Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 334

 

 

 

 

 

 

 

 

 

   2020            08               27                                                2020/ШЦТ/334                     

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Ганбаатар,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нямдорж,

иргэдийн төлөөлөгч А.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч овгийн Б Б холбогдох 2034000000345 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Архангай аймгийн Их тамир суманд 1974 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа хамт Төв аймгийн Архуст сум, 1 дүгээр баг, Ноён шанд богол 5 дугаар гудамж, 3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Ч овгийн Б Б

                                    

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Архуст сумын Ноён шанд 1 дүгээр багийн нутаг Боголын 5-3 тоотод Ц.Нацагдоржтой хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж цээжин тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Б:

“...Мэдүүлэг өгөхгүй...” гэж  

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нямдорж:

...Би амь хохирогчийн төрсөн охин. 2 сар гаруй болж байхад ар гэрээс нь хэн нь ч ирж уучлалт гуйгаагүй. Надаас биш юм аа гэхэд ээж дээр нь ирээд яаж байна, ийж байна гэж хэн ч ирээгүй. Хүн биш мал алчихсан юм шиг гэмшиж байгаа нь харагдахгүй байна. Одоо 80 гарсан эмээдээ хүнд алуулсан гэж хэлээгүй, мотоциклоос унаад өнгөрсөн гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн одоо ямар ч юм идэхгүй хэцүү байгаа. Бид маш их гомдолтой байна. Ар гэрээ тэжээж байсан аав маань өнгөрчихсөн. Одоо бид ээжийгээ яах юм, хаа байсан хөдөө байдаг. Бид нар бүгд хотод ирээд амьдарлаа аваад явж байгаа хүмүү. Энэ хүнийг бид нар хаяж чадахгүй байна. Энэ хүнд гэмшиж байгаа зүйл байгаа юм уу, огт уучлалт гуйгаагүй. Бид нар маш их гомдолтой байгаа... гэж тус тус мэдүүлжээ.

   

Эрүүгийн 2034000000345 дугаартай хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нямдорж /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Н.Отгонцэцэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэрч Б.Батбэх /хх-ийн 41-42 дугаар хуудас/, гэрч Б.Энхтуяа /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрч Н.Нарантуяа /хх-ийн 44-45 дугаар хуудас/, гэрч Б.Содбаатар /хх-ийн 46 дугаар хуудас/, гэрч Ц.Энхтуяа /хх-ийн 47-48 дугаар хуудас/, гэрч Б.Дэлгэрцэцэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/, гэрч Д.Гантуяа /хх-ийн 51 дүгээр хуудас/, гэрч И.Бадмаа /хх-ийн 53 дугаар хуудас/, гэрч Ц.Алтансувд /хх-ийн 54 дүгээр хуудас/, яллагдагч Б.Батбэх /хх-ийн 119-120, 121-122 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,   

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №3306 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-61 дүгээр хуудас/, 

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №3307 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №335 дугаартай дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №3304 дугаартай дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №2851 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-76 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №3303 дугаартай дүгнэлт /хх-ийн 77-79 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №2850 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-86 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №3302 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №81 дугаартай дүгнэлт /хх-ийн 91-98 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3301 дугаартай дүгнэлт /хх-ийн 101 дугаар хуудас/,

шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт 721 дугаартай /хх-ийн 103-105 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 5-8 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 дугаар хуудас/, нүцгэн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 22-35 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Батбэхийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 125-132 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Архуст сумын Ноён шанд 1 дүгээр багийн нутаг Боголын 5-3 тоотод Ц.Нацагдоржтой хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж цээжин тус газар нь хутгалж алсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нямдоржийн ...би их гомдолтой байна... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч Н.Отгонцэцэгийн ...эмээ нар жаргахын үед ирсэн бөгөөд өвөө нь нас барчихжээ гээд уйлаад ороод ирсэн. Тэгээд би цааш нь мэдэхгүй байна... /хх-ийн 40 дүгээр хуудас/,

гэрч Б.Энхтуяагийн ...Архангай аймагт бас нэг хэргээр шалгагдаж байгаад хоригдож байсан ба би тэр талаар нь сайн мэдэхгүй байна... /хх-ийн 43 дугаар хуудас/,

гэрч Н.Нарантуяагийн ...Намайг очтол цагдаа ирчихсэн Батбэх согтчихсон манай нөхөр Нацагдорж гэрийн зүүн талын орон дээр дээшээ харчихсан ухаан алдчихсан энгэр хэсэг нь цус болчихсон байсан. Тэгээд би хүүе ээ яаж байгаа юм бэ гээд подволкийг нь сөхөөд хартал энгэр хэсэг нь цус болчихсон байсан. Тэгээд тэнд байсан цагдаа одоо гэртээ очоод байж бай гээд хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан юм... ...манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй байсан... /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

гэрч Ц.Энхтуяагийн ...манай бэр Дэлгэрцэцэг гэрт орж ирээд ээж хажуу талд цагдаа эмнэлэг ирчихсэн бөөн юм болоод байна гэж хэлсэн. Тэгээд хүн нас барсан талаар мэдсэн юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй... /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

гэрч Д.Гантуяагийн ...Манай дэлгүүрт камерын бичлэг байгаа.  Урьд өмнө хард нь шатчихсан бичлэг хийхгүй байсан. Тэгээд янзлуулах гээд өгөөд авсан. Өнөөдөр камерын бичлэгээ үзэхэд бичлэг хураагаагүй байна лээ. Бүрэн гүйцэт засаагүй юм шиг байсан... /хх-ийн 51 дүгээр хуудас/,

гэрч И.Бадмаагийн ...Нацагдорж Батбэхийн гэрт гэрийн зүүн талын шалан дээр хэвтчихсэн эхнэр Нараа нь толгойг нь түшчихсэн Батбэх харин хөлд суучихсан байж байсан. Тэгээд би гэрт ороод гүрээний судас болон шууны судсыг барьж үзэхэд цохилт байхгүй бие нь хөрчихсөн их удсан юм шиг байдалтай байсан. Тэгээд путволкыг нь дээшээ сөхөхөд баруун хөхний хавьцаа хутганы гүн зүссэн шинжтэй шарх байсан... /хх-ийн 53 дугаар хуудас/,

яллагдагч Б.Б ...нэг мэдсэн би нилээн их согтчихсон байсан ба нэг ухаан ортол талийгаачийн эхнэр ирчихсэн талийгаачийг хөдлөхгүй, амьсгалахгүй байна гээд орилоод байсан. Тэгэхээр нь би талийгаачийг сэрээх гээд очтол цээжний баруун хэсэгт нь хутганы ярагдсан шарх байсан. Тэгэхээр нь би сандраад цагдаа, эмч дуудуулсан ба би сандраад өөрийнхөө судсыг ханахаар гараа исгэсэн ба эмч, цагдаа нар ирээд миний гарыг боож эмнэлгийн тусламж үзүүлсэн... ...ямар шалтгааны улмаас маргалдаж ийм зүйл хийсэн гэдгээ согтуу байсан учир мэдэхгүй, санахгүй байна... /хх-ийн 119-120 дугаар хуудас/,

...би гэрт байсан заазуураар өөрийнхөө гарыг зүссэн. Харин талийгаачийг нөгөө хоёр хутганы аль хутгаар хутгалсныг сайн санахгүй байгаа юм... /хх-ийн 121-122 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шинжээчийн дүгнэлтүүд:

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №3306 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн “Баянжаргал Батбэх” цусанд 0.7 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарсан... талаарх дүгнэлт /хх-ийн 59-61 дүгээр хуудас/, 

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №3307 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн Баянжаргал овогтой Батбэх АГ74012312 гэж хаягласан, G44416021 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь АВО системээр А(II) бүлгийн харьяалалтай байгаа... талаарх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №335 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан, 22 см урттай улаан хүрэн өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Уг илэрсэн цусны бүлгийн харьяалал болон хүн мал амьтны аль нь болохыг тогтоох боломжгүй... ...“2” гэж дугаарласан, 25 см урттай цагаан цэнхэр өнгийн иштэй, хутганы ишийг хар цагаан өнгийн лент мэт зүйлээр ороосон хутган дээр цус илрээгүй... ...“3” гэж дугаарласан, 27 урттай хүрэн бор өнгийн иштэй, “Труд Вача” гэсэн бичигтэй хутган дээр цус илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №3304 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ээр хураан авсан гэх 53 см х 43 см хэмжээтэй, эрээн өнгийн цэцэгтэй саарал өнгийн /даавууны хэсэг/ алчуур дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр А(II) бүлгийн харьяалалтай хүний цус байна... ...ХГҮ-ээр хураан авсан гэх 53 см Х 43 см хэмжээтэй, эрээн өнгийн цэцэгтэй саарал өнгийн /даавууны хэсэг/ алчуур дээр биологийн гаралтай арьс, үсний ул мөр илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №2851 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн майканд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 18 мм шинэ урагдалт байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй. Хурц иртэй зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр майканд 20 мм, футболканд 20 мм, 4 мм шинэ зүсэгдэлт байна. Дотуур өмдөнд дулааны нэг удаагийн үйлчлэлээр гарсан 3х3 мм хуучин түлэгдэлт байна. Уг шинэ зүсэгдэлт нь хутгаар гарсан байж болно... талаарх дүгнэлт /хх-ийн 72-76 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №3303 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Ц.Нацагдоржийн өмсөж явсан гэх хар өнгийн өмд, богино ханцуйтай, улаан өнгийн футболк, ногоон эрээн өнгийн майк дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр А (II) бүлгийн харьяалалтай хүний цус байна.  Талийгаач Ц.Нацагдоржийн өмсөж явсан гэх саарал өнгийн нимгэн дотуур өмд “LLOYD” гэсэн шошготой, хар өнгийн богино түрийтэй хос гутал, хар өнгийн тэлээн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. Талийгаач өмсөж явсан гэх хөх саарал өнгийн хос оймс, бараан өнгийн дотоож дээр цус илрээгүй. Талийгаач Ц.Нацагдоржийн өмсөж явсан гэх хувцаснууд дээр биологийн гаралтай арьс, үс, үрийн шингэний ул мөр илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 77-79 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №2850 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн хагас ханцуйтай, цэнхэр цамцны энгэрийн дээд талын товч ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр унасныг тогтоох боломжгүй байна. Хүрмэнд гарсан 5 мм, өмдөнд гарсан 5 мм, 50х10 мм, 5х3 мм гэмтлүүд нь хатуу  үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин гогдолт байна. Хүрмэнд гарсан 3х2 мм гэмтэл нь дулааны нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин түлэгдэлт байна. Хүрмэнд гарсан 38 мм /шинэ/, 135 мм /хуучин/, 35 мм /шинэ/, 134 мм /хуучин/ гэмтэл, өмдөнд гарсан 75 мм /шинэ/, 130 мм /хуучин/, 43 мм /шинэ/, 134 мм гэмтлүүдийн татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзралт, урагдалт байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй.... талаарх дүгнэлт /хх-ийн 80-86 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №3302 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Б.Батбэхийн өмсөж явсан гэх “48” гэсэн шошготой, цагаан цэнхэр өнгийн ажлын цамц “Model Roble” гэсэн шошготой, бор өнгийн өмдөн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр А(II) бүлгийн харьяалалтай хүний цус байна. Яллагдагч Б.Батбэхийн өмсөж явсан гэх “48” гэсэн шошготой, цагаан цэнхэр өнгийн ажлын цамц “Model Roble” гэсэн шошготой, бор өнгийн өмднөөс бусад хувцсанд цус илрээгүй. Яллагдагч Б.Батбэхийн өмсөж явсан гэх хувцаснууд дээр биологийн гаралтай арьс, үс, үрийн шингэний ул мөр илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №81 дугаартай ...талийгаачийн биед цээжний хөндийн цус алдалт, үнхэлцэг хальсны зүсэгдэж нэвтэрсэн шарх, зүрхний хөндийн зүсэгдэж нэвтэрсэн шарх, зүүн гарын сарвуунд шарх, дээд уруулд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... ...Ц.Нацагдорж нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх, үнхэлцэг хальс, зүрхний баруун дээд хөндийн шархны улмаас цээжний хөндийн цус алдалтанд орж нас барсан... талаарх дүгнэлт /хх-ийн 91-98 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3301 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн 1-8 гэж дугаарласан 8 ширхэг тамхины иш шинжилгээнд тэнцсэн бөгөөд ДНХ-ийн тогтцыг тогтоож хүснэгтээр үзүүлэв. №1, 2, 3, 4, 6, 7, 8 гэж дугаарласан тамхины ишинд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илрэв... ...-5 гэж дугаарласан тамхины ишинд өөр нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн... талаарх дүгнэлт /хх-ийн 101 дугаар хуудас/,

шүүх сэтгэц гэм судлалын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ...Б.Батбэх нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна... ...Б.Батбэх нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна... ...Б.Батбэх нь хэрэг хариуцах чадвартай... талаарх дүгнэлт 721 дугаартай /хх-ийн 103-105 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 5-8 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 дугаар хуудас/, нүцгэн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 22-35 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Батбэхийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 125-132 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.        

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Архуст сумын Ноён шанд 1 дүгээр багийн нутаг Боголын 5-3 тоотод Ц.Нацагдоржтой хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж цээжин тус газар нь хутгалж алсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг хутгалах нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө энэ үйлдлээ хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэмт үйлдэл, үхэл хоорондоо шалтгаантай холбоотой байх тул хүний амь нас хохирсон гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч П.Ганбаатар нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б-г хүний алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б-н гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нямдорж нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оршуулгын зардалтай холбоотой 7.443.790 /долоон сая дөрвөн зуун дөчин гурван мянга долоон зуун ерэн мянга/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Батбэх нь дээрх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

 

Иймд шүүгдэгч Ч овгийн Б Б 7.443.790 /долоон сая дөрвөн зуун дөчин гурван мянга долоон зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч НИ91050500 дугаарын регистртэй, Жалайр овгийн Нацагдоржийн Нямдоржид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзлээ.

 

Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 84 /наян дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2034000000345 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овгийн Б Б хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч овгийн Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч овгийн Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 84 /наян тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн 2034000000345 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.   

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч овгийн Б Б 7.443.790 /долоон сая дөрвөн зуун дөчин гурван мянга долоон зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дугаарын регистртэй, Ж овгийн Н Н олгосугай.

 

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч овгийн Б Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнийг хорих ял эдлэх хугацааг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч овгийн Б Б авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.БАТЖАРГАЛ

 

                                             ШҮҮГЧ                                        Ю.ЭНХМАА

   

                                                                                      Ш.ГАНДАНСҮРЭН