Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/339

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: Д.Чимидцэрэн,

Шүүгдэгч: Г.Б , түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000620138 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой,мэргэжилгүй,ам бүл 2 улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Г.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Г.Б  нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Буурлын нуруу гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 08-10-ны өдрийн хооронд иргэн М.А ын эзэмшлийн олон тооны мал болох 36 тооны үхэр хулгайд алдагдсан гэх хэрэгт 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө *******,  *******, ******* нарыг бүлэглэн тээврийн  хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг  Буурлын нуруу гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 08-10-ны өдрийн хооронд иргэн М.А ын эзэмшлийн олон тооны мал болох 36 тооны үхрийг бэлчээр дээрээс нь хулгайлсан гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн талаар худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд ан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар  нотлогдож байна. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                                  

   ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч Г.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  1. 2018 оны өвөл ******* нь 30 гаран тооны үхэр алдсан талаар сонссон юм. Тухайн жилээ ******* нь Галуут сумын төвд надтай уулзсан бид 2 манай хашааны гадаа шил архи хувааж уусан тэр үед надаа Бөмбөгөр сумын 1 дүгээр баг бургастай гэх газар 9805 дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машин, улаан шар мотоциклтой сундалгаатай хүмүүс 4 тооны үхэр тууж явсан гэж хэлээд өгчихвөл тус болох гээд байна гэхээр нь би хэлснээр нь мэдүүлэг өгсөн. Тэрнээс биш надаа тэр машин мотоцикл, үхэр зэргийг харсан зүйл байхгүй. 2019 онд аймгийн цагдаагийн газраас мөрдөгч ******* нь намайг аймагт дуудаад мэдүүлэг авсан юм. ******* мөрдөгчийн авсан мэдүүлэгт би *******ын зааж өгсөн үгээр худал мэдүүлэг өгсөн нь миний буруу М.А  нь манай дүү нас барчихлаа, үхрээ алдаад надад хэцүү байна та надад тус болоод өгөөч хулгайд алдсан үхрийн хэрэг гэрч баримтгүй болчихлоо ганц 2 үг худал хэлэхэд зүгээр гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 2хх-ийн 118, 192-194 /, / 3хх-ийн 5-6/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  мэдүүлэхдээ: Би худал мэдүүлэг өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

            3. Хохирогч М.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

       ... Манай гэр одоо бол Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байдаг бөгөөд 2018 оны 01 дүгээр сард бол манайх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Сэтэрхий хөх” гэх газарт малаа оторлуулж өвөлжиж байсан ба би өөрийн оторлож өвөлжиж байсан үхрээ уг газарт байх “Ямбат хайрхан” гэдэг уул руу бэлчээгээд өдөр бүр очиж харж бүртгэж үздэг байсан ба 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр очиж үзэхэд манай үхрүүд алга болсон байсан ба тэр хавиараа хайгаад ерөөсөө олоогүй ба тэр хавьд бөөн үхрүүдийг тууж явсан мөр байсан ба уг мөрийг дагаж яваад Оргихын ам гэдэг газарт манай нийт 36 үхрүүдийг туугаад аваачсан байсан ба тэндээсээ малын хороонд шахаж байгаад 4 үхрийг нь ялгаж яваад бусад үхрүүдийг нь гол гаргаад орхисон байсныг нь бид нар олсон. 4 үхрийнх нь мөрөөр явж байтал Гүний амны уурхайн ар талд жалганд оруулаад нядалсан байсан ба хөл, шийр зэрэг нь байж байсан. Тэрийг нь бол 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хайсаар байгаад 18-ны өдөр нядалсан байхыг нь олсон... Манайх нийтдээ 70 тооны үхэртэй бөгөөд энэ үхрүүд нь нэг газарт бэлчээрлэж байсан бөгөөд энэ үхрүүдээс 36 тооны үхрийг нь тууж яваад, үүнээсээ 4 тооны үхрийг нь нядлаад бусад үхрүүдийг нь голын мөсөн дээгүүр гаргаад цааш нь туучихсан чинь би хайгаад олохгүй байсаар байгаад манай үхрүүдээс 1 тугал, 2 үнээ үхсэн байсан, 1 үнээ бас ор сураггүй алга болчихсон. Хэргийн газраас би өөрийнхөө үхрийн 14 шийрийг олсон. Уг газарт нь мотоцикл, портерын мөр, 4 хүний мөр гарсан байсан. Мөсөн дээгүүр цус гоожуулаад явсан байсан. Миний алдсан үхрүүд нь нэг нь эвэртэй хар зүсмийн бүдүүн эр үхэр, нэг нь сүүл цагаан бор үнээ, хар халзан зүсмийн бүдүүн эр үхэр, цул бор зүстэй, жижигхэн сартай эр үхэр зэрэг үхрүүдийг алдсан. Би нядлагдсан 4 үхрийнхээ үнийг нэхэмжилж байна, мөн манай үхрүүдээс үхсэн байсан 4 үхрийн мөнгийг нэхэмжилж байна. Мөн би малаа хайж бараг нэг сар гаруй хугацаанд явсан байгаа, хайх зардалд 500,000 төгрөгийн зардал гарсан үүнийг би нэхэмжилж байна...’’ ... Би Г.Б  гэх хүнийг гуйж, эсвэл шан харамж өгч хэргийн талаар худлаа мэдүүлэг өгүүлсэн зүйл байхгүй ээ, би тэгж үг зааж өгч мэдүүлэг өгүүлээгүй, харин би малаа алдчихаад байна танд мэдэх зүйл байвал хэлээд мэдүүлэг өгөөд өгөөдхөөч гэж л хэлж гуйсан нь үнэн, тэрнээс биш Батболдын хэлж байгаа шиг үг хэлийг нь зааж өгч ор тас худлаа мэдүүлэг өгүүлсэн юм бишээ... Би түүнд би үхрээ хулгайд алдчихаад байна, та харсан үзсэн, мэдэх зүйл байвал хэлээд өгөөч л гэж хэлж гуйсан юм, би өөр зүйл хэлээгүй ээ... гэх мэдүүлэг / 1хх-ийн 13-17, 73-81, 87-89/, /2хх-ийн 110-111/, /3хх-ийн 1-2, 9-10/,

