Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/368

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Шүүгдэгч: А.Б , түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004250375 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Овоо сумын Цагаан цахир гэх нөхөрлөлд ажилладаг, ам бүл 8, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай овогт А.Б 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б  нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 247 тоотод 2020 оны 07 дугаар сарын 11- ний өдөр хамтран амьдрагч Н.Ц ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 247 тоотод байх гэртээ 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар хүүхэд насанд хүрээгүй буюу 14 настай *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 247 тоотод байх гэртээ 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Ц ыг эрүүл мэндэд гэмтэл учруулахгүйгээр халдаж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 247 тоотод байх гэртээ 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох насанд хүрээгүй буюу 14 настай *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч А.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2020 оны 02 дугаар сард би Галуут суманд байх уурхайд ажиллаж байгаад цалингаа аваад ирсэн. Тэгээд Цагаан сарын баяр болсны дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Н.Ц  нь миний цалин гээд авчирсан мөнгөний ихэнхийг нь үрчихсэн байсан түүнээс болж хэрүүл маргаан хийсэн. Тухайн үед би жоохон уучихсан байсан чинь тэрээр шууд Цагдаагийн байгууллагад агсан согтуу тавьсан гэж дуудлага өгөөд бариулсан. Тэгээд би шүүхээр 14 хоног баривчлагдсан. Тэгээд түүний дараа 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бас жоохон уучихсан гэртээ ирээд дагавар охин *******ад- гэрээ цэвэрлээгүй байна гээд жоохон загнасан чинь агсан согтуу тавьсан гээд Цагдаад дуудлага өгч бариулсан. Тэгэхдээ шүүхээр 10 хоног баривчлагдсан. Тэгээд саяхан буюу 2020 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр жоохон архи уучхаад Есөн-Эрдэнэ зэх дээр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахир гэх газарт очиж ажиллах гээд байж байтал Н.Ц  надтай ирж уулзаад-чи гэртээ харь гэсэн. Тэгэхээр нь би явахаа болчхоод гэртээ очоод хүүхдүүдтэйгээ тоглоод байж байтал Н.Ц  нь араас орж ирээд-цагдаад дуудлага өгсөн гэж хэлэхээр нь би хувцсаа өмсөөд гараад гудамжиндаа байж байтал цагдаагийн албан хаагч нар намайг авч явж эрүүлжүүлсэн. Тухайн өдрийн урьд өдөр нь би таньдаг нэг ахынхаа гэрийн буйрыг янзалж өгсөн чинь Н.Ц  нь-Чи өөрийнхөө гэрийн буйрыг янзлахгүй байж гээд намайг загнаад бид 2 маргалдаж хэрүүл хийсэн. Тэгээд би тэр шөнө гэртээ хоноогүй. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр намайг ажилд явах гээд зах дээр байхад ирж уулзчихаад уурандаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм билээ Бид 2 албан ёсоор гэр бүл болоогүй хамтран амьдраад 3 жил болж байна бид 2 дундаасаа 2 хүүхэдтэй. Намайг түүнтэй хамт амьдрахаас өмнө Н.Ц  нь 4 хүүхэдтэй байсан. миний хувьд мөн 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр архи уусан байхдаа Н.Ц тай маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан... гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 63-64/

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б  мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 

3. Хохирогч Н.Ц ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би ажил хийсэн хөлс гэж надад 108 000 төгрөг авсан юм тэгсэн манай нөхөр Батсайхан 1 шил архи аваад өгчих гэсэн. Би архи авч өгсөн юм тэр архи уугаад шөнийн турш юм ярьж байснаа унтаад өгсөн...Батсайхан бид хоёр Баянхонгор сумын 6-р баг 2- 247 тоотод байх гэртээ ирсэн тэр үед урьд шөнө сайн унтаж амраагүй болоод тэр үү миний бие сайнгүй байсан юм. Тэгтэл манай хамаатан Батчимэг утсаар ярьж гол гарах уу гэсэн би тэгье гэж хэлсэн манай хүүхдүүд байшингийн ард унтаж байсан би очиход араас Батсайхан ирж хэнтэй яриад байгаа пизда вэ гэсэн би Батчимэгтэй ярьж байна гэсэн Батсайхан буцаж явсан энэ үед би том охиныг дүү нараа хувцасла гэж хэлээд өөрөө жорлон ороход араас том чулуу барьж Батсайхан зогсож байсан тэгээд хамар руу цохисон юугаар цохисныг мэдээгүй хамраас цус гарч би манараад явсан энэ үед том охин хашаанаас гарч гүйсэн. Би миний охин цагдаад дуудаарай гэсэн тэгээд жорлонгоос гарч ирэхэд барьж аваад гараараа цохиод байсан тэгээд нэг боломж гарах үед гарах гэхэд хашааны үүдэнд баригдаж зодуулсан намайг нүүр нүдгүй аймар зодож миний үснээс үсдэж аваад хашаанд орж зодсон тухайн үед би ухаан балартаж зарим нэг зүйлийн талаар санахгүй байгаа...Адьяагийн Батсайхан бид хоёр 2017 оноос хойш хамтран амьдарч байгаа: бид хоёр албан ёсоор гэр бүл болж, гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа 2 хүүхэдтэй. А.Б  нь архидан согтуурсан үедээ удаа дараа надад болон хүүхдэдээ агсан согтуу тавьдаг. Тэрээр 2020 оны 02 дугаар сарын 25- ний өдөр архи уусан үедээ гэртээ ирээд надад агсан согтуу тавьж шүүхээр баривчлагдсан. Мөн үүний дараа 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр архи уучихсан ирээд дагавар охин *******ад агсан согтуу тавьж шүүхээр баривчлагдсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа намайг хүнтэй нууцаар утсаар ярьсан гэж хардаж агсан тавьж улмаар намайг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Уг хэрэг Цагдаагийн байгууллагад шалгагдсан. Тэгтэл саяхан буюу 2020 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр дахин дагавар охин *******ад агсан согтуу тавьж элдэв үгээр хэлж доромжилсон юм. Түүнээс бусдад нь намайг болон хүүхдүүдээ цохиж зодоогүй, агсан согтуу тавьж хэл амаар доромжилсон юм. 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр намайг зодож миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Тэрээр 2020 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр надад агсан согтуу тавиад шүүхээр баривчлагдсан, мөн түүний дараа буюу 2020 оны 05, 60 дугаар саруудын үед байх дахин агсан согтуу тавьж шүүхээр баривчлагдсан. Өөр зүйл болоогүй. Тухайн үед намайг зодож цохиогүй, зүгээр агсан согтуу тавьсан юм... гэх мэдүүлэг / 1хх-ийн 28, 2хх-ийн 47-48, 1хх-ийн 31 /,

 

4. Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би ээж ******* болон ДҮҮ нарынхаа хамт Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар баг 2-247 тоотод байх гэртээ байж байтал орой 18-19 цагийн үед хойд аав А.Б  нь согтуу орж ирээд ээжид- Утсаараа яриулаадах гэхэд ээж- Өөрийнхөө утсаар ярихгүй юу гэхэд тэрээр- Миний утас цэнэггүй болчихсон гэж хэлсэн. Тэгтэл ээж-Цэнэглээд ярихгүй юу гэсэн. Тэгээд би түүнд утасны цэнэглэгч авч өгсөн. Тэгтэл А.Б  нь ээжтэй хэрэлдээд, ээжийг цохиж аваад байхаар нь би А.Б д- Та яагаад согтуу орж ирээд ээжээс хэрүүл гуйгаад, цохиж аваад байгаа юм гэсэн чинь тэрээр- Чамд хамаагүй, чи юу хийгээд байгаа юм гэхээр би -Би хичээлээ хийж байна гэсэн чинь тэрээр- Чи дандаа утсаа оролдоод байж байдаг биз дээ гэсэн чинь ээж- Наадах чинь утсаараа хичээл хийдэг юм гэсэн. Тэгтэл А.Б  нь над руу Янхан минь гэх зэргээр доромжлоод байхаар нь би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд удаагүй цагдаа нар ирж А.Б ыг авч явсан. Тэгээд дараа нь баривчлагдсан гэсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 128-129/,

 

5. гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2018 оны 04 дүгээр сараас одоог хүртэл Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа. Н.Ц  нь манай багийн үндсэн бүртгэлтэй иргэн. Харин түүний хамтран амьдрагч А.Б  нь Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 2018 онд албан ёсоор шилжиж ирж манай багийн бүртгэлтэй иргэн болсон. Н.Ц , А.Б  нар нь 6 хүүхдийн хамт амьдардаг. Тэдний хамгийн том охин А.Нарангарав нь энд байдаггүй Улаанбаатар хотод байдаг гэсэн. Тэдний бага 2 хүүхэд нь А.Б ы хүүхэд гэсэн. Тэдний 3 хүүхэд нь ээжээрээ, 3 хүүхэд нь Н.Ц ын урьд амьдарч байсан нөхөр Алтанхүү гэх хүнээр овоглодог. А.Б  нь байнгын шинжтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, сүүлийн жилүүдэд Н.Ц  нь ч гэсэн хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон юм шиг байна лээ. Ерөнхийдөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг шалтгаанаас болж зөрчилтэй харилцаатай байдаг. Миний хувьд нөхцөл байдлын үнэлгээнүүд хийж өгсөн... гэх мэдүүлэг / 2хх-ийн 52/,

 

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би 2013 оноос одоог хүртэл Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн засаг даргаар ажиллаж байгаа. Н.Ц  манай багийн үндсэн бүртгэлтэй иргэн. Тухайн хаягтаа олон жил амьдарч байгаа. Харин түүний хамтран амьдрагч А.Б  нь 2018 онд албан ёсоор шилжиж ирсэн санагдаж байна. Н.Ц  нь 6 хүүхэдтэй. Тэрээр урьд нь Алтанхүү гэх хүнтэй гэр бүл болж байгаад салчихсан. Тэгээд дараа нь 2 хүүхэдтэй болсон. Сүүлийн 2 хүүхэд нь хамтран амьдрагч А.Б ых нь байх. Миний хувьд тэдний хоорондын харилцааны талаар сайн мэдэхгүй, энэ талаар манай багийн нийгмийн ажилтан мэдэж байгаа байх,ерөнхийдөө Батсайхан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэгдэг сурагтай байдаг... гэх мэдүүлэг / 2хх-ийн 54 /

 

7. Насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 07 дугаар сарын 11 -ны өдөр 08 цагийн үед Баянхонгор аймгийн 6 дугаар багийн 2-247 тоотод байх манай гэрт Янжиа эгч ирсэн. Аав Батсайхан, ээж Цэрэндулам Янжиа эгч гурав гэрээс гарч явсан.Тэгээд 2 цагийн дараа буюу 10 цагт аав Батсайхан согтуу ээжийн хамт гэрт ирсэн ээж эрүүл байсан гэрт ирээд цай унд идэж уугаад байхад Батчимэг эгч ээжийн утсаар залгаж Түйн гол явах уу гэсэн ээж -Манай нөхөр согтуу байгаа гэхэд Батчимэг эгч Танай нөхөр архи уухаараа авир муутай чи 5 хүүхэдтэйгээ хүрээд ир нөхрөө унтуулчих гэсэн тэгтэл аав Батсайхан надад архи авад өгчих гэж хэлсэн тэгээд ээж бид хоёр дэлгүүр орж идэж уух зүйл болон аавд архи авч гэрт ирээд аавд өгсөн. Удалгүй Батцэцэг гэх аавын дүү утсаа видео дүрс харж ярьсан ээж аав Батсайханд утас өгсөн аав тэгтэл баярын юм өгөхгүй юм уу гэсэн тэгтэл Батцэцэг эгч ээжид хандаж - Наад нэг юм чинь согтуу байгаа юм уу гэж ээжээс асуусан ээж “Тийм” гэж хариулсан Батцэцэг эгч ээжийг гараад яриадах гэсэн ээж гэрээс гарч ярьсан. Тэр үед аав ээжийн араас гэрээс гарч ээж дээр очсон ээж байшингийн хойно байсан аав - Хэнтэй яриад байгаа шулам бэ? гэж асуусан ээж – “Танай дүү Батцэцэг гэрээс гарч байгаад яриадах гэж хэлсэн ярьж байна” гэж хариулсан. Аав битгий худлаа яриад бай гэж хэлээд уурлаж чулуу авч шидсэн тэр чулуу ээжийн нуруун дээр оносон ээж ааваас зугтааж жорлон орсон. Аав тэгтэл том чулуу авч жорлон руу чулуу шидэх гэхэд би болиоч гэж орилсон, тэгтэл чулуугаа хаяж ээжийг жорлонгоос гарах гэхэд аав өөр нэг чулуу авч жорлонд байгаа ээж рүү шидсэн тэр чулуу ээжийг оносон ээж ёо гэж хэлээд толгойгоо барьж жорлонгоос гарах гэхэд аав Батсайхан гэж Цэрэндуламыг барьж гэртээ ор гэж хэлж үснээс чирч явсан би тухайн үед хашааны үүдэн дээр байсан Ээж надад хандаж -Миний охин цагдаа дууд гэж хэлсэн би гудамж уруудаж явахад гурван хүн байсан тэр гурав- хүний нэг хүний утсыг гуйж авч цагдаад дуудлага өгсөн цагдаад за гэж хэлсэн Тэгээд гэрт явж орох гэхэд Цэрэннадмид гэх манай гудамжинд байх ах танай ээжийг алах нь гэж хэлсэн. Аав Батсайхан хашаан дотор ээжийн дээр гарч улуугаар толгой. гар руу цохиод намайг орох гэхэд хашааны хаалга хаасан. Мөн миний өөдөөс чулуу шидсэн би хойшоо болох үед ээжийг толгойноос үсдэж хашааны хөндлөвч төмөр мөргүүлсэн ээжийг би харахад нүүр ам аймаар цус болчихсон байсан би их айсан. Ээж тэгтэл хашаанаас гарч зугтаасан аав араас хөөе гудамжинд байх контейнерын хажууд ээжийг гүйцэж барьж аваад гараараа цохиж зодож үсдэж чирсэн ээж цагдаа хурдан дуудаарай би үхлээ цагдаа дуудаарай гэж хэлсэн. Би контейнерын хажууд байх айлаас ахиж цагдаад дуудлага өгсөн. Намайг дуудлага өгөх үед юу болсон талаар мэдэхгүй намайг харахад ээжийг хашаа руу үсдэж чирээд орж байсан. Манай дүү Наранбаяр цагдаа ирж байна гэж хэлсэн тэгтэл аав Батсайхан ээжийг зодохоо больж намайг гэртээ орж ир гэсэн би гэртээ ороогүй удалгүй цагдаа нар ирсэн Аав цагдаа нарыг ирэхээс өмнө хашаан доторх цусыг шороогоор булж хашаанд байсан цусыг арчиж байхыг би харсан ээж цагдаа нарыг ирэх үед юм ярьж байсан сүүлдээ ярьж чадахаа байсан...гэх мэдүүлэг /1хх-34-35/,

 

8. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би зодож байхыг хараагүй хүмүүс зодсон талаар хэлж байсан. 2020 оны 02 дугаар сард зодож эмнэлэг дээр ухаангүй ирсэн. Охин минь надаас энэ талаар нууж миний амьдралд орлоо гэж хэлээд байхаар нь би охиныхоо амьдралд ороод яах уу гэж бодоод юу ч хэлж байгаагүй... гэх мэдүүлэг / 1хх-ийн 37-38 /,

 

9. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Миний хувьд түүний хамтран амьдрагч Н.Ц ын талаар сайн мэдэхгүй, зүс танина. Тэд нартай байнга хамт байдаггүй болохоор хоорондоо ямархуу харилцаатай байдаг талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг / 1хх-ийн 42 /,

 

10. Нарийн мэргэжлийн эмч нарийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ны 57 дугаартай шинжээчийн:

1. А.Б  нь архины хэрэглээний түвшин тогтоох тестээр 7 оноотой буюу эрсдэл багатай архины хэрэглээтэй 2007 оноос хойш архи хэрэглэж эхэлсэн Одоогийн байдлаар архинд донтох түвшинд хүрээгүй байна

А.Б  нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай

А.Б  нь хэрэг хариуцах чадвартай... гэх дүгнэлт /хх-ийн 56/,

11. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020.08.17-ны өдрийн 432 дугаартай дүгнэлт:

1. Н.Ц ын биед тархи доргилт, 2нүдний зовхи, уруул, эрүү, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 48-49/,     

 

            12. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /2хх-ийн 35-36/, шинжилгээний объектыг хүргүүлэхэд хэрэглэх шошгын загвар /1хх-ийн 50/, мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол /хх-ийн 52/, яаралтай тусламжийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуудас, өвчний түүх /хх-ийн 53-63/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний 202505 дугаар маягт /хх-ийн 99-107/, хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах 01 дугаар, 02 дугаар маягтууд /хх-ийн 108-113/, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээний 03 дугаар, 04 дугаар маягтууд /хх-ийн 114-118/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 119-125/, Баянхонгор аймгийн прокурорын газар прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 205 дугаар тогтоол./хх-ийн 21/, Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1/941 дугаар албан бичиг /хх-ийн 80/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/, Төрийн банкны 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 43/684 дугаар тодорхойлолт /хх-ийн 83/, Хаан банкны 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5225/459 дугаар тодорхойлолт /хх-ийн 84/,Голомт банкны 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10/503 дугаар тодорхойлолт, /хх-ийн 85/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хуудас /хх-ийн 86/, төрсний гэрчилгээний хуулбарууд /2хх-ийн 67-70/, эвлэрлийн гэрээ /2хх-ийн 78/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Б  нь 2020 оны 07 дугаар сарын 11- ний өдөр,  мөн  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 247 тоотод хамтран Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах хамтран амьдрагч Н.Ц ыг мөн хуулийн 6.1.1-д заасан эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдлийг хийж, бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,  

 

Мөн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.Ц ыг эрүүл мэндэд гэмтэл учруулахгүйгээр халдаж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 

 

мөн 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 247 тоотод байх гэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах  дагавар хүүхэд насанд хүрээгүй буюу 14 настай *******ыг мөн хуулийн 6.1.2-д заасан сэтгэл санааны хүчирхийлэл буюу  хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх,  заналхийлэх, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэсэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан,  

 

мөн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 247 тоотод Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах  дагавар хүүхэд насанд хүрээгүй буюу 14 настай *******ыг мөн хуулийн 6.1.2-д заасан сэтгэл санааны хүчирхийлэл буюу  хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадсан үйлдлийг хүүхдийн эсрэг үйлдсэн үйл баримт тус тус болсон нь хохирогч Н.Ц ын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч *******ын мэдүүлэг, гэрч *******, *******, Т.Бат-Мөнх, *******, *******, ******* нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээгээр хүчирхийлэл үйлдэгчийг тусгаарлах зэрэг үнэлгээний маягт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий, догшин авирласан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч А.Б д тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Б  нь урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 03 дугар сарын 03-ний дөрийн 75 дугар шийтгэврээр15 хоногийн баривчлах,мөн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн 239 дугаар шийтгэврээр 10 хоногийн хугацаагаар тус тус баривчлах шийтгэл оногдуулж байсан бөгөөд уг шийтгэлээс хойш эхнэр болон дагавар хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийг гурав түүнээс дээш удаа үйлдэж байсан болох нь тогтоогдож байх тул түүнийг байнга буюу гурваас дээш удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч А.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Б  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн  үйлдэж тус бүрд нь шүүхээс ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч А.Б ы 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс хойш цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

 

Шүүгдэгч А.Б  нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Хэрэгт шүүгдэгч А.Б ы эзэмшлийн гар утас битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн  тогтоолыг хүчингүй болгож, гар утас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч А.Б д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Б  нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.16 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

            ТОГТООХ нь :

1 Шүүгдэгч овогт А.Б  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнгын харгис хэрцгий, догшин авирласан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт А.Б  хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Адьяагийн Батсайханыг долоон  / 07 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Б д эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хоёр зуун дөчин / 240 /  цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман  цагийг  нэг хоногоор тооцож нэг сарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан долоон сарын хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг найман /08 / сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Б ы энэ хэргийн учир цагдан хоригдсон арван дөрөв / 14 / хоногийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч А.Б  нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй. хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч А.Б ы гар утас битүүмжилсэн прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч А.Б д хэрэгцээний   буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч А.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг   хэвээр үргэлжлүүлсүгэй.