| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/00848/И |
| Дугаар | 635 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 635
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай 02, Сэнтрал Тауэр, 8 давхарт үйл ажиллагаа явуулдаг, “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 35/г-25 тоотод оршин суух, Шар овогт Баянмөнхийн Баттулга /РД:ТИ83021930/-д холбогдох,
1,018,209 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Юнител” ХХК, хариуцагч Б.Баттулга нар харилцан тохиролцож 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88119428 дугаартай Samsumg S6 /color gold/ маркийн гар утсыг 12 сарын хугацаатай 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч нь 2016 оны 6 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байна. Иймд 88119428 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох 678,806 төгрөг, алданги 339,403 төгрөг нийт 1,018,209 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Б.Баттулгаас 1,018,209 төгрөг нэхэмжилснээс, 339,403 төгрөгийг нэхэмжилэхээс татгалзаж, үлдэх 678,806 төгрөгийг хариуцагч Б.Баттулга төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Б.Баттулгад холбогдуулан 1,018,209 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Б.Баттулгаас 1,018,209 төгрөг нэхэмжилснээс 339,403 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 678,806 төгрөгийг хариуцагч Б.Баттулга төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 10,420 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Б.Баттулгаас 1,018,209 төгрөг нэхэмжилснээс, 339,403 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 678,806 төгрөгийг хариуцагч Б.Баттулга төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,987 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 10,420 төгрөг, хариуцагч Б.Баттулгаас 10,420 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА