тул уг асуултад хариулах боломжгүй... ...шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй... дүгнэлт /хх-ийн 117-119 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай ...Талийгаачийн цогцост баруун 4, 5, 6, 7-р хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7, 8, 9-р олон хавирганы хугарал, баруун уушгины няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, духны хуйханд цус хуралт, дээд уруулд шарх, дух, баруун чамархай, хамрын зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, дух, баруун хацар шанаа, ооч баруун зүүн шуу, баруун бугуй, зүүн өвдөгний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо... ...талийгаачийн биед учирсан олон хавирганы хугарал, уушгины эдийн няцрал гэмтэл хүндэрсний улмаас амьсгалын хурц дутагдалд орж үхэлд хүрсэн байна... дүгнэлт /хх-ийн 123-129 дүгээр хуудас/,
Шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ...Ц.Амарсанаа нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй... ...Ц.Амарсанаа нь үнэн зөв мэдүүлэг өгч, гэмт үйлдлээ хариуцах чадвартай... талаарх дүгнэлт /хх-ийн 132-133 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17 дугаар хуудас/, хохирогч Даваасүрэнгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаар баримтууд /хх-ийн 57-73 дугаар хуудас/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-88 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 89 дүгээр хуудас/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 90-93 дугаар хуудас/, хохирогч Д.Туяагийн хохирлын талаарх баримтууд /хх-ийн 215-232 дугаар хуудас/, шүүгдэгчийн Ц.Амарсанаагийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /2-р хх-ийн 33-45, 54-58 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Ань иргэн Д.Даваасүрэнгийн биед баруун 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирга буюу олон хавирганы хугарал, баруун уушгины няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, духны хуйханд цус хуралт, дээд уруулд шарх, дух, баруун чамархай, хамрын зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, дух, баруун хацар, шанаа, ооч, баруун зүүн шуу, баруун бугуй, зүүн өвдөгний цус хуралт бүхий гэмтлүүд учруулснаас баруун, зүүн олон хавирганы хугарал, баруун уушгины няцрал нь хүндэрсний улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ.
Тэрээр энэхүү өөрийн бусдыг зодож, цохиж байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биеийн баруун 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирга буюу олон хавирганы хугарал, баруун уушгины няцрал бүхий хүнд гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүнд хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Ц.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.А гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Д.Даваасүрэнгийн биед баруун 4, 5, 6, 7 дугаар хавирга, зүүн 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирга буюу олон хавирганы хугарал, баруун уушгины няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, духны хуйханд цус хуралт, дээд уруулд шарх, дух, баруун чамархай, хамрын зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, дух, баруун хацар, шанаа, ооч, баруун зүүн шуу, баруун бугуй, зүүн өвдөгний цус хуралт бүхий хохирол, хор уршиг тус тус учирсан байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяа нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд оршуулгын зардал болон бусад зардалд 10.400.000 /арван сая дөрвөн зуун мянга/ төгрөг нэхэмжилжээ.
Үүнээс шүүгдэгч Ц.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяад 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг төлсөн байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ц.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяад үлдэх 7.900.000 /долоон сая есөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.А-аас гаргуулахаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяад олгохоор шийдвэрлэсэн.
Гэтэл шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан үлдэх хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргасныг үндэслэн шүүх хуралдааныг ажлын 5 /тав/ хоног буюу 2020 оны 08 дугаар сарын 03-ны 09 цаг 30 минут хүртэлх хугацаагаар завсарлуулсан тухай шийдвэр гаргасан.
Шүүгдэгч Ц.А нь шүүх хуралдааныг завсарлуулсан ажлын 5 /тав/ хоногийн хугацаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Туяад 7.900.000 /долоон сая есөн зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч, амь хохирогч нарын гаргаж өгсөн “ХААН” банкны орлогын мэдүүлэг, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт зэргээр тогтоогдож байна.
Харин амь хохирогч Д.Туяа нь завсарлага авсан хугацаанд шүүгдэгч Ц.Амарсанаатай эвлэрч хохирлын үлдэх 7.900.000 /долоон сая есөн зуун мянга/ төгрөгөө авч түүнтэй эвлэрсэн ба энэ тухайгаа хохирлын мөнгө хүлээлцсэн баримтдаа илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Амарсанааг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх ба түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.А хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсний дагуу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзахаас гадна завсарлага авсан хугацаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлыг бүрэн төлж барагдуулсан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн байдал зэргийг давхар харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.А оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.А нь мөрдөн байцаалтын шатнаас цагдан хоригдсон ба өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 235 /хоёр зуун гучин тав/ хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон энэ хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн 1934011310543 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.А энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2., 36.1., 36.2., 36.6., 36.7.,
36.8., 36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т овгийн Ц А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934011310543 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Т овгийн Ц А хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Ц А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Ц А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Ц А-н 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 235 /хоёр зуун гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 1934011310543 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.А энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т овгийн Ц А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т овгийн Ц А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.БАТЖАРГАЛ
Ш.ГАНДАНСҮРЭН