Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/364

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Хохирогч: Х.Д ,

Шүүгдэгч: Д.Ц , түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд зарим хэсгийг хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014002780228 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 улсаас авсан гавьяа шагналгүй,

             Урьд Баянхонгор аймаг дах сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239-р зүйлийн 3-т зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт Д.Ц

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-6-44 тоотод 2020 оны 01 дүгээр сарын 22, 2020 оны 02 дугаар сарын 16, 2020 оны 03 дугаар сарын 29, 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Х.Д тай байнга харгис хэрцгий харьцсан, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

  1.  Шүүгдэгч Д.Ц гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Миний хувьд архи уухаараа эхнэр Х.Д д агсан согтуу тавьдаг нь үнэн. Тиймээс би 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн надад уншиж танилцуулсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг Есөн-Эрдэнэ зах дээр зүс таних найзтайгаа 0.33 литрийн хэмжээтэй 1 шил архи уучхаад үдээс хойш 16 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн Баянхонгор сум Угалз 4 дүгээр баг 6-44 тоотод байх тээ ирсэн чинь эхнэр Х.Д  байхгүй, манай 2 хүүхэд байсан. Тэгтэл манай . ******* нь хажуу айл руу орох гээд араас манай бага хүүхэд дагаж ороод байхаар нь би уурлаад хүү *******г гэртээ байж бай гээд загнаад уйлсан. Тэгээд би бага хүүхдээ өвөртлөөд унтаж байтал орой 18 цаг өнгөрч байхад дуудлагаар цагдаагийн ажилтан ирээд намайг авч ирж эрүүлжүүлэх байранд хийсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 79, 55 /

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц  мэдүүлэхдээ: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 

  1. Хохирогч Х.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 21 цаг өнгөрч байхад гэртээ орж ирэхэд манай нөхөр гэртээ согтуу байж байсан тэгээд намайг хэл амаар доромжлоод элдэв нэгээр хэлээд 6 настай хүү Энх- Амгалангаа хүртэл элдэв нэгээр хэлээд байнга согтуу хүнтэй хамт байх хэцүү түгшүүртэй байна. Өдөр болгон согтуу архи ууж орж ирэх юм. Энэ онд 3 удаа баривчилгаанд явсан тэгээд ч хашрахгүй хүн юм хийдэг газар нь хийгээд тайван баймаар байна. Өчигдөр согтуу асгараад байхаар нь хүүхдэд хэлсэн тэгээд хотоос дуудлага өгсөн байсан. Цагдаа орж ирээд аваад явсан. Намайг зодоогүй харин хэл амаар бол орилж чарлаж доромжилсон. Архи уухаараа байнга л доромжилдог хэцүү байна. Өмнө нь намайг 2-3 удаа зодож байсан. Манай нөхөр өмнө нь 8 удаа баривчилгаанд явж байсан. 2017 онд 1 удаа, 2018 онд 2019 онд 1 удаа, 2020 онд 3 удаа Зөрчлийн тухай хуулийн 5.4-4.1, 5.4-4.2-д заасан зүйл ангиудаар явж байсан. 2020 онд 4 удаа эрүүлжүүлэх байранд хоносон. Нөхөр Д.Ц  байнга архи уудаг архи ууж ирээд хэл амаар байхын аргагүй болгодог, худлаа ярьдаг, гэрт идэх гэж авсан будаа, гурил авч гараад зарж архи уусан байсан. 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр архи ууж ирчхээд хэл амаар доромжилж 6 настай хүүгээ хүртэл элдэв нэгээр хэлээд байсан золбин гэх мэтээр элдвээр хэлдэг. Саяхан манай 6 настай бага хүүхэд *******гаа янхан золбин гэж хэлээд гарыг нь мушгисан гэсэн шөнө жоохон уйлж хоносон өглөө би ажилтай байсан болохоор үзүүлж чадаагүй. Цогжавхланг 3 удаа баривчилгаанд өгч бариулсан боловч гарч ирээд архи уудаг хашрахгүй байгаа бие өвдөөд архи уухаар зүгээр болдог гэж хэлээд архи уудаг. Архи уухаараа үглэж шөнө унтуулахгүй архиа гартал үглэдэг шөнө 05 цаг өглөө болтол үглэж хүнийг харааж муу муухайгаар хэлдэг. Би болон хүүхдүүд шөнө унтахгүй тарчилж хонодог их хэцүү тийм болохоор би энэ хүнээс салах өргөдөл өгч 2020 оны 04 сарын 10-ны үеэр шүүхээр салсан тэгсэн хойно ч гэсэн амраахгүй архи уухаараа орж ирээд үглэж хэл амаар доромжилдог. Архи уусан үедээ бидэнд төдийлөн гар хүрч цохиж зодоод байхгүй тэгсэн хэр нь унтуулахгүй хүн зовоож хонодог. Яг хэд хэдэн онуудад баривчлагдаж байсныг санахгүй байна. Ямар ч байсан миний тооцоогоор 7-8 удаа баривчлагдаж байсан. Гэхдээ дандаа л надад агсан согтуу тавьсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж баривчлагдаж байсан. Тэрээр 2020 он гарснаас хойш 4 удаа Цагдаагийн газрын саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн. Хамгийн сүүлд 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эрүүлжүүлэгдсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 13, 34-38 /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Д  мэдүүлэхдээ: Үндсэн хуульд заасан эрхийн дагуу нөхрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Д.Ц  эрүүлдээ эхнэр Х.Д д ерөнхийдөө жоохон ширүүн харьцаад байгаа харагддаг. Харин архи уухаараа бүр илүү ширүүн болж эхнэртэйгээ хэрүүл маргаан хийдэг... гэх мэдүүлэг / хх-ийн 40-41 /

 

6.Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Х.Д , Д.Ц  хоёр ер нь хоорондоо таарамжгүй харьцаатай байдаг. Д.Ц  нь ихэнхдээ архи ууж очоод эхнэр хүүхдүүдээ агсам согтуу тавьж, доромжилдог. Уг нь тэр хоёр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан гэсэн хүүхдүүдтэй болохоор ирж очоод байдаг юм билээ. Ер нь Цогжавхлан нь олон удаа эхнэр хүүхдүүддээ агсан согтуу тавьж шүүхээр баривчлагдаж, эрүүлжүүлэгдэж байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 42-43 /

           

  1. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Д.Ц  нь тайван дөлгөөн ааштай ажилд сайн. Тэрээр хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчих гээд байдаг. Архи уухаараа ямар зан ааш гаргадаг талаар мэдэхгүй байна. Д.Ц  нь яг тогтсон ажил төрөлгүй, өмч хөрөнгө гээд байх зүйлгүй. Баянхонгор аймагт надаас өөр садан төрлийн хүн байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 45-46 /

8. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний 60 дугаартай нарийн мэргэжлийн шинжээч эмч нарын

1. Д.Ц  нь архинд донтох эмгэгтэй, 7 жилийн өмнөөс архи ууж эхэлсэн

2. Архины түвшин тодорхойлолт AUDIT сорилгоор 11 оноотой архи хэтрүүлэн хэрэглэгч буюу аюултай хэрэглээтэй байна.

3. Д.Ц  нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай

4. Д.Ц  нь хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт / хх-ийн 134 /,

            9. Гэрч, хохирогч түүний хамаарал бүхий этгээдийн аюулын эрсдэлийн түвшинг үнэлэх маягт /хх-ийн 14-15/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 16-19/, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ЗШ/111 дугаартай шийтгэвэр /хх-ийн 20-21/, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ЗШ/61 дугаартай шийтгэвэр /хх-ийн 22-23/, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ЗШ/37 дугаартай шийтгэвэр /хх-ийн 24-25/, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ЗШ/03 дугаартай шийтгэвэр /хх-ийн 76-77/, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2019/ЗШ/44 дугаартай шийтгэвэр /хх-ийн 78-79/, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ЗШ/439 дугаартай шийтгэвэр /хх-ийн 80-81/, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 148 дугаартай шийтгэвэр /хх-ийн 82-83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/, нарийн мэргэжлийн эмч нарын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт,   гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх лавлагаа /хх-ийн 66-73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ц  нь  2020 оны 01 дүгээр сарын 22, 2020 оны 02 дугаар сарын 16, 2020 оны 03 дугаар сарын 29, 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-6-44 тоотод Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах эхнэр Х.Д тай байнга харгис хэрцгий харьцсан, тарчлаасан үйл баримт болсон нь хохирогч Х.Д гийн мэдүүлэг, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч *******г  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Д.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ц  нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал буюу “ ...Жаргалтай амьдрал..” төвд архинаас гарах эмчилгээ хийлгэж засарсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах сургалтад зургаан сарын хугацаагаар хамрагдах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Д.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Ц  нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.Ц  нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага

болгон

 

            ТОГТООХ нь :

1 Шүүгдэгч овогт Д.Ц г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч Д.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Ц д зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Ц  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй   бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Д.Ц  нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.Ц  нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.             

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Д.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.