Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Туяа |
Хэргийн индекс | 154/2016/0148/И |
Дугаар | 13 |
Огноо | 2017-04-18 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 13
Б.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 241 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Дарви ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн ******* ******* *******, ******* ын Лхагвадоржид холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа, нэхэмжлэгч Б.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч Ц.Лхагвадорж түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Баасандорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Ц.Лхагвадоржтой 2000 оны 11 дүгээр сарын 30-нд гэр бүл болсон. 15 жил амьдарч байна. Хамт амьдрах хугацаанд хүү 2001 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, хүү 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, хүү Л.Далайжаргал 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, охин 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Энэ хүнтэй амьдрах гэж зөндөө үзсэн. Буу шийдэм, хутга тулгадаг. Надад буу тулгаад үсдэж чирээд цусанд хутгасан айгаад зугтахаар араас хий буудаад, шөнө гэртээ амиа хорлоно гээд бүсээрээ хананаас боогоод муухай дуугардаг.
Тэрнээс нь хүүхдүүд айдаг болсон. Харанхуй шөнө олон удаа гадна нүцгэн хонож үзсэн. Янхан банзалаар дууддаг 4 хүүхэд чинь миний хүүхэд биш гэж хэлнэ. Гартаа таарсан зүйлээр цохиж зоддог байсан. Бие өвдөөд эмчид очиж бариулахаар тэр эмчтэй хардана. Эмчилгээ хийлгэхэд нэг ч төгрөгийн тусламж үзүүлж байгаагүй мөртлөө танил талын хүндээ намайг хүнтэй нийлээд явчихсан гэж хэлдэг. Энэ гэр бүлийг би авч явж байсан. Одоо би хүүхдүүдээ хүний дайтай аваад явж байна. Би өөрөө ямарч буруугүй гэдэг. Толгойдоо өвчтэй болсон 2016 оны 04 сард толгой өвдөөд болохгүй хот явж эмчлүүлсэн. Түүнээс хойш тусдаа амьдарч байна. Намайг сайхан амьдаруулна гэж хэлээд сургуульд явуулахгүй авч үлдэж байсан. Би салаад явбал ямар ч хамаагүй гэж бодож байх шиг байна. Одоо сард 250000 төгрөг төлж түрээсийн байранд амьдарч байгаа учраас 6 ханатай гэрээ авна. Би 110 толгой малнаасаа хүүхдүүдээ болон өөрт ногдох хэсгийг, мөн хамт амьдрах хугацаанд 5 сая төгрөгөөр телевизор, гэрийн тавилга, хоолны шүүгээ, хувцасны шүүгээ, ширээ, модон ор, 42 инчийн зурагт, ддэш антен, малчин шар ком, хөлдөөгч, 4 сандал, ширээ, угаалгын машин авсан. Мөн стана маркын машин малаараа худалдаж авсан байгаа. Иймд гэрлэлт цуцлаж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Бид хоёр хамт амьдраад 15 жил болж байна. Би энэ хүнтэй амьдрах хугацаанд нэг ч гар хүрч байгаагүй. Хамт амьдрах хугацаанд 7-8 удаа намайг орхиод явж байсан. Өөрийгөө гэмтээчихээд намайг хилсээр цагдаад өгч байсан. Гэрлэлтээ цуцлуулна. Аймшигтай хүнтэй насаараа амьдарна гэхээр хэцүү байна. Би амьдралынхаа 15 жилийг энэ хүний төлөө зориулсан. Бид хоёрын гэх хөрөнгө байхгүй 6 ханатай гэр манай аавын гэр байгаа. Хөлдөөгч манай хүргэн ахын хөлдөөгч байгаа түр хэрэглэж бай гээд өгсөн. Малчин шар комыг манай хотод байгаа дүү өгсөн. Амьдралаа аваад явж бай гэж аав ээж 15 толгой мал өгч байсан. Манай ******* ах Равдан гэдэг хүнээс 2005 онд 2 тугалтай үхэр аваад энийг маллаад амьдралаа залгуулаад маллаж бай гэсэн. Би ах дүү нарын хөрөнгийг Б.*******т өгч чадахгүй. Манай 2 хүү надтай хамт амьдарч байсан. Зун ирээд бага хүүг маань хулгайлж аваад явсан. Би аймаг ороод уулзсан. Шүүхийнхэнд би аавтайгаа хамт баймаар байна гэж хэлэх гэхээр ээж хориглоод байна гэсэн. Намайг одоо хүртэл заналхийлж мессеж бичдэг. Байнга ална тална алуулна гэж дарамталж мессеж бичдэг. Ямар ч байсан би ах дүү нарынхаа өөрийн юм шиг маллаад хэрэглэж бай гэсэн малыг нь би буцааж өгнө. Айл болсноос хойш өөрийнхөө болон миний тавилгыг аваад явсан. Ямар ч байсан эцэг эхийнхэн гэрийг өгөхгүй. Хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авна. 6 ханатай гэр, малчин шар ком, 32 инчийн зурагтаа авна, хөлдөөгч хүргэн ахынх та нар хэрэглэж бай гээд өгсөн.Ддэшийн 2 антены нэгийг өгнө. Бусад авна гэсэн бүгдийн өгнө 8 үнээ, 4 бяруу, 4 тугал, 1 бух өгнө. Хүний малнаас өгч чадахгүй. Эхнэр Б.******* цаашид хамтран амьдрах боломжгүй гэрлэлтээ заавал цуцлуулна гэж шийдсэн бол дундын өмчлөлийн хөрөнгөнөөс эхнэр Б.******* ба хүүхдүүддээ ногдох хөрөнгийг нь өгнө. Бид хоёр амьдрах хугацаандаа өөрсдийн хөдөлмөр болон ах дүүсийн дэмжлэгээр бусдын жишгээр сайхан амьдарч байсан. Эхнэр Б.******* олон жилийн хамтын амьдрал хүч хөдөлмөрөөр босгосон амьдралаа өөрийн гараар сүйтгэж байгаад харамсаж байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Лхагвадорж нь манай хамгийн бага дүү байгаа юм. 2000 онд гэр бүл болсон. Гэр бүл болгоод мал хөрөнгийн тасалж өгч байсан. Би өөрөө бог малаа малладаг. 2005 онд Равдан гэдэг хүнээс бог малаасаа үхэр болгож байсан. Тэгээд дүүдээ өгөөд чи маллаад ашиг шимийн аваад амьдарч бай гэсэн. 10 жилийн хугацаанд би 2 үхэр авч идсэн.52 үхэр авч ирж өгсөн. Бид нар отгон бэрдээ нэг муу үг хэлж байгаагүй. Муугийн хайгаад салгая гэсэн бодол бид нарт байхгүй.Би энэ хоёрын амьдралыг харж үзээд үхрээ маллуулж байсан. 2012 онд 30 үхэр тоолуулж байсан. Тэрнээс хойш одоо өсөөд 52 болсон байгаа. Би нэг их тооцоо хийж тоолуулж байсангүй. Одоо би энэ үхрээ авна. Би бог малаа маллаад манай дүү үхрээ маллаад тусдаа амьдраад явдаг. Одоо үнээ 16, тугал 16, шүдлэн 8, бяруу 12 нийт 52 толгой үхэр нэхэмжилж байна гэжээ.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 241 дугаар шийдвэрээр: 1.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Чүлтэм ******* ******* *******, ******* ын Лхагвадорж нарын гэрлэлтийг цуцалсугай. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг баримтлан 2001 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү ыг эцэг Ц.Лхагвадоржийн, 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү , 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Л.Далайжаргал, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Л.Буяэзаяа нарыг эх Б.*******ийн асрамжинд тус тус үлдээж, зохигчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 23.400.000 төгрөгөөр үнэлэгдсэн 65 толгой үхэр / эр үхэр 4-2.400.000 төгрөг, бух 1-800.000 төгрөг, үнээ 28-12.600.000 төгрөг, шүдлэн үхэр 12-3.600.000 төгрөг, бяруу 20-4.000.000 төгрөг/, 2.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн 5 ханатай гэр, 650.000 төгрөгөөр үнэлэгдсэн 42 инчийн зурагт, 35.000 төгрөгөөр үнэлэгдсэн зурагтны суурь, 250.000 төгрөгөөр үнэлэгдсэн угаалгын машин, 300.000 төгрөгөөр үнэлэгдсэн хөлдөөгч, 320.000 төгрөгөөр үнэлэгдсэн хоолны шкаф, 250.000 төгрөгөөр үнэлэгдсэн хувцасны шкаф, 1 ширхэг нь 50.000 төгрөгөөр үнэлэгдсэн сандал 4 ширхэг, 300.000 төгрөгөөр үнэлэгдсэн ширээ зэргийг нэхэмжлэгч Б.*******, , Л.Далайжаргал, нарт үлдээж, 13.900.000 төгрөгөөр үнэлэгдсэн 37 толгой үхэр /Эр үхэр3-1.800.000 төгрөг, бух 1-800.000 төгрөг, үнээ 16-7.200.000 төгрөг, шүдлэн үхэр 7-2.100.000 төгрөг, бяруу 10-2.000.000 төгрөг /2.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн 6 ханатай гэр, 1.650.000 төгрөгөөр үнэлэгдсэн малчин шар ком, 32 инчийн зурагтын хамт, 250.000 төгрөгөөр үнэлэгдсэн ДДэш антен зэргийг хариуцагч Ц.Лхагвадорж, нарт тус тус үлдээж, Истана маркийн машин, хятад мотоциклийг баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц.Лхагвадорж нараас 6 тооны үхэр /эм үхэр4-1.800.000 төгрөг, бяруу1-200.000 төгрөг, шүдлэн үхэр 1-300.000 төгрөг буюу 2.300.000 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ид, 2 тооны үхэр / эм үхэр 2-900.000 төгрөг буюу 900.000 төгрөгийг гаргуулан бие даасан гуравдагч этгээд *******ид тус тус олгож, тэдгээрийн шаардлагаас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн 46 тооны үхэр гаргуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Баасандоржийн 38 тооны үхэр гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэгч гэх Б.*******ийн хүсэлтийг биелүүлж, айл гэрийн амьдралыг буснуулсан, бусдын мөл хөрөнгийг нэг хүнд шилжүүлэн өгсөн шийдвэр гаргаж, насанд хүрээгүй шилжилтийн насны хүүхдүүдийн ирээдүй хувь заяаг анхааран үзэлгүй шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Шүүх миний болон дүү Ц.Баасандоржийн өмч болох малыг бидний мал биш Ц.Лхагвадорж, Б.******* нарын өмч гэж үзэж Б.*******т өгөхөөр шийдвэрлэсэн атлаа надаас 1999510 төгрөг гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ингэж шийдвэрлэх хуулийн үндэслэл ч байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, насанд хүрээгүй гэр бүлийн гишүүн хүүхдүүдийн эрх ашгийг хохироосон шударга бус шийдвэр гэж үзэж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ насанд хүрээгүй хүү ын санаа бодлыг гүйцэд сонсолгүйгээр ээж Б.*******ийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь Монгол улсын гэр бүлийн тухай хууль, хүүхдийн эрхийн конвенцийн заалтыг ноцтой зөрчсөн байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Учир нь хүмүүсийн мөл хөрөнгө бүгд Б.*******т очлоо. Би насаараа төлж барахгүй өрөнд орж үлдлээ.Б.******* нь надаас салахаасаа өмнө өөр хүмүүстэй нийлж зориуд өөрөө амьдралаа буснуйлж олон хүний заяа замаар наадчихаад надад бүх бурууг өгөөд дээр нь хүүхдүүдийн хувь заяагаар наадаж байгаад би маш их харамсаж гомдолтой байна. Одоо Б.******* нь архинд орсон, өөр хүнтэй амьдарч байгаа болон хүүхдүүдийг минь байнга зодож, айлгаж амь нас амьдралд нь заналхийлж, алахаас наагуур байгаа тул би 4 хүүхдээ өөр дээрээ авмаар байна. Мөн хүмүүсийн мал хөрөнгийг эзэн эзэнд үлдээж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Лхагвадоржид холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* 52 толгой үхэр, Ц.Баасандорж 40 толгой үхэр гаргуулах тухай шаардлагыг Б.*******, Ц.Лхагвадорж нарт холбогдуулан гаргасан байна.
Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү ыг саналаар эцгийн асрамжид үлдээж, хүү ыг саналыг харгалзан, Л.Далайжаргал,охин нарыг эхийн асрамжид үлдээж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваарилж шийдвэрлэснийг хариуцагч түүний өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Хариуцагч давж заалдах гомдолдоо “...Б.******* нь их догшин зантай,хүүхдээ маш их зодож, амь нас амьдралд нь заналхийлж алахаас наагуур хийдэг, маш их хүмүүжилгүй 4 хүүхдийг минь миний асрамжид үлдээж, хүмүүсийн малыг эзэнд” өгөхийг хүсэж байна гэжээ. Харин түүний өмгөөлөгч нь насанд хүрээгүй хүү ын санал бодлыг сонсолгүйгээр эхийн асрамжид үлдээсэн, гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг анхааран үзэлгүй хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж гомдол гаргажээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* давж заалдах гомдлын үндэслэлээ “Шүүх миний 52 толгой үхрийг Ц.Лхагвадорж, Б.******* нарын өмч гэж үзэж шийдвэрлэсэн атлаа надаас 1999510 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.3-т заасан үндэслэлээр уг маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр нэхэмжлэлийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид 2016 оны 7 дугаар сарын 08-ны 374 дүгээр захирамжаар шилжүүлж боловч маргааны талаар эвлэрээгүй, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй гэх үндэслэлээр дуусгавар болгосон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар “Эцэг эх байх эрхийг хязгаарласан”, 29 дүгээр зүйлд “эцэг, эх байх эрх хязгаарласныг хүчингүйд болсонд тооцсон”, 30 дугаар зүйлд “Эцэг эх байх эрхийг хасах” тухай эрх зүйн зохицуулалтыг хуульчилсан байх бөгөөд хуулийн энэ зүйл заалтад заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд хуульд заасан үндэслэлээр зохих этгээдийн хүсэлтээр хүүхдийн асрамжийг шүүх өөрчилж болохыг хуульчилжээ. Б.*******ийг эх хүнийх нь хувьд хэрэгжүүлэх эрх үүргийг дээрх хуульд заасан үндэслэлээр шүүхээс хязгаарлаагүй байна.
Хариуцагчийн гомдолд дурдсан үйл баримтууд нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 241 дүгээр шийдвэрээр хүү , Л.Далайжаргал,охин нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэснийг өөрчлөх үндэслэл болохгүй байхаас гадна хэрэгт авагдсан баримтуудаар эх Б.******* нь дээрх Гэр бүлийн тухай хуульд заасан “хүүхдийн асрамжтай холбоотой эрх, үүргээ биелүүлээгүй санаатайгаар зайлсхийсэн, хүүхэдтэйгээ удаа дараа харгис, хэрцгий харьцсан, үр хүүхдээ өөрөө өсгөж хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, эсхүл ийм чадваргүй болсон, хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, гуйлгачлуулсан,орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан зэрэг хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш нөхцөл байдал, үйл ажиллагаа явуулж хүүхдийн эрхийг хохироосон нь тогтоогдоогүй байх тул хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээсэн нөхцөлийг өөрчлөх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эцэг,эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй” бөгөөд хүү Л.Далайжаргал, охин нар нь бага насны хүүхэд тул эцэг эхийнхээ хэнтэй нь хамт амьдрах талаар саналаа илэрхийлэх боломжгүй байна.
Шүүх хүү , нарын саналыг харгалзан тэдний асрамжийг шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д нийцсэн байна./хх-ийн 70,97 дугаар тал/
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар эцэг,эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хүү , , Л.Далайжаргал, охин нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзсан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “эцэг эх хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх үүрэгтэй” тул тэтгэлгийн талаар дахин нэхэмжлэл гаргахад шүүхийн шийдвэр, магадлал саад болохгүй дурдах нь зүйтэй байна. /хх-ийн 177 дугаар тал/
Хариуцагч нь өөрийн нэр дээр 2015 оны мал тооллогоор тоологдсон 110 толгой үхрээс Ц.Баасандоржийн 40 үхэр, *******ийн 52 үхэр байгаа гэж тайлбарладаг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар ч дээр малыг өөрсдийн өмчлөлийн мал гэж маргаж шаардлага гаргасан боловч шаардлага, тайлбарын үндэслэлээ хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар баримтаар нотолж чадаагүй байна.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар уригдсан тал Ц.Лхагвадорж нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэхэд 102 тооны үхрийг өргөдөл гаргач *******ид бүрэн тоолж хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 60 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээг шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэх үндэслэлээр баталгаажуулахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Анхан шатны шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж дүгнэж Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* 52 тооны үхэр нэхэмжилсэн бөгөөд шүүх түүний шаардлагаас 46 тооны үхэр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцоолохдоо 1999510 төгрөг гэж алдаа гаргасныг зөвтгөж түүнээс улсын тэмдэгтийн хураамжид 199950 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Энэ талаар гаргасан *******ийн гомдол үндэслэлтэй байна. Иймд түүний давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шүүгчийн захирамжаар түүнд буцаан олговол зохино.
Хариуцагч түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа гэрэл зураг болон бусад бичгийн баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд шүүх түүнийг хүлээн авч хэрэгт хавсарган ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т заасан “гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэх заалттай нийцэхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Хуульд зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь
1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 241 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 6 дэх заалтыг “1999510...” гэснийг “199950” төгрөг гаргуулан” гэж өөрчилт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж түүнд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Н.ТУЯА