| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07550/И |
| Дугаар | 5773 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 5773
| 2016 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2016/05773 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Э-3 Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч:Ч.Э
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 630.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э-3 Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.3 Сууц өмчлөгчдийн холбоо нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулан хуулийн заалтыг мөрдлөг болгон дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, орц хонгил, гражийн гэрэлтүүлэг орц орчны цэвэрлэгээг тогтмол хийж оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь нийт оршин суугчдын эд хөрөнгийг хулгайчаас хамгаалах үүрэг хүлээдэггүй. Хариуцагч Ч.Э нь 00000 тоотын эзэмшигч бөгөөд түүний дүү Ч.Б тус байранд амьдарч байна. СӨХ-н төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдэл шаардлага хүргүүлсэн боловч төлөөгүй ба нийтийн эзэмшлийн орон сууцны нэг нэгээсээ хамааралтай байдлыг ашиглан бусад суугчдыг хохироосоор байна. Э-3 СӨХ-н төлбөрт гэрээт байгууллагад нэхэмжлэхийн дагуу шилжүүлдэг төлбөрүүд, хог, орцны гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, талбайн цэвэрлэгч болон үйлчлэгчийн цалин ордог болно. 4 дүгээр байрны 18 тоотын эзэмшигч Ч.Э нь Иргэний хуулийн 148, 149.1, 149.2 дахь заалтуудыг зөрчин СӨХ-ийн төлбөр 2014 оны 07 сараас 12 дугаар сар хүртэлх 141.960 төгрөг, 2015 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх 278.420 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэлх 210.540 төгрөгийг төлөөгүй өр үүсгээд байна.
Иймд хариуцагч Ч.Эгаас нийт 630.920 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э-3 Сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Г.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ч.Э нь нэхэмжлэлийн шаардлага 630.920 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 30.000 төгрөгөөр нийт 210.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үлдэх 420.920 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э-3 Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Э-3 Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 630.920 төгрөгийг дараах хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах болно. Үүнд: 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 30.000 төгрөгөөр нийт 210.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үлдэх 420.920 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э-3 Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ч.Эд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 630.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Э нь нэхэмжлэлийн шаардлага 630.920 төгрөгийг дараах хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Үүнд: 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 30.000 төгрөгөөр нийт 210.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үлдэх 420.920 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ч.Эгийнзөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Ч.Эгаас 9943 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ч.Э нь Э-3 Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага 630.920 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 30.000 төгрөгөөр нийт 210.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үлдэх 420.920 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 19886 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 9943 төгрөг, хариуцагч Ч.Эгаас 9943 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э-3 Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА