Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 636

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 19-71 тоотод оршин суух, Харнууд овогт Рэнцэнгийн Байгалмаа /РД:ХА45043067/

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 19-71 тоотод оршин суух, Балжин овогт Лувсангомбын Гүрсэд /РД:ХА44020176/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 41-44 тоотод оршин суух, Боржигон овогт Банзрагчийн Чулуунбат /РД:УЖ68040618/-д холбогдох

            2,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Байгалмаа, хариуцагч Б.Чулуунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Р.Байгалмаа, Л.Гүрсэд нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Чулуунбат нь 2011 онд эхнэр Солонгын хамт манай хажуу өрөөг хөлслөн суух болсноор бидний хүүхэд шиг байнга манайхаар орж гардаг байсан Б.Чулуунбат нь 2 дугаар төрөх эмнэлгийн үүдэнд нярай хүүхдийн өлгий, ундаа зардаг ТҮЦ ажиллуулж байхдаа түрээсийн мөнгөө төлөхгүй бол хураах гээд байна та надад мөнгө зээлээч гэж гуйхаар нь би банкинд байсан хугацаатай хадгаламжаа цуцлан 2014 оны 4 дүгээр сард 1,300,000 төгрөг зээлдүүлсэн. Ингээд өмнө зээлсэн мөнгөө өгөөгүй байж байгаад мөн дараа нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр машины засвар болон цагдаад өртэй мөнгөө төлөхгүй бол машиныг маань хураан авах гээд байна. 3 сарын сарын 01-ний өдөр өгье гээд 800,000 төгрөг авсан. Удалгүй 3 сард манай нөхөр Л.Гүрсэдээс мөн 800,000 төгрөг авч 3 сарын дараа яг өгнө гэж хэлээд авч явсан. Үүнээс хойш ор сураггүй алга болж, утсаа авахгүйн дээр улмаар амьдарч байсан байрнаасаа хүртэл нүүж, ямар ч хэл сураггүй алга болсон. Бид өөрийн хүүхэд шигээ бодон итгэж найдан ямар нэгэн асуудал гарлаа гэх тоолонд тусалж дэмжиж байсан. Тэгтэл хөгшин настай бидний итгэлийг алдан хохироож байгаад гомдолтой байна. Ингээд бид хайж сурагласаар байгаад эхнэрийнх нь ажлыг олж уулзан, гэрт нь очиж Б.Чулуунбаттай уулзахад та нарын мөнгийг өгнө өө, тэгэхдээ ойрд чадахгүй нь гэсэн. Одоо миний бие муу, эмнэлгээр яваад мөнгөний хэрэг маш их байгаа тул удаан хүлээж чадахгүй байна.  Иймээс Б.Чулуунбатаас миний нөхөр Л.Гүрсэд болон надаас зээлж авсан нийт 2,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Чулуунбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Байгалмаа, Л.Гүрсэд нарын нэхэмжилсэн 2,900,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.          

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Байгалмаа, Л.Гүрсэд нар нь хариуцагч Б.Чулуунбатад  холбогдуулан 2,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч нь нэхэмжлэгч Р.Байгалмаа, Л.Гүрсэд нарын нэхэмжилсэн 2,900,000 төгрөгийг хариуцагч Б.Чулуунбат төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

        ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч Р.Байгалмаа, Л.Гүрсэд нарын нэхэмжилсэн 2,900,000 төгрөгийг хариуцагч Б.Чулуунбат төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чулуунбатаас улсын тэмдэгтийн хураамжид 61,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Байгалмаа, Л.Гүрсэд нарт олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

  

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА