Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/359

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,    

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Шүүгдэгч: М.О , түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000368 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ам бүл 5 улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт М.О

 

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч М.О  нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянхонгор аймгаас Говь-Алтай чиглэлийн асфальтан хучилттай зам дээр 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 26-00 УБА улсын дугаартай Toyota Gresta маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Б ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                     

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

          1. Шүүгдэгч М.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн өглөө 07 цагийн орчимд Ховд аймгийн Дарив сумаас Улаанбаатар хот руу *******, ******* эгч, ******* гэх охины хамт 26-00 УБА улсын дугаартай кристаа маркийн машинтай Улаанбаатар хот руу явсан.  Машиныг ******* жолоодож явсан хажууд нь би сууж арын суудал дээр ******* эгч, ******* нар сууж явсан. Баацагаан сум Байдрагийн гүүр өнгөрөөд Бөмбөгөр сумын цаад талд зогсож бие засаад би *******т нойр чинь хүрч байна уу би барих уу гэхэд тэг тэг гэхээр нь би цааш бариад явсан. 100 гаран километр орчим явж байх замд том машиныг гүйцэт түрүүлээд урд нь гараад явж байх үед замын баруун талд 2 жижиг суудлын авто машин замаа чөлөөлөөд замын хажуу талд зогссон байсан би хажуугаар нь өнгөрөх гээд явж байтал үрүүл баруун гар тал руугаа дайвалзахаар нь энэ 2 машиныг мөргөх нь гэж бодоод зүүн тийшээ дарсан чинь шарваад замын зүүн тал руу онхолдсон. ******* эгч нэлээн муу байсан харин *******ийн толгой хагарсан байсан тэнд ирсэн хүмүүс цагдаа дуудлага өгсөн дараан эмнэлэг ирсэн. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн хэлэх гэсэн санаагаа буруу ойлгуулсан байна лээ би уул нь шүүхийн хэлэлцүүлэгт том машиныг гүйцэд түрүүлээд гараад иртэл замын баруун талд замаа чөлөөлж зогссон 2 машиныг хараад мөргөх байх гэж бодоод зүүн тийш үрүүлээ огцом дарж уг осол гарсан... гэх мэдүүлэг  /хх-ийн 98-100 /

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О  мэдүүлэхдээ: Машин явж байхад баруун талдаа руль булаасан. Тэгээд баруун талд хоёр машин байж байхаар нь тэр хоёр руу оруулахгүй гээд баруун тал руугаа  үрүүлээ дарсан гэв.

            3. Хохирогч Ц.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн өглөө 07 цагийн үед *******, *******, *******, нартай Улаанбаатар хот руу ******* машинаа бариад Байдрагийн гүүр өнгөрөөд цааш нь ******* бариад явсан. Бөмбөгөр сум өнгөрөөд явж байсан нэг том ачааны авто машиныг гүйцэж түрүүлээд урд нь явж байтал замынхаа хажууд зам чөлөөлөөд зогссон 2 машин байсан тэгээд машин дайвалзаад онхолдсон ухаан алдаад нэг сэрхэд машины хажууд хэвтэж байсан удалгүй цагдаа эмнэлэг ирсэн. Миний биеийн байдал эдгэрээд гайгүй болж байгаа. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг  /хх-ийн 27-29 /

 

4. Иргэний нэхэмжлэгч О.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            ... 2020 оны 08 сарын 31-ний өдрийн өглөө 06 цаг 30 минутын үед УБА улсын дугаартай криста маркийн машинаар М.О , ******* эгч, ******* нарын хамт машиныг би бариад миний хажууд М.О  сууж арын суудалд *******, ******* эгч сууж явсан. Би Баацагаан сум Байдрагийн гүүр өнгөрөөд зогсож бие зассан гэтэл М.О  би жоохон жолоодох уу гэхээр нь тэг тэг гээд үрүүлээ шилжүүлсэн М.О  бариад явсан би машины урд талын суудал дээр суугаад унтаад өгсөн. Гэнэт онхолдсон байсан би машины гадаа сэрсэн миний толгой хагарсан байсан ******* эгчийн биеийн байдал тааруу байсан харин М.О  ******* нар гайгүй байсан намайг сэрэхэд хүмүүс ирсэн машинаас хүмүүс гаргаж байсан тэнд ирсэн хүмүүс цагдаа эмнэлэг дуудсан юм шиг байн лээ сайн санахгүй байна... Миний биеийн байдал зүгээр болсон цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Уг машиныг би төрсөн дүү ******* өгсөн байсан машин байгаа юм. Гэрчилгээ нь Болдсайхан гэх хүний нэр дээр байдаг. 26-00 УБА дугаартай автомашины эд ангиар нь салгаж задлаад сэлбэг хэрэгтэй гэсэн хүмүүст зарчихсан. Яг хэн хэнд зарсан гэдгээ би мэдэхгүй. Олон хүн сэлбэг  авсан... мэдүүлэг /хх-ийн 31-32, 169-170 /,

            ...26-00 УБА дугаартай автомашины эд ангиар нь салгаж задлаад сэлбэг хэрэгтэй гэсэн хүмүүст зарчихсан. Яг хэн хэнд зарсан гэдгээ би мэдэхгүй. Олон хүн сэлбэг  авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 169-170/,

 

            5. Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:

            ...Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм би ах *******аас авч байсан. Авахад Болдсайхан гэх хүний нэр дээр байсан 3 жил татвар төлөөгүй байсан би аваад засвар үйлчилгээ хийж янзалсан байсан нэрээ шилжүүлэх гээд Болдсайхан гэх хүний хаягаар очиход хаягтаа байдаггүй хайгаад олдохгүй байгаа тиймээс нэрээ шилжүүлж авч чадаагүй байсан. Мөн эзэмшигчийнх нь нэрээр татварыг төлөөд явдаг гарын үсэг нь миний гарын үсэг байдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

 

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрээс том машин болох трайлар маркийн 39-72 УБИ улсын дугаартай авто машинаар ганцаараа Улаанбаатар чиглэлтэй явсан. Өдөр 15-16 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нарийны гүүрний цаахна талд асфальтан замаар Улаанбаатар чиглэлтэй явж байхад замын хажуу шороон далан дээр 2 жижиг машин зогсож байхыг хараад би хурдаа хасаад явж байтал гэнэт миний араас нэг жижиг машин гүйцэт түрүүлээд явсан жижиг машийн удалгүй 400-500 метр газар явж байгаад гэнэт дайвалзаж байгаад замынхаа зүүн гар тал руу буюу хойд тал руу унаж онхолдсон машин дээр очиход замын хажуу тал руу зогсож байсан 2 машинтай хүмүүс оччихсон байсан онхолдсон гэх машинд 2 эрэпгэй хүн, 2 эмэгтэй хүн байсан бөгөөд осолд орсон гэх машинаас хүмүүсийг гаргасан эхлээд жолоо барьж явсан эрэгтэй хүн өөрөө гараад ирсэн араас нь нэг охин гарч ирсэн жолоочийн эсрэг талд байсан эрэгтэй хүнийг гаргаж авахад толгой нь хагарсан байсан. Харин ард сууж явсан эмэгтэй хүн суудал дээвэр 2 -ийн хооронд гацсан байхаар нь машиныг босгож байгаад хаалгыг нь онгойлгож байгаад эмэгтэйг гарган авсан тэр эмэгтэйн биеийн байдал муу байсан тэгээд би цагдаа, эмнэлэгт дуудлага өгөх гэсэн боловч утасны сүлжээ байхгүй байсан тул би машинаараа аймаг руу явж дуудлага өгье гээд явж байтал хяналт шалгалт хийж явсан замын цагдаа нартай таарч осол болсон талаар дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг / хх-ийн 36-38 /

 

7. Гэрч Н.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн өглөө 06-07 цагийн орчим Ховд аймгийн Дарив сумаас ******* ах, ******* ах, ******* эгч нарын хамт Улаанбаатар хот руу явахаар ******* ахын машинаар гараад явсан. Машиныг ******* ах унаад явсан 14 цагийн үед Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт ******* ах үрүүлээ шилжүүлж ******* ах машиныг цааш бариад явсан. Би машины ард ******* эгчийн хамт суугаад унтаад явж байтал гэнэт дайвалзах шиг болохоор нь сэртэл дайвалзаж байгаад замынхаа зүүн тал руу онхолдсон машинаас ******* ах гараад намайг татаж гаргасан тэгтэл машинтай хүмүүс гүйж ирээд машиныг цааш нь түлхэж байгаад 4 дугуйн дээр босгоод машинаас ******* ах ******* эгч 2-ыг гаргаж авсан. ******* эгч нэлээн муу байсан харин ******* ахын толгой хагарсан байсан тэнд ирсэн хүмүүс цагдаа эмнэлэг рүү дуудлага өгсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 39-43 /

 

8. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 08 дугаар сарын 31 өдөр өөрийн эзэмшлийн приус 20 маркийн 17-35 УАМ дугаартай цагаан өнгийн машинтай харин дүү Энхболд нь соната 7 маркийн машинтай Улаанбаатар хот явж байх замд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт явж байтал миний унж явсан приус машин эвдэрч явахаа больж замынхаа урд буюу баруун талдаа замаа чөлөөлж замын хажуугийн шороон далан дээр дүү Энхболдын машинтай цувраад зогссон байхад замаар хурдтай машин замынхаа зүүн буюу хойд тал руу онхолдсон араас нь том машин ирээд зогссон бид нарыг осол болсон газар очиход дугуй нь дээшээ харсан байсан. Бид нар машиныг дээш нь харуулан машин дотроос 2 эмэгтэй хүн гаргасан 1 эмэгтэйн бие их тааруу байсан түрүүлж хөдөлсөн хүмүүст эмнэлэг цагдаад дуудлага өгөөрэй гээд явуулсан бид нар тэндээ цагдаа иртэл байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 50-52 /

9. Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Би М.О тай нэг нутаг багаасаа хамт тоглож өдий хүртэл найзалж нөхөрлөж явж байна. Томоотой даруухан, дуулах дуртай, гэр бүл ханьдаа хайр халамжтай хотод орж ирж ажил хийх гээд гэр бүлтэйгээ ирсэн  ирээд 1 жил болж байна. Амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй бусдад тусар хуу, хүний үгээр сайхан сэтгэлтэй муу зуршил байхгүй. архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй хүнтэй зөв боловсон харьцдаг тийм хүндээ... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,

10. Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Би *******тай 32 жил нөхөрлөж найзалж байна хамт нэг ангид сууж байсан. ******* бол анги хамт олон найз нөхдөдөө нэр хүнд сайтай хийж байгаа ажилдаа сэтгэлээс  ханддаг шударга, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Гэр бүлдээ халамж анхаарал тавьдаг. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй. Ах дүү төрөл садандаа нөхөрсөг, эвсэг, тусч хандлагатай байдаг. Бид хоёр энэ олон жил харилцахад нэг ч удаа маргалдаж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,

11. Шинжээч Б.Содномдаржаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            ... Би 2020 оны 9 дүгээр сар 02-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтийг гаргахдаа хэргийн материал, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт, хохирогч гэрч нарын мэдүүлэг зэргийг үзэж дүгнэлтийг гаргасан юм хэргийн газрын үзлэгээр зам тээврийн осол гарах үед тоормосны мөр нь тод гараагүй байсан мөн гэрчүүдийн мэдүүлгээр хурдтай явсан гэх боловч тухайн гэрчүүдийн мэдүүлгээр яг хэдэн цагийн хурдтай явж байсан нь тодорхойгүй байсан тул би өөрийн гаргасан дүгнэлтээр хурднаас болж уг осол гаргасан гэж оруулаагүй яг хурд хэтрүүлсэн гэж нотлох баримт буюу хурд хэмжигч багажаар тогтоогоогүй байх тул хурд хэтрүүлснээс болж осол гаргасан гэж дүгнэж болохгүй юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/

12. Техникийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн:

            1.Тухайн зам тээврийн осол нь 26-00 УБА улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.О  /РД:ПГ79072917/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн уед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон байх үндэслэлтэй байна.

            2.Тухайн зам тээврийн осол нь 26-00 УБА улсын дугаартай Тоёота Креста маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.О  /РД:ПГ79072917/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дүгээр заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            3. Зам тээврийн осол гарахад тухайн зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

            4. М.О  РД:/ ДН79072917/ нь 2012 оны 08 дүгээр сарын 05-ны өдөр В ангиллын 816530 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна... гэх дүгнэлт / хх-ийн 82-83 /

 

            13. Баянхонгор аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 515 дугаартай шинжээчийн:

            1. Ц.Б ын цээжний няцрал гэмтэл, баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10- хавирга, зүүн 3,4,5,6,7,8,9-р хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийн цус хуралдалт, баруун эгэм, сээрний 8,9,10-р нугалмын их бие, нум, хөндлөн болон арын сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.

            2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 63-64/,

            14. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 486 дугаар шинжээчийн:

            1. М.О ын биед тархи доргилт, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх  дүгнэлт /хх-ийн 68-69/,

 

15. Баянхонгор аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 484 дугаартай шинжээчийн:

            1. О.*******ийн биед тархи доргилт, зулайд шарх, бугалга, шуу, тохой, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх  дүгнэлт /хх-ийн 71-72/,

 

            16. Баянхонгор аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 485 дугаартай шинжээчийн:

            1. Н.*******ын биед тархи доргилт, зовхи, шилбэ, шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 75-76/,

 

            17. “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 458 дугаартай шинжээчийн ... Тоёота креста маркийн 26-00 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 2.500.000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 78/, гэх дүгнэлт болон яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт / хх-ийн 73/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 11-19/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх-ийн 18/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 106/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх-ийн 24/,  жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэл / хх-ийн 19/, мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн санал / хх-ийн 21/, Баянхонгор аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 383 дугаарт зөвшөөрөл / хх-ийн 22/, эд мөрийн баримт хураан авсан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл / хх-ийн 23/, Баянхонгор аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 153 дугаарт зөвшөөрөл / хх-ийн 175/, эд мөрийн баримт хураан авсан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэл / хх-ийн 176/, мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол  / хх-ийн 177/, Шүүгдэгч М.О ын иргэний үнэмлэхийн болон түр жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбар / хх-ийн 107/, төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 108/, төрсний гэрчилгээний хуулбар / хх-ийн 109, 110/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

    

         Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

 

          Шүүхээс шүүгдэгч М.О  нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянхонгор аймгаас Говь-Алтай чиглэлийн асфальтан хучилттай зам дээр 26-00 УБА улсын дугаартай “Toyota Gresta” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас замын зүүн тал руу онхолдож  тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Б ын эрүүл мэндэд  цээжний няцрал гэмтэл, баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10- хавирга, зүүн 3,4,5,6,7,8,9-р хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийн цус хуралдалт, баруун эгэм, сээрний 8,9,10-р нугалмын их бие, нум, хөндлөн болон арын сэртэнгийн хугарал бүхий эрүүл мэндэд нь хүн  хохирол,  иргэн О.*******ийн биед тархи доргилт, зулайд шарх, бугалга, шуу, тохой, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, иргэн  Н.*******ын биед тархи доргилт, зовхи, шилбэ, шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол   учруулсан  үйл баримт болсон нь хохирогч Ц.Б , иргэний нэхэмжлэгч О.*******, гэрч Н.*******, ******* *******,  нарын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 485, 484, 515 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн 09 дугаартай дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

          Иймд шүүгдэгч М.О ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг   зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан гэмт хэргийг   үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Дээрх үйл баримт  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг  агуулсан тул шүүгдэгч М.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч М.О  нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг   зөрчсөний улмаас тухайн машинд сууж явсан О.*******, Н.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч хууль тогтоогч жолооч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг   зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг хуульчлан заасан тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.О т  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...ийг цээрлүүлэх,...”, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар”...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, учирсан хохирол...” зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялын доод хэмжээг оногдуулж  шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч М.О  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг  хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт   шүүгдэгч М.О ын  тээврийн хэрэгсэл жолоодох 816530 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн, мөн шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох  816530 дугаартай түр үнэмлэхийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн тогтоолуудыг тус тус  хүчингүй болгож уг үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ЦЕГ-ын лицензийн төвд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасуулахаар шилжүүлэхийг  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгаж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч   М.О      нь   цагдан  хоригдсон  хоноггүй,  бусдад  төлөх  төлбөргүй болохыг дурдаж хэрэгт шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.  

    Шүүгдэгч М.О т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэв.

 

    Шүүгдэгч М.О  нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                       

           

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт М.О  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч овогт М.О ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 /  жилийн хугацаагаар хасаж зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч М.О т оногдуулсан зургаан  / 06 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч М.О  нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.О ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 816530 дугаартай үнэмлэх, 816530 дугаартай түр зөвшөөрөл зэргийг хураан авсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.27.10үргэлжлүүлсүгэй.