| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0164/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/341 |
| Огноо | 2020-10-19 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/341
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: *******,
Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн,
Шинжээч: Сундар,
Иргэний хариуцагч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа
Шүүгдэгч: Д.Д , Г.Х , Г.О , шүүгдэгч хуулийн этгээд “Харч-өөл” ХХК, тэдгээрийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714001440043 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны зохион байгуулагч мэргэжилтэй, “Харч-Өөл” ХХК-ийн кемпийн дотоод хяналт хариуцсан зөвлөх ажилтай, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай. Д.Д /
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын механик инженер мэргэжилтэй, “Харч-Өөл” ХХК-ийн захирал ажилтай , ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн ял шийтгэлтэй, Баянхонгор аймаг дах сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах шийтгэгдэж байсан хэрэг хариуцах чадвартай. овогт Г.Х
3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механикч мэргэжилтэй, ‘Харч-Өөл” ХХК-ийн уурхайн дарга ажилтай , ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай. овогг Г.О
4. Шүүгдэгч, Монгол улсын хуулийн этгээд, Улсын бүртгэлийн 311002039, регистрийн 3123707 дугаартай, Мэргэжлийн байгууллагын 0170451 дугаартай гэрчилгээтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 1-17-47 тоотод байрлах “Харч-Өөл” ХХК
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхий хөндий” гэх газарт 2017 оны 08 дугаар сард улсын бүртгэлийн 311002039, регистрийн 3123707 дугаартай, Мэргэжлийн байгууллагын 0170451 дугаартай гэрчилгээтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 1-17-47 тоотод байрлах “Харч-Өөл” ХХК нь 2017 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түүхий хөндий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.471.602 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн “Харч-Өөл” ХХК-ний захирал Г. , кемпийн дотоод хяналт хариуцсан зөвлөх ажилтай Д.Д , уурхайн дарга Г.О нар нь 2017 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түүхий хөндий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.471.602 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг “Харч-Өөл” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Би 2017 онд Харч-Өөлд ХХК-д компани зөвлөх гэх албан тушаал дээр ажиллаж байсан, 2017 онд би яг сарыг нь санахгүй байна санахад 2017 оны 08 дугаар сарын сүүлээр манай компанийн ажиллаж байсан газраас алт гарахгүй байсан, мөн тухайн үед Заг суманд спорт заал барьж өгсөн гээд зардал их гарсан, зардлаа дарж чадахгүй байсан тул Г.О бид хоёр хоорондоо ярилцаж байгаад яаж газар олох вэ гэж ярилцаад сум орон нутгийн удирдлагуудтай очиж уулзах уу гэж хоорондоо ярилцаад Г.О бид хоёр Заг сумын төв дээр засаг дарга , ИТХ-ийн дарга *******, Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нартай уулзсан, өөр жаахан газар нэмж олгох боломж байна уу гэж очиж уулзсан. Тэгэхэд сумын засаг дарга ******* нэмж газар олгохоор болбол нэмж хөрөнгө оруулалтын асуудал яригдана хүүхдийн цэцэрлэг байсан барилгыг засаж янзлаад өгөх боломж байна уу гэсэн, тэгээд тэр байшинг нь очиж үзэхэд маш их зардал гарахаар байсан, тэгээд энэ байшинг засахад их зардал гарахаар юм байна гээд нэмж газар олговол хөрөнгө оруулалт ярьж болох юм байна гэж хэлж ярьж тохирсон, яг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж ярилцаж байсныг би санахгүй байна. тэгээд Мөнхнасан дарга Нямжаргал даргад таныг зөвшөөрч байна гэж үзээд энэ улсуудыг орууллаа шүү гэж хэлсэн, Нямжаргал дарга тэр үед нь юм хэлээгүй ээ, тэгээд тэр өдрийн маргааш нь уг газарт хөрсийг нь хуулаад байж байтал шалгалт ирж зогсоосон.Би тэр газрыг ухсан өдөр санахгүй байна, сумын удирдлагатай уулзах асуудлыг Очироо бид хоёр ярилцаж байгаад л очиж уулзсан юм. Тэр үед захирал байхгүй байсан, би яг тэр үед бол компанийн шийдвэр гаргах эрх бүхий хүн биш байсан, зөвлөх маягаар л ажиллаж байсан, би компанийн хөрөнгө мөнгийг захиран зарцуулах, шийдвэр гаргах эрх бүхий хүн биш байсан Тэр үед Очироо бид хоёр ярилцаж байгаад л тэр ухсан газрыг ухсан юм.тэр үед Заг сумын удирдлагатай ярьж тохироод зөвшөөрсөн газарт нь ажилласан юм. Тэр үед Мөнхнасан дарга бид нарын нарын уулзсан өдөр нь ажлын өдөр дуусаж байсан бөгөөд тэр үед гэрээ байгуулъя гэтэл ажил тарж байна нэг дэх өдөр гэрээ байгуулъя гэж Мөнхнасан дарга хэлсэн юм, тэгээд гэрээ байгуулаагүй байсан. Мэдээ тэр өдөр Харч-Өөлд компанийн үйл ажиллагааны төлөө л очсон юм...” гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 37/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: Тухайн хэрэг болсон газарт 2017 онд дотоод техник хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Тухайн үед сумын Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай Г.О бид 2 очиж уулзсан. Бид нарын ажиллаж байсан талбай дээр маш их зардал гараад олборлолт явуулах боломжгүй, хүндрэлтэй байсан учраас сумын Засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай уулзаад нэмж талбай авахгүй бол болохгүй байна гэдэг талаар ярилцсан. Тухайн үед нэмэлт хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үндсэн дээр гэрээнд өөрчлөлт орно гэсэн утгатай яриа болсон. Тэгээд багийн Засаг дарга, байгаль орчны байцаагч нартай хамт тухайн газарт очиж хэмжилт хийгээд сумын Засаг даргатай ирж уулзахад 1 дэх өдөр ирж гэрээгээ хий гэхээр нь зөвшөөрлөө гэж ойлгоод нэг өдөр ч гэсэн хугацаа алдаж байхаар гээд үйл ажиллагаа эхлүүлсэн гэв
3.Шүүгдэгч Г.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...тэгээд тэрнээс хойш 10 хоногийн дараа шийд өглөө ажиллаж болно гэж Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга өөрөө хэлсэн. Тэгээд амралтын өдөр учраас гэрээн дээр нэмэлт өөрчлөлт оруулахаа маргааш нөгөөдрөөс больё, та нар ажлаа эхэлж бай гэсэн зөвшөөрлийг Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга өгсөн. Тэгээд манай компани тухайн газарт ажиллах аман зөвшөөрөл аваад ажилласан ба 0.2 га газарт хөрс хуулалт хийгээд тухайн газар нь цэвдэгтэй байсан бөгөөд тэр газраа буцаагаад булсан. Нөхөн сэргээх газраас илүү гарч ухаж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл байхгүй, тэр үедээ сум орон нутагтайгаа ярьж тохироод бичгээр үйлдэж амжаагүй байсан. Манай компанийн нөхөн сэргээлт явуулах газраас илүү гарж ухаж ажилласан газар өмнө нь өөр компани 10-аад жилийн өмнө ажилласан, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан газар байсан. Нийтдээ нөхөн сэргээх газрын цэг солбицлоос гарч 2 хэсэг газар ухсан ба хөрс хуулалт хийгээд цэвдэгтэй ажиллах боломжгүй, манай техник ажиллаж чадахгүй байсан тул нэг газрыг нь буцаагаад булсан, одоо нэг газар нь яг хэвээрээ байгаа. Нэг талбайд нь бол нөхөн сэргээлт явуулах шаардлагагүй байсан, одоо ухагдсан байгаа тэр дөрвөлжин талбай дээр бол нөхөн сэргээлт хийх шаардлагатай газар байсан. Илүү ухсан тэр газраас ямар ч ашигт малтмал олборлоогүй, бид нар тэр газарт үйл ажиллагаа явуулж дийлээгүй буцаагаад булж тэгшилсэн байгаа, хавар тэр талбайд биологийн нөхөн сэргээлт хийх юм. Тэгээд нөхөн сэргээлтийн зөвшөөрөлтэй газар маань дууссан байсан болохоор үлдэгдэл хөрөнгө оруулалтаа хийх, ажилчдынхаа цалин хөлсийг өгөхөөр сум орон нутагт хүсэлт тавьсны дагуу газар үйл ажиллагаа явуулах газар заалгасан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 238-240-р хуудас/ яллагдагчаар өгсөн
...Тэр үед аймаг болон сумтай гурвалсан гэрээ хийсэн, гэрээтэй газартаа ажиллаа гээд явуулсан гэрээгүй газарт ажил гэж үүрэг өгөөгүй, тухайн хураагдсан 344.11 грамм хэмжээтэй алтыг гэрээнд заасан газраас олборлосон гэж би сонссон, гэхдээ би тэрийг ч мэдэхгүй, зөвшөөрөлгүй газраас нэг хүрз ч шороо угаагаагүй, намайг эзгүй хойгуур манай гүйцэтгэх захирал Очироо сумын удирдлагуудтай ярьж тохироод зөвшөөрөлгүй газар луу орохыг завдсан байсан, тэгээд нэг хүрз ч шороо ухаагүй. Одоо Өвөрхангайн компани тэр газарт үйл ажиллагаа явуулж байна. Очироод тийм эрх байхгүй сумынхан зөвшөөрөөд ухуулсан байна лээ Ашигт малтмал олборлож болох эрхийг аймаг болон сумын тамгын газартай байгуулсан гэрээгээр зөвшөөрсөн байгаа...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 40-41-р хуудас/
.... 0,2 га газар илүү олборлолт явуулахыг завдсан, гэхдээ олборлолт явуулаагүй юм. Тэг газар нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй, дөнгөж газрын өнгөн хөрсийг хуулаад байж байхад цагдаа ирж шалгасан. Илүү гарч ухсан газрыг тухайн үеийн сумын удирдлага, Иргэдийн төлөөлөгчдийн дарга нартай ярилцаж ашигт малтмал олборлох зорилгоор ухсан. Энэ талаар гэрээнд өөрчлөлт оруулаагүй, тухайн үед амралтын өдөр таарсан тул гэрээнд өөрчлөлт оруулаагүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 235-236/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ: Нөхөн сэргээлтийн гэрээг анх 2016 онд аймгийн Засаг дарга, багийн Засаг дарга нартай гурвалсан гэрээ байгуулсан. Тухайн газарт дахин олборлолт явуулах боломжгүй талбай байсан. Бид нарыг очиход урд нь ажиллаж байсан компаниудын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй нуур цөөрөм их хэмжээгээр үүссэн байсан. Манайд оногдсон талбай нь дахин олборлолт явуулах боломжгүй, зөвхөн нөхөн сэргээлт хийх газар байсан учраас талбайгаа өөрчлүүлсэн. Тухайн газраас 340 грамм алтыг сар гаран олборлолт явуулж байж олсон. Г.О захирлын хувьд аман зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулсан нь хууль бус үйлдэл болчихсон байна. Тухайн газарт 70-80 сантиметр хөрс хуулаад байж байхад нь хуулийн байгууллага ирээд үйл ажиллагааг нь зогсоосон байсан. Түүнээс биш тэндээс нэг хувин шороо ч авч угаагаагүй. 2 жилийн хугацаанд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулна. Хариуд нь Заг суманд 400.000.000 төгрөгөөр спорт заал барьж өгөхөөр амлалт өгсөн. Түүнийхээ дагуу гаднаас хүүтэй мөнгө зээлээд спорт заалаа түрүүлээд бариулчихсан. Мөн сумын удирдлагуудын хүсэлтээр 100.000.000 төгрөгөөр худаг гаргаж өгсөн. Малчдад 30.000.000 төгрөгийн өвс тэжээл өгсөн. Ингээд бэлэн болон бэлэн бусаар нийт 700.000.000 орчим төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Хохирлын үнэлгээ хийдэг компаниар үнэлгээ гаргуулахад хохирол тогтоох боломжгүй болтол өөр компани сэндийчсэн байсан. Өнгөрсөн жил тухайн газарт 2-3 компани ажиллуулсан байсан. Компанийнхаа өмнөөс энэ хоёр хүнд заавар өгч ийм байдалд хүрсэндээ гэмшиж байна. Энэ хоёр хүн өөрсдөө дур мэдэж сумын удирдлагатай уулзах гэрээнд өөрчлөлт оруулах эрх байхгүй. гэв.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хуулийн этгээд “Харч-Өөл” ХХК-ийн захирал Г.Х мэдүүлэхдээ: “Харч-Өөл” компани 2008 онд үүсгэн байгуулагдаж байсан. 2014 онд нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл хүсэж тусгай зөвшөөрөлтэй болсон. Орон нутгийн удирдлагууд сонгон шалгаруулж нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулдаг байсан. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийсэн мөнгөө өөрсдөө ол гэдэг байсан. Энэ нь хууль бус гэдгийг мэдээгүй мэдсэн бол нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийхгүй байсан. Олсон орлогоосоо өөрсдийгөө санхүүжүүлнэ, мөн хөрөнгө оруулалт хийнэ гэдэг байсан, манай компанийн зүгээс гэрээний дагуу Заг суманд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Аймаг болон орон нутагт нийт 600.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж амлалт өгч нөхөн сэргээлтийн сонгон шалгаруултад ялсан. 400.000.000 төгрөгөөр спорт заал барьж хүлээлгэж өгсөн. 100.000.000 гаран төгрөгөөр худаг гаргаж өгсөн., аймаг, сумдад хандиваар өгсөн гэх мөнгөн дүнг өмнө нь нэхэмжилж байсан би одоо буруугаа ойлгосон учир энэ сум орон нутаг өгсөн мөнгөн дүнг нэхэмжлэхгүй гэв
6. Шүүгдэгч Г.О гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Анх 2017 оны гэрээгээр нөхөн сэргээлт хийхээр хүлээн авсан газарт судалгаа хийсний үндсэн дээр сум болон аймагт оруулсан хөрөнгө оруулалтаа хийж хүлээлгэн өгөх боломжгүй гэж үзээд Дүүрэнбилэг ах бид хоёр хоорондоо ярилцаад Заг сумын засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* нартай очиж уулзсан. Тэгээд нөхөн сэргээлт явуулах газартаа үйл ажиллагаа явуулах газарт үйл ажиллагаа явуулаад хандиваа бүрэн өгөх боломжгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Нямжаргал дарга нь ажлын хэсэг явуулж ажлын хэсэг явуулж эднийх ямар газар авах гээд байгааг нь үзээд цэг солбицлыг нь тодорхойлоод ирээ гэж хэлсэн., тэгээд ажлын хэсэг нь тэр өдөртөө манайх авах гээд байгаа талбай дээр ирж үзээд цэг солбицлыг нь тодорхойлоод явсан. Тэгээд буцаж очоод Нямжаргал, Мөнхнасан дарга нарт ажлаа танилцуулаад дараа нь засаг дарга Мөнхнасан, Нямжаргал дарга, байгаль орчны хяналтын байцаагч бид нар уулзаад суманд дахиад хандив нэмж өгье гэсэн тэгсэн чинь Мөнхнасан дарга нь сумын төвд байгаа Тамгын газрын барилгыг засварлах гэсэн хүсэлт тавьсан, тэгээд уг барилыг нь үзэхэд зардал их гарахаар байсан тул энэ барилгыг манайх засварлах зардлыг гаргах боломжгүй юм байна гээд манайх суманд 100 сая төгрөг, багт 20 сая төгрөг өгье гэсэн санал тавьсан, тэгээд Мөнхнасан, Нямжаргал дарга нар зөвшөөрсөн, тэгээд гэрээгээ байгуулах уу гэсэн чинь Мөнхнасан дарга нь одоо бичиг хэргийн ажилтан байхгүй байна, 1 дэх өдрийн өглөө эрт гэрээгээ хийе.тамга тэмдгээ аваад хүрээд ирээрэй гэж тохирсон тэгэхэд би үндсэн гол зарчмаа тохирчихсон юм чинь 2 хоног манайх сул зогсож байхаар ажлаа эхэлж байх уу гэсэн чинь Нямжаргал, Мөнхнасан дарга нар болон байгаль орчны хяналтын улсын байцаагч нар өөрсдөө зөвшөөрсөн, үүнийх нь дагуу манай уурхай ажлаа эхэлж газар ухсан.Харин надад нэмж хэлэх зүйл байна 1 дүгээрт би хэдийгээр цаасан дээр уурхайн дарга гэдэг албан тушаал дээр ажиллаж байгаа ч гэсэн уурхайн захирлын төрсөн дүүгийн хувьд компанийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээд би өөрийгөө тухайн үед шийдвэр гаргах эрх бүхий хүн гэж бодож байсан, тиймдээ ч суманд хүсэлт тавиад албан ёсны зөвшөөрөл аваад ажлаа эхэлсэн, мөн хэн нэгэн албан тушаалтан надад зөвшөөрөл өгөөгүй бол би дур мэдэн газар ухахгүй байсан, би өөрийнхөө хийж байгаа үйлийг хууль журмынх нь дагуу зөвшөөрөл авсан хуулийн дагуу явагдаж байгаа гэж ойлгосон. Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг Уул уурхайн ашигт малтмалын газраас зөвшөөрөл авдаг, тухайн үед нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулж байсан болохоор сумын удирдлагууд албан ёсны зөвшөөрөл өгөх эрхтэй гэж би бодсон. Тэр газар нь нөхөн сэргээлт хийх шаардлагатай газар байсан, яагаад гэхээр уул уурхайн ашиглалтаас үүссэн намагтай газар байсан. тэр газарт нүх байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна...’: гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 31-32/
7. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ: Тухайн үйл явдал болох үед би уурхайн даргаар 2 дах жилдээ ажиллаж байсан. Хувь хүний зүгээс эрхзүйн мэдлэг мэдээлэл дутуу байсан учир өөрийн үйлдлийг албан ёсны дагуу хийж байна гэж ойлгосон. Орой уулзалт болоход Нямжаргал дарга, Мөнхнасан дарга, байцаагч, ******* зөвлөх миний бие ороод 5-уулаа сууж байгаад манайд ажиллаж болно гэсэн аман зөвшөөрөл өгсөн. Гэхдээ аман зөвшөөрлөөр ажиллаж болохгүй юм байна гэдгийг ойлгож байна. Тухайн үед 26 настай ийм төрлийн ажил хийгээд дүгнэж 2 дах жилдээ ажиллаж байсан. Гэрээ болон хууль тогтоомжийн талаар мэдлэг мэдээлэлгүй гэдгээсээ ийм асуудалд орсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
8. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Харч-Өөл” ХХК нь 2017 оны Баянхонгор аймгийн Засаг даргатай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулан ажилласан байдаг. Манай байгууллагаас гэрээ байгуулахад нь оролцоогүй бөгөөд харин Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицлыг баталгаажуулах ажлын хэсэгт орж ажилласан, Харч-Өел ХХК-аар нөхөн сэргээлт явуулахаар гэрээ байгуулсан газраас илүү гарч ухсан газарт биологийн нөхөн сэргээлт хийлгэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222-227/
9. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулан эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн ажил хийлгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа. “Харч-Өөл” ХХК нь 2017 оны 06 дугаар сард нэг гэрээ байгуулсан, дараа нь 2017 оны 08 дугаар сард гэрээгээ шинэчилж байгуулсан байгаа. Одоогоор нөхөн сэргээлтийг хүлээн аваагүй байгаа. Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас "Харч-Өөл" ХХК-д нийтдээ 11.6 га газарт нөхөн сэргээлт хийлгүүлэхээр гэрээ байгуулсан ба Заг сумын удирдлагатай ярилцаж шинээр газар заалгаж ухсан гэх газар нь манайхаас нөхөн сэргээлт хийлгэхээр хүлээлгэн өгсөн цэг солбицолтой талбайтай давхцалтай эсэхийг би мэдэхгүй байна. Манай байгууллагаас Харч-Өөл ХХК-д нөхөн сэргээлт явуулах газрыг нь яг зааж өгч. шав тэмдэг тавьж хүлээлгэж өгөөгүй, цэг солбицлыг хүлээлгэн өгсөн гэх баримт байхгүй. Бусад нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд бүгд нь цэг солбицлыг хүлээлгэн өгсөн байгаа, Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан надаар ахлуулсан цэг солбицол тавьж баталгаажуулах гэсэн комисс байгаа. Комиссын ажилтнууд цэг солбицлыг хүлээлгэн өгдөг. Харч-Өөл ХХК-ний хувьд тухайн үедээ маргаантай байсан, Аймгийн Засаг даргын тамгын газраас ийм газар хүлээлгэж өгнө, Харч-Өөл ХХК нь энэ газрыг авахгүй, Заг сумын удирдлага нь ийм газарт нөхөн сэргээлт хийлгэнэ гээд маргаантай байсан учраас нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицлыг хүлээлгэн өгөөгүй байсан юм. Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд заасан цэг солбицлын дагуу гэрээ хийгдсэн байгаа."Харч-Өөл" ХХК нь Заг суманд 400,000,000 төгрөгөөр спорт заал барьж өгч байгаа, сумандаа 5-6 худаг гаргасан, Аймгийн орон нутгийн хөгжлийн санд 100,000,000 төгрөг өгсөн байгаа.Гэрээнд тусгалгүйгээр амаар зөвшөөрөл өгч болохгүй, хэрэв "гэрээнд заагаагүй эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт явуулах шаардлагатай гэвэл аж ахуй нэгж нь хүсэлтээ өгөөд нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулах комисс хуралдаж шийдвэрлээд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой. “Харч-Өөл” ХХК нь 2017 оны 06 дугаар сард тухайн газарт нөхөн сэргээлт явуулахаар гэрээ байгуулсан ба 2017 оны 08 дугаар сард байгуулсан гэрээ нь урьдын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба энэ гэрээн дээр суманд спорт заал бариулахаар гэрээнд тусгасан, мөн сумын Засаг даргын эрх үүргийг гэрээнд тусгасан, энэ гэрээн дээр шинээр үйл ажиллагаа явуулах газрыг нэмж заагаагүй ээ. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш дахиж ямар нэгэн гэрээ байгуулаагүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй ээ..” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 6-9/
10. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....“Харч-Өөл” ХХК нь манай сумын “Түүхий хөндий” гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан ба Заг сумын Иргэдийн нийтийн хурлаас “Түүхий хөндий” гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар тогтоол гарсан ба үүнийг нь Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжээд Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлсэн юм. Үүний дагуу Засаг даргын тамгын газраас “Харч- Өөл ХХК-тай гэрээ байгуулан тухайн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. “Харч-Өөл” ХХК нь нөхөн сэргээлт явуулах газраас илүү гарч газар ухсан байгаа, уг компанийн нөхөн сэргээлт явуулж байгаа газар дээр нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр очиж үзэхэд Харч-Өөл ХХК нь уулын хажуу бэлээр сүүлд нь шонгийн мод суулгасан байгаа газарт газар ухахаар төлөвлөсөн гэж байсан бөгөөд яагаад энэ газрыг ухах гэж байгаа юм бэ гэхэд уг компанийн ажилтан Очироо гэх залуу, хоёр нь манай компанид аймгаас энэ газрын цэг солбицлыг тавьж өгсөн юм, ухах ёстой л гэж хэлсэн. Бид нарыг очиход тэр дөрвөлжин хэлбэртэй ухагдсан нүхийг ухаагүй байсан ба харин одоо тэр шон хатгасан байгаа газрыг ухахаар төлөвлөсөн байсан. Тэр 2 газрыг ухах талаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ямар ч бичиг гараагүй. 2017 оны 08 дугаар сарын 07-ын өдөр бид нарыг тухайн газарт очсоны дараа Заг сумын төв дээр 'Харч-Өөл” ХХК-ийн ажилтан Очироо нь ирж уулзаад одоо тэр шон хатгасан байгаа газрыг ухаж үзсэн чинь цэвдэгтэй учраас зардал их гарах юм байна, бид нар тэр газрыг ухаад буцаагаад булчихлаа, тэр газартаа бид нар шон хатгаж хайс хатгаад биологийн нөхөн сэргээлт хийе ээ, одоо сум орон нутагтайгаа тохироод шинэ газар заалгаж ажиллах хүсэлтээ тавьсан. Энэ үед Очироо, Засаг дарга Байгаль орчны улсын байцаагч бид нар байсан ба, Очироогоос сум орон нутагт дахин хөрөнгө оруулалт хийе, багт нь 20,000,000 төгрөг, суманд 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийе гэсэн хүсэлтийг тавьсан. Үүнийг нь би хүлээн зөвшөөрөөгүй, би сумын Цэцэрлэгийн барилгыг засварлаж, шинэ Захиргааны байр барьж өг гэдэг шаардлагыг тавихад Харч-Өөл ХХК-ийн ажилтан Очироо нь хүлээж аваагүй. Засаг дарга суманд 80,000,000 төгрөг, багт нь 20,000,000 төгрөг өгөх юм бол тэр газар дээр нь оруулчихъя л гэж хэлсэн. Тухайн үед бид нар уулзахдаа ямар ч бичиг баримт үйлдээгүй, бид нарын Заг сумын Засаг дарга Мөнхнасан даргын өрөөнд нь уулзсан юм. Тухайн үедээ бол уг компанийг ямар хэмжээтэй газарт ажиллуулах, хэзээнээс эхлэн хэзээг хүртэл ажиллуулах талаар ямар нэгэн тодорхой зүйл яриагүй, Засаг дарга Мөнхнасан дарга болохоор ажиллуулахаар бол гэрээ хийнэ гэж байсан. “Харч-Өөл” ХХК нь суманд 400.000.000 төгрөгөөр спорт заал барьж байгаа, 100.000.000 төгрөгөөр суманд 5 худаг гаргаж өгсөн байгаа. Нэмж өгөх талаар яригдсан 20.000.000 төгрөг, 80.000.000 төгрөгийг тухайн үедээ өгөх талаар яригдаж байсан, яг өгсөн эсэхийг нь би мэдэхгүй байна. Тэр хоёр газар нь урьд нь шинээр ухагдсан ямар ч нүхгүй газар байсан, хэдэн жилийн өмнө Мак компани үйл ажиллагаа явуулж байсан гэсэн. Харч-Өөл ХХК-д шинээр ажиллах газар зааж өгөх талаар Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал гишүүдээрээ, эсвэл тэргүүлэгчдээрээ хэлэлцэж шийдвэрлэсэн зүйл байхгүй, яагаад гэхээр би өөрөө эсэргүүцэж байсан учраас хурал хийж хэлэлцэх шаардлага байгаагүй. Харч-Өөл ХХК-ийг шинэ газарт ажиллуулах талаар ямар нэгэн шийдвэр өгөөгүй, хэрэв зөвшөөрөл өгөхөөр байсан бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх ёстой, амаар ямар нэгэн зөвшөөрөл өгнө гэсэн юм байхгүй. Би тэгж ерөөсөө зөвшөөрөл өгөөгүй. Харч-Өөл ХХК-аас ч гэсэн манайд бичгээр ямар нэгэн хүсэлт ирээгүй, амаар л ярьж байсан. “Харч-Өөл” ХХК-аас ухах газраа үзүүлж, цэг солбицлыг нь хэмжүүлэхээр амаар хүсэлт тавьсных нь дагуу Сумын Байгаль орчны улсын байцаагч, газрын даамал нар тэр газар дээр нь очиж цэг солбицлыг нь тэмдэглэж авсан байгаа. Яг газрыг нь хүлээлгэж өгөөгүй..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 10-13/
11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..... 2017 оны 8 дугаар сарын эхээр “Харч-өөл” ХХК-ийн захирал нь бид нар суманд спорт зал барьж өгч байгаа, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа юм чинь энэ нөхөн сэргээлт явуулах газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй байна, бид нар тодорхой хэмжээний газар нэмж заалгаж үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байна гэж хэлсэн. Энэ яриа нь Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхий хөндий гэх нэртэй Харч-Өөл ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа талбай дээр нь болсон юм. Энэ үед Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Нямжаргал, Заг сумын Засаг , Засаг даргын орлогч Н.Ууганбаяр, Багийн Засаг дараг Э., Багийн иргэдийн нийтийн хурлын дарга , сумын цагдаа, хэсгийн төлөөлөгч нар болон нутгийн иргэд болох Бямбын Баттулга, Норжингийн Ундармаа нар байсан юм. Тэгээд энэ хүсэлтийг нь сумын удирдлага сонсоод Сумын Засаг дарга Мөнхнасан хэн ч бодсон урьд нь өөр уурхай ажилласан энэ талбай дээр ажиллаад хөрөнгө оруулалт хийнэ гэж байхгүй ээ, тийм болохоор тодорхой хэмжээний шинэ газар зааж өгч ажиллуулахад болохгүй юм байхгүй гэж хэлсэн. Тэгээд сум орон нутагтаа хөрөнгө оруулалтаа хийлгэчихвэл яасан юм бэ гэж хэлсэн. Тэгээд ажиллах талбайг нь зааж өгөөд одоо тэр шон хатгасан байгаа газрыг зааж өгсөн. Тэгээд үүний хэд хоногийн дараа “Харч-Өөл” ХХК-ийн ажилтан Очироо гэх хүн ирж уулзаад одоо тэр ухаад эргүүлж булж шон хатгасан байгаа газрыг ухсан чинь цэвдэгтэй манай техник дийлэхээргүй юм байна тэгэхээр суманд чинь нэмэлт хөрөнгө оруулалт хийж өгье, тэр ухсан газартаа нөхөн сэргээлт хийгээд, түүний хажууд байх судгийг дагаж газар ухаж ажиллая, бид нар тэр газарт ажиллаад суманд нэмэлт хөрөнгө оруулалт хийж өгье гэж хэлсэн, энэ үед нь би наадах чинь болохгүй ээ, нэмж үл хоёр хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол гэрээндээ өөрчлөлт оруулаад эрх бүхий хүмүүсийг авчирч шав тэмдэг тавиулж ажиллахгүй бол болохгүй шүү гэсэн. Сумын Засаг дарга болохоор тэртэй тэргүй аймаг юмаа мэдээд оруулчхаж байгаа юм чинь сум мэдэх юмаа мэднэ гэж хэлсэн. Компанийн хүмүүс болохоор бид нар ажиллах талбайгүй болчихлоо, яаралтай ажилламаар байна гэж хэлсэн. Тэгээд би гараад явсан, тэнд Сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Харч-Өөл ХХК-ийн ажилтан нар үлдсэн юу гэж шийдсэнийг нь би мэдэхгүй байна. Тэгээд энэ хурлын дараа нь Сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар нь 2 дугаар багийн Засаг дарга, Байгаль хамгаалагч Лхамдулам бид нарыг явж очоод тэр ажиллах гээд байгаа газрыг нь очиж үзчихээд ир гэхээр нь -ар тухайн газарт нь очиж газрыг нь хэмжиж үзсэн. Тэр үед бид нар очоод газрынх нь цэг солбицлыг нь тодорхойлоод сумандаа очоод цэг солбицлыг нь программд хийж үзэхэд 4 га газар болж байсан....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-20/
12. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2017 оны 10 дугаар сард би яг өдрийг нь санахгүй байна Г.Х гэх хүн нь надад 344.11 грамм хэмжээтэй алтыг надад зарж борлуулж байсан, надад тэр алтыг тухайн үеийн зах зэлийн ханшаар 28.400.000 орчим төгрөг болсон. Би иргэдээс алт худалдан авахдаа Монгол банканд тушаах Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг суутган авч дараа нь алтыг Монгол банканд тушаахдаа уг мөнгийг нь Монгол банканд тушаадаг…гэх мэдүүлэг /3-р хх-ийн 233-234/
13. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2017 оны 1 дүгээр сараас эхлэн одоог хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байгаа юм. “Харч-Өөл” ХХК нь сумын Засаг даргад манай багийн 2 дугаар багийн нутаг "Түүхий хөндий” гэх газарт нөхөн сэргээлт явуулахаар хэлж ярьсан юм шиг байгаа юм, Сумын Засаг даргаас хурлаараа оруулаад дэмжвэл ажиллуулах боломжтой гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 04 дүгээр сард болсон багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж “Харч-Өөл” ХХК-ийг манай сумын 2 дугаар багийн нутагт байх “Түүхий хөндий” гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрч багийн Иргэдийн нийтийн хурлаас тогтоол гарсан. Эхлээд үйл ажиллагаа явуулахдаа бол багт хандив өгнө л гэсэн одоогоор өгсөн зүйл байхгүй байгаа, харин суманд хандиваа өгсөн гэсэн, энэ суманд өгсөн хандиваас нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцээд суманд өгсөн хандиваас нь манай баг руу өгнө гэсэн. Одоогоор бол багт нэг ч төгрөгийн хандив өгөөгүй байгаа. "Харч-Өөл” нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицлоос илүү гарч 2 хэсэг газрыг ухсан, тэр хоёр газрыг ухахад нь эхлээд мэдээгүй байсан, тэгээд бүр сүүлд нь ухсан хойно нь л мэдсэн. Тэр 2 газрыг ухах талаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга миний биед ерөөсөө мэдэгдсэн зүйл байхгүй, энэ талаар багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн зүйл байхгүй. Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол дээр ерөнхийд нь “Түүхий хөндий” гэх газарт нөхөн сэргээлт явуулах гэж л заасан байгаа, тэрнээс биш эндээс тэр хүртэл гэдэг юм уу, эсвэл цэг солбицол зааж өгсөн зүйл байхгүй, яг нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицол хэмжээг нь мэргэжлийн хүмүүс нь хүлээлгэж өгсөн байхаа. Хөдөө баг дээр “Харч-Өөл” ХХК-ийн “Түүхий хөндий” гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, тогтоол нь байгаа. Би тэр хоёр газрыг нь ухах, ухсаныг нь мэдээгүй байж байгаад дараа нь л мэдсэн, тэр 2 хэсэг газрыг ухах талаар надад мэдэгдсэн, хэлсэн зүйл ерөөсөө байхгүй ээ. Тэр хоёр хэсэг газрыг нь урьд нь ямар газар байсныг би мэдэхгүй байна, би энэ жил л багийн Иргэдийн нийтийн хурлын дарга болсон, мөн гэр хол болохоор тэр хавиар нэг их явж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна.“Харч-Өөл” ХХК нь манай багт 20,000,000 төгрөг өгөөгүй байгаа. Мөн “Харч-Өөл” ХХК нь манай багийн нутагт 2 худаг гаргасан ба нэг худгийг нь хүлээж авсан одоо ажиллаж байгаа гэсэн, худгийг нь хүлээж аваагүй байгаа гэсэн. Гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 14-16/
14. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2016 оны 11-р сарын 22-ны өдрөөс эхлэн одоог хүртэл Заг сумын Засаг даргаар ажиллаж байгаа юм.“Харч-Өөл” ХХК нь аймгийн Засаг даргатай 11,6 га газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар аймгаас нөхөн сэргээлт явуулах газрыг нь зааж өгөх, хатуу цэг тэмдгийг нь тавьж өгөх заалттай байсан. Аймгаас гэрээтэй болохоор сумын зүгээс эхлээд газар зааж өгөөгүй. Явцын дунд Заг сумын Байгаль орчны улсын байцаагч, газрын даамал, байгаль хамгаалагч нар хяналт тавьж ажилласан. Багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж тухайн газарт нөхөн сэргээлт хийлгэхийг зөвшөөрсөн, үүний дагуу ажилласан. 11,6 га газарт “Харч- Өөл” ХХК нь ажилласан бөгөөд уг компани зүгээс суманд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа болохоор нэмж газар өгөөч гэсэн хүсэлтийг надад болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад тавьсан. Тэр хүсэлтийг нь сумын удирдлагуудын түвшинд миний бие, Засаг даргын орлогч Ууганболд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Нямжаргал, Байгаль орчны хяналтын улсын байцаагч бид нар ярилцаад суманд оруулж байгаа хөрөнгө оруулалтыг нь бүрэн хийлгэх, тэр үед “Харч-Өөл” ХХК нь суманд спорт заал барьж байгаа, мөн суманд 4 худаг гаргасан байгаа бөгөөд энэ хөрөнгө оруулалтыг нь гүйцээж хийлгэх талаар ярилцаж 4,4 га газарт нь “Харч-Өөл” ХХК-ийг ажиллуулахаар аман байдлаар бид нар ярилцаж тохирсон. Тухайн өдөр нь 5 дахь өдөр байсан бөгөөд бид нар хагас бүтэн сайнд гэрээ байгуулах боломжгүй, нэг дэх өдрөөс гэрээ байгуулъя гэж ярилцсан. Тэгээд нэг дэх өдөр нь гэрээ байгуулаагүй байхад шалгалт ирэхэд “Харч-Өөл” ХХК нь гэрээ байгуулаагүй байхад газраа ухсан, Захирал нь шинэ газар заалгаж ажиллах талаар утсаар хэлсэн, харин уг уурхайн ажилтан Очироо гэх залуу нь өөрөө ирж уулзсан, ямар нэгэн бичгээр хандсан зүйл байхгүй, манайхаас ч гэсэн ямар нэгэн бичгээр хариу өгөөгүй, тэр үедээ гэрээ байгуулаагүй байсан.“Харч-Өөл” ХХК-ний ажилтан Очироо, ******* гэх 2 хүн нь ирж уулзахдаа суманд 60,000,000 төгрөг өгье, тэгээд заалаа барьж дуусгая гэдэг саналыг тавьсан ба миний хувьд сумын цэцэрлэгийн барилгыг засварлаж өгөх, эсвэл суманд 100,000,000 төгрөг өгөх гэдэг саналыг тавихад Очироо, ******* нар нь уг цэцэрлэгийн барилгыг нь очиж үзээд энэ барилгыг засварлахад дор хаяж 150,000,000 төгрөг орох юм байна тэгэхээр суманд 100,000,000 төгрөг өгөхөөр тохиръё гэж хэлсэн. Тэгээд гэрээ байгуулъя гэхээр нь би нэгдэх өдрөөс гэрээгээ байгуулъя гэж хэлээд салсан юм. Би сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч , байгаль хамгаалагч, Газрын даамал нарыг явуулж “Харч-Өөл” ХХК-ийн ажиллахаар хүсэлт тавьсан гарыг нь очиж хэмжүүлэхэд 4,4 га газар байна гэж байсан. Тэр 4,4 га газарт орж байгаа газар нь тэр дөрвөлжин хэлбэртэй газрыг ухсан байгаа нь орж байгаа, харин тэр ухаад эргүүлж булаад тойруулж шон хатгасан байгаа газрыг нь эхлээд тэр газарт ажиллахаар ‘Харч-Өөл” ХХК нь хүсэлт тавьсан бөгөөд тэр газартаа ухаад бид нар хүчрэхгүй юм байна гэсэн юм. Тэр 2 газрыг ухах талаар сумын удирдлагаас ямар ч бичиг баримт үйлдээгүй, шинээр гэрээ байгуулаагүй, урьдын гэрээнд нь ч нэмэлт өөрчлөлт оруулаагүй ээ. Тэр 2 газрыг ухахад багийн Иргэдийн нийтийн хурлаар ч хэлэлцээгүй ээ. “Харч-Өөл” ХХК нь 400.000.000 төгрөгөөр спорт заал барьж байгаа, 80.000.000 төгрөгөөр 2 худаг гаргах, нэмж 000 төгрөг өгөх хөрөнгө оруулалт хийсэн, спорт заалаа бариад дуусгачихсан одоо хүлээж авах гэж байгаа, худгуудыг нь ч гэсэн гаргасан байгаа, 000 төгрөгтөө дахиж 2 худаг нэмж гаргах, наадмын талбайн засварт 000 төгрөг, малчдад өвс тараасан байгаа. Багийн өдөрлөгт 3.500.000 төгрөг өгсөн байгаа. Сүүлд нь нэмж газар заалгахдаа амласан 100.000.000 төгрөгийг бол өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-24/
15. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Баянхонгор аймгийн нутагт эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд Аймгийн засаг дарга гэрээ байгуулж эрх олгож байгаа. Мөн нөхөн сэргээлт явуулах ажлыг хариуцсан ажлын хэсэг гэж байгуулагдсан байгаа. Би нөхөн сэргээлтийг явуулах ажлын хэсгийн ахлагчаар нь ажилладаг юм.“Харч-Өөл” ХХК нь нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлаар орж дэмжигдэн Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан байгаа. Гэрээ байгуулсан байхад гэрээнээс гадуур илүү газар ухаж болохгүй. 2017 онд нөхөн сэргээлт явуулахдаа гэрээг зөвхөн Аймгийн засаг даргатай гэрээ байгуулж байгаа, газрыг нь зөвхөн мэргэжлийн байгууллагууд хэмжиж өгч байгаа. Тэгэхээр гэрээнээс гадуур сумын удирдлагатай амаар ярьж тохирон илүү газар ухсан бол ингэж болохгүй ээ. “Харч- Өөл” ХХК нь Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, өөр шинэ газарт үйл ажиллагаа явуулах талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар сумын захиргаа, багийн захиргаа, компани гурваас санал ирсэн тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэхдээ Харч-Өөл ХХК, Заг сумын Засаг даргын тамгын газар, Багийн удирдлагаас ямар ч санал ирээгүй учраас гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 31-33/
16. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2017 оны 08 дугаар сард Газрын даамал , Багийн засаг дарга , Байгаль орчны улсын байцаагч бид нар Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхий хөндий гэх газарт очиж “Харч-Өөл”ХХК-ийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа газарт очиж цэг солилцлыг нь бичиж тэмдэглэсэн. Тэр газар нь намгархаг газар байсан ба ямар нэгэн ухагдсан нүх шруп байгаагүй, Шон хатгасан газар бол эрүүл ухагдаагүй газар байсан, намгархаг газар нь нүхгүй газар юм чинь нөхөн сэргээлт хийх шаардлагагүй газар байсан..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-35/
17. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2017 оноос эхлэн одоог хүртэл Заг сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байна.”Харч-Өөл” ХХК-ийн захирал нь манай нөхөн сэргээлт явуулж байгаа газраас юу ч гарахгүй байна, манай компани баахан хандив өгнө гээд амлачихсан байдаг, тэгээд бид нарт ажиллах шинэ газар өгөөч гэсэн хүсэлт тавьсан бөгөөд тэр үед сумын Засаг дарга Мөнхнасан, ИТХ-ийн дарга Нямжаргал нар ажиллахыг нь зөвшөөрсөн бөгөөд сүүлд нь ухсан байсан дөрвөлжин хэлбэртэй газраас доод талд нь байсан нуураас илүү гарч ажиллаж болохгүй гэж зааж өгсөн ба, тэр дөрвөлжин хэлбэртэй газрыг сүүлд нь ухсан байсан, мөн шон хатгасан байгаа газарт ажиллах санал тавьсан ба тэрийг нь тэр үедээ зөвшөөрөөгүй, тэр үед ямар нэгэн гэрээ байгуулаагүй..” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 36-37/
18. И.Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Өөрсдийн яриагаар болон сумын удирдлагуудын яриагаар мөн би сумын удирдлагуудаас гэрчийн мэдүүлэг авахад сумын удирдлагатай ярьж тохирон гэрээнд зааснаас өөр газарт газар ухсан гэж байсан. Уг газрыг мөрдөгч , Заг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, уурхайн ажилтан нарыг оролцуулан үзлэг хийж цэг солбицлыг тодорхойлсон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 43/
19. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2017 оны 08 дугаар сард Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт Харч-Өөл ХХК-ийн удирдлагууд, манай сумын засаг дарга болон бусад удирдлагууд хурал хийсэн юм. Уг хурал дээр сумын удирдлагууд эрүүл газар ухуулахгүй, ухахыг зөвшөөрөхгүй гэж хэлж байсан. Тэр үед одоо байгаа дөрвөлжин нүхийг ухаагүй байсан. Судаг дагаад ухсан байгаа дөрвөлжин хэлбэртэй газар нь эрүүл газар байсан..” гэх мэдүүлэг /2- р хх-ийн 45-47/
20. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Түүхий хөндий гэх газрын амны орчимд судаг дагаад хайс татсан газрын ойролцоо дөрвөлжин хэлбэрийн газрын ухсан байсан тэр газар нь өмнө нь ухагдаагүй эрүүл газар байсан...” гэх мэдүүлэг /2-р х.х-ийн 48-50/
21. Гэрч Г.Сандаг-равдангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2017 оны 08 дугаар сард Хасбаатар бид хоёрыг манай уурхайн дарга Очироо 2 хэсэг шинэ газар ухуулсан тэгээд эхлээд нэг нь булуулаад, саяхан нэг нүхийг нь мөн бид хоёроор булуулсан. Тэр газар нь бид 2-ыг ухах үед ямар ч ухагдсан нүх байхгүй эрүүл газар байсан юм. Тэр газраас ямар ч ашигт малтмал олборлоогүй, ухсан шороогоор нь буцаагаад булчихсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 228-230/
22. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2017 оны 08 дугаар сард манай уурхайн дарга Очироо шинээр газар ухахаар боллоо гээд 2 хэсэг газрыг ухуулсан, тэгээд нэг газрыг нь 2017 оны 09 дүгээр сарын 01-нд эргүүлээд булсан ба нэг газрыг нь булаагүй байж байгаад саяхан булсан. Уг тэр ухсан 2 газраас ямар ч ашигт малтмал олборлоогүй, зүгээр ухчхаад байхгүй байсан юм байлгүй дараа нь бул гээд булуулсан бид хоёрыг ухахдаа тэр газраас ухаад гарсан шороог нь тойруулж асгасан байсан тэр шороогоор нь эргүүлээд булж тэгшилсэн. Тэр газарт бид хоёрыг нүх ухах үед тэр хоёр газар нь 2-уулаа нүхгүй, эрүүл газар байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 231 -233/
23. Гэрч Э.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би яг хэн хүлээлгэж өгснийг мэдэхгүй, бид нар очихдоо бол зүгээр тэр шинээр ажиллах гэж байгаа газрынх нь цэг солбицлыг нь хүлээлгэж өгөөгүй, зүгээр л тэмдэглэж аваад л ирсэн, тэр үедээ тэр газрыг ухах зөвшөөрлийг өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234-237/
24. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус “Харч-Өөл” ХХК-ныг төлөөлж Г.О гэдэг залуу ******* гэх хүнтэй сумын тамгын газартай ирж Сумын Засаг дарга миний бие, Сумын ИТХ-ын дарга *******, Байгаль орчны улсын байцаагч нартай уулзаж өмнө нь олгогдсон газартаа ашиглалтаа хийгээд дууссан тул дахин шинэ газар олгож өгнө үү гэж аман хүсэлт тавьж, сум орон нутагт нэмэлт хөрөнгө оруулалт хийе гэж ирж уулзсан. Тэгээд 4.4га тайлбай нэмээд өгчих гэж байсан. Тэгэхээр нь би хөрөнгө оруулалтын асуудал дээр тохиролцвол миний хувьд татгалзах зүйлгүй гэсэн. Тэгээд Нямжаргал нь тухайн үед юм дугараагүй. бол зөвшөөрөхийг дэмжиж байсан. Тэгээд Очироо, ******* нарт сумын төвд байх хуучин цэцэрлэгийн барилгыг үзүүлэн засвар хийж өгөх талаар ярилцахад Очироо нь энэ барилгыг засварлахад хөрөнгө их орох юм байна. Энэний оронд суманд 80.000.000 төгрөг, багш нь 20.000.000 төгрөгийг бэлнээр олгоё гэхээр нь миний хувьд зөвшөөрөөд Нямжаргал даргаас асуухад та нар өөрсдөө шийдвэрээ гарга гэж хэлэхээр нь би Нямжаргал даргыг зөвшөөрчихлөө гэж ойлгосон....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 244-247/
25. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
......2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байхаа өдөр он сараа сайн санахгүй байна. “Харч-Өөл” ХХК-ны Очироо, ******* нар нь сумын төвд ирж танай суманд хөрөнгө оруулалт хийж байгаа. Өмнө олгогдсон газруудаас олигтой юм гарахгүй байна. Зарим газар нь цэвдэгтэй учраас хүчрэхгүй байна. Тэгээд өөр газар олгож өгөөч гээд газрын зэрэг гаргаад аваад ирсэн байхаар нь тус газрын байцаагч, газрын даамал, багийн дарга, байгаль хамгаалагчаар үзүүлж шалгуулж, хэмжүүлж шинэ газар мөн үү өмнө нь МАК-ын ашигласан байсан газар байна уу хэмжээд ир гэхээр нь 4.4 га байсан. Тэгээд манай суманд 60.000.000 төгрөг багт 20.000.000 төгрөг өгье гэж Очироо нь санал тавьсан. Тухайн саналыг хүлээж аваагүй сумын Засаг даргатай ярилцаж байж болно гэж хэлсэн. Тэгээд би хөдөө ажлаар яваад 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр сум дээр ирээд Засаг даргатай ярилцахад 80.000.000 төгрөгөөр бол оруулахгүй харин цэцэрлэгийн байрны засварыг 150.000.000 төгрөгөөр хийж өгөхөөр бол оруулж болно гэж хэлсэн. Тэрнээс хойш 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Очироо, ******* нар нь сум дээр ирж Засаг даргын өрөөнд намайг утсаар дуудаж хуралдахаар болсон. Утсаар ярихдаа Засаг дарга надад “Харч-Өөл” ХХК нь сумд 80.000.000 төгрөг багт 20.000.000 төгрөг өгье гэж хэлж байсан. Тэгээд би тийм зүйл байхгүй гэж хэлэхэд 2 цаг орчмын дараа БОУБ-н над руу залгаад “Харч-Өөл” ХХК-н хүмүүс уулзъя гэж байна гэж дуудахаар нь би Засаг даргын өрөөнд очиж уулзсан. Тэгэхэд бас л 80.000.000 төгрөг багт 20.000.000 төгрөгөө ярьж байсан. Засварыг хийхэд хүндрэлтэй байна гэж байсан. Тэгэхээр нь би хүлээн зөвшөөрөөгүй бас байцаагч бол Энэ газрын цэг солбилцлыг аймгаас үзүүлж харуулж байж болно гэж хэлж байсан. Тэрнээс наана нь та нар ухаж, орж болохгүй гэж нь Очироо, ******* нарт хэлж байсан. Тэгтэл Очироо нь Нямжаргал дарга дуугүй байна. Та дургүй байна уу гэж асуухад нь би та нар наад асуудлаа өөрсдөө шийд гэж хэлсэн......гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1-5/
26. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Э.Сунадарь мэдүүлэхдээ: / онлайнаар / Манай шинжээч нарыг очиход тухайн ухсан газраа шороогоор тэгшилчихсэн байсан. Тийм учраас бид эрүүл газраас дээж авсан байгаа. Баянхонгор аймгийн Заг сумын нутаг Түүхийн хөндий дэх хөрсний хэв шинжийн хувьд хангайн өвөр муж, хээрийн ба хуурай байгалийн бүсэд хамаарагдах ухаа толгод тал хөндий хажуугийн нугийн хужирлага хөрсний хэв шинж зонхилсон газар байгаа. Үүнээс эвдрэлд өртсөн талбай нь хажуугийн нугийн хужирлага хөрс хамаарна голын дэнж хэсгээр үерийн усны хоолой байнга ордог цагаан цайвар өнгийн газар байгаа. Нийт 1180 метр куб газар ухсан байна гэж үзээд хохирлоо тооцсон байгаа. Нөхөн сэргээлтийн талбай болон эвдрэлд өртсөн талбайг хамтад нь дүгнэлт гаргасан байна гэв.
27. Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн
1. Экскаватор трактор 1 ширхэг 800.000.000 төгрөг....гэх дүгнэлт /2-р хх-ийн 127-128/
28. “Энх-Нахиа” ХХК-ын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн:
1. Дизель мотор 1 ширхэг 15.200.000 төгрөг
2. . Дизель мотор 1 ширхэг 12.800.000 төгрөг
Баянхонгор аймгийн “Харч-Өөл” ХХК-ийн эзэмшлийн 2 ширхэг дизель мотор гэх зүйлийн нийт үнэ цэнэ 28.000.000 төгрөг...гэх дүгнэлт /2-р хх-ийн 243-244/
29. Энх-Нахиа” ХХК-ын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 496 дугаартай:
Монгол банкны итгэмжлэлтэйгээр иргэн аж ахуй нэгжээс алт худалдан авч Монгол банкинд тушаадаг. Иргэн Г.Х нь 2017 оны 10-р сард 344.11 грамм алтыг 28.872.000 төгрөгөөр надад худалдаж, Монгол банкинд тушаагдан АМНАТ-аа суутгуулан тооцуулсан болохыг нотолж байна....гэх дүгнэлт
30. ECO TYCOON ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн А-107 дугаартай дүгнэлтэд:
3. “Харч-Өөл” ХХК нь Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий” гэх газарт хохиролд өртсөн гэх И464619.3, ЕО985409.6, N464619.9, ЕО985410.4, N464621.4, N464621.4, ЕО985407.4, ЕО985407.0 цэг солбилцолтой, 70 см гүний хэмжээтэй гарыг ухсан нь байгаль орчны үнэлгээгээр 1.370.800 төгрөгийн хохирол учруулсан байна гэх дүгнэлт,
31. - ECO TYCOON ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн Е-14 дугаартай нэмэлт дүгнэлтэд:
2. “ Харч-Өөл ХХК-ийн нөхөн сэргээлт хийхээр зөвшөөрөл авсан үйлдвэр орчмын талбайтай давхцалгүй И46469.7, ЕО98545.2, N464610.2, ЕО98545.49, N46469.3,, N464621.4, ЕО985407.3 цэг солбилцолтой 368 м кв талбайг ухаад нөхөн сэргээлт хийсэн нь байгаль орчинд 100.802 төгрөгийн хохирол учруулсан, тус талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд 358.751 төгрөг шаардагдана гэх дүгнэлт хх-ийн 4-12/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-ийн 15-55/, Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн түүхий хөндий хэмээх газарт нөхөн сэргээлт хийх гэрээ / 1 хх-ийн 67-70/, хаан банкны мөнгөн шилжүүлгийн хуулбар /1 хх-ийн 77-79/, ашигт малтмал, газрын тосны газрын баримтууд, /1 хх-ийн 97-109/, байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ / хх-ийн 119/, Баянхонгор аймгийн Байгал орчин аялал жуулчлалын газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн албан тоот / 1 хх-ийн 193/, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны хохирлын үнэлгээний “ECO TYCOON” ХХК-н дүгнэлт
/ 2 хх-ийн 109-112, 117-122/, шинжилгээний объектын дүгнэлт / 3 хх-ийн 240-244/, шүүгдэгч Г.О гийн иргэний үнэмлэхийн лавлагаа / 4 хх-ийн 45/, шүүгдэгч Г.О гийн эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас / 4 хх-ийн 49/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар / 4 хх-ийн 170-171/ болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 4 хуудас нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Д , Г.Х , Г.О нар нь 2017 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түүхий хөндий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулсан,
Шүүгдэгч хуулийн этгээд “Харч-Өөл” ХХК-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулыг хуулийн этгээдийн ашиг сонирхол төлөө үйлдсэн үйл баримт болсон болох нь хохирогч *******, гэрч *******, *******, , , ,ь, , 6Ууганболд, Н.Ундрамаа, а, Г.Ссандагравдан, болон шинжээч Э.Сундарийн мэдүүлэг, “Энх-нахиа- ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн экскаваторыг 800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Энэ нь шүүгдэгч Г.О гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хюндай 520” гээд экскаватороор газрыг хуулсан...” гэх мэдүүлэг, гэрч ын “..."Харч-Өөл” нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицлоос илүү гарч 2 хэсэг газрыг ухсан, тэр хоёр газрыг ухахад нь эхлээд мэдээгүй байсан, тэгээд бүр сүүлд нь ухсан хойно нь л мэдсэн. Тэр 2 газрыг ухах талаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга миний биед ерөөсөө мэдэгдсэн зүйл байхгүй, энэ талаар багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Г.Сандагравдангийн “...2017 оны 08 дугаар сард Хасбаатар бид хоёрыг манай уурхайн дарга Очироо 2 хэсэг шинэ газар ухуулсан тэгээд эхлээд нэг нь булуулаад, саяхан нэг нүхийг нь мөн бид хоёроор булуулсан. Тэр газар нь бид 2-ыг ухах үед ямар ч ухагдсан нүх байхгүй эрүүл газар байсан юм....” гэх мэдүүлэг, гэрч ын “...2017 оны 08 дугаар сард манай уурхайн дарга Очироо шинээр газар ухахаар боллоо гээд 2 хэсэг газрыг ухуулсан, тэгээд нэг газрыг нь 2017 оны 09 дүгээр сарын 01-нд эргүүлээд булсан ба нэг газрыг нь булаагүй байж байгаад саяхан булсан. Уг тэр ухсан 2 газраас ямар ч ашигт малтмал олборлоогүй, зүгээр ухчхаад байхгүй байсан юм байлгүй дараа нь бул гээд булуулсан бид хоёрыг ухахдаа тэр газраас ухаад гарсан шороог нь тойруулж асгасан байсан тэр шороогоор нь эргүүлээд булж тэгшилсэн....” гэх мэдүүлэг, гэрч гийн “...Тэр хүсэлтийг нь сумын удирдлагуудын түвшинд миний бие, Засаг даргын орлогч Ууганболд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Нямжаргал, Байгаль орчны хяналтын улсын байцаагч бид нар ярилцаад суманд оруулж байгаа хөрөнгө оруулалтыг нь бүрэн хийлгэх, тэр үед “Харч-Өөл” ХХК нь суманд спорт заал барьж байгаа, мөн суманд 4 худаг гаргасан байгаа бөгөөд энэ хөрөнгө оруулалтыг нь гүйцээж хийлгэх талаар ярилцаж 4,4 га газарт нь “Харч-Өөл” ХХК-ийг ажиллуулахаар аман байдлаар бид нар ярилцаж тохирсон. Тухайн өдөр нь 5 дахь өдөр байсан бөгөөд бид нар хагас бүтэн сайнд гэрээ байгуулах боломжгүй, нэг дэх өдрөөс гэрээ байгуулъя гэж ярилцсан. Тэгээд нэг дэх өдөр нь гэрээ байгуулаагүй байхад шалгалт ирэхэд “Харч-Өөл” ХХК нь гэрээ байгуулаагүй байхад газраа ухсан, Захирал нь шинэ газар заалгаж ажиллах талаар утсаар хэлсэн, харин уг уурхайн ажилтан Очироо гэх залуу нь өөрөө ирж уулзсан, ямар нэгэн бичгээр хандсан зүйл байхгүй, манайхаас ч гэсэн ямар нэгэн бичгээр хариу өгөөгүй, тэр үедээ гэрээ байгуулаагүй байсан...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Э.Сундарийн “...Нийт 1180 метр куб газар ухсан байна гэж үзээд хохирлоо тооцсон байгаа. Нөхөн сэргээлтийн талбай болон эвдрэлд өртсөн талбайг хамтад нь дүгнэлт гаргасан байна....” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Д , Г.Х , Г.О нарын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн,
Шүүгдэгч хуулийн этгээд “Харч-өөл” ХХК-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулыг хуулийн этгээдийн ашиг сонирхол төлөө үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь шүүгдэгч Д.Д , Г.Х , Г.О нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч хуулийн этгээд “Харч-өөл- ХХК-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч хуулийн этгээд “Хар-Өөл” ХХК нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд харин биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийхэд гарах зардлыг нөхөн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Учир нь шинжээчийн дүгнэлтээр газрыг ухаад нөхөн сэргээлт хийсэн гэж дүгнэсэн учир нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулахгүй байхаар шийдвэрлэв.
Ийм учир шүүгдэгч Д.Д , Г.О , Г.Х нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч хуулийн этгээд “Харч-Өөл”-ХХК-нь тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул хийж тогтоосон газраас хэтрүүлж дур мэдэн 70 см гүнтэй 368 м кв талбайд хөрсний хуулалтыг явуулахдаа шар өнгийн хюндай экскаваторыг ашиглаж үйл ажиллагаа явуулсан талаар шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт “..газрыг Хюндай 520” гээд экскаватороор газрыг хуулсан...” гэж мэдүүлсэн тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн есөн зуун сая төгрөгийн үнэ бүхий шар өнгийн хюндай экскаваторыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг экскаваторыг төрийн зохих байгууллагад шилжүүлж улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч хуулийн этгээд “Хар-Өөл” ХХК-ийн захирал Г.Х нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Заг сумын 2 дугаар баг зэрэгт мөнгөн хандив өгсөн тул тэдгээр өгсөн мөнгөн хандивыг нэхэмжлэх талаар мэдүүлж байсан бөгөөд дээр аймаг сумдын тамгын газар Заг сумын 2 дугаар багийн засаг дарга зэргийг иргэний хариуцагчаар татсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад дээрх иргэний хариуцагч нарт өмнө нь өгсөн хандив тусламжаа нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн тул иргэний хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар , Заг сумын 2 дугаар баг зэргийг “Хар-Өөл” ХХК-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч хуулийн этгээд Харч Өөл ХХК-аас 2 ширхэг дэвтэр хураан авсан прокурорын 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэв.
Харин хэрэгт шүүгдэгч хуулийн этгээд “Харч-Өөл” ХХК-ийн Dell маркийн суурин компьютер, 50 кв, 10 кв-тын дизель мотор 2 ширхгийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 01, 2018 оны 05 дугаар сарын 16, 18-ний өдрийн тогтоол, шүүгдэгч Д.Д ын самсунг зурагтыг, шүүгдэгч Г.О гийн самсунг зурагт зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож дээрх эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч “Харч-Өөл ХХК, болон шүүгдэгч Д.Д , Г.О нарт буцаан олгож шийдвэрлэв.
Мөн хэрэгт шүүгдэгч хуулийн этгээд “Харч-Өөл” ХХК-ийн биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх 0170451 дугаарын гэрчилгээг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх гэрчилгээг хүчингүй болгуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Д , Г.О , Г.Х болон шүүгдэгч хуулийн этгээд –Харч-өөл- ХХК нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Д , Г.О , Г.Х нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Д.Д, овогт Г.Х , овогт Г.О нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч хуулийн этгээд “Харч-Өөл” ХХК-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулыг хуулийн этгээдийн ашиг сонирхол төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасны журамлан шүүгдэгч овогт Д.Д , овогт Г.Х , овогт Г.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын / 01 жил 06 сарын / хугацаагаар тус тус тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “Харч-Өөл” ХХК-г техникийн болон биологийн нөхөн сэргээлт явуулах эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, хорин мянган / 20.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хорин сая / 20.000.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Д , Г.О , Г.Х нарт зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг Нийслэл болон Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д , Г.О , Г.Х нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Д.Д , Г.О , Г.Х нар нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
7. Шүүгдэгч Д.Д , Г.О , Г.Х болон шүүгдэгч хуулийн этгээд “ Харч-Өөл” ХХК- нь бусдад төлөх төлбөргүй, иргэний хариуцагч нараас гаргах зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 9.6 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэх ашигласан шар өнгийн хюндай экскаватор тракторыг шүүгдэгч хуулийн этгээд “Харч-Өөл” ХХК-иас гаргуулан хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлж, улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “Харч-Өөл” ХХК-ийн Dell маркийн суурин компьютер, 50 кв, 10 кв-тын дизель мотор 2 ширхгийг, шүүгдэгч Г.О гийн 55 инчийн зурагт, шүүгдэгч Д.Д ын эзэмшлийн 49 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “Харч-Өөл” ХХК-ийн биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх 0170451 дугаарын гэрчилгээг хүчингүй болгуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “Харч-Өөл” ХХК-д тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Д , Г.О , Г.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д , Г.О , Г.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.