Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00677

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19,   РД-2635534, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, Нарны, үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж, 3-р байрны 44 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧС72011165, Алтан тэвш овогт Мижиддоржийн Мөнхцэцэг, 

хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, Нарны, үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж, 3-р байрны 44 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЦД72030416, Олхунуд овогт Намсрайн Бямбасүрэн нарт  холбогдох,

127 700 556 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийг хангуулах тухай  иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны тусгай активын хэлтсийн ажилтан С.Баяр-Эрдэнэ, хариуцагч Н.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 127 700 556 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:  Н.Бямбасүрэн, М.Мөнхцэцэг нар нь манай банктай 2014-03-10 өдөр орон сууцны зээлийн ЗГ-RCC2014030901-1 тоот  гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны БГ-RCC2014030901-1-2 тоот гэрээг тус тус байгуулж, 120 000 000 төгрөгийг орон сууц худалдах авах зориулалтаар, нэг сард 1,5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар  зээлсэн.

Зээлдэгч Н.Бямбасүрэн, М.Мөнхцэцэг нар нь ЗГ-RCC2014030901-1 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Баянгол дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельсийн гудамж, 3-р байрны 44 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205054041 дугаарт бүртгэгдсэн,  114,89 м.кв талбай бүхий, хамтран өмчилдөг,  3 өрөө орон сууцаа барьцаалуулсан. Зээлдэгч нар нь үндсэн зээл 120 000 000 төгрөгөөс 4 085 100,86 төгрөг, төлбөл зохих хүүгийн 59 980 153,32 төгрөгөөс 48 199 997,27 төгрөгийг тус тус төлсөн.

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ зөрчиж, графикаар тохирсон үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, зээлээ төлөх бодит боломжийг олгож, хугацаа өгсөн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцлаж, Н.Бямбасүрэн, М.Мөнхцэцэг нараас  үндсэн зээл 115 914 899 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 11 765 305 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 852 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал 5500 төгрөг, нийт 127 700 556 төгрөгийг гаргуулж өгнө үү? Барьцааны орон сууцаар үүргийг хангуулж өгнө үү? гэв.

Хариуцагч Н.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014-03-10 өдөр банкнаас зээл авсан. 2016-07-20 өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн. 2016 оны 08 сараас ургац алдаж, үйл ажиллагаа доголдсноос сар бүр төлөх 1 935 000 төгрөгөө төлж чадаагүй юм. Банк нэхэмжлээд байгаа 127 700 556 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Харин барьцаалсан орон сууцаар үүргийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Орон сууцыг  230 000 000 төгрөг төлж худалдаж авсан тул үүргээ орон сууцаар хангуулахад их хэцүү байна гэв.

Хариуцагч М.Мөнхцэцэг шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: 2014-03-10 өдөр орон сууцны зээлийн ЗГ-RCC2014030901-1 тоот гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны БГ-RCC2014030901-1-2 тоот гэрээг тус тус байгуулж, 120 000 000 төгрөгийг орон сууц худалдах авах зориулалтаар, нэг сард 1,5 хувийн хүүтэй, 180 сарын  буюу 15 жилийн хугацаатайгаар зээлж авсан.

Уг авсан зээлээрээ Хурд групп ХХК-тай 2013-11-06 өдөр байгуулсан №Н3/44 тоот орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээний дагуу орон сууцны төлбөрийг хийж, орон сууцыг худалдаж авсан. Бид хөрөнгө оруулалт, бизнесийн зээл аваагүй, орон сууцны зээлийг 15 жилийн хугацаанд  төлөхөөр байхад    зээлийн гэрээг цуцлаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй .

Иймд Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй Н.Бямбасүрэн, М.Мөнхцэцэг нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн нарын тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ,   орон сууцны зээлийн ЗГ-RCC2014030901-1 тоот гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны БГ-RCC2014030901-1-2 тоот гэрээ, зээл, хүүгийн тооцоолол, орон сууцны өмчлөх эрхийн 000305484 гэрчилгээ, мэдэгдэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,    

          

     ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх  нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэв.

2017-02-20 өдөр товлогдсон шүүх хуралдаан хариуцагч М.Мөнхцэцэгийн хүсэлтээр хойшилж,  2017-03-13 товлогдсон болно.

Хариуцагч М.Мөнхцэцэгт хуралдааны товыг шүүх мэдэгдсэн боловч  хуралдаанд ирээгүй, ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр, түүний эзгүйд хуралдааныг хийж, хариуцагч Н.Бямбасүрэн оролцож, хэргийг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар 2014-03-10 өдөр орон сууцны зээлийн ЗГ-RCC2014030901-1 тоот  гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны БГ-RCC2014030901-1-2 тоот гэрээг тус тус байгуулж, хариуцагч нар 120 000 000 төгрөгийг орон сууц худалдах авах зориулалтаар,  сард 1,5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлсэн, зээлийн гэрээний үүрэгт  зээлдэгч Н.Бямбасүрэн, М.Мөнхцэцэг нар  Баянгол дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельсийн гудамж, 3-р байрны 44 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205054041 дугаарт бүртгэгдсэн, 114,89 м.кв талбай бүхий,  3 өрөө орон сууцыг барьцаалуулсан байна.

Зохигч Иргэний  хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт  заасан зээлийн гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан орон сууц барьцаалах гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 451 дпүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1,156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагуудыг хангаж байгуулсан байх тул гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээс үндсэн зээлд 4 085 100,86 төгрөгийг, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2017-01-07 өдрийг хүртэл хугацаанд  төлбөл зохих хүү 59 980 153,32 төгрөгөөс 48 199 997,27 төгрөгийг тус тус төлсөн тухайд зохигч маргахгүй байна.

 

Зээлдэгч нар 2016-07-20 өдрөөс хойш гэрээний дагуу сар бүр зээл, зээлийн хүүд 1 935 000 төгрөгийг төлөх үүргээ 2017-01-07 өдрийг хүртэл хугацаанд биелүүлээгүй байх бөгөөд энэ зөрчлийн улмаас зээлдүүлэгч зээлийн гэрээний 9.2.2-т заасан “зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтрүүлсэн” зөрчил гаргасан гэж үзэж, гэрээний 9.2-т заасны дагуу зээлийн гэрээг цуцалсан байна.

Зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч нараас шаардаж 2016-09-29 өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлсэн  байх боловч зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй  байна. Иймд зээлийн гэрээний 9.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч зээлийн  гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.7 дахь хэсгийн заалтыг  зөрчөөгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлээс төлөөгүй үлдсэн 115 914 899 төгрөгийг, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүд 11 765 305 төгрөгийг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүүд 14 852 төгрөгийг, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу нотариатад төлсөн хөлс буюу гарсан зардал 5 500  төгрөгийг хохиролд тооцон хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийг тохирсон хугацаандаа биелүүлээгүйг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар барьцаалсан орон сууцыг худалдахыг шаардах эрх үүссэн байх тул хариуцагч нар зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих дээрх үүргийг сайн дураараа эс биелүүлбэл барьцааны гэрээний зүйл болох Баянгол дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельсийн  гудамж, 3-р байрны 44 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205054041 дугаарт бүртгэгдсэн, 114,89 м.кв талбай бүхий,  3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн  56.1, 60.1, 63.1.3  дахь  хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2  дахь хэсэгт заасны  дагуу  улсын тэмдэгтийн хураамжинд  нэхэмжлэгчээс төлсөн  796 454 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэмж 70 200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод төлүүлэх,  хариуцагчаас 866 652 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид төлүүлэх нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон