Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 328

 

 

 

 

 

 

 

    2020            08               24                                               2020/ШЦТ/328                                       

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Батзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овгийн Б М-д холбогдох эрүүгийн 2034000000318 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.       

       

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянжаргалан суманд 1988 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн менежмент мэргэжилтэй, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газарт бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Төв аймаг, Баянжаргалан сум, Жаргалант 1 дүгээр багийн задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, А овгийн Б М

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн задгайд оршин суух гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Г.Мөнхнаранг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.               

 

Шүүхийн хэлэлцүүлэгт: 

Шүүгдэгч Б.М:   

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.   

  

Эрүүгийн 2034000000318 дугаартай хэрэгт хохирогч Г.Мөнхнаран /хх-ийн 5-6, 45-47, 48-49, 101 дүгээр хуудас/, яллагдагч Б.Мөнх-Оргил /хх-ийн 16-18, 105-107 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт /хх-ийн 8 дугаар хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 55-60 дугаар хуудас/ болон хохирогч Г.Мөнхнарангийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-3 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 30-33 дугаар хуудас/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютерт томографын шинжилгээ, эмнэлэгт өвчтөн илгээх маягт хохирогч Г.Мөнхнарангийн шанаа нь хавдсан гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-40 дүгээр хуудас/, хохирогч Г.Мөнхнарангийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мөнх-Оргилын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 22-29, 61 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

   

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 1 дүгээр багийн задгайд оршин суух гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Г.Мөнхнаранг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч Г.Мөнхнарангийн ...тухайн өдөр манай нөхөр Мөнх-Оргил хөдөө ажлаар явлаа гээд архи согтууруулах ундаа  уусан согтуу ирчхээд согтуурхаад намайг түлхэж унагаагаад гараа раа хоёр хацарт их олон удаа цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулсан... /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

...би ороо засаад хүүхдээ унтуулах гээд гэрлээ унтраагаад хэвтэх гэтэл миний толгой руу цохиж би орноос унасан. Тэгээд намайг ор руу авч шидээд миний баруун шанаа руу хэд хэд цохисон. Тэгээд намайг босгож ирж байгаад дахиад нүүр рүү цохиж зүүн талын эрүү рүү тохоолдож галын дэгээ бариад намайг ална гэж хэлсэн... /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

...Мөнх-Оргил архи согтууруулах ундаа уугаад тэгээд бид хоёр сумын төвд гэртээ ирээд унтах гээд байж байхад намайг чи манай гэрээс зайлаарай гээд хутга барьж айлгаж хөөж тууж байсан. Энэ үед биед гэмтэл авч байгаагүй. Гэрт гадаа хүн байгаагүй. Мөнх-Оргил нь гэрт хүн байхгүй хойгуур намайг гэрээс хөөж тууж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Тухайн үед нь цагдаагийн байгууллага эмнэлэг болон хүнд хэлж байгаагүй... ...Тухайн үед нь шүүх эмнэлэгт үзүүлж байгаагүй. Одоо шүүх эмнэлэг үзүүлэх гэхэд тухай нүед учир ч байсан гэмтэл нь эдгэрсэн зүгээр болсон байгаа. Өвдөж байгаа  зүйл байхгүй болохоор үзүүлэхгүй... /хх-ийн 101 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Мөнх-Оргилын ...би утсаараа тоглоод байж байгаад хоолооо идчхээд эхнэрийг ороо зас унтая гэсэн чинь уурлаад хэрүүл хийгээд тэгээд би эхнэрийг түлхэж унагаагаад гараа раа хацарт нь алгадсан юм... /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

...би эхнэрийг цохиж зодож байгаагүй. Миний мэдэж байгаагаар 2016 онд хоол идэж байхад эхнэр уурлаад байхаар нь би хоол идэж байсан хутгыг ширээн дээр шидээд ална шүү гэж хэлж байсан юм. Би гэрээсээ хөөж тууж байсан зүйл байхгүй... ...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Г.Мөнхнаранг зодож эрүү мэндэд нь хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 105-107 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 

шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай ...Г.Мөнхнарангийн биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 8 дугаар хуудас/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ...Г.Мөнхнаран нь одоогоор сэтгэцийн хувьд өөрчлөлтгүй... ...Г.Мөнхнаран нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... ...Г.Мөнхнаран нь сэтгэцийн хувьд  хэрэг хариуцах чадвартай... талаарх дүгнэлт /хх-ийн 55-60 дугаар хуудас/ болон хохирогч Г.Мөнхнарангийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-3 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 30-33 дугаар хуудас/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютерт томографын шинжилгээ, эмнэлэгт өвчтөн илгээх маягт хохирогч Г.Мөнхнарангийн шанаа нь хавдсан гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-40 дүгээр хуудас/, хохирогч Г.Мөнхнарангийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мөнх-Оргилын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 22-29, 61 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

     

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                        

Хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч Б.М нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Г.Мөнхнаранг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

 

Тэрээр энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Түүний эхнэр Г.Мөнхнарангийн биед хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг,  

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгсэд, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар бүлгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг,

мөн хуулийн 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү”-г гэж тус тус ойлгохоор хуульчилсан ба дээрх этгээдүүдэд хөнгөн хохирол санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүрэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж... гэсэн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.    

 

Мөн шүүгдэгч Б.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Г.Мөнхнарангийн биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч Б.М хохирогч Г.Мөнхнаран нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой хохирол нэхэмжлээгүй болох нь хохирогч Г.Мөнхнарангийн надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хавтас хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан хүсэлт, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хариу өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мөнх-Оргилоос энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, мөн түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.М хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, мөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлагын торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, 

 

шүүгдэгч Б.М оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.М нь оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.

 

Эрүүгийн 2034000000318 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.     

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

               36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                             хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овгийн Б М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А овгийн Б М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн Б М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

     

4. Шүүгдэгч А овгийн Б М-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2034000000318 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А овгийн Б М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А овгийн Б М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ГАНДАНСҮРЭН