Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 314

 

 

 

 

 

 

 

 

 

     2020            08               17                                                 2020/ШЦТ/314                                         

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Дондовням, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г овгийн П М-т холбогдох эрүүгийн 1934006550282 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

                                                                                            

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 9 дүгээр байр, бичил 11-54 12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 

Урьд 2002 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн шүүхийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2004 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн сум дундын шүүхийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар, 2006 оны 05 дугаар сарын 5-ны өдөр Ховд аймгийн сум дундын шүүүхийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Сум дундын шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар,

2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн сум дундын шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар,

2016 оны 08 дугаар сарын 03-ны  өдөр Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2018 оны Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 03 сар 12 хоногийн хорих ял оногдуулж, уг ялаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 415 дугаар нээлттэй хаалттай хорих ангид уг ялаа эдлэж байгаа, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Г овгийн П М

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч П.М нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Сэрүүн дэнжийн 3-1 тоотод учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох барилгын төмөр багаж ашиглан цонхоор нэвтэрч Р.Болдын 38 ширхэг мөнгөн аяга болон цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж 6318300 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч П.М:

... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байх тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ. 

 

Эрүүгийн 1934003510121 дугаартай хэрэгт хохирогч Р.Болд /хх-ийн 21-22 дүгээр хуудас/, гэрч М.Оюунцэцэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Б.Өлзийцэцэг /хх-ийн 25-26, 27 дугаар хуудас/, яллагдагч П.Мөнхбаяр /хх-ийн 61-62, 63-64 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 07/307 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 29-52 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 125 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-56 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16 дугаар хуудас/, ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 110-11 дүгээр хуудас/, шүүгдэгч П.Мөнхбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 18-19, 67-102 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.  

 

Үйл баримт болон гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч П.М нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Сэрүүн дэнжийн 3-1 тоотод учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох барилгын төмөр багаж ашиглан цонхоор нэвтэрч Р.Болдын 38 ширхэг мөнгөн аяга болон цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж 6.318.300 төгрөгийг хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах  

хохирогч Р.Болдын ...17 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн урд талын талбарын хаалгыг хөшиж онгойлгоод цонхны төмөр хашлага бэхэлгээг эвдэж дотор талын цонхыг хөшиж онгойлгоод орсон байдалтай байсан. Тэгээд том өрөөний шүүгээнд байсан том, жижиг нийлээд 35 ширхэг мөнгөн аяга, гал тогооны өрөөнд байсан 3 ширхэг нийт 38 ширхэг мөнгөн аяга мөн кордорын шатны хажууд байсан 80х60 см хүрэн хүрээтэй хүрэн саарал чимдан хоёр ширхэг эмэгтэй хүний брендын  цүнх гээд эдгээр зүйлүүд алга болсон байсан... ....Миний алдсан том гарын мөнгөн аяга 12 ширхэг дунд гарын мөнгөн аяга 20 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 6 ширхэг, харин хоёр цүнх нийлээд 10000000 төгрөг байгаа юм... ...1 цүнхний үнэ 1600000 төгрөг болж байна. Алдагдсан эд зүйлүүдийг нийлээд 11160000 төгрөг орчим болж байна. Нийт 3 ширхэг цүнх алдагдсан. Надад мөнгөн аягануудыг бэлэглэсэн. 20 орчим хүн байгаа. Бэлгэлэсэн мөнгөн аяган дээр дурсгав Р.Болдод гэсэн утга бүхий бичигтэй байгаа юм... /хх-ийн 21-22 дүгээр хуудас/,

гэрч М.Оюунцэцэгийн ...17 цагийн орчим бид 2 Төв аймагт байх гэртээ ирээд гэрээ онгойлгоод гал тогооны өрөө рүү ороход болконы хаалга хартал цонхны хаалтыг эдлээд цонхыг нь хагалаад дээд талын цонх онгорхой болкон руу гадна талаас ордог хаалгыг төмрөн гадсаар онгойлгочихсон байдалтай байсан. Тэгээд хулгайч орсон гэдгийг мэдсэн юм... ...Гал тогоонд байсан 3 ширхэг мөнгөн аяга байсан. Нэг том аяганы дотор тал нь хагарчихсан бор өнгөтэй болчихсон. Нөгөө 2 жижиг аяга хонхойсон байдалтай байгаа. Том өрөөний шүүгээнд байсан их гарын аяга 11 ширхэг, дунд гарын мөнгөн 18 ширхэг, архи хийж өгдөг, жижиг мөнгөн аяга 6 ширхэг, нийт 38 ширхэг мөнгөн аяга алдагдсан. Үүнээс их гарын 12 ширхэг, дунд гарын 20 ширхэг, жижиг мөнгөн  аяга  6 ширхэг болж байгаа юм. Хоёр давхар руу гардаг шатны хажуу талд байсан 3 ширхэг цүнхнүүд алга болсон байсан... ...ихэнх мөнгөн аяганууд нь Р.Болдод дурсгав гэсэн бичиглэлтэй их гарын мөнгөн аягануудын хамгийн том аяган дээр нь Ж.Батжаргал, Ц.Энхбат, Х.Энхжаргал нараас дурсгав гэсэн бичиглэлтэй, бас нэг аяган дээр нь Ц.Наранцацрал, Ц.Ганхүү, Ганбат нараас дургав гэсэн бичигтэй мөнгөн аяганууд байгаа. Дунд гарын 18 ширхэг мөнгөн аяганы 2-3 ширхэг аяган дээр нь ялк нь шинээр байгаа. Бас Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс дургав гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяганы ихэнх нь битүү мөнгөлчихсөн аяганууд байдаг. 2-3 ширхэг мөнгөн аяганы тагш нь хар ногоон өнгөтэй. Харин цүнхний хувьд саарал, хүрэн өнгөтэй эмэгтэй хүний цүнх байгаа. Содон шинж тэмдэг нь оосрон дээрээ 4 ширхэг төмөртэй гадна талдаа карматай. Хүрэн цүнхний хувьд цахилгаангүй байгаа. Чимдан нь бариул нь тасрах гэж байгаа бор саарал дөрвөлжин хээтэй... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч Б.Өлзийцэцэгийн ...манай дэлгүүрт төмөр гадас авахаар 2-3 цагийн хооронд улаан цамцтай залуухан залуу ганцаараа орж ирээд ганцхан төмөр хадаас аваадгараад явсан... ...би тэр гадасыг 4500 төгрөгөөр зардаг юм... ...би зарсан гадаснууд дээрээ 4500 гэсэн үнийн бичгийг нааж зарсан юм. Энэ бичигтэй тохирч байгаа болохоор би мэдэж байна... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

...манай дэлгүүрт 14-15 цагийн орчим 30 гаран насны залуу орж ирээд 1 ширхэг шар өнгийн гадас 4500 төгрөгөөр худалдаж аваад гарсан. Тухайн залууг урьд харж байгаагүй.  Гадас ер нь нээх зарагдаад байдаггүй бараа юм. Дулааны улиралд 10 гаранг авчраад зарагдаад дуусдаг. Цөөхөн зарагддаг бараа учраас гадас авсан залууг санаж байна. Жижигхэн биетэй, туранхай нээх өндөр биш залуу байсан... /хх-ийн 27 дугаар хуудас/,

яллагдагч П.Мөнхбаярын ..12 цагийн үед Төв аймагт ирсэн ба автобусны зогсоолын урд талын ногоон байрны урд сандал дээр сууж байтал гэдэс өвдөөд байсан. Тэгээд бе засах газар хайж байгаад 2 давхар шавран төмөр хашаатай байшингийн гадна хаалгыг нээгээд модных нь хажууд бие зассан. Тэгээд тэр айлаас хүн гарч ирэхгүй эзгүй юм шиг байхаар нь ар талын зам дагуу байдаг барилгын материалын дэлгүүрээс 4500 төгрөгөөр шаргал өнгийн гадас худалдаж аваад бие зассан айлын хаалыг нь хөшиж ороод том өрөөни йшүүгээнд байсан 36 ширхэг гаран мөнгөн аягыг аваад тэнд байсан чимдаманд хийгээд тэгээд эвдсэн хаалгаараа гарч явсан. Тэгээд Төв аймаг Зуунмод сум холбооны урд талаас жижиг тэргэнд суугаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд Улаанбаатар хот Хархоринд байрладаг ченж нарт мөнгөн аягануудаа нэг нэгээр нь тарааж өгөөд нийт 2350000 төгрөг болсон байсан. Тэгээд тухайн мөнгөө үрээд дуусгасан юм... /хх-ийн 63-64 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 07/307 дугаартай ...хохирогч Р.Болдын эзэмшлийн хулгайд алдагдсан эд зүйлийг 6318300 /зургаан сая гурван зуун арван найман мянга гурван зуу/ төгрөгөөр... үнэлгээний тайлан /хх-ийн 29-52 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 125 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй “Хэргийн газрын үзлэгээр хураан авав. М-2573 38 ширхэг мөнгөн аяга алдагдсан” гэж хаягласан гадас гэх зүйл дээр дэлгүүрээс хураан авав. М-2573” гэж хаягласан гадас гэх зүйл дээр бичгдсэн “4500” гэсэн бичвэрүүд нь өөр хоорондоо ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирсон... талаарх дүгнэлт /хх-ийн 54-56 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16 дугаар хуудас/, ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 110-11 дүгээр хуудас/, шүүгдэгч П.Мөнхбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 18-19, 67-102 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч П.М нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Сэрүүн дэнжийн 3-1 тоотод учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох барилгын төмөр багаж ашиглан цонхоор нэвтэрч Р.Болдын 38 ширхэг мөнгөн аяга болон цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж 6.318.300 /зургаан сая гурван зуун арван найман мянга гурван зуу/ төгрөгийг хохирол учруулжээ.

 

Тэрээр энэхүү өөрийн бусдын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэхдээ барилгын төмөр багаж ашиглан, эд хөрөнгийг хулгайлан авч байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгчийн хууль бус шинжтэй санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна үзлээ.

 

Иймд шүүгдэгч П.М учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.М гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Болдын 38 ширхэг мөнгөн аяга болон цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж 6318300 /зургаан сая гурван зуун арван найман мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Хохирогч Р.Болд нь мөрдөн байцаалтын шатанд үнэлгээгээр тогтоогдсон 6.318.300 /зургаан сая гурван зуун арван найман мянга гурван зуу/ төгрөгийг нэхэмжилдэг ба дээрх хохирлыг шүүгдэгч П.Мөнхбаяр нь нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

 

Иймд шүүгдэгч П.М 6.318.300 /зургаан сая гурван зуун арван найман мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч дугаарын регистртэй, Шилдээд овгийн Раднаасэдийн Болдод олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч П.М хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь тохирно гэж үзлээ. 

 

Шүүх шүүгдэгч П.М энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 21 /хорин нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар тогтоолоо. 

 

Шүүгдэгч П.М оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч П.М 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 40 /дөч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг,

мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жижиг төмөр лоомыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг,  

Эрүүгийн 1934006550282 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт хураагдсан 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хүртэлх хугацаагаар хэрэгт хадгалахыг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

        зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овгийн П М-г учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Г овгийн П М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г овгийн П М-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/г жил 2 /хоёр/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 21 /хорин нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г овгийн П М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сар 21 /хорин нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 40 /дөч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жижиг төмөр лоом 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг,

эрүүгийн 1934006550282 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэрэгт хадгалахыг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.      

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г овгийн П М-с нийт 6.318.300 /зургаан сая гурван зуун арван найман мянга гурван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч дугаарын регистртэй, Шилдээд овгийн Раднаасэдийн Болдод олгосугай.  

           

            8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г овгийн П М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г овгийн П М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН