Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 694

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, “Эн Ти Эн” цамхаг, 5 дугаар давхарт байрлах, “Хас Лизинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байр, 89 тоот хаягт байрлах, “АМЕ трейд” ХХК-д холбогдох

32786,290 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн төлөөлөгч Ц.Магалжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Хаслизинг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “АМЕ трейд” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус компанитай 41000185 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 0507 УБУ улсын дугаартай Toyota Landcruiser маркын автомашиныг 24 сарын хугацаагаар санхүүгийн түрээсээр авсан. Хариуцагч нь гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш дараалан 5 удаа огт төлөөгүй тул бид Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д тус тус заасныг үндэслэн түрээсийн зүйл болох автомашиныг түр буцаан авах талаар хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл түрээсийн зүйлийг бидэнд хүлээлгэж өгөхгүй, бидэнтэй уулзахгүй байна. Мөн бидний олж авсан мэдээллээр түрээсийн зүйл болох 0507 УБУ улсын дугаартай Toyota Landcruiser маркын автомашиныг хариуцагч бидний зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулсан байгаагаас одоогоор хэн эзэмшиж буй нь мэдэгдэхгүй, байршил нь тодорхойгүй байна. Иймд хариуцагчаас 0507 УБУ улсын дугаартай Toyota Landcruiser маркын автомашиныг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 

            Нэхэмжлэгч “Хаслизинг” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Нэхэмжлэлийн шаардлагыг 32,786,290 төгрөг болгон өөрчилж байна гэжээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Хаслизинг” ХХК-ийн нэхэмжилсэн 32,786,290 төгрөгийг хариуцагч нь “АМЕ трейд” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,586,290 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч “Хаслизинг” ХХК нь хариуцагч “АМЕ трейд” ХХК-д холбогдуулан 32,786,290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Хаслизинг” ХХК-ийн нэхэмжилсэн 32,786,290 төгрөгийг хариуцагч нь “АМЕ трейд” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,586,290 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 360,450 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АМЕ трейд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 321,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хаслизинг” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Хаслизинг” ХХК-ийн нэхэмжилсэн 32,786,290 төгрөгийг хариуцагч нь “АМЕ трейд” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,650,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,586,290 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,450 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АМЕ трейд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 321,880 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хаслизинг” ХХК-д олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

  

   

                                   ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА