Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/373

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: Л.Б , түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,

Шүүгдэгч: Х.П нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000394 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй овогт Л.Б

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  овогт Х.П

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.П нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Аялгуу рестораны гадаа Э.Д г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн шүүгдэгч Л.Б  нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Аялгуу” рестораны гадаа насанд хүрээгүй Д.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Л.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Тухайн үед шат руу унаж толгой хагарсан тэгээд урдаас Буянравжих гэдэг хүүхэд ирээд хувцсаа цус болгохгүй гэсэндээ надаас зай барьж гараараа түлхэх гэхэд нь би тэр хүүхдийн хамар руу нь цохисон...” гэх мэдүүлэг / хх-ийн 86-87 /

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б  өгсөн мэдүүлэгтээ: Хохирлоо бүрэн төлсөн. Хохирогчийг Улаан баатар хот руу эмчилгээнд явуулсан буруугаа хүлээж байна гэв.

 

3. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Баттулга, Доржсүрэн нар нь үлдсэн би найр луу ороод нээх удалгүй гараад иртэл “Аялгуу” рестораны караокены гадаа Доржсүрэн зогсож байсан тэгээд бид 2 маргалдаж барилцаж аваад би Доржсүрэнг 1 удаа цохиж авсан намайг зөрүүлж нэг удаа цохиж авсан удалгүй найраас гарч ирсэн хүмүүс болон Доржсүрэнтэй цуг явж байсан эмэгтэй хүмүүс салгасан би тэгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 90-91 /

 

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.П өгсөн мэдүүлэгтээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

5. Хохирогч Э.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орой 19цагийн үед эхнэр Бундан гэр бүлийн найзууд Баттулга, түүний эхнэр Өлзийцэцэг, Энхжаргал нарын хамт “Аялгуу” рестораны караокед орж 2 жил 0.75 грамм-ын хэмжээтэй архинаас ууцгаасан...гадаа Баттулга миний таньдаг Бороо гэх залуутай маргалдаад зогсож байхаар нь би дундуур нь орж салгасан тэгтэл нэлээн маргалдаад байхаар нь байшингийн булан ороод учраа олон хүн амьтны дэргэд эвгүй ш дээ гэсэн тэгээд байшингийн буланд маргалдаж байгаад Бороо нь Баттулгыг түлхэж унагаагаад өшиглөх гэхээр би барьж аваад болиулсан тэгээд маргалдаад зогсож байгаад 2 тийшээ салсан Бороо “Аялгуу” ресторан луу найр луугаа яваад орсон би араас нь караокены өрөө рүү орсон Баттулга араас орж ирж байгаа байх гэж бодсон чинь алга болсон би караокены өрөө рүү орсон Баттулга араас орж ирж байгаа байх гэж бодсон чинь алга болсон би караоке рүү орж Баттулга хүнтэй маргалдаад байна араас орж ирж байгаа алга болчихлоо гээд би буцаад гараад иртэл 2 давхраас Бороо гэх залуу бууж ирэхээр нь юу болов цаадах чинь хаашаа явсан бэ гэхэд Бороо энэ пизда ч гэсэн дургүй хүргээд байгаа юм гээд миний зүүн нүд рүү цохиод авсан би өөдөөс нь чи яаж байгаа юм бэ гээд өөдөөс нь зодолдох гэсэн чинь найраас гарч ирсэн эмэгтэй хүмүүс намайг барьж авсан байсан тэгтэл надтай цуг явж байсан Энхжаргал гарч ирээд наад хүн тавь барьж байгаад зодуулаад байна ш дээ гэж намайг хэлсэн тэгээд салсан дахин зодоон болоогүй... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /,

 

6. Хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай хурим найр “Аялгуу” ресторанд болж тэр найран дээр манай төрсөн дүү Буянравжих нь шөнө 00 цагийн орчимд Баттулга гэх хүнд цохиулсны улмаас биед нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан манай дүүг цохисон гэх Баттулга нь бид нар дээр ирж уучлалт гуйж хохирлын мөнгө болох 350 000 төгрөгийг дансаар өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 31 /

7. Насанд хүрээгүй хохирогч Д.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай төрсөн ах *******ийн хурим найр нь “Аялгуу” ресторанд болсон юм. Хурим найр дуусгаад буюу 00 цагийн үед хуримд ашигласан эд зүйлсээ зөөж дуусаад 3 давхрын ресторанаас буугаад явж байтал ард талаас баахан хүмүүс орилолдоод бууж ирэхээр нь би доошоо 1 давхар луу буусан би хаалгаар гарах гэтэл толгой нь цус болсон нэг ах цаашаа хараад зогссон хувцас хунар нь нэл цус болсон байхаар нь би өөрийнхөө цагаан хувцсыг цус болгож магадгүй гээд гар хөл 2 хаасан тэгтэл тэр цус болсон ах эргэж хараад миний хамар хэсэг рүү нэг удаа цохиж авсан миний хамраас цус гарч мурийсан байсан намайг эгч машинд аваад суулгасан... гэх мэдүүлэг / хх-ийн 35 /,

8. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Э.Д г зодсон залуу нь цэнхэр футболктой залуу байсан, ямар ч ч байсан нүүр лүү нь 5-6 удаа цохисон харин Л.Б ыг хэрхэн яаж зодсоныг мэдэхгүй байна. Э.Д гийн баруун талын нүд хөхөрч хавдсан байсан, шүднээс нь гарч байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 39-40 /

 

9. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Л.Б  бид хоёр 2008 оноос хойш гэр бүл болж одоо хамт Баянхонгор аймагт оршин сууж байгаа одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. манай нөхөр төлөв даруу зантай ямар нэгэн гаж буруу ааш араншин байхгүй.  Архи дарс нэг их уугаад байдаггүй хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй...гэх мэдүүлэг / хх-ийн 50-51 /

10. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Л.Б  ахыг 2009 оноос хойш таньж гэр бүлийн найз нөхөд болсон юм Баттулга ах нь одоо эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Л.Б  ах нь талав даруу зантай бусадтай эелдэг нийтэч зантай ямар нэхэн гаж буруу ааш араншин байхгүй хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй хүн байгаа юм...гэх мэдүүлэг / хх-ийн 52-53 /

11. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...*******тай найз нөхөд болоод 17 жил болж байгаа. Х.П нь төлөв даруу зантай  ямар нэгэн гаж буруу араншин байхгүй зөв боловсон харилцаатай хүнтэй хэрүүл хийгээд байдаггүй. Найз нөхөд дундаа нэр хүнд сайтай. Урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй залуу байгаа юм...гэх мэдүүлэг / хх-ийн 54-55 /,

12. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 534 дугаартай шинжээчийн:

1. Д.Б ын биед хамар, ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

13. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр 23-ны өдрийн 530 дугаартай шинжээчийн:

1. Л.Б ын биед тархи доргилт, зулайд шарх, мөр, цээж, нуруу, бугалгад зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

14. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 554 дугаартай шинжээчийн:

1. *******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

15. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 533 дугаартай шинжээчийн:

1. Э.Д гийн биед зүүн дээд 1-р шүдний сулрал, зүүн нүдний алимны салст болон зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 58-59, 64-65, 71-72, 76/, Амбулаторид хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас /хх-ийн 73/, Баянхонгор нэгдсэн эмнэлэг яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 74/, Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоол /хх-ийн 75/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 77-80/, Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тогтоол /хх-ийн 81-82/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 93/, хохирлын баримтууд /хх-ийн 94/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /112/ Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б ын өмгөөлөгч шинээр 17 хуудас баримт гаргаж өгсөн зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Б  нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Аялгуу” рестораны гадаа насанд хүрээгүй хохирогч Д.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч Х.П нар нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Аялгуу” рестораны гадаа иргэн  Э.Д г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, үйл баримт болсон нь хохирогч Э.Д , насанд хүрээгүй хохирогч Д.Б  нарын мэдүүлэг гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг, шүүгдэгч Л.Б , Х.П нарын яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 534, 530, 533 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Л.Б , Х.П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Л.Б , Х.П нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч нарын хэд хэлэн гэмт хэргийг тус бүрдээ үйлдсэн байх боловч гэмт хэрэг гарсан газар нэг газарт гарсан бөгөөд хэргийг тал бүрээс нь  бүрэн бодитой шийдвэрлэхэд  саад болохгүй гэж үзэж шүүгдэгч нарыг хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Л.Б , Х.П нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Д  нь нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн шүүгдэгч Л.Б  нь  насанд хүрээгүй хохирогч Д.Б ад эмчилгээний төлбөр 350.000 төгрөгийг төлж барагдуулсан цаашид нэхэмжлэх зүйлгүйгээ хохирогч илэрхийлсэн тул шүүгдэгч Л.Б , Х.П нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Л.Б , Х.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Б , Х.П  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй  болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон өмгөөлөгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Б , Х.П нь урьд  ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Л.Б , овогт Х.П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар овогт Л.Б , овогт Х.П  нарыг  дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Б , Х.П нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Б , Х.П нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5.  Шүүгдэгч Л.Б , Х.П нарт нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэг нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Б , Х.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Б , Х.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.