| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0336/Э |
| Дугаар | 307 |
| Огноо | 2020-08-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 307
2020 08 11 2020/ШЦТ/307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа, О.Батболд, Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Д овгийн О Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034002760319 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Хан хүнс” ХХК-д борлуулагч ажилтай байсан, одоо “Хан хүнс” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 5-82 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1074 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Д овгийн О Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч О.Б нь 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр байгийн нутаг “Сумт” гэх газарт П.Оюунтуяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.Б:
...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр миний найз болох Буриадыг Нарантуул зах дээр хамт ачаа буулгалцаад өгөөч гэж дуудаад бараа ачуулаад явж байтал миний инстаграм дээр чат П.Оюунтуяагаас ирсэн байсан ба Хаана байна би Монголд ирсэн байна, санаад байна уулзмаар байна утасны дугаараа үлдээ гэсэн байсан ба би чатаар дугаараа явуулсан. Удалгүй миний утасруу Оюунтуяа залгаад хаана байгаа юм бэ уулзах юмуу, машин байна уу гээд надад гэрээ зааж өгсөн ба Буриад бид хоёр Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт байх Сонсголонд Оюунтуяагийн гэрийн гадна очоод залгахад Оюунтуяа гарч ирсэн. Оюунтуяа намайг тэвэрээд сансан байна гээд хацар дээр үнссэн. Машинд бид хоёр суугаад гэрийн гадна нь байж байхад Оюунтуяа өөрөө юм ууя гэсэн ба машинд байсан пиво гаргаж иртэл Оюунтуяа найз нь пиво уудаггүй орсод олон жил болоод цагаан юм буюу архи уугаад сурчиж гэхээр нь дэлгүүр орж архи аваад салхинд гарсан ба Оюунтуяа бид хоёр авсан архиаа хувааж уугаад сууж байтал Оюунтуяа миний өмөдрүү гараа хийгээд үнсээд байхаар нь өөдөөс нь Оюунтуяагийн хацар дээр нь унсхэд намайг алгадхаар нь би зөрүүлж нэг удаа алгадаад уурлсан ба чи чинь одоо өвчтэй юмуу гэхэд өөдөөс орилоод нүүр маажих гээд дайраад байсан ба гэнэт уйлаад байсан буриад бид хоёрыг салгасан. Оюунтуяа бид хоёр маш их согтсон байсан ба эвлэрээд найзыгаа алгадсанд уучлаарай гэхэд Оюунтуяа чи надад айпон 11 про макс гэх нэртэй гар утас авч, өгөх юм бол уучилна үгй бол би чамайг эгчдээ намайг хүчиндсэн гэж хэлнэ гэхээр нь би юу гэж чамд ийм үнэтэй утас авч өгөх юм бэ гэсэн. Хажуугаар цагаан машин өнгөрхөд би гүйж очоод цасанд суусан байсан машинаа гаргуулах гэж тусламж гуйсан ба дотор талаас нь 2-3 ах эгч нар бууж ирсэн ба бөөнөөрөө түрж гаргах гээд дийлээгүй ба Оюунтуяа нь хаалгаар авраарай туслаарай гэж орилоод инээснээ би ингэж жүжиглэж чаддаг шүү гээд тэр хүмүүсийн хажууд хэлж байсан. Машин түрж өгч туслаж байсан хүмүүс явсны дараа дахиад нэг хар хөх өнгийн машин явахаар нь би өөдөөс нь гүйсэн чинь хоёр цагдаа гарч ирсэн ба машинаа чирүүлж гаргуулаад Төв аймгийн Алтанбулгийн цагдаагийн хэлтэс орсон. Тийм учраас би хүчиндэхийг завдсан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин П.Оюунтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034002760319 дугаартай хэрэгт хохирогч П.Оюунтуяа /хх-ийн 11-12, 13-14, 61-62, 69 дүгээр хуудас/, гэрч О.Батхүрэл /хх-ийн 15, 17-18 дугаар хуудас/, гэрч М.Буриад /хх-ийн 16, 19-21 дүгээр хуудас/, гэрч Б.Нацагдорж /хх-ийн 90-91 дүгээр хуудас/, яллагдагч О.Батхүрэл /хх-ийн 79-80 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3373 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1547 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, хохирогч П.Оюунтуяагийн хохирлын баримтууд /хх-ийн 38-44 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Батхүрэлийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 45-68 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Гэм буруугийн дүгнэлт:
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Б 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр байгийн нутаг “Сумт” гэх газарт П.Оюунтуяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүх эрүүгийн 2034002760319 дугаартай хэрэгт авагдсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бичгийн нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад шүүгдэгч О.Б хохирогч П.Оюунтуяаг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэх гэмт хэргийг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Учир нь: Хохирогч П.О нь хавтас хэргийн 11-12 дугаар хуудсанд 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ...шороон замаар явж байгаад зогсоод Батхүрэлийн найз нь машинаасаа буугаад яваад өгсөн... ...Батхүрэл намайг оролдоод өмд рүү гараа хийх гээд байхаар нь би түлхсэн чинь намайг чи яагаад байгаа муу гичий вэ гээд гараараа нүүрэнд 5-6 удаа цохисон, өмдөө тайл гээд байгаа юм биш үү гээд уурлаад байсан. Тэгтэл найз нь машинд орж ирээд Батхүрэлийг чи яаж байгаа юм бэ гэсэн... гэх,
хавтас хэргийн 13-14 дүгээр хуудсанд 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ...Батхүрэл намайг машин дотроо өмдөө тайл гээд 3 цагийн турш зодсон, тухайн үед машины арын суудал дээр Батхүрэл, бид хоёр суугаад Буриад жолоочийн суудал дээр сууж байсан... гэх,
хавтас хэргийн 61-62 дугаар хуудсанд 2020 оны 5 дугаар сарын 21-ны өдөр ...Батхүрэл намайг гараа атгаж байгаад нүүрэн тус газар их олон цохисон болохоор хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Мөн хэвлий хэсэгт гарын тохой хэсгээр 2-3 удаа цохисон... гэх мэдүүлгийг тус тус өгсөн байна.
Хохирогчийн дээрх 3 удаагийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэснээр хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байх тул хохирогчийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзэхээр байна.
Мөн хохирогч П.Оюунтуяагийн 3 удаагийн мэдүүлгийн эх сурвалж нь хавтас хэргийн 19-21 дүгээр хуудсанд авагдсан 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өгсөн гэмт хэрэг гарах үед хамт байсан ганц гэрч болох М.Буриад, хавтас хэргийн 90-91 дүгээр хуудсанд авагдсан 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн гэрч Б.Нацагдорж нарын мэдүүлгүүдээр хүчиндэхийг завдсан болох нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.
Тэгээд ч хохирогч П.Оюунтуяа нь ...Батхүрэл намайг машин дотроо өмдөө тайл гээд 3 цагийн турш зодсон, тухайн үед машины арын суудал дээр Батхүрэл, бид хоёр суугаад Буриад жолоочийн суудал дээр сууж байсан... гэж,
гэрч М.Буриад ...үнсэлцээд Оюунтуяа Батхүрэлийн өмд рүү гараа хийгээд л нялуураад байсан. Тэгэж байгаад Оюунтуяа Батхүрэлийг гэнэт 2-3 алгадаад авсан. Би тэр хоёрыг тоглож байгаан байна гэж бодоод бие засах гээд машнаас буугаад тамхи татаад 3-4 минут л болсон байх буцаад машинд ортол тэр хоёр хоорондоо хэрэлдчихсэн сууж байсан... гэж тус тус мэдүүлцгээдэг бөгөөд хохирогч, гэрч хоёрын мэдүүлгээр гэрч М.Буриад нь хохирогч П.Оюунтуяа, шүүгдэгч О.Батхүрэл нартай байнга хамт байсан болох нь тогтоогддог ба 3-4 минут л тэр хоёрыг түр орхиж машинаас гарч бие засаад тамхи татсан байна. Энэ бүгдээс харахад шүүгдэгч нь хохирогчийг машин дотор өмдөө тайл гээд 3 цагийн турш зодож байхад байнга хамт байсан нөхцөл байдал харагдаж байна.
Гэтэл байнга хамт байсан гэрч М.Буриад хохирогчийн дээрх мэдүүлгийг үгүйсгэсэн, харин ч хохирогч өөрөө Батхүрэлд би чамд хайртай байсан, чи намайг яагаад гуйж байгаагүй юм бэ гэж ярьж байсан талаар болон хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо үнсэлцэж байсныг, мөн хохирогч гараа шүүгдэгчийн өмд рүү нь хийгээд нялуураад байсан, тэгэж байгаад гэнэт шүүгдэгчийг 2-3 удаа алгадсан талаар мэдүүлдэг.
Мөн хохирогч нь Алтанбулаг сумын хэсгийн төлөөлөгч Б.Нацагдоржид мэдүүлэг өгөхдөө хүчиндэхийг завдсан тухай мэдүүлээгүй бөгөөд зөвхөн намайг зодчихлоо, би гэртээ харьмаар байгаа тухайгаа, мөн тухайн үед Оюунтуяа нь хүчиндүүлсэн гэсэн ямар нэгэн зүйл яриагүй. Зодуулчихлаа гэж ярьж байсныг мэдүүлж байсан талаар гэрч Б.Нацагдорж мэдүүлдэг болно.
Энэ бүгдээс үзэхэд гэрч М.Буриад, Б.Нацагдорж нарын мэдүүлэг нь хохирочгийн мэдүүлгийн эх сурвалжийг эргэлзээтэй нөхцөл байдалд хүргэж, үгүйсгэж байна.
Түүнчлэн шүүх хавтас хэргийн материалд тусгагдсан дээрх хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдийг шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин шинжээч хүчиндэхийг завдсан гэх нөхцөл байдлыг дүгнэх боломжгүй бөгөөд зөвхөн зодож, цохисоны улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан талаар дүгнэлтийг гаргасан болно.
Прокуророос шүүгдэгч О.Батхүрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдээс нь шүүгдэгч О.Батхүрэлийн иргэн П.Оюунтуяаг үл ойлголцсон, таарамжгүй харьцааны улмаас үүдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч П.Оюунтуяагийн ...Батхүрэл эхлээд гараараа миний нүүрэнд 5-6 удаа цохисон. Дараа нь миний хэвлий хэсэгт тохойлдсон... ...Дахиад гараараа нүүрэнд 2-3 удаа цохисон... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
...Батхүрэл намайг машин дотор... ....3 цагийн турш зодсон... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
гэрч М.Буриадийн ...буцаад машинд ортол тэр хоёр хоорондоо хэрэлдчихсэн сууж байсан... /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
гэрч Б.Нацагдоржийн ...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр надад машин цасанд суусан байна гэсэн дуудлага ирсэн. Тухайн үед би цагдаа Баяржаргалын хамтаар цасанд суусан байсан газар нь очиход... ...Тухайн үед охин болох Оюунтуяа согтуу байсан бөгөөд намайг Батхүрэл зодчихлоо би гэртээ харьмаар байна гэсэн. Өөр зүйл хэлээгүй... /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
яллагдагч О.Батхүрэлийн ...Оюунтуяа бид хоёр авсан архиа хувааж уугаад сууж байтал Оюунтуяа миний өмөд рүү гараа хийгээд үнсээд байхаар нь өөдөөс нь Оюунтуяагийн хацар дээр нь үнсэхэд намайг алгадахаар нь би зөрүүлж нэг удаа алгадаад уурласан... /хх-ийн 79-80 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд
шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3373 дугаартай ...П.Оюунтуяагийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нуруу, баруун хацар, зулайн хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүү, нурууны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1547 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн П.Оюунтуяагийн биеэс авсан дээж гэх наац дээр эр бэлгийн эс илрээгүй... ...П.Оюунтуяагийн биеэс авсан гэх наацнаас эмэгтэй хүний ДНХ-ийн тогтцыг тогтоов... гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, хохирогч П.Оюунтуяагийн хохирлын баримтууд /хх-ийн 38-44 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Батхүрэлийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 45-68 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч О.Б нь иргэн П.Оюунтуяагийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамрын нуруу, баруун хацар, зулайн хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хүзүү, нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Тэрээр энэхүү өөрийн бусдыг зодож, цохиж байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биеийн уруулын дээд доод салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацар, баруун шуунд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн тухайн гэмт хэргийн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч О.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч О.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Оюунтуяагийн биед хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч П.Оюунтуяа нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 527.350 /таван зуун хорин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийн баримтыг гаргаж өгсөн ба уг баримтууд нь хавтас хэргийн 38-41 дүгээр хуудсанд авагдсан байна. Уг баримтуудыг шүүх хангах боломжтой гэж үзсэн ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан дээрх 527.350 /таван зуун хорин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийн төлсөн болох нь шүүхийн шатанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарын хохирлын мөнгө хүлээлцсэн тухай баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Батхүрэлийг бусдад төлөх төлбөргүй, мөн түүний тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч О.Б хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин шүүхээс гэм буруу нь тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруу нь тогтоогдсон гэмт хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч О.Б торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүгдэгч О.Б оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч О.Б нь оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.
Эрүүгийн 2034002760319 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2., 36.1., 36.2., 36.6.,
36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Д овгийн О Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034002760319 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Д овгийн О Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Д овгийн О Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн О Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д овгийн О Б-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2034002760319 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д овгийн О Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д овгийн О Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН