Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 275

 

 

 

 

 

 

 

                                                       

Д.Чд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Булгантамир,  түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.Чгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Чд холбогдох эрүүгийн 201725010611 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Долгорын Ч, 1990 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул олон улсын худалдааны төвд тэрэг түрдэг ажилтай гэх, ам бүл 3, 2 дүүгийн хамт түр оршин суух,

Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн /РД:,

 

Д.Ч нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр 2017 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шүүхийн ажилчдын 27/1 дүгээр байрны доод гражжны үүдэнд 56 настай эмэгтэй А.Тыг онц хэрцгий аргаар, хэвлий, бэлэг эрхтэний орчим хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Чгийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Чд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар прокуророос Д.Чд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилж, Боржигон овогт Долгорын Чг онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэг үйгдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Чг 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Чд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Чгийн урьд цагдан хоригдсон 332 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт- хавсаргаж, хар хүрэм 2 ширхэг, ягаан хүрэм 1 ширхэг, цэнхэр цамц 1 ширхэг, хөх саравчтай малгай 1 ширхэг, улаан хөхний даруулга 1 ширхэг, ягаан оймс 1 хос, хар алаг үстэй гутал 1 хос, ягаан цамц 1 ширхэг, хар хөх оймс 1 хос, бор алаг өмд 1 ширхэг, улаан хүрэн алаг өмд 1 ширхэг, хар өмд 1 ширхэг, хар дотуур өмд нэг ширхэг, ягаан эрээн богино ханцуйтай цамц 1 ширхэг, хар ногоон цамц 1 ширхэг, юүдэнтэй хар хөх өнгийн цамц 1 ширхэг, шар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Чгийн ар гэрийн хувьд ногдох хөрөнгөөс 5.592.596 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Булгантамирт олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Ч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн хийсэн үйлдэлдээ гүнээ харамсаж байна. Хүний амь насанд хүрэх ба эрх чөлөөнд нь халдах санаа зорилго байхгүй байсан. Залуу насанд тохиолдсон маш том гай зовлон, дүү нартаа санаа зовж байна. Иймд шинэ хууль гарсантай холбогдуулан хуульд заасан гэм бурууг бүрэн хүлээж байгааг харгалзан үзэж миний төрсөн дүү нар болох Д.Баярхүү, Д.Мөнхжаргал нарын амьдралын нөхцөл байдал нь маш хүнд үлдэж байгаа билээ. Учир нь, бидний ээж Долгор 2012 оны 05 дугаар сарын 22-нд зуурдаар нас барснаас хойш би өрх толгойлж хоёр дүүдээ эцэг, эхийг нь орлож, хүнд хүчир ажил хийж өдий хүрсэн. Миний удаах дүү Д.Баярхүү мэргэжилгүй учир модны зах дээр ачигч хийж дүү Мөнхжаргалыг тэжээхийн зэрэгцээ айлын хашаанд гэр түрээслэн амьдардаг. 2011 онд ээж маань амьд байхдаа ах, дүү нараа хайж сурагласан боловч олж чадаагүй. Иймд миний бие өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байгаа ба нөгөө талаар харж хандах хүнгүй амьдралын хүнд байдалтай үлдсэн хоёр дүүдээ иргэн очиж нийтийн жишгээр ажиллаж амьдрах боломжийг олгож анхан шатны шүүхээс надад оногдуулсан 18 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талийгаачийн үхлийн шалтгаан нь миний цохилтын үйлчлэлээс болсон эсэхийг тодруулмаар байна. Миний цохилтоос болж хэвлий, бэлэг эрхтэн орчим нь гэмтэл авсан уу гэдийг тогтоолгох хүсэлттэй байна. Миний эдлэх ялаас хасч өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Д.Чгийн өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзнэ үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Булгантамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолтой санал нийлэхгүй байна. Миний эхийг онц харгис, хэрцгий аргаар алсанд гомдолтой байна. Хохирлыг барагдуулаагүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Булгантамирын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Зүйлчлэл, ял шийтгэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлүүдэд заасныг үндэслэн 5.592.596 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар ямар нэгэн хохирол төлөгдөөгүй. Үйлчлүүлэгчийнхээ байр суурийг дэмжиж байна...” гэв.  

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Д.Ч нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шүүхийн ажилчдын 27/1 дүгээр байрны доод гражжны үүдэнд 56 настай эмэгтэй А.Тыг онц хэрцгий аргаар, хэвлий, бэлэг эрхтэний орчим хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Булгантамирын: “...Би Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр хүрээд ирсэн чинь цагдаагийн алба хаагч нар ээжийг минь нас барсан талаар мэдэгдсэн. Талийгаачийн ажил явдалд баримтгүй зардал 4.061.960 төгрөг, баримттай 1.530.306 төгрөгийг нэхэмжилж байна...” /1-р хх-ийн 215/,

 

гэрч Н.Оргилын: “...уг байрны зам дээр 2 хүн байж байсан бөгөөд нэг нь эмэгтэй хүн байсан. Эрэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эмэгтэй нь бараг тасарсан байсан. Өндөр нь 170 см өндөртэй, 30 орчим насны, бараан өнгийн хувцастай, шардуу царайтай, уруул нь хавдсан, нүд нь бүлцийсэн хүн байсан. Унжуу зовхитой байсан...” /1-р хх-ийн 14/,

 

гэрч Б.Болдын: “...2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 40 минутанд гражжны хэсэг рүү харахад гражжны хаалганы урд доошоо харсан, хамаг хувцсаа тайлсан байдалтай хүн хэвтэж байхаар нь 102 дугаарт дуудлага өгсөн...”/1-р хх-ийн 154-155/,

 

гэрч Д.Алгирмаагийн: “...2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 19.00-19.30 цагийн хооронд зах дээр Ттай таараад манай нөхөр Баянмөнх, Т бид 3 хамт гараад “Аман хуур” хотхоны супермаркетаас 0.5 литрийн “Хараа” архи аваад тэрийгээ дэлгүүрийн дотор талын шатан дээр гурвуулаа хувааж уусан. Тэр архиа ууж дуусгачихаад дахин “Хараа” архи аваад Халдвартын эмнэлгийн урд талын дэлгүүрийн хажуу талын шатан дээр сууж архи уусан. Архиа ууж дуусч байхад бараг автобус зогсчихсон байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр Халдвартын эцсээс автобусанд суугаад Багшийн дээд дээр буугаад гэр лүүгээ харьсан. Халдвартын эмнэлэг дээр архи ууж байхдаа миний утаснаас охинтойгоо яриад “би гэртээ очиж чадахгүй байх, ээжийнд очиж хонолоо” гэж ярьсан. Автобусны буудал дээр Т эгч ганцаараа үлдсэн...” /1-р хх-ийн 85-86/,

 

гэрч Б.Баянмөнхийн: “...тэгээд архи ууж байхдаа “ээжийн чих нь өвдөөд байгаа ээжийнд очиж хононо” гэж байсан. 13 дугаар хороололд байгаа гэж байсан. Архи ууж дуусахад цаг хэд болж байсан гэдгийг санахгүй байна. Тэрнээсээ цаашаагаа Түмээ ээжийнх рүүгээ явна гэж үлдээд эхнэр бид хоёр гэр лүүгээ такси бариад явсан. Түмээг цаашаагаа хаашаа явсан гэдгийг нь мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 87-88/,

 

гэрч Г.Гүндалайгийн: “...Иргэн Д.Алгирмаа хамгийн сүүлд өчигдөр 19-20 цагийн хооронд үйлчлүүлсэн санагдаж байна. Энэ эгч намхан, тарган, саарал цагаан дуу өнгийн куртиктэй, 40-50 орчим насны бордуу царайтай эгчтэй хамт хоёулаа орж ирээд архи авчихаад гарч харагдсан. Миний санаж байгаагаар тэр 2 эгч 2 удаа орж ирээд архи, Оргил рашаан аваад гарч байсан юм. ...Д.Алгирмаа гэгч эмэгтэй нь нөгөө эгчийн хамт манай дэлгүүрийн эсрэг талд байдаг PC тоглоомын газрын шатан дээр суугаад архиа ууж байгаа нь харагдсан...’’/1-р хх-ийн 90/,

 

гэрч Г.Ганбатын: “...гражж дотор хүмүүс хэрэлдээд байгаа юм шиг “май, зай” гээд чанга орилоод байхаар нь яваад очтол зүүн талын хана налчихсан эмэгтэй хүн тэрнийх нь өөдөөс нэг эрэгтэй хүн гараараа хана түшчихсэн зогсож байсан. ...би сүүлд харахдаа энэ хоёр маргалдаад байсан юу болж байгаа бол гээд харсан чинь гайгүй байх шиг байхаар нь яваад өгсөн. ...янз бүрийн юм болоогүй, тэгээд хэрэлдээд байгаа ч юм шиг, хэрэлдэхгүй ч байгаа юм шиг байхаар нь би цагдаа дуудаагүй юм...” /1-р хх-ийн 90-92/,

 

гэрч Т.Батцэрэнгийн: “...Чимка нь надад өөрийнхөө өмссөн байсан хар өнгийн юүдэнтэй малгайтай энгэрээ дайруулаад гарын бугалга дээрээ хөндлөн дайрсан цагаан өнгийн зураастай зузаан цамцаа өгсөн. Тэгээд намайг “энийг өмс” гэсэн. Тэгэхээр нь би өөр өмсөх хувцас байхгүй болохоор даарч байхаар гэж бодоод тэр цамцыг нь өмссөн юм. ...Чимка өглөө намайг ирэх үед цагаан өнгийн пүүзтэй, хар өнгийн надад өгдөг цамцтайгаа, шаргал өнгийн өмдтэй байсан...” /1-р хх-ийн 95-96/,

 

шинжээч эмч С.Ганболдын: “...Шинжээч Пүрэвдуламын гаргасан 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2117 дугаартай дүгнэлтийг уншлаа. Хэргийн газраас хураагдсан зүйл нь хүний эд байна, уг эд нь эмэгтэй хүнийх байна гэсэн ба хүний биеийн аль эрхтний эд болохыг тогтоох боломжгүй. ...уг эд мэт зүйлээс үрийн шингэн, цус, шүлс илрэх эсэхийг тогтоох боломжгүй зөвхөн ДНХ тогтоох боломжтой...” /1-р хх-ийн 121/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 446 дугаартай цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт. /1-р хх-ийн 106-109/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Д.Ч нь гэмт хэрэгт холбогдох үйлдэх үедээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байсан байна. Сэтгэцийн ямар нэг өвчтэй гэх баримт мэдээлэлгүй байна. Д.Ч нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэлгүй байна. Одоо Д.Ч нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Эрүүгийн хэрэг хариуцах чадвартай байна. Д.Чд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй, болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” болохыг тогтоосон шинжээчийн 412 дугаар дүгнэлт. /1-р хх-ийн 144-145/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Д.Чгийн өмсөж явсан юүдэнтэй хар хөх өнгийн цамцанд илэрсэн цусны толбоны ДНХ-ийн тогтоц хохирогч А.Тын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн  4043 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 147/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Ч нь “...миний бие өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байгаа ба нөгөө талаар харж хандах хүнгүй амьдралын хүнд байдалтай үлдсэн хоёр дүүдээ иргэн очиж нийтийн жишгээр ажиллаж амьдрах боломжийг олгож анхан шатны шүүхээс надад оногдуулсан 18 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

 

Учир нь, анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Чд оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж Д.Чд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнийг онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгтээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, оршуулгын зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох талаар зөв дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ Д.Чгийн ар гэрийн хувьд ногдох хөрөнгөнөөс 5.592.596 төгрөгийг гаргуулж гэж ойлгомжгүй байдлаар бичсэн, мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Чгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: