| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00565/И |
| Дугаар | 00598 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 00598
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг,15-р хороо, Чингэсийн өргөн чөлөө , өөрийн байранд байрлах, РД-2695456, СББ трейд ХХК-ийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 11-р хороо, Д-0 гудамжны 18 тоотод байрлах, РД-2777703, Ноён-Очир ХХК-д холбогдох,
4 077 425 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 01 өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 08 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СББ трейд ХХК нь хариуцагч Ноён-Очир ХХК-иас 4 077 425 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай компани Ноён-Очир ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Happy пабад бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд зээлдэгч төлбөрөө сар бүрийн 10, 30 өдөр төлөхөөр тохиролцсон.
2016-08-03 өдрийн байдлаар зээлээр авсан бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 4 077 425 төгрөг болохыг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан боловч зээлдэгч төлбөрөө төлөөгүй.
Иймд Ноён-Очир ХХК-иас 4 077 425 төгрөгийг гаргуулж өгнө үү?гэжээ.
Зохигч 2017 оны 02 сарын 23 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 687 743 төгрөгөөс татгалзаж, 3 389 682 төгрөгийг хариуцагч Ноён-Очир ХХК 564 000 төгрөгийг 2017-03-08 өдөр, 564 000 төгрөгийг 2017-03-15 өдөр, 564 000 төгрөгийг 2017-03-22 өдөр, 564 000 төгрөгийг 2017-03-29 өдөр, 564 000 төгрөгийг 2017-04-05 өдөр, 569 682 төгрөгийг 2017-04-15 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохирч эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 4 077 425 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлээс 687 743 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээс татгалзаж, 3 389 682 төгрөгийг хариуцагч Ноён-Очир ХХК 564 000 төгрөгийг 2017-03-08 өдөр, 564 000 төгрөгийг 2017-03-15 өдөр, 564 000 төгрөгийг 2017-03-22 өдөр, 564 000 төгрөгийг 2017-03-29 өдөр, 564 000 төгрөгийг 2017-04-05 өдөр, 569 682 төгрөгийг 2017-04-15 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохирч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч 550 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлээс 687 743 төгрөгөөс татгалзаж, 3 389 682 төгрөгийг хариуцагч Ноён-Очир ХХК 564 000 төгрөгийг 2017-03-08 өдөр, 564 000 төгрөгийг 2017-03-15 өдөр, 564 000 төгрөгийг 2017-03-22 өдөр, 564 000 төгрөгийг 2017-03-29 өдөр, 564 000 төгрөгийг 2017-04-05 өдөр, 569 682 төгрөгийг 2017-04-15 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохирч, зохигч эвлэрч, гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 80 200 төгрөгөөс 45 608 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 45 608 төгрөгийг, зохигчийн эвлэрсэн хэмжээнд ногдох хураамжийн 50 хувь болох 34 592 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.