| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0302/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/306 |
| Огноо | 2020-09-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/306
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр
Улсын яллагч: Э.Гантулга
Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Д ид холбогдох эрүүгийн 2014000000344 дугаартай хэ Ч.БАЙГАЛМААайсан болно.үйцэтгэх газарт ялтан Ц.Батхүлэгт холбогдох гүйцэтгэх хуудсыг өгч байсан боловч харъргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Шаргалжууд тосгонд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Эм си эс дистривюшн ХХК-д ачигч борлуулагч ажилтай ам бүл Э.Д
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Э.Д нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 51а-6 тоотод 2020 оны 08 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө архидан согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Б зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Э.Д ийн мөрдөн байцаалтад өгсөн
.... Би хоёр найзын хамт гол дээр төрсөн өдөр тэмдэглэж пиво уусан. Би шөнө 23 цагийн үед гэртээ очоход эхнэр намайг утсаа унтраагаад алга болсонд уурлаж маргалдаж миний өөдөөс хувцас шидсэн би эхнэрийнхээ нүүрэнд толгойгоогоо мөргөж гэмтэл учруулсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 42-43/,
Хохирогч А.Б гийн мөрдөн байцаалтад өгсөн
...манай нөхөр Э.Д нь гэртээ согтуу орж ирээд пизда минь чи яахаараа утсаа авдаггүй юм янхан чинь гээд өөрийнхөө утсыг шал руу шидсэн би булттал гэрийн хананд очоод дэлгэц нь хагарсан, над руу сандал шидсэн, дараа нь цүнх шидсэн намайг барьж аваад гэрийн толинд шахаад цохих гэхээр нь гараараа нүүрээ хамгаалтал миний нуруу руу зүүн гарын мөр рүү цохьсон би гараа автал миний баруун нүдний доод хэсэг рүү толгойгоороо мөргөсөн... " гэх мэдүүлэг / хх-ийн 18-21/
Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Э.Д намайг зодоод нүд хөхрүүлээд хаячихлэа гээд уйлаад байхаар нь гэрт нь яваад ортол манай дүүгийн баруун нүд хацар хөхөрсөн гэрийнхээ баруун тапын орон дээр уйлаад сууж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шинжээчийн
1.А.Б гийн биед баруун нудний алимын салст болон зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр уүсгэгдэнэ.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна..." гэх /хх-ийн 30-31/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02/, гэмт хэргийн талаархий гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол / хх-ийн 04/, эвлэрлийн гэрээ / хх-ийн 06/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 13-14/, аюулын зэргийн үнэлгэний маягт / хх-ийн 46-47/, депозит дансны хуулгууд /хх-ийн 49-52/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 54/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 55/, шүүгдэгч Э.Д ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-ийн 57/, шүүгдэгч Э.Д ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Д нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 51а-6 тоотод 2020 оны 08 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө архидан согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Б зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Э.Д ийн … эхнэр уурлаж маргалдаж миний өөдөөс хувцас шидсэн би эхнэрийнхээ нүүрэнд толгойгоогоо мөргөж гэмтэл учруулсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 42-43/,
Хохирогч А.Б гийн ... над руу сандал шидсэн, дараа нь цүнх шидсэн намайг барьж аваад гэрийн толинд шахаад цохих гэхээр нь гараараа нүүрээ хамгаалтал миний нуруу руу зүүн гарын мөр рүү цохьсон,… би гараа автал миний баруун нүдний доод хэсэг рүү толгойгоороо мөргөсөн.. " гэх мэдүүлэг / хх-ийн 18-21/
Гэрч *******ы ... манай дүүгийн баруун нүд хацар хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 дугаар/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай ... А.Б гийн биед баруун нудний алимын салст болон зовхи, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо,… гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна..." гэх /хх-ийн 30-31/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бчигийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Д ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Э.Д ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч А.Б шүүгдэгч Э.Д нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Э.Д нь хохирогчийг зодож гэмтэл үүсгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Э.Д нь хохирогч А.Б зодсон үйлдлийн улмаас биед зүүн нүдний доод зовхи, хамар, хацарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь хэргийн /хх-ийн 30-31/ дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хохирогч А.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч Э.Д нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.
Шүүгдэгч Э.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Д нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч А.Б нь Э.Д ийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж
заасныг баримтлан шүүгдэгч Э.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, түүний хувийн байдал болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан шүүгдэгч Э.Д ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Э.Д ийн эзэмшлийн “...Самсунг А-10 маркийн гар утас ..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Э.Д ид буцаан олгож, шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон сандал 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүллээ.
Шүүгдэгч Э.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1,4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Э.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Д ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Д ид оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5 .Шүүгдэгч Э.Д ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Э.Д ийн эзэмшлийн “...Самсунг А-10 маркийн гар утас ..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Э.Д ид буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон сандал 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсмогц хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Д ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.