| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00525/И |
| Дугаар | 00679 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 00679
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 19-р хороо, 4-р хороолол, Модны-2, өөрийн байранд байрлах, РД-8191433, Бөмбөөхөн цэцэрлэгт холбогдох,
нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 34 383 689 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 31 өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 07 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Бөмбөөхөн цэцэрлэгээс 2016 оны 12 сарын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлд 22 922 459 төгрөг, алданги 11 461 229 төгрөг, нийт 34 383 689 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Бөмбөөхөн цэцэрлэг нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 сарын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлд 22 922 459 төгрөгийг төлөөгүй бөгөөд компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр төлбөрийг барагдуулах талаар удаа дараа сануулж, шаардсан.
Харилцах дансны гүйлгээг зогсоох мэдэгдэл өгч, итгэлцлийн журмаар ажилласан боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд Бөмбөөхөн цэцэрлэгээс 2016 оны 12 сарын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлд 22 922 459 төгрөг, алданги 11 461 229 төгрөг, нийт 34 383 689 төгрөгийг гаргуулж өгнө үү ?гэжээ.
Зохигч 2017 оны 03 сарын 13 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч 2016 оны 12 сарын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлд 22 922 459 төгрөг, алданги 11 461 229 төгрөг, нийт 34 383 689 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 11 461 229 төгрөгөөс татгалзаж, нийгмийн даатгалын шимтгэлд 22 922 459 төгрөгийг хариуцагч Бөмбөөхөн цэцэрлэг 2017-05-31 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохирч эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч 2016 оны 12 сарын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлд 22 922 459 төгрөг, алданги 11 461 229 төгрөг, нийт 34 383 689 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 11 461 229 төгрөгөөс татгалзаж, нийгмийн даатгалын шимтгэлд 22 922 459 төгрөгийг хариуцагч Бөмбөөхөн цэцэрлэг 2017-05-31 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохирч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч 2016 оны 12 сарын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлд 22 922 459 төгрөг, алданги 11 461 229 төгрөг, нийт 34 383 689 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн 11 461 229 төгрөгөөс татгалзаж, нийгмийн даатгалын шимтгэлд 22 922 459 төгрөгийг хариуцагч Бөмбөөхөн цэцэрлэг 2017-05-31 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохирч, зохигч эвлэрч, гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 136 281 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,