| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0350/Э |
| Дугаар | 317 |
| Огноо | 2020-08-19 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 317
2020 08 19 2020/ШЦТ/317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч И.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн И П холбогдох эрүүгийн 2034004030380 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Тариалан суманд 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Төв аймаг, Борнуур сум, Нарт 4 дүгээр баг, Дуган хад гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Т овгийн И П
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч И.П нь 2020 оны 05 дугаар сарын 18-наас 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Дуган хад” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд 2.051.338 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч И.П:
“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034004030380 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгч Б.Отгонцэцэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/, гэрч И.Бямбасүрэн /хх-ийн 25-27 дугаар хуудас/, гэрч И.Пүрэвзаяа /хх-ийн 28-30 дугаар хуудас/, гэрч Г.Хишигжаргал /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч И.Пүрэвзаяа /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч И.Бямбасүрэн /хх-ийн 35-36 дугаар хуудас/, яллагдагч И.Пүрэвзаяа /хх-ийн 61-63 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09/268 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 39-51 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-18 дугаар хуудас/, Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын акт /хх-ийн 55-56 дугаар хуудас/, шүүгдэгч И.Пүрэвзаяагийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 64-87 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.П нь 2020 оны 05 дугаар сарын 18-аас 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Дуган хад” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд 2051338 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
иргэний нэхэмжлэгч Б.Отгонцэцэгийн ...Би Төв аймгийн Борнуур сумын Байгаль хамгаалагчийн ажлыг хийдэг бөгөөд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг Дуган хад гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна... ...Миний хувьд харсан зүйл байхгүй Миний хувьд Төв аймгийн Борнуур сумын засаг даргын тамгын дарга үүрэг өгсний дагуу уг хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байна... ....Борнуур сумын Засаг даргын захирамжаар тус сумын нутагт 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ой хаасан... ...Уг хэрэгт үнэлгээгээр гарсан 2.051.338 төгрөгийг нэхэмжилнэ... /хх-ийн 23-24 дугаар хуудас/,
гэрч И.Бямбасүрэнгийн ...Би 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдөр өөрийн төрсөн ах И.Пүрэвзаяагын хамт Портер маркийн тээврийн хэрэгслээр Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг Дугана хад гэх газраас хонины хашаа хийх зорилгоор 6-8 метр урттай, 65 ширхэг хуурай нойтон холимог шургааг бэлтгэж яваад цагдаад саатуулагдсан... ...Би төрсөн ахтайгаа саахалт хөдөө ал маллаж амьдардаг, ах маань 200 гаруй хоньтой, хонио хаших хашаа хиймээр байна гэхээр нь уулнаас шургаа бэлтгэсэн юм... ...Манай нутагт чоно ихтэй хонь хашаагүй болохоор аюултай байдаг учраас шургааг бэлтгэсэн... ...Ямар нэг холбогдох бичиг баримт аваагүй, манай ах мод бэлдэлцээд өг гэхээр нь явсан... ...Манай ахын өөрийнх нь нэр дээр байдаг машин... ...Манай ах 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хонио хариулж яваад мориноосоо унаж зүүн эгэмээ хугалж гэмтээсэн учраас өөрөө сайн юм хийж болохгүй байна чи цуг мод хийлцээдэх гэхээр нь цуг бэлдсэн. Өөр хүн байгаагүй... /хх-ийн 25-27 дугаар хуудас/,
гэрч Г.Хишигжаргал ...Би Төв аймагт төрж өссөн хүн бөгөөд 2013 оноос Борнуур сумын Байгаль хамгаалагчаар томилогдон ажиллаж байна. Борнуур сумын хойд хэсэг буюу Бичигт, Нарт багуудыг хариуцдаг байгаль хамгаалагч юм... ...4-9 м урттай, 62 ширхэг хуурай нойтон холимог шургааг бэлтгэж явж байсан... ...Тухай үед шалгахад ямар нэгэн бичиг баримт байгаагүй. Ой хаалттай байгаа учраас эрхийн бичиг олгохгүй байгаа... ...Нийт 62 ширхэг шургаа байсан. Багцаараа 20 гаруй шургаа нь нойтон байсан харагдсан... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
гэрч И.Бямбасүрэнгийн ...Миний хувьд мэдээгүй байсан бөгөөд манай ах Пүрэвзаяа л хашааны шургаагүй болчихсон хэдэн шургаа бэлтгэх гэсэн юмаа туслаад өгөөч гэхээр нь хамт явсан юмаа... ...Миний хувьд мэдсэн зүйл байхгүй... ...Бид 2 нийт 62 ширхэг шургааг бэлтгэсэн... /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
яллагдагч И.Пүрэвзаяагийн ...Миний хувьд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багт малчин хийдэг бөгөөд малаа хаших хашааны шургаагүй болчхоод ойгоос зөвшөөрөл авалгүйгээр дүүгээрээ туслуулан 62 ширхэг шургааг бэлтгэсэн юмаа... ...Би дүүдээ хашааны шургаагүй болчихлоо туслаад хэдэн шургааг бэлдэлцээд өгөөч гэж хэлээд л хамт явсан юмаа... ...Манай дүү намайг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байсан талаар огт мэдээгүй би хэлээгүй юм аа... ...Миний хувьд мэдэж байсан... Миний хувьд нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүй үнэн... /хх-ийн 61-63 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09/268 дугаартай ...И.Пүрэвзаяагийн өмчлөлийн 0125 ТӨВ улсын дугаартай “HYUNDAI PORTER” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний өдөр болох 2020 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 2875000 /хоёр сая найман зуун далан таван мянга/ төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 39-51 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-18 дугаар хуудас/, Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын акт /хх-ийн 55-56 дугаар хуудас/, шүүгдэгч И.Пүрэвзаяагийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 64-87 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч И.П нь 2020 оны 05 дугаар сарын 18-аас 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Дуган хад” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд 2051338 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар нь хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч И.П нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч И.П хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч И.П гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан 2051338 /хоёр сая тавин нэгэн мянга гурван зуун гучин найман мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.
Түүнчлэн шүүгдэгч И.Пүрэвзаяа нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийн үнэ 2051338 /хоёр сая тавин нэгэн мянга гурван зуун гучин найман мянга/ төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч И.П хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож байгаа ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч И.П торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүгдэгч И.П оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч И.П нь оногдуулсан дөрвөн зуун тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2034004030380 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч И.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч Б.Отгонцэцэг нь шүүгдэгч И.П гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
прокурорын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаартай “HYUNDAI PORTER” маркийн 0125 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч шүүгдэгч Т овгийн И П олгохыг,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд хадгалагдаж байгаа ойгоос хууль бусаар бэлтгэсэн 62 ширхэг 1,5438 м3 нарийн нарсан шургааг модыг улсын орлогод оруулахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн И П хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т овгийн И П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн И П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т овгийн И П-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2034004030380 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч И.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч Б.Отгонцэцэг нь шүүгдэгч И.П-д гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
прокурорын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаартай “HYUNDAI PORTER” маркийн 0125 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч шүүгдэгч Таргад овгийн Ишбалын Пүрэвзаяад олгохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хэрэгт хураагдан ирсэн Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд хадгалагдаж байгаа ойгоос хууль бусаар бэлтгэсэн 62 ширхэг 1,5438 м3 нарийн нарсан шургааг модыг улсын орлогод оруулсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т овгийн И П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т овгийн И П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН