Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 343

 

 

 

 

 

 

 

 

    2020            09               01                                                  2020/ШЦТ/343

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Буяннэмэх,

улсын яллагч П.Даваасүрэн,                                 

шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Ц Г-д холбогдох эрүүгийн 2034003200287 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Заамар суманд 1996 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт, Төв аймаг, Заамар сум 2 дугаар багийн Борбулан гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Нийслэлийн Баянгол дүүргийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 126 дугаар зүйлийн 126.3 дугаар зүйлээр 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Х овгийн Ц Г

 

                                      Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг Харнуур гэх газарт нутаглах хохирогч Э.Дандарын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй хар өнгийн “HAOJVE” үйлдвэрийн мотоциклыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 2200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ц.Г:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034003200287 дугаартай хэрэгт хохирогч Э.Дандар /хх-ийн 6-7 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ж.Хайранбек /хх-ийн 9-10 дугаар хуудас/, яллагдагч Ц.Гэрэлтуяа /хх-ийн 34-35 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Гэрэлтуяагийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 12-15, 37-55 дугаар хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:  

Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг Харнуур гэх газарт нутаглах хохирогч Э.Дандарын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй хар өнгийн “HAOJVE” үйлдвэрийн мотоциклыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 2200000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч Э.Дандарын ...2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн Daojve маркийн мотоцикль 2.250.000 төгрөгөөр худалдаж аваад Заамар суманд авч ирсэн. 2020 оны 03 дугаар сарын 17-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд гэх газраас миний төрсөн ээж Т.Нямаажавын төрсөн дүү болох Т.Оюун-Эрдэнэ гэх хүний хүүхэд Ц.Гэрэлтуяа гэх 26-н настай залуу манай ээж аавд тусалж мал маллах гэж ирээд 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдөр манай гэр эзэнгүй байх үеэр гэрийн гадаа байсан Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн Daojve маркийн мотоциклийг унаад цүнхтэй хувцсаа аваад явсан... /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 иргэний нэхэмжлэгч Ж.Хайранбекийн ...Би 2020 оны 03-р сарын 30-ны өдөр хөдөө гэртээ байж байтал хар өнгийн хятад шинэ мотоцикль унасан 20 гаран насны залуу ирээд надтай мэндлээд ахын дүү энэ мотоциклийг худалдаж авах уу надад мөнгөний хэрэг гараад Өлзийт хороолол руу явж байна миний унаж яваа мотоцикль нь 1.500.000 төгрөгийн үнэтэй чи авах бол 1.000.000 төгрөгөөр худалдаж ав гэхээр нь би танд гаалийн бичиг нь байна уу гэхэд ах нь түрийвчтэйгээ гээгдүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би худалдаж авахаар болоод миний картанд мөнгө байгаа гэхэд Лүн сум ороод ахдаа АТМ-ээс аваад өгчих гэхээр нь би зөвшөөрөөд мотоциклийн ард суугаад Лүн сум ороод АТМ-д картаа 500 мянгаар 2 удаа уншуулан 1 сая төгрөг бэлнээр нь өгөхөд за чи мотоциклийнхоо түлхүүрийг надад Лүн суманд үлдсэн би мотоциклоо унаад гэртээ ирсэн... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

яллагдагч Ц.Гэрэлтуяагийн ...2020 оны 03 сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар суманд Хар нуур гэдэг газарт Дандар ахынд байсан юм. Тэгээд Дандар ах адуундаа явчихаад ирье гээд автомашинтайгаа явсан. Тэгээд би явсан хойгуур нь Дандар ахын улсын дугааргүй харн өнгийн хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклийг нь унаад хойшоо Угтаалцайдам сум ороод тэндээсээ урагшаа яваад танихгүй казак айлд очоод мотоцикль авах уу гээд асуусан чинь авъя гээд Лүн сум ороод АТМ дээрээс надад 1.000.000 төгрөг авч өгсөн. Тэгээд тэр хүний нэрийг нь би мэдэхгүй, тэр хүн тэгээд мотоциклио аваал гэр рүүгээ чиглээд яваад өгсөн. Харин би замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан... ...Улаанбаатар хот руу явмаар санагдаад байсан юм. Тэгсэн харин мөнгөгүй болчихсон байсан болохоор нь Дандар ахын мотоциклийг хулгайлаад зарчихсан юм... ...Би Төв аймгийн Заамар сум Хар нуур гэх газраас хулгайлж авч яваад Угтаалцайдам гэх газраар яваад Лүн суманд очиж зарсан.... /хх-ийн 34-35 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,  

2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн Haojve маркийн мотоцикль нь 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 22-29 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Гэрэлтуяагийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 15-21, 37-55 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.   

     

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                       

Хууль зүйн дүгнэлтийн талаар:   

Шүүгдэгч Ц.Г нь хохирогч Э.Дандарын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй хар өнгийн “HAOJVE” үйлдвэрийн мотоциклыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 2200000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч хулгайлж, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгож ашиг олох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж нөхцөл байдлыг өөрөө хүсч үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Г гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Дандарын өмчлөлийн Haojve маркийн мотоцикль, иргэний нэхэмжлэгч Ж.Хайранбекэд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Хохирогч Э.Дандар нь мөрдөн байцаалтын шатанд Haojve маркийн мотоциклийг нэхэмжилдэг ба дээрх хохирол нь мөрдөн байцаалтын явцад биет байдлаар төлөгдсөн байна.

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Хайранбек нь мөрдөн байцаалтын шатанд 1.000.000 /нэг сая/ төгрөг нэхэмжилдэг ба дээрх хохирлыг шүүгдэгч Ц.Гэрэлтуяа нь төлөхөө илэрхийлсэн байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Г нийт 1.000.000 /нэг сая / төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч УК98050535 дугаарын регистртэй, Кошаз малхы овгийн Жамсрангийн Хайратбекэд олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх шүүгдэгч Ц.Г хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн 2034003200287 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Э.Дандарт төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

     хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

       36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл,

                        заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Ц Г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Шүүгдэгч Х овгийн Ц Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Ц Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 2034003200287 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Дандар нь шүүгдэгч Ц.Г гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Хамба овгийн Цэрмаагийн Гэрэлтуяагаас 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч УК98050535 дугаарын регистртэй, Кошаз малхы овгийн Жамсрангийн Хайратбекд олгосугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Ц Г-д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Х овгийн Ц Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН