Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 00642

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13-р хороолол, Эрхэт оффесийн 5-р давхар, 502 тоотод байрлах, РД-5071925, Хөхтэнгэрийн заяа ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Давхар  5-р байрны 03 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧЖ78021026, Тайж овогт Амарсайханы Отгонбилэгт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1 596 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бурмаа, хариуцагч А.Отгонбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар  оролцов.  

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1 596 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Манай байгууллага хариуцагч А.Отгонбилэгийн хүсэлтээр  2016-08-11 өдөр 3 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.

А.Отгонбилэг зээлийн хүүг бүрэн төлсөн боловч үндсэн зээл 1 140 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд А.Отгонбилэгээс үндсэн зээл 1 140 000 төгрөг, алданги 456 000 төгрөг, нийт 1 596 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэв.

 

Хариуцагч А.Отгонбилэг тайлбартаа: Би нэхэмжлэгч Хөхтэнгэрийн заяа ХХК-ийн нэхэмжилсэн 1 596 000 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч байна гэв.

                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Хөхтэнгэрийн заяа ХХК нь 2016-08-11 өдөр 3 000 000 хариуцагч А.Отгонбилэгт зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан байна.

Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч А.Отгонбилэг үндсэн зээл 1 140 000 төгрөг, алданги 456 000 төгрөг, нийт 1 596 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь биелүүлэхээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлэхээр хүлээн зөвшөөрсөн түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны  дагуу  тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 40 486 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч А.Отгонбилэгээс 40 486 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон,