Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 676

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 133/2, 55 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Суман кредит” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 57/2-43 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Цэрэндоржийн Эрдэнэбилэг /РД:ЧТ80033111/-т холбогдох

39,951,400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Төгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Суман кредит” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   2016 оны 6 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Ц.Эрдэнэбилэг “Суман кредит “ ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний нөхцөл ёсоор 21,200,000 төгрөгийг 1,272,000 төгрөгийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр тохиролцон, гэрээний үүргээ гүйцэтгэх баталгаа болгон барьцаанд Улсын дугаар УНЦ 0040, Chevrolet Tahoe 0 маркийн машиныг барьцаалсан байдаг. Ингээд гэрээ хуулийн дагуу байгуулагдаж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр манай байгууллага бүртгэгдсэн, харин машиныг зээлдэгч унаж ашиглах боломжийг олгон түүний мэдэлд байлгасан. Иймд хариуцагчаас үндсэн зээл 21,200,000 төгрөг, хүү 1,272,000 төгрөг, алданги 17,479,400 төгрөг нийтдээ 39,951,400 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө гэжээ.

            Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Суман кредит” ХХК нь 39,951,400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 8,739,700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 31,211,700 төгрөгийг Ц.Эрдэнэбилэг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эзэмшлээс 0040 УНЦ дугаартай, шивролет тахое / Chevrolet Tahoe/ маркын автомашиныг бодитоор гаргуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Суман кредит” ХХК нь хариуцагч Ц.Эрдэнэбилэгт холбогдуулан   39,951,400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Суман кредит” ХХК нь 39,951,400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 8,739,700 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 31,211,700 төгрөгийг хариуцагч Ц.Эрдэнэбилэг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эзэмшилд байгаа барьцаа хөрөнгө болох 0040 УНЦ дугаартай, шивролет тахое /Chevrolet Tahoe/ маркын автомашиныг бодитоор гаргуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эрдэнэбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид 314,008 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Суман кредит” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Суман кредит” ХХК нь хариуцагч Ц.Эрдэнэбилэгээс 39,951,400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас нэхэмжлэгч нь  8,739,700 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 31,211,700 төгрөгийг хариуцагч Ц.Эрдэнэбилэг төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагчийн эзэмшилд байгаа барьцааны зүйл болох 0040 УНЦ дугаартай, шивролет тахое /Chevrolet Tahoe/ маркийн автомашиныг бодитоор гаргуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,800 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эрдэнэбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид 314,008 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Суман кредит” ХХК-д олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

    

     ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА