| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00529/И |
| Дугаар | 00599 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 00599
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 27-р хороо, ДДЭ-ийн 4-872 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЖЭ84070867, Бүргэд овогт Баянгийн Баянзолын,
хариуцагч- Баянгол дүүрэг, 5-р хороо, Онол булган төвийн 403 тоотод байрлах, РД-5316561, Юнайтед-Экспресс ХХК-д холбогдох,
550 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 31 өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 07 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Баянзол нь хариуцагч Юнайтед-Экспресс ХХК-иас 550 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би 2016-12-26 өдөр БНСУ-руу аялалын виз гаргуулахаар Юнайтед-Экспресс ХХК-д хандсан.
Зуучлалын хөлсөнд 250 000 төгрөг, БНСУ-д буудал захиалах 300 000 төгрөг, нийт 550 000 төгрөгийг Юнайтед-Экспресс ХХК-д төлсөн.
Гэтэл БНСУ-аас виз хүссэн зорилго тодорхойгүй гэх шалтгаанаар виз гараагүй.
Иймд Юнайтед-Экспресс ХХК-иас 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.
Зохигч 2017 оны 02 сарын 23 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 400 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 150 000 төгрөгийг хариуцагч Юнайтед-Экспресс ХХК нэхэмжлэгчид төлөхөөр тохирч эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 550 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлээс 400 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээс татгалзаж, 150 000 төгрөгийг хариуцагч Юнайтед-Экспресс ХХК нэхэмжлэгчид төлөхөөр тохирч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч 550 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлээс 400 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээс татгалзаж, 150 000 төгрөгийг хариуцагч Юнайтед-Экспресс ХХК нэхэмжлэгчид төлөхөөр тохирч, зохигч эвлэрч, гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 17 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, зохигчийн эвлэрсэн хэмжээнд ногдох хураамжийн 50 хувь болох 2575 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,