 

 

4. Гэрч Ж.Чимэд-Янжирмаагийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 01 дүгээр сард бол надад цэнхэр өнгийн портер маркийн машин байгаагүй. Одоо байгаа портер маркийн машиныг би 2018 оны 03 дугаар сард Бөмбөгөр сумын иргэн Мөнхбат гэдэг хүнээс 3.500.000 төгрөгөөр авсан. Би өмнө нь хөх өнгийн бонго жи  маркийн машинтай байж байгаад зарсан. Би үхэр энд тэнд нядалж авч явсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 96-99 /,

5. Гэрч *******ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            ... Намайг анх хэсгийн төлөөлөгч Пүрэвдорж хөдөөнөөс аймагт авчрахдаа хүн зодсон гэж авчирсан, тэгээд аймагт авчирсан байхдаа хүн зодоогүй гэсэн чинь үхэр аваа биз дээ, тийм мал хулгайлаа биз дээ гэж хэлсэн. Тэгээд би тийм юм мэдэхгүй шүү дээ, гэхэд чи Янжиг, Бөөлөө гээд ахтайгаа хамт тийм юм хийгээ биз дээ гэж хэлсэн. Тэгээд аймгийн цагдаагийн газарт мэдүүлэг авсан, би тийм мал аваагүй гэсэн чинь чи Янжигтай хамт үхэр хулгайлаа  биз дээ гэж хэлсэн, тэгээд мэдүүлэг аваад байсан, тэгээд энэ дээр гарын үсэг зур гэхээр нь би юу нь ч мэдэлгүй гарын үсэг зурчихсан. Би тэр үхэр хулгайлаагүй ээ. Миний нэрийг ******* гэдэг бөгөөд хүмүүс намайг Баалай гэж дууддаг, манай ахыг ******* гэдэг бөгөөд манай нутгийнхан манай ах Цэрэнтогтохыг Баалай гэж дууддаг юм. Би Чимид-Янжирмааг сайн танихгүй ээ, өмнө нь манай ах ******* хүн малыг нь маллаж байсан юм. Тэр Янжиг нь Чимид-Янжирмаа мөн байхаа, би овог нэрийг нь сайн мэдэхгүй ээ. Би 2 дугаар ангид байхдаа гэртэйгээ шатаад манай 2 дүү нас барсан, би бас түлэгдээд тахир дутуу болж байсан, тэгээд тэрнээс эмчилгээ хийлгэсээр байгаад сургуульд сурч чадаагүй ээ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 100-103 /,

 

     6.Гэрч Г.Б ын мөрдөн байцаалтын шатанд  өгсөн

      ...Манай гэр Баянхонгор аймгийн Галуут сумын төвд байдаг бөгөөд манайх малаа хөдөө айл дээр тавьж маллуулдаг юм. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр би Жаргалант сумын Давсан тал гэдэг газар луу ганцаараа мотоциклоор явж байгаад замдаа уургын толгой авах гээд Бөмбөгөр сумын Уу булангийн амны бургас ургасан газарт бургаснаас нь уургын толгой авах гээд тэнд байж байсан чинь тэрүүгээр урсдаг Өлзийт голын хойноос буюу Уу булангийн тэндээс нэг цэнхэр өнгийн 9805 гэсэн дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машин, бас сундалгаатай мотоциклтой хоёр хүн явж байсан ба тэр машин мотоцикл хоёр урдаа 4 тооны үхэр туучихсан явж  байсан. Тэгээд би хараад байсан чинь миний хажуугаар тууж яваад бургасны хажуугаар тойроод яваад өгсөн. Би автомашины дугаарыг нь бол 9805 гэж сайн харсан, харин сүүлийн үсгийн дугаарыг нь бол анзаараагүй ээ, тэр машин нь цэнхэр  өнгийн портер маркийн машин байсан. Мотоцикл нь улаан шардуу өнгөтэй юм л харагдсан, дугааргүй байсан байхаа, мотоциклийг нударгатай хар дээлтэй хүн  жолоодож явсан, нударгагүй улаан дээлтэй хүн мотоциклийн араар нь суучихсан, заримдаа мотоциклоосоо буугаад үхрийг чулуу шидээд хөөгөөд туугаад явж байсан. Харин машин дээр нь ямар нэгэн зүйл ачаагүй байсан, мөн кузов нь банз модоор хийсэн өндөрлөгтэй байсан, машины кабинд нь хэдэн хүн байсныг мэдээгүй ээ. Тэр хүмүүстэй би уулзаагүй, мотоцикл жолоодож, ар талаар нь сундалж  суусан хүмүүс нь толгойдоо хар өнгийн малгай буюу нүд ам нь ил гарсан баг өмссөн байсан. Би тэр хүмүүсийг таниагүй ээ, тэр үедээ өмссөн байсан хувцсыг  нь л хэлж байна. Би тэр үед тэр хүмүүстэй уулзаагүй, тэр хүмүүс намайг харж  байгааг анзаарч хараагүй байхаа. Би тэр үедээ харсан зүйлээ л үнэнээр нь хэлж байна. Би тэр хүмүүсийг 150 метр орчмын зайнаас л харсан. Би тэр үедээ харсан зүйлээ л үнэнээр нь хэлж байна. Би тэр үедээ дурангаар тэд нарыг харсан бөгөөд  машины дугаарыг нь бол би яг сайн харсан. Тэр тууж явсан үхрүүд нь 4 тооны үхэр байсан, 2 бор, 2 хар зүсмийн үхрүүд байсан. Тэр үхрүүдийг миний хажуугаар тууж яваад л өнгөрсөн, тэрнээс хойш юу болсныг нь би мэдэхгүй ээ. Би энэ машины зургийг харлаа, энэ машин миний тэр үед харсан машин мөн байна, яаж таньж байна гэхээр 9805 гэсэн дугаар нь мөн байна, бас кузов дээрээ банз модон өндөрлөгтэй  байсан, тэр нь хэвээрээ байна, бас машин кабин дээр нь ачаа юм уу нэг хар юм байх шиг байсан тэр нь бас байна, тэр үед харсан машин энэ яг мөн байна. Би тэр хүмүүсийг 2018 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр, би яг өдрийг нь санахгүй байна, орой нар жаргах гэж байхад 17:00 цагийн үед тууж явсан . Тэд нар яг Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Гүний амны хажууд Уу булан гэдэг газарт туугаад явж байсан...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 21-126/, / 2хх-ийн 67-69/,

 

  7.Яллагдагч М.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “Би яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна яагаад гэхээр би Батболд гэх хүнд худал мэдүүлэг өгүүлэхээр хэлээгүй Батболд өөрөө надад танай үхрийн хэргийг би гэрчилж өгье гэсэн юм гэхээр нь би та тэгвэл үзсэн харсан юм байгаа бол үзсэн харснаа хэлээд өгчихөө гэж хэлсэн юм, тэрнээс биш би тэгж худал мэдүүлэг өгүүлсэн зүйл байхгүй ээ. Би Батболдод хүч хэрэглэсэн, шан харамж өгсөн, өгөхийг амласан зүйл байхгүй ээ. Хүмүүсийн  дунд цэнхэр портер машинтай, мотоциклтой хүмүүс туугаад явж байсан талаар сураг байна би тэрийг хэлээд гэрчлээд өгье өө гэж хэлсэн юм. Би өөрөө эхлээд Батболдтой уулзаагүй ээ Батболд л өөрөө эхлээд надтай уулзаж би гэрчлээд өгье гэж хэлж гуйсан юм. Батболд над дээр Галуут сумын төв дээр ирж уулзаад танайх үхэр алдчихсан гэл үү гэхээр нь би тиймээ гэсэн чинь би гэрчлээд өгье  өө гэж хэлсэн, би та юуг нь мэдэх юм бэ гэсэн чинь авсан хүмүүсийг нь мэднэ гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг / 2хх-ийн 221-222/,

8. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манай дүү *******, ******* нар нь гадуур тэнээд байдаггүй гэр орондоо малаа маллаад байж байдаг, төлөв томоотой, архи дарс уудаггүй, хүний юм хулгай хийнэ гэж 2 дүүгээ бодохгүй байна ... гэх мэдүүлэг /1хх-ийн 105-107/,

9. Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 01 дүгээр сард Цэрэнтогтох Жаргалант сум руу адуугаа оторлуулаад явж байсан. Харин ******* Бөмбөгөр сумын 1 дүгээр багт байх гэртээ аав ээжийнхээ хамт байсан. Манай хүүхдүүд тийм зүйл хийгээгүй гэж бодож байна. Угаасаа тохитой томоотой хулгай хийх хүмүүс бишээ. Тэр 2 надад хулгай хийгээгүй гэж хэлсэн. Би 2018 оны хавар цагдаагийн газар дээр ирээд хэсгийн төлөөлөгч Пүрэвдоржтой нэг уулзсан, тэр үед ажил тараад хүмүүс гарж байсан, Тэгээд би нэг их юм яриагүй тэр үедээ Пүрэвдоржид энэ хэргийг хөнгөлмөөр байна, хэргийг ганцаарт  нь үүрүүлж болох уу гэж хэлээгүй ... гэх мэдүүлэг /1хх-ийн 108-110/, 

10.Гэрч Л.Мөнхбатын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би Чимэд-Янжирмаагаас 2018 оны 11 сард түүний эзэмшлийн цэнхэр өнгийн 8043 ӨВА гэсэн дугаартай бонго жи 3 маркийн машиныг худалдаж аваад үлдэгдэл 3,000,000 төгрөгт нь 9805 УНЛ дугаартай цэнхэр өнгийн портер маркийн машиныг өгсөн. Бид 2 наймаагаа 2017 оны 11 сард дуусгаж өөрийнхөө 9805 УНЛ дугаартай машинаа 2017 оны 11 сард хөдөөнөөс авчраад Чимид-Янжирмаагийн хүргэн Бороо гэж дууддаг хүний нь оруулаад тавьсан 2018 оны 2 сард жнамыг нь засуулж өгсөн энэ хугацаанд өөр хүн унаж жолоодож хөдөө явсныг мэдэхгүй ... гэх мэдүүлэг / 1хх-ийн 114-117/,

11. Гэрч Б.Соронзонболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би энэ 9805 УНЛ гэсэн дугаартай цэнхэр өнгийн портер Чимэд-Янжирмаагийн машин мөн байна. Би таньж байна. Энэ машиныг Чимэд-Янжирмаа нь Бадмаагийн Цагаанаа гэх хүнд өөрийнхөө пронтер маркийн машиныг зараад мөнгөний зөрүүнд нь энэ 9805 УНЛ дугаартай машиныг авсан гэсэн 2018оны хавар уу , өвөл үү худалдан авсныг би сайн мэдэхгүй байна. Өөр хэн нэгэн унаж байсныг би мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг / 1хх-ийн 118-120/,

12. Гэрч Ж.Оюунбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны намар 9805 УНЛ дугаартай машинаа  Чимид-янжирмаа нь манай хашаанд авчраад тавьчихсан 2019 оны эхээр машинаа аваад явсан , Би яг сар өдрийн санахгүй байна. Тэр машины мотор нь эвдэрсэн байсан. Чимид-янжирмаа манай эхнэрийн төрсөн ах нь бөгөөд зан байдлын хувьд даруухан, ажилсаг, хичээнгүй, малд сайн, хамаатан садны дунд нэр хүнд сайтай, хурдны морь уядаг хүн байгаа юм. Би хэргийн талаар сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1хх-ийн 219-221/,

 

13. Гэрч С.Бат-эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 01 дүгээр сард тэр үед манай сумын хэсгийн төлөөлөгч Уламбаяр тэр Гүний хөндий гэх газарт үхэр нядалсан байна гэх мэдээлэл
ирлээ гэсний дагуу хэсгийн төлөөлөгч бид хоёр тэр газар луу явах гэсэн чинь унаа байхгүй байсан, тэгээд бид хоёр сумын Сүхээ гэдэг жолоочийг гуйгаад машинаар нь хамт очсон юм. Тэгээд тэр Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Гүний ам гэх газарт очиход тэр газарт үхрийн шийрүүд байсан, үхрийн гэдсийг нь гаргаад хадны ёроолд тавьсан байсан, цус шүүсийг нь булсан болов уу гэмээр шороо овоолсон байсан, тэр овоолсон шороо нь хөлдүү байсан болохоор ухаж үзэж чадаагүй, тэгээд бид нарыг очоод байж байхад Галуут сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр ирсэн, үхрийн эзэн гэх хүний ах нь гээд Баярсайхан гэдэг хүн бас ирсэн. Тэр газарт мотоциклийн мөр ,бас машины мөр гарсан байсан, гэхдээ машины мөрөн дээгүүр нь юм чирсэн юм шиг мөрийг нь баллаад мэдэгдэхгүй болгосон байсан. Тэр газарт мотоциклийн хэд хэдэн удаа тойрч явсан юм шиг мөр гарсан байсан, яг хэдэн мотоциклийн мөр гарсан, эсвэл нэг мотоциклийн мөр байсан уу гэдгийг би мэдээгүй ээ. Голын мөсөн дээгүүр явган хүний явсан мөр гарсан байсан, тэр мөр нь эрэгтэй хүний нааш цаашаа явсан хүний мөр гарсан байсан, яг хэдэн хүний мөр гэдгийг нь би анзаараагүй ээ. Тэр газарт шийрээр нь баримжаалахад 3-4 үхэр болов уу л гэж бодсон, үхрийн толгой, шир зэрэг нь тэнд байгаагүй ээ. *******, ******* Ж.Чимид-янжирмаа тэд нар бид нартай хамт очоогүй ээ. Би тэр үхрүүдийг хэн хэзээ нядлаад, хаашаа авч явсан талаар мэдээгүй ээ ... гэх мэдүүлэг / 1хх-ийн 241-243/, 

14.Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...  2018 оны 01 дүгээр сард Галуут сумын хэсгийн төлөөлөгч Пүрэвдорж нь манай сумаас алдагдсан үхэр танай суманд нядлагдсан байх шиг байна гээд Гүний ам гэх газарт хүрээд ирээч, би ч гэсэн эндээс одоо гарлаа гэж хэлсэн, тэгээд би Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн Засаг дарга С.Бат-Эрдэнийн хамт тэр газарт нь очсон. Тэр газарт нь очиход үхрийн сэвсийг газарт булсан газар байсан, тэгээд эргээд явж байсан чинь Галуут сумын хэсгийн төлөөлөгч Пүрэвдорж, алдсан гэх малын эзэн *******, Галуут сумын цагдаа Сүхцэрэн нар ирсэн, тэгээд тэд нартай уулзаад эргээд тэр сэвс байсан газартаа ирсэн чинь уг сэвс байгаа газрын дээхэн талд үхрийн шийрүүдийг нь хаясан байсан. Тэр газарт очиход 2 мотоциклийн мөр тэр хавьд гарсан байсан, голынхоо урд талд зөөвөрлөсөн болов уу гэмээр портер маркийн машины мөр гарсан байсан, гэхдээ би портер маркийн машин юм уу даа л гэж таамагласан, өөр мөр ул мэдэгдэхгүй байсан. Тэр мөрийг нь дагаж явахад нэлээд явж байгаад Гүний ам гэх газрын тэнд байх уурхайн хажуугаар явсан зам руу ороод тэгээд мэдэгдэхээ больсон. Ямар ч гэсэн мотоциклийн хоёр мөр л гарсан байсан, нэг мотоцикл  тэгж явсан юм уу, эсвэл хоёр мотоцикл байсан юм уу би мэдээгүй ээ. Тэр газарт 4 билүү, 5 үхэр л нядалсан байх шиг байсан, би үхрийн шийрүүдийг нь хараад тэгж хэлж байгаа юм. *******, *******, Ж.Чимид- янжирмаа тэд нар бид нартай хамт очоогүй ээ . Би тэр үхрүүдийг хэн хэзээ нядлаад, хаашаа авч явсан талаар би мэдээгүй ээ. Тэр газарт ямар ч гэсэн нэг машины мөр гарсан байсан, би хараад портер маркийн машины мөр юм уу даа л гэж би бодсон, гэхдээ тэр үед хүмүүс нь машинаараа хөдөлж явах үедээ машиныхаа ар талд нь юм чирсэн гэмээр мөр гаргаж машиныхаа мөрийг баллаад мэдэгдэхгүй болгоод явсан байсан. Тэр мөр нь тэр газраас хөдөлж явахдаа бол араасаа юм чирээд хөдөлж явсан гэхээр байсан бөгөөд харин тэр газарт анх ирж зогсохдоо мөрөө  баллаагүй зүгээр байсан бөгөөд би ирсэн мөрийг нь хараад л портер маркийн машины мөр байна гэж бодсон юм. Тэр ирсэн мөр нь хойд талдаа давхар  дугуйтай портер маркийн машины мөр мөн байсан. Тиймээ яг портер л байна гэж би харж байсан. Тухайн газарт үхээрүүдийг нядалсныг би мэдэхгүй ээ... гэх мэдүүлэг / 1хх-ийн 248-250/,

15.Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би Бууцагаан сумаас Чимид-янжирмаа руу утсаар яриад унаа чинь байгаа юу гэж би асуусан  би унаагаа зарсан, зөрүүнд нь нэг портер авсан, тэр хүн л янзалж өгөх гэж хэлсэн, тэгэхээр нь би тэр хүнийгээ асаагаад өгчих гэчхээч гэсэн чинь за гэсэн, тэгээд би 2019.02.10-ний өдөр Бөмбөгөр сумын төвд ирсэн Цагаанаа гээд нэг жижигхэн банди тэр машиныг надад асааж өгсөн, т: 2019.02.10-ний өдөр би тэр цэнхэр өнгийн портер маркийн машиныг жолоодож яваад аймгийн төв рүү явсан ба замдаа аккумлятор нь суу явсаар байгаад шөнө 05:00 цагийн үед аймаг орсон, тэгээд антены хоолойд суугаад асахгүй болчихоор нь би Чимид-янжирмааг дуудаад тэр өөрөө машинаар чирээд аймгийн төв рүү оруулсан юм. Тэр машин нь Улаанбаатарын дугаартай, цэнхэр өнгийн портер  маркийн машин байсан би номерыг нь санахгүй байна, тэвш өндөрлөөгөөгүй, цэнхэр өнгийн портер маркийн машин байсан. Би тэр машиныг Бөмбөгөр сумын төв дээр байх Бороо гэж дууддаг Оюунбатын хашаанаас 2019.02.10-ний өдөр авч яваад тэр өдрөө аймаг яваад шөнө замдаа эвдрээд явахгүй удаан явсаар байгаад шөнийн 05:00 цагийн үед Чимид-янжирмаа урдаас ирж авсан юм... гэх мэдүүлэг / 2хх-ийн 60-61/,

                  16.Гэрч Г.Алтанбаганын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

       ... 2019 оны 04 дүгээр сарын үед хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан одоо тэтгэвэрт гарчихсан байгаа Пүрэвдорж нь надтай уулзаад Цэрэнтогтох, Баттогтох нарын эгч нь надтай уулзаад хохирлыг нь төлье, хэргийг нь энд нь шийдүүлмээр байна гэж хэлж уулзлаа гэж хэлж байсан,тэрнээс биш Цэрэнтогтохын эгч нь, ээж нь гэх хүмүүсийг яг миний хажууд Пүрэвдоржтой уулзаж байсан эсэхийг би одоо санахгүй байна. Надтай бол уулзаагүй, харин Пүрэвдоржтой уулзсан эсэхийг би яг анзаарч мэдээгүй ээ, одоо санахгүй байна, харин Пүрэвдорж л өөрөө надад дээрх зүйлийг хэлж байсан.Тэр үед Пүрэвдорж бид хоёр л байсан  надад өөр зүйл хэлээгүй ээ. Пүрэвдорж нь надад яг уулзсан эгчийнх нь нэрийг хэлээгүй ээ, эгч нь уулзлаа л гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /3хх-ийн 13-14/,

                   17.Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

                    ... Би санахгүй байна. хэсгийн төлөөлөгч нь манай эрүүгийн цагдаагийн тасгийн  өрөөгөөр орж ирж ажлаа хийж, хүмүүстэй уулзаж л байдаг. Би өрөөндөө өөрийнхөө ажлыг хийж байсан болохоор тэд нарыг хүнтэй уулзаж байна, юу ярьж байгааг анзаардаггүй ээ. би тэр үед Пүрэвдоржтой хэсгийн төлөөлөгчтэй ямар хүмүүс уулзаж юу ярьсныг би мэдэхгүй... гэх мэдүүлэг /3хх-ийн 15-16/, Үзлэгт хийсэн тэмдэглэл / 1хх-ийн 5-9/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх-ийн 44-49/, Эд мөрийн баримт хүлээлгэж өгсөн тухай / 1хх-ийн 72/, шинжээч томилох, шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / 1хх-ийн 147-150/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 2хх-ийн 48-54/, эд мөрийн баримтаар тооцох тухай / 2хх-ийн 56/, гэрч хохирогч нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг / 2хх-ийн 70-72/, эд хөрөнгө битүүмжлэх тухай / 2хх-ийн 106-107/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2хх-ийн 119-120/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албан даргын тогтоол /3хх-ийн 3-4/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 3хх-ийн 37-38/, хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал / 3хх-ийн 39/, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 03 сарын 31-ний 30-4/1473/ дугаартай албан тоот / 3хх-ийн 17/, Баянхонгор аймаг дахь прокурорын газрын 2020 оны 06 сарын 30 өдрийн 69 дугаартай тогтоол / 3хх-ийн 43-44/, Баянхонгор аймаг дахь прокурорын газрын 2020 оны 06 сарын 30 өдрийн 44 дугаартай тогтоол /3хх-ийн 45-46/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс  шүүгдэгч Г.Б   нь  Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Буурлын нуруу” гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 08-10-ны өдрийн хооронд иргэн М.А ын эзэмшлийн олон тооны мал буюу 36 тооны үхэр хулгайд алдагдсан гэх хэрэгт 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө иргэн *******,  *******, ******* нарыг бүлэглэн, тээврийн  хэрэгсэл ашиглан иргэн М.А ын эзэмшлийн олон тооны мал болох 36 тооны үхрийг бэлчээр дээрээс нь хулгайлсан гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн талаар худал мэдүүлсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн  үйл баримт болсон нь шүүгдэгч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг,   гэрч Ж.Чимид-янжирмаа, *******,*******, Л.Мөнхбат, С.Бат-Эрдэнэ, , нарын мэдүүлэг, болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч худал мэдүүлэг өгсөн гэж  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

          Иймд шүүгдэгч Г.Б ыг гэрч нь мөрдөн шалгах ажиллагааны үед бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Дээрх үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг  агуулсан тул шүүгдэгч Г.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн учир шүүгдэгч Г.Б  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч Г.Б ын 5 ханатай гэрийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх гэрийг  эзэмшигч Г.Б од шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,  эд мөрийн баримтаар хураагдсан СD 1 ширхгийг хураан авсан мөрдөгчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн тогтоол хэвээр үлдээж уг СД-ийг  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Б ын энэ хэргийн учир цагдан хоригдсон хорин нэг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож түүнд урьд  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

    Шүүгдэгч Г.Б  нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Г.Б  гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогт Г.Б  нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч Г.Б  оногдуулсан нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б ын энэ хэргийн учир цагдан хоригдсон хорин нэг / 21 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Г.Б  нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Г.Б ын 5 ханатай гэрийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх гэрийг  эзэмшигч Г.Б од шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD 1 ширхгийг хураан авсан мөрдөгчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн тогтоол хэвээр үлдээж уг СД-ийг  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Б од  цагдан хорих сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.