Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00648

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 39-р байрны 04 тоотод байрлах, РД-5917417, Капитал ББСБ ХХК-ийн,

хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, 27-р байрны 50 тоотод оршин суух,эрэгтэй, РД-УХ89101394, Боржигон овогт Мөнхзулын Батболдод холбогдох

 зээлийн гэрээний үүрэгт 20 645 874,43 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 17 өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 20 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал ББСБ ХХК хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 20 645 874,43 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай байгууллага М.Батболдод 2015-08-20 өдөр 2015/100 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 14 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.

Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, Баянгол дүүрэг, 4-р хороо, 3А  байрны 23 тоотод байрлах, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

Хариуцагч М.Батболдоос зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлээ төлөөгүй.

Иймд хариуцагч М.Батболдоос үндсэн зээл 13 761 321,32 төгрөг, зээлийн хүү 5 587 127,59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 117 425,52 төгрөг, нийт 20 465 874,43 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.

Хариуцагч М.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 20 465 874,43 төгрөгийг 2017-06-07 өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 20 465 874,43 төгрөгийг хариуцагч М.Батболд 2017-06-07 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

Иймд хариуцагчийн  зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 260 280 төгрөгөөс 130 140 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 130 140 төгрөгийг, хариуцагч М.Батболдоос 130 140 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,