| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/00735/И |
| Дугаар | 617 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 617
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-/9 байранд үйл ажиллагаа явуулдаг, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28-1268 тоотод оршин суух, Со овогт Гэнэнгийн Отгонзаяа /РД:ЧЖ64111560/-д холбогдох,
270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Отгонзаяа манай компанитай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1199254 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Г.Отгонзаяа нь одоогийн байдлаар NP10 төхөөрөмжийн 180,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Г.Отгонзаяагаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, алданги 90,000 төгрөг нийт 270,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Г.Отгонзаяагаас 270,000 төгрөг нэхэмжилснээс, 45,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 225,000 төгрөгийг хариуцагч Г.Отгонзаяа нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 75,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 75,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 75,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Г.Отгонзаяад холбогдуулан 270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Г.Отгонзаяагаас 270,000 төгрөг нэхэмжилснээс 45,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 225,000 төгрөгийг хариуцагч Г.Отгонзаяа нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 75,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 75,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 75,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 8,750 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 3,475 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Г.Отгонзаяагаас 270,000 төгрөг нэхэмжилснээс 45,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 225,000 төгрөгийг хариуцагч Г.Отгонзаяа нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 75,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 75,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 75,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,750 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,375 төгрөг, хариуцагч Г.Отгонзаяагаас 4,375 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА